• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 12.11

Цахим мэдээ 12.11

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • 🔥 Биткойны ханш өсөж Short-арилжаачдын 6 тэрбум долларыг шатаав

  • 💼 Уолл Стрит 2024 оныг юу гэж тодорхойлов?

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤩

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 12 сарын 8-ний баасан гарагт S&P 500 индекс 0.21%-иар өсөж 4,604.37 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс 0.54%-иар буурч 16,085.00 нэгжид хаагдсан байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 22.68%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🔥 БИТКОЙНЫ ХАНШ ӨСӨЖ SHORT-АРИЛЖААЧДЫН 6 ТЭРБУМ ДОЛЛАРЫГ ШАТААВ

2023 онд биткойны огцом өсөлт крипто-хувьцаануудын short-арилжаанд орсон арилжаачдын хуьд томоохон алдагдал авчирлаа.

🤦‍♂️ Short-арилжаачид Coinbase Global Inc., MicroStrategy Inc зэрэг криптотой холбоотой компаниудын ханш буурна гэж үзсэн нь, он гарснаас хойш одоогийн байдлаар 6 тэрбум долларын алдагдалд оруулжээ.

🚀 Биткойны ханш 165%-иас дээш өссөн нь крипто-компаниудын хувьцаа дагаад өсөх шалтгаан болсон. Хууль эрх зүйн орчин цаашид сайжирч, биткойны биржээр арилжаалагддаг сан гарах мэдээ гарсан нь энэ жил зах зээл өсөхөд тусалсан бөгөөд зах зээл өөдрөг болохын хэрээр short-арилжаанд оролцогчид алдагдлаа багасгахын тулд буцаан худалдаж авснаар ханш илүү хурдтай өсөх шалтгаан болов.

👨 “Хамгийн их short-арилжаа хийгдсэн Coinbase Global, MicroStrategy, Marathon Digital Holdings, Riot Platforms зэрэг компаниудын хувьцааны алдагдлыг нөхөхийн тулд буцааж худалдаж авсан нь 10 сараас хойш тэдгээрийн ханшийг өсгөснөөс гадна цаашид ч эдгээр хувьцааг өсөхөд нөлөөлнө,” гэж S3-ын Ихор Дусанивский хэлсэн байна.

😑 Крипто зах зээлийн эсрэг бооцоо тавьсан арилжаачдад хамгийн их хэмжээгээр алдагдал учруулсан компани бол Coinbase. Компани 290%-иар өсөж, 3.5 тэрбум орчим долларын алдагдлыг short-арилжаачдад авчирсан нь 2023 оны нийт алдагдлын талаас илүү хувийг эзэлж байна. Харин ойролцоогоор 300%-иар өссөн MicroStrategy энэ жилийн short-арилжааны алдагдалд 1.4 тэрбум доллар нэмжээ.

🙃 Мэдээж short орсон арилжаачдын алдагдал өссөөр байгаа ч зарим нэг хэсэг нь өсөлт удахгүй өндөрлөнө гэж найдан эсрэг арилжаанд нэмж орж байна. S3-ийн мэдээлснээр 9 сарын дунд үеэс хойш буюу биткойн сэргэж эхэлснээс хойш бараг 700 сая долларын short арилжаа шинээр хийгдсэн дүн гарчээ.

👨 “Криптод хөрөнгө оруулахыг хүссэн хөрөнгө оруулагчдад криптовалют эсвэл крипто-хувьцаа гэсэн 2 сонголт байгаа бөгөөд, одоогийн өсөлт цаашид үргэлжилбэл хоёулаа өндөр өгөөж авчрах магадлалтай” гэж Ихор Дусанивский хэлжээ.

ДЭЛХИЙ ДАХИНД: УОЛЛ СТРИТ 2024 ОНЫГ ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛОВ?

🤼‍♂️ Хөрөнгийн зах зээлийн шинжээч, эдийн засагчид АНУ-ын эдийн засаг жилийн дотор уналтад орно орохгүй гэж хоёр талд хуваагджээ. Эдийн засаг цаашид тэлнэ гэж итгэгчид бага өсөлт хүлээж байгаа бол хямралыг хүлээгчид аливаа уналт богино бөгөөд өнгөцхөн байна гэдэгт найдаж байна. (Эх сурвалж: Уолл Стритийн 2024 оны АНУ-ын эдийн засгийн төлөв)

💹 Сонирхолтой нь, ихэнх стратегичид ДНБ-ий өсөлтийн таамаг төдийлөн сайнгүй байхад 2024 онд S&P 500 индекс өсөхөд итгэлтэй байна. Энэ нь хүмүүсийн хэрэглээ үйлчилгээний салбараас бараа бүтээгдэхүүн рүү буцаж шилжих хүлээлтэй холбоотой бөгөөд S&P 500 индекс барааны салбарт өртөмтгий бол АНУ-ын ДНБ үйлчилгээний салбарт илүү мэдрэг байдаг билээ. Шинжээчид 2024 онд орлого шинэ дээд амжилт тогтооно гэсэн хүлээлтэй байна. (Эх сурвалж: FactSet)

💡 Бүтээмжээ дээшлүүлснээр эдийн засгийн өсөлт бага байхад ч ашгаа хадгалж үлдэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд ашгийн маржин тогтвортой хэвээр байна. (Эх сурвалж: BMO)

💳️ Ихэнх S&P 500 компаниудын өр нь хэдэн жилийн туршид бага хүүгээр түгжигдсэн байдаг бол олон компаниуд өнөө үед дээд түвшиндээ хүрсэн зах зээлийн хүүгээр санхүүжилт татах шаардлагатай тулгарсаар. Өндөр хүүгийн зардал орлогын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг ба хүү багатай санхүүжилтийнхээ ачаар томоохон компаниуд бага зардал гаргаж байна. (Эх сурвалж: BofA)

😅 Инфляцын хямралын хамгийн хүнд үе ард хоцорсон гэдэгт ихэнх салбарын мэргэжилтнүүд санал нэгтэй байгаа бөгөөд эдийн засаг дахиад хүндэрвэл ХНС бодлогын хүүг бууруулах замаар санхүүгийн нөхцөл байдлыг дахин сулруулж магадгүй гэсэн үг. Хэдийгээр эдийн засгийн хямрал хүсэхээр зүйл биш боловч ХНС-д эдийн засгийг эрчимжүүлэх арга байсаар байгаа нь сайн хэрэг билээ.

🤔 Ханш боломжийн эсвэл хэт үнэтэй байна уу? гэдэг дээр шинжээчид мөн хоёр хуваагддаг. Ханш нь богино хугацааны зах зээлийн өөрчлөлтийг маш бага тайлбарладаг тул энэ мэтгэлцээн хэзээ ч дуусдаггүй. Ихэнх мэргэжилтнүүд ханш өндөр байна гэдэгтэй санал нийлж байгаа ч энэ нь үнэ цаашид өсөхгүй гэсэн үг биш билээ. (Эх сурвалж: Deutsche Bank)

🤖 Үнэлгээний тухайд, нэгэн шинжээч хэлэхдээ хиймэл оюун ухааныг тойрсон сэдэв дараа онд ч үргэлжлэх төлөвтэй ба тус зах зээл хөөсрөх эхний шатандаа явж байж магадгүй гэв.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🍃 Монгол Улс эдийн засгаа өөрчлөхийн тулд 11 тэрбум долларын ногоон санхүүжилт татахаар зэхэж байна.

🥕 Монгол Улс анх удаа 183 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ.

🎉Мост Финтек компани амжилттай IPO хийлээ.

🚀 SpaceX 175 тэрбум доллароос дээгүүр үнэлэгдсэн ба Илон Маск инсайдер арилжаа хийж магадгүй.

🏭️ АНУ-ын үйлдвэрүүд ажилчдаа цомхотгож эхэлсэн гэж Азийн Хөгжлийн Банкны мэдээлэв.

🛢️ ОХУ-ын нефтийн экспортоос орж ирсэн орлого 2022 оны дунд үеийнхээс давлаа.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

12.12 Мягмар гараг:

АНУ Төсвийн тэнцэл (11 сар): шинжээчид 11 сарын төсөв алдагдалтай гарна гэж таамаглаж байгаа ба батлан хамгаалах, нийгмийн халамжийн салбарын зардал өсөж, бодлогын хүү өссөн зэрэг нь зардал нэмэгдэхэд нөлөөлсөн бол Калифорнийн татварын саатал, эдийн засгийн удаашрал зэргээс шалтгаалан орлого буурсан байх магадлалтай.

12.13 Лхагва гараг:

АНУ Үйлдвэрлэгчийн үнийн суурь индекс (11 сар): АНУ-ын 11-р сар тус үзүүлэлт 0.3% хүрсэн гэж таамаглаж байгаа бөгөөд үйлдвэрлэгчид 10-р сартай харьцуулахад үнээ дунджаар 0.3%-иар нэмэгдүүлсэн байж магадгүй гэсэн үг юм. Сүүлийн саруудад газрын тос ба бусад эрчим хүчний үнэ өссөн нь орцын зардал нэмэгдэхэд хүргэсэн байж болзошгүй.

12.15 Баасан гараг:

АНУ Аж үйлдвэрийн үйлдвэрлэл (11 сар): шинжээчдийн эрчим хүчний салбар өсөлттэй гарч, хүмүүсийн хэргэлээ өссөнтэй холбоотойгоор 11 сард АНУ-ын үйлдвэрлэл бага зэрэг сэргэсэн гэж таамаглажээ.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 9008108