• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 12.22

Цахим Мэдээ 12.22

🇨🇳 Хятадын AI чип үйлдвэрлэгч MetaX зах зээлд хүчтэй дебют хийлээ 🚀

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! “ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН” ХАМТЫН ХОС нь гадаад хувьцааны багцыг төрөлжүүлж, хөрөнгө оруулалтын хамрах хүрээгээ өргөжүүллээ.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇯🇵 Япон мөнгөний бодлогын эргэлт хийж, бодлогын хүүг 0.75 хувьд хүргэлээ 📊

  •  🇨🇳 Хятадын AI чип үйлдвэрлэгч MetaX зах зээлд хүчтэй дебют хийлээ 🚀

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 12 сарын 19-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.37% , Nasdaq 100 индекс -0.03% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн +0.04% , АрдКойн +4.03% тус тус өсөлттэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮38 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮180 сая буюу 0.47%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇯🇵 Япон мөнгөний бодлогын эргэлт хийж, бодлогын хүүг 0.75 хувьд хүргэлээ 📊

Эх сурвалж: cnbc.com

🤔 Юу болов? Японы Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 0.75 хувьд хүргэлээ. Ингэснээр бодлогын хүү нь сүүлийн 30 гаруй жилийн хамгийн өндөр түвшинд очиж, зах зээлийн хүлээлттэй нийцсэн шийдвэр боллоо.

Энэ нь Япон улс 2016 оноос хэрэгжүүлж ирсэн хэт зөөлөн, сөрөг хүүгийн бодлогоос бүрэн гарч, мөнгөний бодлогын эргэлтийг баталгаажуулж буйг илтгэж байна.

📉 Зах зээлд ямар дохио болов? Бодлогын хүүгийн өсөлт нь иений өгөөжийг нэмэгдүүлж, олон жил үргэлжилсэн carry trade-ийн урсгалыг сааруулах дохио болж байна. Үүний зэрэгцээ Японы Засгийн газрын бондын өгөөж олон арван жилийн дээд түвшинд хүрч буй нь улсын зээлийн өртгийг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байгаа юм. Тус улсын өрийн хэмжээ ДНБ-ий 230 орчим хувьд хүрсэн энэ үед бодлогын хүү өсөх нь төсвийн дарамтыг улам нэмэгдүүлэх магадлалтайг шинжээчид анхааруулж байна.

🧐 Цаашид юу болох вэ? Нөгөө талаас инфляц арваннэгдүгээр сард 2.9 хувьд хүрч, 44 сар дараалан Төв банкны зорилтот түвшнээс давж хадгалагдаж байна. Ийм нөхцөлд Төв банк мөнгөний бодлогыг тогтворжуулах шаардлагатай боловч эдийн засгийн өсөлт сүүлийн улиралд хүлээлтээс сул гарч, улирлын дүнгээр 0.6 хувиар, жилийн дүнгээр 2.3 хувиар буурсан нь бодлогын дараагийн алхмыг болгоомжтой хийх шалтгаан болж байна.

👀 Эцэст нь байна аа… Дэлхийн гурав дахь том эдийн засаг болох Японы мөнгөний бодлогын энэхүү өөрчлөлт нь зөвхөн дотоодын зах зээлд төдийгүй дэлхийн санхүүгийн зах зээлд чухал дохио өгч байна. Хөрөнгийн урсгал, валютын зах зээл, бондын өгөөжид үзүүлэх нөлөө ойрын хугацаанд илүү тодорхой харагдах бөгөөд өндөр өр, удааширч буй өсөлтийн дунд бодлогын хүүг хэрхэн цааш удирдах нь Японы Төв банкны хамгийн том сорилт хэвээр байна.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🇨🇳 Хятадын AI чип үйлдвэрлэгч MetaX зах зээлд хүчтэй дебют хийлээ 🚀

🤔 Юу болов? Хятадын хиймэл оюунд зориулсан чип үйлдвэрлэгч MetaX Integrated Circuits Shanghai компанийн хувьцаа IPO хийсэн эхний өдрөө огцом өсөлт үзүүллээ. Тус компани анхдагч зах зээлийн арилжаагаар 585.8 сая долларын хөрөнгө татан төвлөрүүлсэн бөгөөд хувьцааны ханш нь Шанхайн бирж дээр 755 хувьд хүрч өссөн байна. Ингэснээр MetaX-ийн IPO нь БНХАУ-д сүүлийн 10 жилд хийгдсэн 500 сая–1 тэрбум долларын дүнтэй IPO-нуудын дундаас хамгийн амжилттайд тооцогдож байна.

📉 Зах зээлийн хариу

MetaX-ийн IPO амжилттай болсноор Хятадын дотоодын өндөр технологийн компаниудад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн нь зах зээлд тодорхой дохио өглөө. Энэ өсөлт нь энэ сарын эхээр IPO хийж амжилт гаргасан Moore Threads Technology компанийн жишээг давтсан бөгөөд хиймэл оюуны чипийн салбар дахь эрэлт огцом нэмэгдэж байгааг харуулж байна. Зах зээл Хятадын AI болон GPU хөгжүүлэгчдийг стратегийн ач холбогдолтой салбар гэж үнэлж эхэлжээ.

  • 🧐 Цаашид юу болох вэ? MetaX нь хиймэл оюунд зориулагдсан график боловсруулалтын нэгж (GPU) хөгжүүлдэг бөгөөд AI зах зээл хурдацтай тэлж буйтай холбоотойгоор өндөр хүчин чадалтай чипийн эрэлт цаашид ч өсөх хүлээлттэй байна. IPO-оор татан төвлөрүүлсэн ойролцоогоор 600 сая доллар (4.3 тэрбум юань) нь шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, зах зээл дэх байр сууриа бэхжүүлэхэд чиглэгдэх төлөвтэй. Үүний зэрэгцээ Moore Threads зэрэг дотоодын өрсөлдөгчид идэвхжиж буй нь салбарын өрсөлдөөнийг улам ширүүсгэхээр байна.

👀 Эцэст нь байна аа… MetaX-ийн IPO нь зөвхөн нэг компанийн амжилт бус, Хятадын хиймэл оюуны чипийн салбар дахин сэргэж буйг илтгэх чухал дохио болж байна. Дотоодын өндөр технологийн компаниудын хувьцаанд хөрөнгө оруулагчдын сонирхол эргэн нэмэгдэж, Хятадын капиталын зах зээл AI болон стратегийн технологийн чиглэлд шинэ мөчлөгт орж болзошгүйг энэхүү үйл явдал харууллаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🇺🇸 АНУ-ын ажилгүйдэл 4.6%-д хүрэв: Ажилгүйдлийн түвшин сүүлийн 4 жилийн дээд хэмжээнд хүрлээ. Арваннэгдүгээр сард ердөө 64 мянган шинэ ажлын байр нэмэгдсэн нь аравдугаар сарын 105 мянган бууралтын дараах сул сэргэлтийг илтгэж, хөдөлмөрийн зах зээл эмзэг байгааг харуулж байна.

🎬 Warner Bros Paramount-ын $108 тэрбумын саналыг татгалзав: Warner Bros-ийн ТУЗ Paramount-ын саналыг “бодит бус” гэж үзэн, санхүүжилт нь илүү тодорхой Netflix-ийн binding саналыг илүүд үзжээ. Paramount-ын зээлжих чадвар, хэлцлийн бүтэц эргэлзээ дагуулсан байна.

⚛️ Trump Media $6 тэрбумын fusion эрчим хүчний хэлцэл хийв: Trump Media компани TAE-тэй нэгдэн 2026 он гэхэд анхны үйлдвэрлэлийн түвшний fusion цахилгаан станц барихаар зорьж байна. Энэхүү хэлцэл нь Трампын бизнесийн хүрээг тэлж байгаа ч зохицуулалтын хяналтын асуудал дагуулж байна.

📱 ChatGPT апп 31 сард $3 тэрбумын орлого олжээ: ChatGPT-ийн мобайл апп хэрэглэгчдийн зардлаар $3 тэрбумд хүрч, TikTok, Disney+, HBO Max-оос хурдан өсөлт үзүүлэв. OpenAI одоо $100 тэрбумын хөрөнгө татах, $830 тэрбумын үнэлгээ зорьж байна.

🏗️ Дата төвийн барилга 2025 онд $61 тэрбумд хүрэв: AI-ийн эрэлт огцом өссөнтэй холбоотойгоор дэлхий даяарх дата төвийн бүтээн байгуулалт дээд түвшинд хүрлээ. “Bubble” үүсэх эрсдэл яригдаж буй ч hyperscaler-ууд өрийн санхүүжилтэд илүү түшиглэн тооцооллын хүчин чадлаа нэмэгдүүлж байна.

🧐 СОНОРДУУЛАХАД БАЙНА АА.. “Үндэсний Хувьчлалын Сан” Хамтын ХОС-ийн нийт хөрөнгийн бүтцэд эзлэх гадаадын хувьцааны хувь хэмжээ 2024 оны эцэст 6 хувь байсан бол 2025 оны 12 дугаар сарын байдлаар 14 хувь болж өсөөд байна. Тус сан нь 2025 оны хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд багцад эзлэх гадаадын хувьцааны жинг 20 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь танилцуулж байсан юм.

  • Plug Power (NASDAQ: PLUG) – Устөрөгчийн түлшний элемент, ногоон устөрөгч үйлдвэрлэл, хадгалалт, түгээлтийн цогц шийдлийг хөгжүүлж, аж үйлдвэр болон тээврийн салбарт нийлүүлдэг.

  • Ivanhoe Electric (NYSE: IE) – Ашигт малтмалын хайгуул, олборлолтыг дэвшилтэт геофизикийн технологитой хослуулан хэрэгжүүлдэг уул уурхайн компани юм. Зэс болон стратегийн чухал металлын төслүүдэд төвлөрөн ажилладаг.

  • AST SpaceMobile (NASDAQ: ASTS) – Гар утаснаас шууд холбогдох боломжтой сансрын хиймэл дагуулын сүлжээ хөгжүүлж буй харилцаа холбооны компани юм.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Мөнгө нь анх зээл байсан

Түүхэнд анхны “мөнгө” нь зоос биш, харин өр, зээлийг тэмдэглэсэн шавар самбар байсан.

📄 Тайланг нь сонжвол:  👟 Nike: Тайлангаа танилцууллаа

Nike компанийн 2-р улирлын орлого эерэг хэвээр үлдэж, жилийн өсөлтөөр (Y/Y) 1% нэмэгдэн 12.4 тэрбум долларт хүрсэн байна (таамгаас 0.2 тэрбум доллараар давсан). Харин нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 32% буурч 0.53 доллар болсон ч (таамгаас 0.16 доллараар давсан) үзүүлэлттэй гарлаа.

Бөөний худалдаа vs. Шууд борлуулалт

Бөөний худалдааны орлого 8% өсөж 7.5 тэрбум долларт хүрсэн нь борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор жижиглэн худалдааны түншүүдтэй дахин идэвхтэй хамтран ажиллаж эхэлснийг харуулж байна. Энэ өсөлт нь Nike Direct-ийн орлого 8% буурч 4.6 тэрбум долларт хүрсэн сул талыг тодорхой хэмжээнд нөхжээ.

Гүйцэтгэх захирал Эллиотт Хилл энэхүү сэргэлтийг “тоглолтын дунд үе”-дээ явж байна хэмээн тодорхойлсон. Стратеги нь ялангуяа Хойд Америкт Nike брэндийн хувьд үр дүнгээ өгч, Running ангилал болон шинэ бүтээгдэхүүнүүдийн эрэлтээр борлуулалт 9% өссөн байна.

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Fuel your business brain. No caffeine needed.

Consider this your wake-up call.

Morning Brew}} is the free daily newsletter that powers you up with business news you’ll actually enjoy reading. It’s already trusted by over 4 million people who like their news with a bit more personality, pizazz — and a few games thrown in. Some even come for the crosswords and quizzes, but leave knowing more about the business world than they expected.

Quick, witty, and delivered first thing in the morning, Morning Brew takes less time to read than brewing your coffee — and gives your business brain the boost it needs to stay sharp and in the know.