- Ard News
- Posts
- Цахим мэдээ 12.16
Цахим мэдээ 12.16
🇺🇸 АНУ-ын инфляц өсөж зах зээлийн анхаарлыг татлаа 🤔
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Монголчууд минь дэлхийд нэрээ мандуулсаар. 33 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ БНТУ-ын Истанбул хотод энэ сарын 05-наас 08-ны хооронд зохион байгуулагдсан. Тус тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулж 90 медалийн 80 медалийг хүртэж багаараа ДЭЛХИЙН АВАРГА болсон байна. Халуун баяр хүргье 👏🏻😊
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸 АНУ-ын инфляц өсөж зах зээлийн анхаарлыг татлаа 🤔
📈 DOW индексийн уналт үргэлжилсээр хаа хүрэх бол? 🇺🇸
За мэдээгээ тухлан уншиж, кофегоо уугаад шинэ долоо хоногоо эхлүүлээрэй. ☕️🤗
2024 оны 12 сарын 13-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.52% , Nasdaq 100 индекс +0.96%-ийн тус тус өсөлттэй байсан бол биткойн энэ долоо хоногт +1.98%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮7,1 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮772 сая буюу 10.84%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈 DOW ИНДЕКСИЙН УНАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР ХАА ХҮРЭХ БОЛ? 🇺🇸
Эх сурвалж: CNBC
⏳ Өнөөх 5 дахь өдөр: Баасан гарагт АНУ-ын хөрөнгийн биржүүдийн ханш савлалаа. Nas100 бага зэрэг өсөж, S&P 500 ханшаа дунджилж, Dow Jones Industrial Average унаж 2 долоо хоногийн дараалсан уналтад орлоо.
Тус өсөлтөд мах, шувууны төрлийн аж ахуй, загас, өндөг гэх мэт өргөн хэрэглээний хүнсний үнэ 0.5%-иар өсөж мэдэгдэхүйц өссөн байна. Тодруулбал, үхрийн махны үнэ 3.1%, өндөгний үнэ 8.2% өссөн байна.
🧐 Яагаад гэж үү?: Баасан гарагт технологийн салбарын хувьцаанууд зах зээлийн уналтыг хязгаарлалаа. Тэр дундаа Broadcom-н 3-р улирлын тайлангаас үүдэлтэй юм. Тус компанийн хувьцааны үнэ 24%-иар өсөж, хиймэл оюун ухааны бизнесээ тэлэх хандлагатай байгаа нь тогтвортой орлогын үр дүнг нэмэгдүүлж улам л бэхжин анх удаагаа 1 их наяд долларын үнэлгээнд хүрэв.
Хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт болох ХНС -н хурлаар бодлогын хүүтэй холбоотойгоор АНУ-ын 10 жилийн сангийн өгөөж долоо хоногт 25 орчим суурь нэгжээр өсөхөд хүргэжээ.
Bank of America баасан гаригийн тэмдэглэлдээ энэ долоо хоногт бодлогын хүүгийн бууралт зах зээлд "бүрэн нийцэх болно" гэж тэмдэглэжээ. ХНС идэвхтэй тууштай бодлогын хүүгээ бууруулж чадвал зах зээлийн айх айдас буурж зах зээлийн тэлэлт хурдацтай өсөх боломж бий.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.
Холбоо барих утас: 91112677, 86035457
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ-ЫН ИНФЛЯЦ ӨСӨЖ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХААРЛЫГ ТАТЛАА 🤔
Эх сурвалж: Yahoo Finance
🧐 Юу болов?: Хэрэглээний үнийн индекс буюу АНУ-ын инфляцын талаарх засгийн газрын хамгийн сүүлийн мэдэгдэлд дурдсанаар, 11-р сард инфляц 2.7% болж өссөн байна. Тус өсөлтөд мах, шувууны төрлийн аж ахуй, загас, өндөг гэх мэт өргөн хэрэглээний хүнсний үнэ 0.5%-иар өсөж мэдэгдэхүйц өссөн байна. Тодруулбал, үхрийн махны үнэ 3.1%, өндөгний үнэ 8.2% тус тус өссөн байна.
Энэхүү өсөлт нь сүүлийн 3 сарын хугацаанд гарсан тасралтгүй өссөн нэмэгдэж байгаа юм. Харин даатгалын салбарт өсөлт удааширч тус салбарын нэр хүнд саяхан болсон хүн амины хэрэгтэй ихээхэн холбогдож байна.
Цаашид үр дүн өөрчлөгдөхгүй бол ирэх онд бодлогын хүүг эрчимтэй бууруулж, үнийн өсөлтийг удаашруулах арга хэмжээг авна гэж таамаглаж байна. Инфляц өссөн хэдий ч ХНС удахгүй болох хурлаараа бодлогын хүүгээ 0.25 нэгж бууруулж, зорилтот түвшинг 4.25-4.5 хувьд хүргэх төлөвтэй байна. Энэхүү хүлээгдэж буй алхмыг инфляцын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, тогтвортой хөдөлмөрийн зах зээл илэрхийлж байгаа бөгөөд 11-р сард 227,000 ажлын байр шинээр нэмэгдсэн байна.
🙄 Мөнгө хэвлэснээр: Инфляц 2022 оны оргил үеэсээ буурсан ч орон сууц, үзвэр үйлчилгээний зэрэг гол салбаруудад одоо ч сорилт тулгарсаар байна. 12 сард хүүгээ бууруулсны дараа, ялангуяа дэлхийн болон дотоодын эдийн засгийн тодорхойгүй байдал хэвээр байвал мөн Дональд Трампын бодлого зах зээлд дахин мөнгө шинээр хэвлэн нийлүүлэх алхмыг дэмжвэл 2025 оны эхний улирлын байдлаар ХНС бодлогын хүүгээ бууруулах үгүй тал дээр илүү болгоомжтой хандаж магадгүй гэж шинжээчид таамаглажээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇲🇳 МОНГОЛЧУУД ДЭЛХИЙД ЦОЙЛСООР Л. Монголчууд минь дэлхийд нэрээ мандуулсаар. 33 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ БНТУ-ын Истанбул хотод энэ сарын 05-наас 08-ны хооронд зохион байгуулагдсан. Тус тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулж 90 медалийн 80 медалийг хүртэж багаараа ДЭЛХИЙН АВАРГА болсон байна.
🌎 ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХҮН ЭЛОН МАСК. Элон Маскийн хөрөнгө 400 тэрбум доллар болсон анхны хүн боллоо. Мөн түүний компаниудын үнэлгээ дээд ханшдаа хүрээд байна.
🧠 APPLE SIRI ХИЙМЭЛ ОЮУН УХААНТАЙ АЛБАН ЁСООР ХОЛБОГДЛОО. Apple iOS 18.2-ийн шинэчлэлт дээр Siri & ChatGPT интеграцчлалаа идэвхжүүллээ. Энэхүү алхам нь Apple-ийн хэрэглэгч нар өдөр тутамдаа хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой болсон байна.
📄 Тайланг нь сонжвол: Broadcom-ийн орлого өмнөх жилээс 51%-иар өсөж, 14.1 тэрбум долларт хүрсэн нь шинжээчдийн хүлээлттэй таарсан мөн нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 1.42 доллар (0.03 доллароор давсан) болсон байна. 2023 оны 11-р сард дууссан VMware-ийн худалдан авалтын үр дүнд өмнөх жилээс 12%-иар өсөж 8.2 тэрбум доллар болсон бол программ хангамжийн дэд бүтэц гурав дахин нэмэгдэж 5.8 тэрбум доллар болж өссөн байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор