- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 12.15
Цахим Мэдээ 12.15
🇪🇺 ЕХ Оросын хөрөнгийг түгжиж, Украины санхүүжилтийг баталгаажуулав 🔒

2026 оныг хамтдаа хүчтэй дуусгая! 👋
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇪🇺 ЕХ Оросын хөрөнгийг түгжиж, Украины санхүүжилтийг баталгаажуулав 🔒
🚀 Broadcom - Anthropic: AI-ийн 10 тэрбумын шинэ том хэлцэл ил боллоо 🤝🏻
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 12 сарын 12-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.70% , Nasdaq 100 индекс -2.18% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -4.18% , АрдКойн +4.67% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮5.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮114 сая буюу 2.1%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇪🇺 ЕХ Оросын хөрөнгийг түгжиж, Украины санхүүжилтийг баталгаажуулав 🔒

Эх сурвалж: cnbc.com
🤔 Юу болов? Европын Холбоо оросын Төв банкны Европт байрлах 210 тэрбум еврогийн хөрөнгийг хугацаагүй цоо хийхээр шийдвэрлэлээ. Энэ нь Украинд 2026–2027 онд олгохоор төлөвлөсөн 165 тэрбум еврогийн зээлийн санхүүжилтийг баталгаажуулах том алхам боллоо.
Энэхүү шийдвэр нь Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг дахин чангатгаж, Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг саадгүй үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэв.
📉 Зах зээлд ямар дохио болов?
ЕХ–ны улс төр, аюулын бодлого улам нэг цэгт төвлөрч буй дохио.
Оросын хөрөнгийг удаан хугацаагаар цоо хийх болсон нь геополитикийн эрсдэлийн түвшин өндөр хэвээр байгааг харуулж байна.
Беларусь, Унгар, Словак зэрэг Москватай ойр харилцаатай орнуудын эсэргүүцэл сулрах магадлалтай болсон нь ЕХ–ны нэгдмэл байдлыг богино хугацаанд тодотгов.
Оросын Төв банк Euroclear–ийг шүүхэд өгч буй нь Европын санхүүгийн байгууллагуудад хууль эрхзүйн дарамт өсөх эрсдэлийг илэрхийлж байна.
🧐 Цаашид юу болох вэ? ЕХ 12-р сарын 18-нд хуралдаж, Украинд олгох “дайны хохирлын нөхөн олговрын зээлийн” механизмыг эцэслэн шийдвэрлэнэ. Бельгид баталгаа гаргах асуудлыг ЕХ бүх гишүүн орноор даатгах боломжтой, үүгээр зээл батлагдах магадлал нэмэгдэнэ. Украинаас ЕХ-д нэгдэх хэлэлцээ 2027 оноос өмнө эхлэх хувилбар ярилцагдаж байгаа ч дипломат түвшинд “маш хэцүү”, “боломжгүй” гэсэн байр суурь давамгай байна.
Хөрөнгийг цоо хийсэнтэй холбоотойгоор Орос Европын эсрэг хууль эрх зүйн маргаан үргэлжлэх төлөвтэй.
👀 Эцэст нь байна аа… ЕХ–ны энэ шийдвэр нь зөвхөн нэг улс төрийн алхам биш — Европын санхүүгийн архитектур, геополитикийн тэнцвэрт байдлыг дахин зурж буй том өөрчлөлт.
Украинд үзүүлэх урт хугацааны санхүүжилт илүү бат бөх суурьтай болж байгаа ч ЕХ–Оросын хууль эрхзүйн мөргөлдөөн, хөрөнгийн цоо нь олон жил үргэлжлэх шинэ шатны сөргөлдөөнийг эхлүүлээд байна.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀 Broadcom–Anthropic: AI-ийн 10 тэрбумын шинэ том хэлцэл ил боллоо 🤝🏻
🤔 Юу болов? Broadcom компанийн 10 тэрбум долларын “нууц” захиалагч нь Anthropic болохыг CEO Хок Тан албан ёсоор зарлалаа.
Түүнчлэн Anthropic компани нэмэлтээр 11 тэрбум долларын захиалга хийсэн нь Broadcom-ийн нийлүүлэлтийн хэмжээ эрс өсөж буйг харуулж байна.
Anthropic нь Google-ийн TPU Ironwood шинэ үеийн серверүүдийг багцаар нь худалдан авч байгаа бөгөөд энэ нь AI тооцооллын өрсөлдөөн эрчимжсэний том дохио болж байна.
📉 Зах зээлд ямар дохио болов?
Broadcom-ийн том хэмжээний AI чипийн захиалга нь ASIC / XPU төрлийн захиалга эрс нэмэгдэж буйг харуулж, зах зээлд Nvidia-с өөр сонголтууд хүчээ авч эхэлж буй дохио болов.
Google–Anthropic-ийн стратегийн түншлэл нь Google-ийн дотоод TPU хөгжүүлэлтийн үнэ цэнийг баталгаажуулж, Alphabet хувьцааны урт хугацааны өсөлтийн хүлээлтийг нэмэгдүүлэв.
AI тооцооллын хүчин чадлын эрэлт хэдэн арван гигаваттаар нэмэгдэх төлөвтэй байгаа нь томоохон технологийн компаниудын хөрөнгө оруулалтын өрсөлдөөн ирэх жилүүдэд үргэлжлэхийг илтгэв.
🧐 Цаашид юу болох вэ? Anthropic-ийн багц захиалгын хэмжээ 2026 он гэхэд Google TPU–ийн 1 сая нэгжийн хүчин чадалд хүрч болзошгүй, энэ нь AI-ийн суурь дэд бүтцийн тэлэлт шинэ түвшинд гарч байгааг харуулна. Broadcom эдгээр захиалгаар өөрийн XPU платформыг эрчимтэй өргөжүүлж, AI чип үйлдвэрлэлд гуравдагч том тоглогч болох магадлалтай. Google TPU-аа клауд үйлчилгээ хэлбэрээр өргөн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тул клауд-провайдер хоорондын AI өрсөлдөөн улам хурцдана.
👀 Эцэст нь байна аа… AI тооцооллын зах зээл гал асаасан хэвээр Anthropic, Google, Broadcom гуравын энэ том хэлцэл нь салбарын дараагийн шатны өрсөлдөөнийг тодорхойлж байна.
Хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь AI чип, дата төв, клауд үйлчилгээний хувьцаанууд урт хугацаанд стратегийн өсөлттэй хэвээр үлдэнэ гэсэн дохио юм.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🥤 Coca-Cola компанид шинэ Гүйцэтгэх захирал: Coca-Cola компанийн COO Henrique Braun 2025 оны 3-р сарын 31-нээс эхлэн Гүйцэтгэх захиралаар томилогдож, James Quincey нь Гүйцэтгэх зөвлөх даргаар ажиллана. Эрүүл бүтээгдэхүүний эрэлт өсөж буйтай холбоотой өөрчлөлт гэж шинжээчид үзэж байна.
📉 АНУ-ын ажилгүйдэл өсөв: 2025 оны 12-р сарын 6-аар дууссан долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүссэн иргэдийн тоо 236,000 болж, өмнөх долоо хоногоос 44,000-аар өсжээ.
🏦 JPMorgan: Зардал 2026 онд огцом өснө: JPMorgan Chase ирэх жил зардал 105 тэрбум долларт хүрнэ гэж мэдэгдэв. Энэ нь AI, стратегийн хөрөнгө оруулалт болон инфляцийн нөлөөгөөр өссөн дүн юм.
💊 Eli Lilly: 6 тэрбум долларын шинэ үйлдвэр: Eli Lilly (LLY) АНУ-ын Алабама мужид 6 тэрбум долларын эмийн үйлдвэр байгуулж, туршилтын таргалалтын эм болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхээр боллоо.
🖥️ TSMC-ийн нууц хамгаалалтыг чангатгав: Тайвань улс TSMC-ийн хуучин удирдах албан тушаалтны Intel-д шилжсэн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хуулиар шалгаж эхэллээ.
🚀 SpaceX Түүхэн дээд үнэлгээтэй IPO төлөвлөж байна: SpaceX 2026 онд 1.5 их наяд долларын үнэлгээтэй, 30 тэрбум гаруй долларын IPO хийхээр зорьж байна. Энэ нь Saudi Aramco (2019)–ийн дээд амжилтыг давж болзошгүй.
🇨🇳 Хятадын эдийн засаг: CPI өсөж, PPI буурлаа: Хятад улсын CPI 11-р сард 0.7%-иар өсөж, 21 сарын дээд түвшинд хүрсэн бол PPI 2.2%-иар буурч үйлдвэрүүдийн үнийн уналт үргэлжилсээр байна.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? S&P 500 индексийн хамгийн анхны бүрэлдэхүүнд 90 компани байсан
1957 онд танилцуулагдсан S&P индекс өнөөдөр 500 компанийн зах зээлийн хөдөлгөөнийг илтгэдэг болсон.

📄 Тайланг нь сонжвол: 📈 Broadcom: 73 тэрбум ам.долларын нөөц захиалга
Broadcom-ийн 2025 санхүүгийн жилийн 4-р улирлын (10-р сарын) орлого жилийн өмнөхөөс 28% өсөж 18.0 тэрбум долларт хүрсэн (зах зээлийн таамгаас 0.6 тэрбум доллароор давсан). Non-GAAP нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 1.95 доллар болж, таамгаас 0.08 доллароор давжээ.
AI-ийн өсөлт маш хүчтэй хэвээр байна. AI хагас дамжуулагчийн орлого 74% өсөж 6.5 тэрбум долларт хүрэв. Энэ нь Semiconductor Solutions сегментийг 35% Y/Y өсгөж 11.1 тэрбум долларт хүрэхэд түлхэц болов. VMware-ийн нэгтгэл амжилттай үргэлжилж, Infrastructure Software сегмент 19% өсөж 6.9 тэрбум долларт хүрсэн ба одоо гаднын үүлэн орлогын +20%ийг бүрдүүлж байна.

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
200+ AI Side Hustles to Start Right Now
AI isn't just changing business—it's creating entirely new income opportunities. The Hustle's guide features 200+ ways to make money with AI, from beginner-friendly gigs to advanced ventures. Each comes with realistic income projections and resource requirements. Join 1.5M professionals getting daily insights on emerging tech and business opportunities.


