- Ard News
- Posts
- Цахим мэдээ 12.09
Цахим мэдээ 12.09
👑 Крипто зах зээлд түүхэн ханш болон шинэхэн их гурвал бүрдлээ 📈
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Биткойн энэ долоо хоногт бүх цаг үеийн оргил ханш 100,000 долларт хүрж түүхэн мөчийг бүтээлээ. 2025 онд Дональд Трампын ерөнхийлөгчийн суудлаа албан ёсоор авах үед ханшийг 100,000 долларт хүрнэ гэж таамаглаж байсан шинжээчид олон байсан юм. 👊🏻😊
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
👑 Крипто зах зээлд түүхэн ханш болон шинэхэн их гурвал бүрдлээ 📈
🇰🇷 Өмнөд Солонгос улсын дотоод үймээн юу болов? 🤔
За мэдээгээ тухлан уншиж кофегоо уугаад шинэ долоо хоногоо эхлүүлээрэй. ☕️🤗
2024 оны 12 сарын 06-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.83% , Nasdaq 100 индекс +3.10%-ийн тус тус өсөлттэй байсан бол биткойн энэ долоо хоногт +3.07%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮5,3 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮312 сая буюу 5.84%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 👑 КРИПТО ЗАХ ЗЭЭЛД ТҮҮХЭН ХАНШ БОЛОН ШИНЭХЭН ИХ ГУРВАЛ БҮРДЛЭЭ 📈
Эх сурвалж: Зах зээлийн судалгаа
⏳ Түүхэн тоо 100,000: Анх крипто салбар 2008 онд Сатаоши Накамото гэх нэгэн эр программист сэтгэлгээгээр нэгэн гайхалтай зүйлийг бүтээсэн нь одоогийн крипто салбар буюу койн, дижитал хөрөнгө юм. Тэгвэл одоо цагт крипто салбарыг мэдэхгүй хүмүүс цөөхөн юм. Крипто нь хөрөнгө оруулагчдын, улс орны, эдийн засгийн асар их мөнгийг татах болсон зүйл билээ. Тэгвэл үүний хамгийн том нэршил төлөөлөл бол Биткойн юм. Биткойн 10 гаруй жил тасралтгүй өсөж мөн маш олон койнуудыг бий болгож асар том зах зээлийг бий болгосон.
2024 оны 12 сард биткойны ханш 100,000 доллар болсон нь криптовалютын түүхэн мөчийг харууллаа. Энэхүү өсөлт нь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын засгийн газар криптовалютыг илүү тодорхой, зохицуулалтын тогтолцоотойгоор дэмжинэ гэх үндэслэлээр өдөөгдөж тус ханшид хүрсэн юм. Биткойныг "ирээдүйн нөөц валют" хэмээн хүлээн зөвшөөрч байгаа нь хөрөнгийн ихээхэн урсгалыг татаж байна.
Нэмж дурдахад, 61 тэрбум доллар давсан эрэлт нэмэгдэж фьючерсийн зах зээлийг мөн сэргээж байна.
Шинжээчид цаашдын өсөлт, зах зээлийн хөдөлгөөн өөрчлөлтийг хүлээж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрөлжүүлэхийн хэрээр Ethereum, XRP болон бусад алткойнуудад хөрөнгө оруулах хандлагыг нэмэгдүүлж магадгүй юм.
💰 Крипто зах зээлийн тэлэлт: Биткойны өсөлттэй зэрэгцэн криптовалютын зах зээлийн нийт хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдлээ. 2024 онд зах зээл 4 их наяд доллар давсан нь биткойны давамгайлал, алткойнуудын хүчтэй өсөлтүүдээс үүдэлтэй. Тэгвэл энэхүү өсөлтөд юу нөлөөлөв?
Илүү олон санхүүгийн байгууллагууд ETF болон дериватив зэрэг криптотой холбоотой бүтээгдэхүүнийг сангийн болон хөрөнгө оруулагч нарт санал болгох хандлага нэмэгдсэн.
Хөгжиж буй эдийн засаг, санхүүгийн салбарын гол системүүд блокчэйнд суурилсан хөрөнгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн.
Эдийн засгийн орчин таатай болж, нэр бүхий болон томоохон эдийн засагтай улс орнууд эдийн засгийн бодлогодоо тусгаж эхэлсэн.
Энэхүү хурдацтай тэлж буй зах зээлийг луйврын арга гэх нэршлээс салгаж санхүүгийн зах зээлийн салшгүй бүтэц, бүрэлдэхүүн хэсэг рүү шилжиж байгааг харуулж байна.
👑 Шинэхэн ноёнтойгоо танилц: Тэр бол XRP юм. Зах зээлийн үнэлгээгээр ТОП 3-т орж, ханшийн түүхэн дээд цэг 2.90 доллар болж крипто салбарын шинэ их гурвал бүрдлээ. Тус өсөлтөөр 140 тэрбум долларыг давж Tether болон Solana-г гүйцэж хамгийн өндөр үнэлгээтэй койнуудын нэг болсон. Ингэснээр Крипто зах зээлийн шинэ их гурвал төрлөө.
Танилц шинэ их гурвал Bitcoin Ethereum болон XRP.
XRP-ийг гаргагч Ripple Labs нь SEC-тэй маш олон жилийн шүүхийн маргаантай байсан бөгөөд энэхүү маргаанд хууль эрх зүйн талаас чухал ялалт байгуулсан мөн Ripple компани хил дамнасан төлбөрийн шийдлүүдийг сайжруулахад чиглэсэн RLUSD stablecoin төслийн талаар зарласан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татлаа. Ингэснээр хөрөнгө оруулагчид тодорхой алткойныг эрэлхийлэхийн оронд XRP-г сонирхож ялангуяа зохицуулалтын таатай үр дүнд хүрсэнд ихэд олзуурхан хүлээж авчээ.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.
Холбоо барих утас: 91112677, 86035457
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇰🇷 ӨМНӨД СОЛОНГОС УЛСЫН ДОТООД ҮЙМЭЭН ЮУ БОЛОВ? 🤔
Эх сурвалж: Yahoo Finance
🧐 Айсан юм болов уу?: Ерөнхийлөгч Юн Сук Ёол 2024 оны 12-р сарын 3-ны шөнө онцгой байдал зарласан. Тус шийдвэр гарснаар улс төрийн маргаан, ард иргэдийн жагсаал эхэлж улс дотоод доо ихээхэн үймээнд автлаа. Гэвч энэхүү шийдвэр нь өөрийнх талд бус намынх нь гишүүд болон сөрөг хүчний намууд буруушааж байдал дордож эхэллээ.
Үндсэн хууль зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж намын гишүүд, ард иргэд үзэж байна. Ийнхүү ард иргэд ихээр эсэргүүцлийн жагсаал өрнүүлж замбараагүй байдалд хүргэсэн бөгөөд үүнээс хэдхэн цагийн дотор Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблей хуралдаж, цэргийн дэглэмийг хүчингүй болгох саналыг батлав. Тус арга хэмжээ нь хоёр намын санаачилагыг авч 190 гишүүний санал хуралтаар цэргийн хүчний хамгаалалт татан буугдав. Цэргийн хүчийг ашигласан нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэсэн юм.
👥 Ард иргэдийн дуу хоолой: Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Юн Сук Ёол анх сонгогдсон цагаас хойш маш их хэл ам дагуулж байсан. Түүний засгийн газартай холбоотой дуулиан шуугиан, эхнэрийнх нь зохисгүй үйлдэлтэй холбоотой мөрдөн байцаалтад хамтран ажиллахаас татгалзсан гэх зэрэг нь хурцадмал байдлыг улам дэвэргэв. Ингэснээр ард иргэд түүнийг огцор хэмээн томоохон жагсаалыг өрнүүлж эхлээд 4 хонолоо.
Жагсаж чаддаг ард түмэн юм аа.
🙄 Түүх дахин давтагдах уу?: Сөрөг намаас түүнийг бүрэн эрхт суудлаас нь түдгэлзүүлэх саналтайгаар гишүүдтэй хамт импичментийн ажиллагааг эхлүүлсэн байна. Хэрвээ санал дэмжигдсэн тохиолдолд Юны бүрэн эрхийг түдгэлзүүлж, Үндсэн хуулийн цэц уг хэргийг шийдвэрлэх юм. Түүхийн хувьд өмнө нь төр дотроо хагаралдсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан ба 2-3 сар үргэлжилдэг бөгөөд хэрэв дэмжигдвэл 60 хоногийн дотор нөхөн сонгууль явуулах шаардлагатай болно.
🧐 Зах зээлд муугаар нөлөөлөв: Тус үймээний улмаас засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд орж воны доллартой харьцах ханш суларч сүүлийн хоёр жилийн доод ханшид хүрч 3%-иар уналаа. Мөн хөрөнгө оруулагчид болон томоохон компаниуд болох Coupang (CPNG)-ийн хувьцааны 6%, Samsung Electronics (SMSN.IL)-ийн Их Британид бүртгэлтэй хувьцааны 7%, мөн KOSPI индекс 2.45% тус тус уналаа. Энэ байдал 2025 оны эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байна хэмээн шинжээчид дүгнэлээ.
💁🏻♂️ Бас нэгэн сонирхолтой мэдээ хүргэхэд хэрэв Юн Сук Ёол ерөнхийлөгчийн байр албан тушаалаас татан буугдвал бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй огцорсон 8 дахь ерөнхийлөгч болно.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🚧 РИО ТИНТО 2025 ОНЫ ТӨСВӨӨ ТАНИЛЦУУЛЖЭЭ. (RIO) 2025 оны төлөвлөгөөгөө 11 тэрбум долларт хүргэж, 780-850 мянган тонн зэс олборлоно гэж тооцоолжээ. Мөн 2030 он гэхэд жилд 1 сая тонн зэс олборлож, цэвэр эрчим хүчний хангамжийн сүлжээнд шилжинэ гэдгээ хэллээ.
🌎 ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ 3.3% БАЙНА. Дэлхийн эдийн засгийн өсөлт нь улс орнуудын инфляц буурж, ажлын байрны өсөлт, зээлийн хүүгийн бууралт зэргээс шалтгаалан 2025, 2026 онуудад дэлхийн тогтвортой өсөлтийг 3.3% гэж таамаглаж байна.
🇨🇳 БНХАУ АВТОМАШИНЫ ЭКСПОРТООР ЯПОНЫГ ГҮЙЦЛЭЭ. Япон улсыг нийлүүлэлтээр гүйцэж цахилгаан автомашины давамгайлж, хийн түлшээр ажилладаг автомашины эрэлтийг өөр түвшинд хүргэж чадсантай холбоотой.
📄 Тайланг нь сонжвол: Marvell Technology 3-р улирлын тайлан гарлаа. Тус тайлангаар орлого нь 1.52 тэрбум болж 4%-иар өсөж хүлээлтээс өндөр байж чадлаа. Гэвч нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) шинжээчдийн тооцоололд хүрж чадсангүй. Гэсэн хэдий ч тус компанийн орлого жилд 22%-иар өснө гэж Wall Street-н шинжээчид таамаглаж байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор