- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 12.08
Цахим Мэдээ 12.08
🇲🇳 Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2025 чуулганаар зочилцгооё 💁🏻♂️

Шинэ долоо хоногийн мэнд! 👋 Өнгөрөгч долоо хоногт болсон Ард Санхүүгийн Нэгдлийн 9 дэх удаагаа зохион байгуулсан Монголын санхүү, хөрөнгө оруулалтын салбарын шинэ өнгийг тодорхойлсон онцгой өдөр болж өндөрлөлөө.
👏🏻 Б. Энх-Оргил тамирчиндаа халуун баяр хүргэе! ONE Championship холбооны 66 кг жингийн аваргын бүсийн төлөөх ширүүн тулаанд Б. Энх-Оргил маань Бразилын тулаанч Fabricio Andrade-тай тулалдан гайхамшигт ялалт байгууллаа.
Энэхүү ялалтаар дэлхийн шилдгүүдийн эгнээнд 1т эрэмбэлэгдэж, аваргын алтан бүсийн эзэн боллоо.
🥇 Дэлхийн аварга Энх-Оргилдоо дахин баяр хүргэе!

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇲🇳 Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2025 чуулганаар зочилцгооё 💁🏻♂️
🤝 Nvidia компани Synopsys-д 2 тэрбум долларын хөрөнгө оруулав 📈💵
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 12 сарын 05-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.85% , Nasdaq 100 индекс +1.82% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +0.16% , АрдКойн -3.44% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮300 сая буюу 9.14%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇲🇳 Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2025 чуулганаар зочилцгооё 💁🏻♂️

🐺 Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэж юу вэ?
2016 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэхүү чуулган нь Монгол Улсад хөрөнгө оруулалтын соёлыг төлөвшүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилготой томоохон арга хэмжээ юм.
Салбар бүрийн төлөөллүүд цугларч санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал, шийдлийн талаар нээлттэй хэлэлцдэг уламжлалтай.
🤔Юу болов?
Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2025 чуулган 9 дэх удаагаа ОРИ Студиост амжилттай зохион байгуулагдаж, хөрөнгө оруулалтын ирээдүй, технологийн хувьсал, инновац, шинэ шийдлүүдийг нэг дор төвлөрүүлсэн онцгой өдөр боллоо.
Мөн энэ өдөр Ард Санхүүгийн Нэгдлийн шинэ өнгө төрх - Rebranding албан ёсоор танилцуулагдсан нь арга хэмжээний хамгийн том нээлт болов.
👀 Онцлох хэсгүүд
Physical Asia – Монголчууд дэлхийд: Netflix-ийн “Physical 100” цувралын III улиралд оролцож, Монголын нэрийг дэлхийд гаргасан хоёр багын хамт олонтой ярилцлага өрнүүллээ.
Санхүүгийн үйлчилгээг Монголын өнцөг булан бүрт: Ард Кредит ББСБ болон Монгол Шуудан ХК хамтын ажиллагаагаа эхлүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
X групп – Дэлхийд цор ганц шийдэл: Айдакс Бирж, AIGroup болон Улаанбаатар Үнэт Цаасны Биржүүд нэгдэн “X групп” нэртэй хөрөнгийн зах зээлийн цоо шинэ экосистемийг танилцууллаа. Монголын компаниудын үнэт цаасыг токенжуулан, криптод суурилсан баталгаатай үнэт цаас болгон дэлхийн хаанаас ч, цагийн хязгаарлалтгүйгээр арилжаалах боломжийг бүрдүүлэв.
Эхний шатанд Ард Кредит, Мост Финтек, Ард Даатгал компаниудын токенжуулсан үнэт цаасыг нийтэд танилцууллаа.
INVESTORZ: Хөрөнгийн зах зээл дээрх жинхэнэ арилжааг бодит орчинд мэдрэх боломжтой Мини Бирж буюу демо тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
“X” Шинэ өнгө төрх – бидний ирээдүй: Ард Санхүүгийн Нэгдлийн Rebranding олон нийтэд анх удаа дэлгэгдэв.
Монголын хөрөнгийн зах зээлийн Өнгөрсөн – Одоо – Ирээдүй: Салбарын тулгамдсан асуудал, шинэ боломж, хөгжлийн чиглэл, олон улсын шилдэг туршлагын талаар мэргэжилтнүүд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
ChainUp | AIGroup: Блокчэйн технологи, хиймэл оюунд суурилсан шинэ платформуудыг хөгжүүлэх чиглэлээр ChainUp болон AIGroup санамж бичигт гарын үсэг зурж, стратегийн түншлэлээ эхлүүлэв.
Арилжааны Альфа эрин үе: Ард Секюритиз ҮЦК өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ буюу Арилжааны веб, Уул уурхайн биржийн арилжааг амжилттай нэвтрүүлснээ тайлагнав.
Монголын хөрөнгийн зах зээлд Alpha Trader эрин үе эхэлснийг зарлав.
Түмэн Ард - Түмэн боломж: Түмэн Ардын гишүүн болон орлогоо нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав.
💁🏻♂️ Сонирхуулахад: Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2025 чуулганаар Ард Санхүүгийн Нэгдлээс зарласан Ардын Альфа 2025 урамшуулалт хөтөлбөрийн XI сарын азтан болон Энэ удаагийн чуулганд хүрэлцэн ирсэн харилцагчдын дунд урамшуулал зарлаж азтануудаа тодрууллаа.
👀 Эцэст нь байна аа… Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2025 чуулганаар салбарын мэргэжилтнүүд, технологийн компаниуд, үйлчилгээний шинэ шийдлүүдийг танилцуулж, “Хөрөнгө Оруулагч Үндэстэн”-ий дараа дараагийн жилүүдэд нэвтрүүлэх өрсөлдөх шинэ өнгө төрхийг тодорхойллоо.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤝 Nvidia компани Synopsys-д 2 тэрбум долларын хөрөнгө оруулав 📈💵
🤔 Юу болов? Америкийн технологийн гигант Nvidia хиймэл оюуны чипийн хөгжүүлэлтээ илүү эрчимжүүлэх стратегийн хүрээнд микросхемийн загварчлалын тэргүүлэгч Synopsys компанид 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
Энэ нь AI-д суурилсан шинэ үеийн чипийн архитектур, загварчлалыг шинэ шат руу шилжүүлэх хүчтэй алхам гэж шинжээчид дүгнэж байна. Nvidia-ийн хувьд Synopsys-ийг түншээр сонгосон нь санамсаргүй шийдвэр бус AI чип хөгжүүлэхэд өндөр түвшний EDA программ хангамж зайлшгүй шаардлагатай.
📉 Зах зээлд юу болов?
Synopsys +2.6%
Nvidia +3% тус тус өслөө. Шинжээчдийн тайлбарласнаар Nvidia-ийн богино хугацааны уналт нь түр зуурын зах зээлийн тохируулга бөгөөд компанийн урт хугацааны өсөлтийн төлөвлөгөөнд сөрөг нөлөө багатай.
AI чипийн эрэлт дэлхий даяар өндөр хэвээр байгаа тул зах зээл дунд хугацаандаа Nvidia-д эерэг хүлээлттэй байна.
🧐 Цаашид юу болох вэ? Nvidia болон Synopsys-ийн түншлэл нь AI чипийн шинэ үеийг илүү хурдтай, бага зардлаар боловсруулах боломжийг нээж байна. Энэ нь дата төв, клауд, роботикс, авто жолоодлогын зэрэг өндөр өсөлттэй салбаруудад чипийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гол түлхэц болно. Synopsys-ийн технологи нэвтэрснээр Nvidia чипүүдийн хөгжүүлэлтийн цикл богиносож, компанийн өрсөлдөх давуу тал улам батжих төлөвтэй.
👀 Эцэст нь байна аа… Энэхүү хэлцэл нь AI чипийн дараагийн эринд Nvidia хүчтэй байр суурь эзлэхийг илтгэх стратегийн алхам бөгөөд технологийн өрсөлдөөн улам ширүүсэж буйг харуулж байна. Мөн Nvidia өөрийн AI экосистемийг түргэн өргөжүүлж байгаагийн тод дохио боллоо.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
💊 Eli Lilly Zepbound-ийн үнийг буурууллаа: Eli Lilly компани тураах эм Zepbound-ийн нэг удаагийн тарианы бэлдмэлийн үнийг сар болгон бууруулж байна. Энэхүү шийдвэр нь АНУ-ын шинэ бодлоготой уялдан GLP-1 эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.
🚗 Tesla Европт унаж, Норвегид дэгдэв: 11-р сард Tesla-ийн бүртгэл Франц, Шведэд 60%, Дани улсад 49% буурсан бол Норвегид 175% өсөж, 28,606 авто машин худалдаалагдан улсын бүх цаг үеийн рекордыг шинэчиллээ. Энэ өсөлт нь 2026 онд хэрэгжих EV татварын өмнөх эрэлттэй холбоотой.
🏭 Хятадын үйлдвэрлэл агшив: Хятадын хувийн PMI 49.9 болж, зах зээлийн 50.5 гэсэн хүлээлтийг алдаж үйлдвэрлэлийн идэвх буурсныг харуулав. Экспорт өссөн ч ажил force бууралт, нөөцийн болгоомжтой бодлого эдийн засгийн төлөвийг сулруулж байна.
⛽ АНУ-ын бензиний үнэ $3-оос доош буулаа: АНУ-д нэг галлон бензиний үндэсний дундаж үнэ $2.998 болж, 2021 оноос хойших хамгийн бага түвшинд хүрэв. 18 мужид үнэ $2.75-аас бага байгаа нь өндөр инфляцын үед иргэдэд тодорхой боломж олгож байна.
🤝 Amazon, Nvidia-н AI түншлэл өргөжив: Amazon ирээдүйн AI чипүүддээ Nvidia-ийн технологи ашиглахаа зарлаж, илүү энерги-үр ашигтай серверүүд болон шинэ AI үйлчилгээ танилцууллаа.
💼 Microsoft AI зорилтот борлуулалтыг бууруулаагүй гэв: Microsoft компани AI борлуулалтын зорилт буурсан гэх мэдээллийг үгүйсгэж, квот хэвээр гэж мэдэгдлээ.
🎬 Warner-ийг Netflix худалдан авна: Netflix компани Warner Bros. Discovery-ийн студи болон стримингийн бизнесийг $72 тэрбумаар худалдан авахаар тохиролцов. Мэдэгдлийн дараа WBD +3%, Netflix -1.5%, өрсөлдөгч Paramount -3% хөдөлгөөн үзүүллээ.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 🇺🇸 АНУ-ын 1 цент зоос үнээсээ илүү өртөгтэй үйлдвэрлэгддэг!
1 ширхэг 1 цент хийхэд дундажаар 2.1 цент зарцуулдаг тул АНУ жил бүр зөвхөн зоос үйлдвэрлэхдээ $100 саяын алдагдал хүлээдэг байна.
💰Үнэтгэсэн дэвсгэрт бус, металлын өртөг өссөнөөс шалтгаалдаг бөгөөд 1 центийг цуцлах асуудал АНУ-д олон жил яригдаж байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Learn how to make every AI investment count.
Successful AI transformation starts with deeply understanding your organization’s most critical use cases. We recommend this practical guide from You.com that walks through a proven framework to identify, prioritize, and document high-value AI opportunities.
In this AI Use Case Discovery Guide, you’ll learn how to:
Map internal workflows and customer journeys to pinpoint where AI can drive measurable ROI
Ask the right questions when it comes to AI use cases
Align cross-functional teams and stakeholders for a unified, scalable approach


