- Ard News
- Posts
- Цахим мэдээ 12.02
Цахим мэдээ 12.02
📈 Хөрөнгийн зах зээлд "Хар баасан гараг" тохиолдсон уу? 😬
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Энэ оны сүүлийн сар эхэлж өнгөрсөн хугацаандаа юу хийж бүтээж, гүйцэлдүүлж чадсанаа эргэн дурсаад нэг үзээрэй. Та чадсан гэдэгт итгэлтэй байна !!! 👊🏻😊
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
📈 Хөрөнгийн зах зээлд "Хар баасан гараг" тохиолдсон уу? 😬
🇺🇸 Европ эдийн засгийн бүсээ чангалах болжээ дээ 🤔
Хүйтний эрч чангарсан байна даа. Дулаахан хувцаслаарай🧣 За тэгээд шинэ долоо хоногоо эрч хүчтэй угтаарай. 🤗
2024 оны 11 сарын 29-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.48% , Nasdaq 100 индекс +0.93%-ийн тус тус өсөлттэй байсан бол биткойн энэ долоо хоногт -1.32%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮249 сая буюу 8.34%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД “ХАР БААСАН ГАРАГ” ТОХИОЛДСОН УУ? 😬📈
Эх сурвалж: Wall Street Journal
🗄️ Хар баасан гараг: АНУ-ын хөрөнгийн зах зээл “Хар баасан гараг” тохионо гэх өндөр хүлээлттэй байсан долоо хоног боллоо. Гэвч хувьцаанууд санаснаар байсангүй. S&P 500 индекс 0.6%-иар өсөж, энэ сарын өсөлт 5.7% хүрж, он гарсаар хойш 26.5%-иар гайхалтай өссөн ханштай дуусгалаа. Харин Dow Jones Industrial Average 11-р сард 7.5%-ийн өсөлттэй, баасан гаригт 0.4%-иар өсөж, 44,910 ханшид ойртлоо. Жилийн хувьд 19.2% -иар өссөн байна. Хар баасан гаригт ихэвчлэн тохиолддог өндөр уналт үл тохиолдсон нь урьд өмнө нь болж байгаагүй зүйл болов. Ердийнхөөс бага арилжаа явагдсан ба нэг өдрийн дундаж арилжааны хэмжээний дөрөвний нэг орчим хувь нь л явагдав. Технологийн салбарын хувьд баасан гарагт 0.6%-ийн өсөлт үзүүлсэн нь тус салбарын индексийн хэт өндөр уналтыг зогсоож чадлаа. Энэ сард технологийн салбарын индекс 6.2%-иар, энэ онд 28%-иар өсгөсөн байна.
🗄️ Геополитикийн хурцадмал байдал ба худалдааны хязгаарлалт: Чипний үйлдвэрлэгч, технологийн худалдааны талаарх АНУ болон БНХАУ хоорондын хурцадмал байдал энэ салбарт хүндхэн дарамтыг үзүүлж байна. Хагас дамжуулагчийг Хятадад худалдаалахад шинэ татварын бодлого хэрэгжүүлэх болсон нь өмнөх хэрэгжүүлж байсан бодлогуудаас бага зэрэг хатуу байгаа нь үнэн билээ. Энэхүү бодлого нь дан ганц худалдааны дайны бус Хятад улсын эдийн засгийн тэлэлтийг зогсоох алсын хараатай юм. Хятад улсын дотоод эрэлтийн ихэнх хувийг чипний эрэлт давамгайлж байгаа. Эдгээр хязгаарлалт нь Nvidia, Tsmc, AMD, Applied Material, Lam Research зэрэг компаниудад ихээхэн нөлөөлсөн юм.
🙄 Үргэлжлэн унах уу? эсвэл өсөх үү? гэж үү: Оны эхээр хиймэл оюун ухааны хувьсгалын нөлөөгөөр их хэмжээний ашиг олсон хөрөнгө оруулагчид ханасангүй бололтой. Энэ салбарын өсөлтийг дахин үргэлжлэнэ хэмээн үзэж Semiconductor-н хувьцаануудыг онилж буй нь ил байна. Жил жилийн 11 болон 12-р сард S&P 500-н хувьцаанууд оны эцэс ирлээ гэлтэй ихээхэн хөдөлгөөнд орж зарим нь тэнгэрт тулж байхад үлдсэн хэд нь шалдаа буудаг. Харин энэ жил энэхүү ханшийн хүчтэй савалгааг эдийн засагчид ихэд ажиглан харж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн гэлтэй.
Холбоо барих утас: 91112677, 86035457
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇪🇺 ЕВРОП ЭДИЙН ЗАСГИЙН БҮСЭЭ ЧАНГАЛАХ БОЛЖЭЭ ДЭЭ 🤔
Эх сурвалж: CNBC
📈Эдийн засаг: Евро бүсийн 11-р сарын инфляц 2.3% хүртэл өссөн нь шинжээчдийн таамагтай таарлаа. Энэхүү өсөлт нь юуны түрүүнд эрчим хүчний үнийн тогтворгүй байдлаас үүдэлтэй бөгөөд геополитикийн тодорхойгүй байдал, дэлхийн эрчим хүчний эрэлтийн хэлбэлзэлтэй ихээхэн холбоотой юм. Европын Төв банк 12-р сард бодлогын хүүгээ 25 нэгжээр бууруулна гэж эдийн засгийн шинжээч нар итгэл төгс таамаг гаргажээ. Энэ нь инфляцыг богино хугацаанд зорилтот 2%-д хүргэх оновчтой шийдвэр гэж үзжээ.
🪫 Эрчим хүчний үнийн тогтворгүй байдал: Инфляцын үндсэн өсөлт нь гадаад хүчин зүйлээс, ялангуяа эрчим хүчний зах зээл дээрх цочром ханш зах зээлийн болон эдийн засгийн шийдвэрт хүндрэл учруулж буйг онцолж болно. Дайны хурцадмал байдал тэлж, мөргөлдөөнтэй байгаа улс орнуудын харилцаа ширүүсвэл Евро бүсийн эдийн засагт ихээхэн хүнд байдал авчрах төлөвтэй байна. Хэдий инфляц сүүлийн 3 сар өссөн ч суурь инфляцын түвшин харьцангуй тогтвортой байгаа нь хэт өндөр эрсдэл үүсэхээс хамгаалж чадаж байна.
🧐 Зах зээлийн хариу үйлдэл: Евро бүсийн бондын өгөөж 12-р сард буурна гэсэнтэй холбоотойгоор өгөөж суларч магадгүй байна. Хөрөнгийн зах зээлд бодлогын хүү буурвал нь үл хөдлөх хөрөнгө, зээлийн хүү гэх мэт хүүгийн өөрчлөлтөд мэдрэмтгий салбаруудаас хөрөнгө оруулагчид гарч хувьцааны эргэлтийг бий болгож чадна. Харин валютыг ялангуяа евро доллартой харьцах хүчийг тогтворгүйтүүлж еврог богино хугацааны дарамтад оруулж магадгүй юм.
🙄 Эдгээр хүчин зүйлүүд нь Европын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг харуулах нь мэдээжийн хэрэг билээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
💵 AMAZON 4 ТЭРБУМЫН ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ. Amazon хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Anthropic стартап бизнес газарт дахин 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, эзэмшиж буй хувиа хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
🍏 APPLE-Н ҮНЭЛГЭЭ NVIDIA-Г ДАХИН ДАВЛАА. Саяхан танилцуулсан шинэ бүтээгдэхүүний эрэлт өндөр байж хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадсанаар борлуулалт хангалттай сайн байж чадлаа.
🇨🇳 БНХАУ АВТОМАШИНЫ ЭКСПОРТООР ЯПОНЫГ ГҮЙЦЛЭЭ. Япон улсыг нийлүүлэлтээр гүйцэж цахилгаан автомашины давамгайлж, хийн түлшээр ажилладаг автомашины эрэлтийг өөр түвшинд хүргэж чадсантай холбоотой.
🪙 DOGECOIN ҮНЭЛГЭЭ PORSCHE КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭГ ДАВЖЭЭ. Dogecoin-н үнэлгээ энэ онд 175%-иар өсөж, 57.8 тэрбум долларт хүрч, Porsches-ийн зах зээлийн үнэлгээ 56.1 тэрбум доллар билээ.
📄 Тайланг нь сонжвол: Dell (DELL) 3-р улирлын тайлангаар орлого нь өмнөх оны мөн үеэс 9.51 хувиар өсөж 24.37 тэрбум долларт хүрсэн хэдий ч шинжээчдийн таамгийг давсангүй. Харин нэгж хувьцаанд ногдох ашиг нь 2.15 доллар болж шинжээчдийн таамагт хүрсэн. Гэвч энэ удаагийн тайлан хөрөнгө оруулагчдад тийм ч таатай санагдаагүй бололтой. Тайлан гарсны дараа Dell компанийн хувьцаа 12.25% уналаа.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор