• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 12.01

Цахим Мэдээ 12.01

⚠️ CME-ийн дата төвийн доголдол дэлхийн арилжааг зогсоов 🚨

In partnership with

12-р сар гарч 2025 оныг хамтдаа хүчтэй дуусгая! 👋 Харин нөгөө талд CME-ийн дата төвийн хөргөлтийн доголдлоос болж дэлхийн фьючерсийн арилжаа хэсэгчлэн зогсож, дэд бүтцийн эрсдэлийн талаар дахин анхаарал татав.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 АНУ-ын инфляц саарч дарамт буурч, зах зээл сэхэл авлаа 📈 

  • ⚠️ CME-ийн дата төвийн доголдол дэлхийн арилжааг зогсоов 🚨

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 11 сарын 28-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +4.75% , Nasdaq 100 индекс +5.83% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +4.59% , АрдКойн +4.72% тус тус өсөлттэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮7.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮142 сая буюу 1.94%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ-ын инфляц саарч дарамт буурч, зах зээл сэхэл авлаа 📈 

Эх сурвалж: cnbc.com

🤔 Юу болов? АНУ-ын инфляцын дарамт есдүгээр сард суларч, Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 0.3%, харин эрчим хүч, хүнсийг хассан суурь индекс 0.1% өсөж, зах зээлийн хүлээлтээс доогуур гарлаа.

Энэ нь үнийн өсөлтийн өргөн хүрээний дарамт буурч байгааг харуулж байна.

📉 Зах зээлд ямар дохио болов?

  • Барааны үнэ 0.9%, шатахуун 12%, эрчим хүч 3.5% өссөн нь индексийг түр хугацаанд түлхсэн ч эдийн засагчид үүнийг түр зуурын савлагаа гэж үзэж байна.

  • Харин үйлчилгээ, тээвэр, ложистикийн үнийн өсөлт зөөлөн хэвээр; жижиглэн худалдаа 0.2% өсөв.

  • Жилийн дүнгээр жижиглэн худалдаа 4.3% өссөн бөгөөд энэ нь хэрэглэгчдийн зарцуулалт тогтвортой байгааг илтгэв.

Эдгээр нь өрхийн зарцуулалт уналтад ороогүй, эдийн засгийн идэвхжил үргэлжилж байгааг харуулж буй эерэг дохио юм.

🧐 Цаашид юу болох вэ? Статистик агентлаг болон Dow Jones-ийн шинжээчдийн үзэж буйгаар:

  • Инфляцын зөөлрөл нь Холбооны Нөөцийн Банк (Fed)-ийн дараагийн бодлогод нөлөөлж, хүүний өсөлтийг түр царцаах магадлал улам нэмэгдэж байна.

  • Үнийн дарамт буурч, үйлдвэрлэлийн зардал тогтворжиж буй нь поставерийн нийлүүлэлтийн саатал багасч байгааг илтгэнэ.

  • Гэхдээ шатахуун, эрчим хүчний огцом өсөлт нь инфляц дахин хүч авах эрсдэлтэй хэвээр.

👀 Эцэст нь байна аа… Инфляцын дарамт суларч байгаа нь АНУ-ын эдийн засагт эерэг чиглэл, хөрөнгө оруулагчдад тогтвортой орчны дохио өгч байна. Хэрвээ энэ тренд үргэлжилбэл Fed хатуу бодлогоо зөөлрүүлэх боломжтой болж,дэлхийн зах зээл түүний дотор Монголын түүхий эдийн экспортод ч давхар эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ⚠️ CME-ийн дата төвийн доголдол дэлхийн арилжааг зогсоов 🚨

Эх сурвалж: www.reuters.com

🤔 Юу болов? АНУ-ын Chicago Mercantile Exchange (CME)-ийн ашигладаг CyrusOne дата төв дээр гарсан хөргөлтийн системийн доголдлоос үүдэн фьючерс, опцион болон валютын зарим зах зээлүүд түр зогсолтод орж, арилжаа хэсэгчлэн тасалдсан ч stock futures ба options арилжаа өглөөний 8:30 a.m. ET-д бүрэн сэргэсэн бөгөөд бусад үйлчилгээ шат дараатайгаар хэвийн горимдоо шилжсэн.

📉 Зах зээлд юу болов? Энэ доголдол нь CME-г дамжуулан арилждаг метал, бонд, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг өргөн ангиллын активын арилжаанд богино хугацааны тасалдал үүсгэж, дэлхийн олон трейдерүүдийг саатуулахад хүргэсэн ч Thanksgiving-ийн дараах харьцангуй нам гүм арилжааны өдөр таарсан тул зах зээлийн савлагаа намдлаа.

  • 🧐 Цаашид юу болох вэ? CyrusOne-ийн мэдээлснээр олон хөргөлтийн төхөөрөмжийг зогсоосон chiller системийн эвдрэл бүрэн засагдаагүй бөгөөд инжeнерүүд 24/7 горимоор ажиллаж, хэсэгчилсэн хүчин чадлыг сэргээсэн ч арилжааны дэд бүтцийн найдвартай байдалд ийм төрлийн эрсдэл дахин анхаарал татахуйц хэмжээнд хүрсэн бөгөөд зах зээлийн хэвийн ажиллагаа бүрэн тогтворших хүртэл 3 цаг шаардагджээ.

👀 Эцэст нь байна аа… Энэ үйл явдал нь дэлхийн хамгийн том деривативын бирж хүртэл дэд бүтцийн доголдолд эмзэг болохыг харуулж, дата төвийн найдвартай ажиллагаа, системийн тасалдлын эрсдэлийг бууруулах шаардлага улам өндөр байгааг сануулснаар хөрөнгө оруулагчид болон зах зээлд оролцогчдод эрсдэлийн бодит байдлыг дахин тод анхааруулсан мөч боллоо.

Үүний үр нөлөөгөөр олон арилжаачдын хөрөнгийн үнэлгээ хасагдсан ч хэр их хэмжээний хөрөнгө гэдгийг одоог хүртэл тогтоож чадаагүй байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🔋 Baidu AI чипийн зах зээлд түрүүлж байна: Baidu 2026 он гэхэд AI чипийн орлогоо 1.1 тэрбум долларт хүргэнэ гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд Nvidia-гийн нийлүүлэлтийн хязгаарлалтаас шалтгаалж дотоодын чипийн эрэлт огцом өсч байна.

🎬 Zootopia 2 бокс оффисыг тэргүүлэв: Disney-ийн Zootopia 2 Талархлын баярын үеэр 135–150 сая доллар, харин Universal-ийн Wicked: For Good 100 сая доллар хүрэх төлөвтэй байна.

🚒 Хонконгт орон сууцны томоохон галын улмаас 128 хүн нас баржээ: Wang Fuk Court цогцолборт болсон гал түймэр олон арван жилийн хамгийн их хохиролтой осол болж, 128 хүн амиа алдаж, 200 гаруй хүн сураггүй байна.

🧠 Nvidia өрсөлдөөнтэй нүүр туллаа: Meta ба Google-ийн боломжит чипийн хэлцлээс үүдэн Nvidia хамгаалалт хийж, “бид өрсөлдөгчдөөс нэг үеэр түрүүлж явна” гэж мэдэгдэв; хувьцаа 11-р сард 14% унаад байна.

💼 HP 6,000 ажлын байр цомхотгоно: HP компани 2028 он хүртэл дэлхий даяар 6,000 ажлын байр бууруулж, зардал хэмнэхийн тулд AI-г стратегийн гол хэсэг болгон ашиглахаар төлөвлөж байна.

📉 Америкийн хэрэглэгчийн итгэл буурав: АНУ-ын хэрэглэгчийн итгэлцлийн индекс 11-р сард 88.7 болж унаж, инфляц, хөдөлмөрийн зах зээл, засгийн газрын зогсолт нөлөөлжээ.

🤖 Meta Google-ийн AI чип рүү шилжихээр хэлэлцэж байна: Meta 2027 оноос эхлэн Google-ийн AI чипт тэрбум тэрбумаар хөрөнгө оруулах хэлэлцээ хийж байгаа нь Nvidia-гийн хөрөнгийн үнэлгээнд дарамт үзүүлж, хувьцаа нэг өдрийн дотор 3.6% унав.

🏦 Фед-ийн удирдлагуудын хүүгийн мэдэгдлүүд зах зээлийг савлууллаа: NY Fed-ийн Жон Уильямс хүү буурах орон зай байна гэж хэлснээр 12-р сарын үнэлгээ 72% болж өссөн ч Бостоны Fed-ийн Сюзан Коллинз инфляцын эрсдлийг онцолж болгоомжилсон байр суурь илэрхийллээ.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 💵 Goldman Sachs анх 1869 онд ердөө жижиг хэмжээний зээл зуучлалын компани байсан

Гэвч 150 гаруй жилийн дараа, өдгөө дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкуудын нэг болон өсөж, 1.7 их наяд долларын хөрөнгөтэй санхүүгийн аварга болж чаджээ.

📄 Тайланг нь сонжвол:  🛒 Alibaba: Үүлэн үйлчилгээг өсгөж, ашгаа унагав

Alibaba-ийн II улирлын орлого өмнөх оноос 5%-иар өсч 34.8 тэрбум долларт хүрлээ (хүлээлтээс 570 сая доллар давсан). Бизнесийн нэгжүүдийг салгасны дараах “нэгжтэй харьцуулсан” орлогын өсөлт 15%-д хүрсэн.

Гэвч компани ашиг орлогын таамгийг биелүүлж чадаагүй бөгөөд non-GAAP цэвэр ашиг 71%-иар унасан. Энэ огцом бууралтыг түргэн хүргэлтийн татаас болон хэрэглэгчийн туршлагад чиглэсэн өндөр зардал нөлөөлсөн. Борлуулалт ба маркетингийн зардал орлогын 14%-иас 27% болтлоо өсжээ.

Alibaba-ийн гол түүх одоо хоёр хурдтай өсч буй сегментэд төвлөрч байна:

☁️ Cloud Intelligence Group

  • Орлого нь өмнөх оноос 34% өссөн (I улирлын 26%-иас хурдассан өсөлт).

  • Хиймэл оюуны бүтээгдэхүүний орлого дараалан есөн улирал дараалан гурав оронтой өсөлтүзүүлсэн хэвээр ба одоо гаднын үүлэн орлогын +20%ийг бүрдүүлж байна.

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Are You Ready to Climatize?

Climatize is an investment platform focused on renewable energy projects across America.

You can explore vetted clean energy offerings, with past projects including solar on farms in Tennessee, grid-scale battery storage in New York, and EV chargers in California.

Each project is reviewed for transparency and offers people access to fund development and construction loans for renewable energy in local communities.

As of November 2025, more than $13.2 million has been invested through the platform across 28 renewable energy projects. To date, over $3.6 million has already been returned to our growing investor base. Returns are not guaranteed, and past performance does not predict future results.

Check out Climatize to explore clean energy projects raising capital. Minimum investments start with as little as $10.

Climatize is an SEC-registered & FINRA member funding portal. Crowdfunding carries risk, including loss.