- Ard News
- Posts
- 12 сарын зах зээлийн тойм
12 сарын зах зээлийн тойм
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "12 сарын хөрөнгийн зах зээлийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу.
Дотоод зах зээл:
ТОП-20 индекс дотроос Таван Толгой компанийн ханш жилийн өсөлтөөрөө тэргүүлж байгаа бол Бодь даатгалын хувьцаа сарын өсөлтөөрөө эхэнд бичигджээ. Бодь Даатгалын цэвэр ашиг 2023 онд 53% өссөн ба санхүүгийн тайлан ийнхүү сайн гарсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав. Бодь Даатгал ХК энэ оны 9 сараас Оюу Толгой ХХК-ийн 4,000 гаруй үндсэн ажилтнуудын эрүүл мэндийг даатгах байгууллагаар сонгогдож хамтын ажиллагааны хүрээгээ тэлсэн нь компанийн III улирлын орлогод нөлөөлсөн байх магадлалтай.
БНХАУ-ын монголоос импортлох коксжих нүүрсний импорт 2023 онд хоёр дахин ихэссэн нь Таван Толгойн хувьцааг өсөхөд нөлөөлсөн ба 2024 онд экспорт түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Энэ нь БНХАУ, Монголын тээврийн харилцаа сайжирснаас гадна Монголын нүүрсний үнэ бусад улс орныхоос хямд байгаатай холбоотой.
Гадаад зах зээл:
12 сард олон улсын үнэт цаасны зах зээл +4.8%, засгийн газрын үнэт цаасыг оролцуулаад +2.9% өссөн байна. Эдийн засгийн эргээд тогтворжиж, инфляц үргэлжлүүлэн буурсан байгаа нь нөлөөлжээ. Харин АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж буурсан үзүүлэлттэй байна. Алтны үнэ 1.3%-иар өссөн бол Брент маркийн нефтийн үнэ 7.0%-иар, Европын байгалийн хийн бөөний үнэ еврогоор 23%-иар тус тус буурчээ. БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч аж үйлдвэрлэл өмнөх оноос 6.6%-иар, жижиглэнгийн борлуулалт 10.1%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 96407073, 86035457, 90081088