• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 11.24

Цахим мэдээ 11.24

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • OpenAI болон сэм алтман нарын хооронд юу болж өнгөрсөн бэ?

  • Шинжээчид NVIDIA-ийн орлогыг 5 жилийн дотор 5 дахин өснө гэж харж байна

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤩

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 11-р сарын 24-ны баасан гарагт S&P 500 индекс 0.92%-иар өсөж 4,555.53 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс 0.96%-иар өсөж 15,989.00 нэгжид хаагдсан байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 2.80%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ДЭЛХИЙ ДАХИНД: OPENAI БОЛОН СЭМ АЛТМАН НАРЫН ХООРОНД ЮУ БОЛЖ ӨНГӨРСӨН БЭ?

🙍‍♂️ Сэм Алтман бол ChatGPT-ийг бүтээдэг OpenAI компанийн гүйцэтгэх захирал бөгөөд хиймэл оюун ухааны салбартаа тэргүүлэгчдийн нэг. Гэвч түүнийг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл гэнэт халах шийдвэр гаргасан юм. Яагаад, ямар учраас юу болсныг олж мэдэцгээе.

❔ Яагаад үүнийг мэдэх хэрэгтэй вэ?

  • OpenAI нь хиймэл оюун ухааны сүлжээний хамгийн дэвшилтэт хөгжүүлэгч бөгөөд компанийн удирдлага, үүсгэн байгуулагчдын түвшинд гарч буй өөрчлөлтүүд нь хиймэл оюун ухааны салбар цаашид ямар хурдаар хөгжих, хэрхэн яаж хэрэглээнд нэвтрэх зэрэгт шууд нөлөөлдөг.

🤦‍♂️ Баасан гараг: Open AI Алтманыг халав

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу 11 сарын 17-нд OpenAI компани хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Алтманыг халсан тухай мэдээ технологийн салбарыг цочирдуулсан билээ. 

Ажлаасаа халагдахаас өмнө OpenAI-ийн хамтран үүсгэн байгуулагч Илья Суцкевер Сэм Алтмантай холбогдож баасан гарагийн үдээс хойш уулзалт товлон түүнийг ажлаас нь халсныг дуулгав. Тус уулзалтад Грег Брокманаас бусад бүх ТУЗ-ийн гишүүд оролцсон аж. Тэр өдрийн орой, Грег Брокман тус шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн OpenAI-г мөн орхиж байгаагаа мэдэгджээ.

🙏 Бямба гараг: OpenAI Алтманыг буцааж ажилд авахыг хүсэв

11 сарын 18-ны бямба гарагийн өглөө Алтманыг ажлаас нь халсны улмаас OpenAI-ийн яригдаж буй 86 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг худалдах хэлцэл ирээдүйгүй болж эхлэв. Учир нь Альтмангүйгээр цаашид компанид юу тохиолдох нь тодорхойгүй учир хөрөнгө оруулагчид ийм хэмжээний хувьцаа худалдаж авахыг хүсэхгүй.

Бямба гарагийн үдээс хойш Алтман Брокмантай хамтран хиймэл оюун ухааны шинэ старт-ап нээх гэж байгаагаа мэдэгдсэн ба энэ мөчөөс эхлэн OpenAI-ийн хөрөнгө оруулагчид ТУЗ-аас Алтман, Брокман нарыг эргүүлэн томилохыг шаардаж эхлэв.

🌞 Ням гараг: шинэчлэл

OpenAI-ийн Мира Муратиг Twitch-ийн үүсгэн байгуулагч Эмметт Ширээр сольж, шинэ түр гүйцэтгэх захирлаар томилов.

😡 Даваа гараг: ажилчдын эсэргүүцэл ба ...

Даваа гарагийн өглөө эрт Сэм Алтман, Грег Брокман нар Microsoft компанид нэгдэж, хиймэл оюун ухааны шинэ төслийг удирдахаар болсныг компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла мэдэгдэв.

Үүний дараа OpenAI-ийн 500 гаруй ажилтны нээлттэй захидал интернетээр тархаж эхэлсэн бөгөөд OpenAI-ийн удирдах зөвлөл огцорч, Алтман, Брокман нарыг эргүүлэн авчрахгүй бол тэд Microsoft-ын шинэ охин компанид нэгдэнэ гэж сүрдүүлэв. Уг захидалд 700 гаруй хүн гарын үсэг зурсан байна.

OpenAI нь анх нээлттэй, ашгийн бус байгууллага хэлбэрээр байгуулагдсан. Гэвч жил ирэх тусам тус компани технологийн старт-апуудад оролцох нь олширч, Алтман хиймэл оюун ухааны аюулгүй байдлаас илүү ашиг орлого, бүтээгдэхүүн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах болсон юм.  Илья Суцкевер OpenAI илүү ашгийн төлөө явж байгаа нь анхны зорилгоосоо хазайж байна гэж үзсэн учир Алтманыг халах ажлыг Илья санаачилсан гэж үздэг. 

🏃 Мягмар гараг: Алтман, эргээд ирээч!

Мягмар гарагт ТУЗ хөрөнгө оруулагчдын ятгаснаар Алтмантай эргэж ирэх талаар нь ярилцсан тухай мэдээ гарсан бөгөөд орой нь Сэм Алтман OpenAI-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн ирэх нь тодорхой болов. Үүнээс гадна ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэхээр болжээ.

🤔 Бүх юм шийдэгдсэн гэсэн үг үү?

Одоогоор бүх зүйл хэлэлцээрийн шатандаа байгаа ч Альтман "Тийм ээ, би OpenAI дахь хуучин албан тушаалдаа буцаад очиж байна" гэж өөрөө хэлсэн. Гэхдээ бүх юм шийдэгдсэн гэсэн үг биш учир нь компанийн удирдлагад ямар өөрчлөлт гарах, энэ нь юунд хүргэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ШИНЖЭЭЧИД NVIDIA-ИЙН ОРЛОГЫГ 5 ЖИЛИЙН ДОТОР 5 ДАХИН ӨСНӨ ГЭЖ ХАРЖ БАЙНА

NVIDIA-ийн график карт, сүлжээ, хиймэл оюун ухааны үйлчилгээнээс олсон орлого бүгд өсөлттэй гарчээ. Компанийн гүйцэтгэх захирал тайлангаа танилцуулах үеэр хиймэл оюун ухааны эрин үе эхэлсэн талаар онцолсон байна.

Нийт борлуулалтын орлого 2023.III улиралд +206% өссөн бол үүнээс 

🗄️Дата центрийн салбараас олсон орлого +279%, 

🎮График картны салбарын орлого +81% өссөнөөр 

💰Цэвэр ашиг +1,274% өссөн байна.

📈Компанийн зүгээс борлуулалтын орлогыг жилийн эцсийн байдлаар 20 тэрбум долларт хүрнэ гэж төсөөлсөн ба энэ нь өмнөх оны мөн үеэс 3 дахин илүү байгаа юм. 

🎯Шинжээчдийн үзэж буйгаар NVIDIA-ийн орлого өнгөрсөн жилийн 27 тэрбум доллароос 2028 он гэхэд 140 тэрбум долларт хүрч ойролцоогоор 5 дахин өснө гэж төсөөлсөн байна.

Бусад онцлох мэдээллүүдээс дурдвал:

☁️Google-ийн үүлэн платформдоо NVIDIA-ийн H100 Tensor Core GPU-г ашигладаг болсон. Мөн Microsoft Azure NVIDIA-ийн Omniverse үүлэн технологийг ашигладаг болсон юм байна.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🛢️ OPEC+ газрын тосны үйлдвэрлэлээ ирэх жил төсөөлж байснаар бууруулах нь эргэлзээтэй болсноор газрын тосны ханш унажээ.

🏇 Степ Голд компани 2-р үе шатны өргөжүүлэлтийн ажлаа идэвхжүүллээ.

💸 Binance мөнгө угаасан хэргээр 4.3 тэрбум долларын торгууль төлөхөөр болжээ.

⭐️ “Moody's” агентлаг ХХБ-ны зэрэглэлийг "B3", төлөвийг "Тогтвортой" хэвээр үлдээв.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

11.28 Мягмар гараг:

ХНС-ийн захирагч Кристофер Ж.Уоллер үг хэлнэ: "Эдийн засгийг ойлгоход эдийн засгийн өгөгдлийг ашиглах нь" сэдвээр хэлэх үгэндээ эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв байдлыг үнэлэхэд эдийн засгийн өгөгдлийг ашиглахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар ярилцах төлөвтэй байна. Мөн тэрээр эдийн засгийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд Холбооны нөөцийн сангийн гүйцэтгэх үүргийн талаар ярьж магадгүй.

11.29 Лхагва гараг:

АНУ Барааны худалдааны тэнцэл (10 сар): Investing.com-ын мэдээлснээр барааны худалдааны тэнцэл 2023 оны аравдугаар сард 85.78 тэрбум долларын алдагдалтай байх төлөвтэй байна гэжээ. Энэ нь 2023 оны есдүгээр сарын 84.64 тэрбум долларын алдагдалтай харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлт юм. Алдагдал ийнхүү өссөнд АНУ, Хятадын хооронд үргэлжилж буй худалдааны дайн, дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, инфляцын өсөлт зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ.

11.30 Пүрэв гараг:

АНУ Хувийн хэрэглээ (10 сар): 2023 оны 10-р сарын АНУ-ын хувийн хэрэглээний хэмжээ 9 сарын 0.4%-иас бага зэрэг нэмэгдэж 0.5% байх төлөвтэй байна. Шинжээчид АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүчтэй байж, хэрэглэгчийн итгэл нэмэгдсэн ба ХНС-ын мөнгөний бодлого зэрэг нь хувийн хэрэглээ өсөхөд нөлөөлсөн гэж үзжээ.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

🗼Таны МӨРӨӨЛИЙН АЯЛАЛдаа гарах замыг найдвартай, тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт дөтлөх болно.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 9008108