- Ard News
- Posts
- Зах зээлийн тойм 11.17
Зах зээлийн тойм 11.17
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу.
ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ
МХБ дээр 11 сарын 13-наас 17-ны хооронд нийт 2.02 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан бол МХБ-ийн зах зээлийн үнэлгээнд онц өөрчлөлт оролгүй 10.2 их наяд төгрөг хэвээр үлджээ.
ТОП-20 компани дундаас хамгийн их өссөн нь Улсын их дэлгүүр (+8.00%) байсан бол Cэнтрал Экспресс Си Ви Эс компанийн хувьцаа хамгийн ихээр буюу 8.42%-иар унажээ.
ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ
Сүүлд гарч буй эдийн засгийн мэдээнүүд хөрөнгийн зах зээл 10 сараас хойш нэлээдгүй өсөхөд нөлөөлж голдиролд (хэт өөдрөг эсвэл гутранги биш) нь оруулав.
Инфляц буурсаар байна, ялангуяа суурь инфляц сүүлийн 2 жилийн доод түвшинд хүрлээ. Хажуугаар нь хөдөлмөрийн зах зээл саарч байгаа нь ХНС-г мөнгөний бодлогоо ирэх 2-р хагас жилээс зөөлрүүлэхэд хүргэж магадгүй байна.
Шинжээчид ЗГҮЦ-ны өгөөж буурснаар хувьцаа болон бондын зах зээлд боломжууд гарч ирэх талаар онцолж байна. Эдийн засгийн өсөлт саарч болзошгүй ч 2024 онд суурь үзүүлэлтүүд харьцангуй эерэг байх хүлээлттэй байна.
БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ
Өмнө жилийн III улиралтай харьцуулахад нийт зээлийн үлдэгдлийн хэмжээ 3.11 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд цалингийн зээл 1.10 их наяд, тэтгэврийн зээл 642 тэрбум, үл хөдлөхийн зээл 382 тэрбум, худалдаа үйлчилгээний зээл 357 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь чухал нөлөө үзүүлэв. Харин уул уурхайн зээл оны өмнөх үеэс 345 тэрбум төгрөгөөр буюу 21% буурсан дүн гарчээ. Энэ онд монголын уул уурхайн компаниуд олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнийн таатай байдал, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хүчтэй мөнгөн урсгалыг бий болгож гаднаас санхүүжилт татах хэрэгцээгээ багасгажээ.