• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 11.17

Цахим мэдээ 11.17

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:

  • Нүүрсний экспортын жилийн төлөвлөгөө 10 сарын байдлаар 109% биеллээ

  • АНУ-ын инфляц төсөөлж байснаас илүү бага гарснаар хөрөнгийн зах зээл ихээхэн өслөө

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤩

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2023 оны 11-р сарын 17-ны баасан гарагт S&P 500 индекс 1.94%-иар өсөж 4,514.02 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс 1.99%-иар өсөж 15,838.00 нэгжид хаагдсан байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 2.05%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ЭДИЙН ЗАСАГ: НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 10 САРЫН БАЙДЛААР 109% БИЕЛЛЭЭ

🚂 Монгол улс 10 сарын дүнгээр 2023 онд 7.16 их наяд долларын 54.40 сая тонн нүүрс экспортлосон бөгөөд он дусаагүй байхад оны төлөвлөөгөө 9% давуулан биелүүлжээ. Харин алтны экспорт 49%, зэсийн баяжмал 87%-ийн гүйцэтгэлтэй байна.

💳️ Банкны салбарын энэ оны III улирлын зээлийн тайланд уул уурхайн зээл оны өмнөх үеэс 345 тэрбум төгрөгөөр буюу 21% буурсан дүн гарчээ. Үүнийг энэ онд дотоодын уул уурхайн компаниуд эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор хүчтэй мөнгөн урсгалыг бий болгож гаднаас санхүүжилт татах хэрэгцээ бага байсантай холбон тайлбарлаж болох юм.

📉 Өнгөрсөн жилийн хэт тогтворгүй, өндөр байсан нүүрсний үнэ 2023 оны эхний хагаст хангалттай нийлүүлэлт, байгалийн хийн үнэ буурсантай холбоотойгоор 2021 оны зуныхтай ижил түвшиндээ эргэж очсон. Нүүрс хямдарсан нь томоохон хэрэглэгч орнуудын импортлох сонирхлыг өдөөж Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр 2023 оны 9 сарын байдлаар Хятад улс коксжих нүүрсний импортоо өмнөх жилийн оны үетэй харьцуулахад 58.1%-иар буюу нэмэгдүүлжээ.

🏚️ Олон улсын эрчим хүчний холбоо (IEA) энэ оны тайландаа газрын тос, байгалийн хий, нүүрс гэсэн үндсэн гурван түлшний хэрэглээ 2030 он гэхэд дээд цэгтээ хүрнэ гэж таамаглажээ. Харин зарим шинжээчид европын зарим улс байгалийн хийн үнэ өндөр байгаагаас болж хэсэгчлэн нүүрсний эрчим хүч рүүгээ шилжиж магадгүй тул ирэх жилүүдэд нүүрсний эрэлт нэмэгдэж магадгүй юм үзжээ.

ДЭЛХИЙ ДАХИНД: АНУ-ЫН ИНФЛЯЦ ТӨСӨӨЛЖ БАЙСНААС ИЛҮҮ БАГА ГАРСНААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ИХЭЭХЭН ӨСЛӨӨ

🍀 ХҮИ-ийн өнгөрсөн мягмар гарагийн мэдээгээр АНУ-ын 10 сарын инфляц 3.2%-тай гарсан нь өмнөх сарын 3.7%-иас дорвитой буурсан ба шинжээчдийн төсөөлж байсан 3.3%-иас бага байсан юм.

Ингэснээр хөрөнгийн зах зээлийн бүхий л салбарт өсөлт ажиглагдсан ч үл хөдлөх хөрөнгийн салбар 5% буюу хамгийн өндөр өсөлт үзүүлсэн. S&P 500 индексийн ханш 10 сарын 27-ны ёроолоос 9 гаруй хувь өсөхөд инфляцын бууралт болон эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байгаа нөлөөллөө.

⚡️ Бондын өгөөжийн уналт бондын зах зээлд томоохон хөдөлгөөн оруулж байна. Инфляцын таатай мэдээний үр дүнд шинжээчид төв банкны хатуу мөнгөний бодлого өндөрлөх тун ойртсон байгааг бондын зах зээл харууллаа. Өнгөрсөн Пүрэв гарагийн байдлаар АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж хүчтэй унаж, 4.5%-иас доош орсон. 

  • Долларын индекс (DXY) бондын өгөөжтэй эерэг хамааралтай байдаг тул өгөөжийн уналт доллар сулрахад шууд нөлөөлжээ.

  • Эсрэгээрээ хөрөнгийн зах зээл, таваар сөрөг хамааралтай байдаг тул өгөөж буурснаар S&P 500 индекс өнгөрсөн 7 хоногт 2 гаруй хувиар өссөн бол алт 2.5%-иар өссөн байна.

🙂 Эцэст нь… Бондын өгөөж сүүлийн 40 жилд үзэгдээгүй хурдтай өссөн нь зах зээлд хүндээр туссан боловч инфляц тогтмол буурч байгаа нь ХНС-г хатуу мөнгөний бодлогоо өндөрлөх ойртож буй хүлээлтийг нэмэгдүүлж байна. Хэрвээ инфляц энэ эрчээрээ ирэх зун гэхэд төв банкны зорилтот түвшин болох 2%-д ойртвол хатуу мөнгөний бодлого дуусаж зах зээл сэргэх боломж өндөр байна.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🐼 БНХАУ-ын төв банк эдийн засгаа дэмжих зорилгоор улсынхаа томоохон банкнуудаас богино хугацааны банк хоорондын хүүг хэт өсөхөөс сэргийлж хязгаарлах хүсэлт тавилаа.

🍊 Лэндмн хувьцаагаа барьцаалан 5 тэрбум төгрөгийн бондыг Биржийн бус зах зээл дээр гаргахаар болжээ.

⛏️ Mongolian Mining Corporation [MMC]-ийн хувьцаа 4.15 HKD-т хүрснээр чухал эсэргүүцлийн шулууныг давах эсэх нь шийдэгдэхээр байна

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

11.20 Даваа гараг:

АНУ 20 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны дуудлага худалдаа: зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн өмнөхөөсөө бараг өөрчлөгдөхгүй буюу 5.25% орчим өгөөжтэй байх төлөвтэй байна. Тус дуудлага худалдаа хөрөнгийн зах зээлд чухал нөлөө үзүүлж болзошгүй, хэрэв дуудлага худалдааны өгөөж хүлээгдэж байснаас өндөр байвал хөрөнгө оруулагчид мөнгөө хувьцаанаас бонд руу шилжүүлснээр хувьцааны зах зээл унах магадлалтай.

11.21 Мягмар гараг:

АНУ Орон сууцны худалдаа: үндэсний үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын холбоо 10 сарын орон сууцны борлуулалт 2.2% -иар буурсан гэж таамаглаж байгаа юм. Энэ нь сүүлийн тав сарын турш буурсан үзүүлэлт болох бөгөөд өмнөх жилийн мөн үеэс 17.6%-иар буурна гэсэн үг юм. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын буурсныг ипотекийн зээлийн хүүгийн өсөлт, үнийн өсөлт боон зах зээл дээрх нийлүүлэлт бага байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.

11.22 Лхагва гараг:

АНУ Удаан эдэлгээтэй барааны захиалга: одоогийн байдлаас харахад 10 сарын тус үзүүлэлт өмнөх сараас 0.4%-иар өссөн байж магадгүй бөгөөд энэ нь бизнес эрхлэгчид өөдрөг, шинэ тоног төхөөрөмж, машин механизмд хөрөнгө оруулалт хийж байгааг илтгэдэг. Улмаар үйлдвэрлэл нэмэгдэж, ажлын байр бий болсноор, эдийн засгийн өснө гэсэн үг.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

🗼Таны МӨРӨӨЛИЙН АЯЛАЛдаа гарах замыг найдвартай, тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт дөтлөх болно.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 86035457, 9008108