• Ard News
  • Posts
  • Зах зээлийн тойм 11.10

Зах зээлийн тойм 11.10

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу.

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

  • МХБ дээр 11 сарын 6-наас 10-ны хооронд нийт 1.56 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан бол МХБ-ийн зах зээлийн үнэлгээнд онц өөрчлөлт оролгүй 10.2 их наяд төгрөг хэвээр үлджээ.

  • ТОП-20 компани дундаас хамгийн их өссөн нь Cэнтрал Экспресс Си Ви Эс (+15.50%) байсан бол Монгол Шуудангийн хувьцаа хамгийн ихээр буюу 5.03%-иар унажээ.

ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Жилийн эцэс буюу баярын худалдааны улирал ирж байгаа энэ үед хэрэглэгчид өмнөх шигээ зарлага гаргаж чадах уу гэсэн асуулт урган гарна. Цаашид зарцуулалт бага зэрэг удааширч магадгүйг батлах гурван хүчин зүйлийг бид доор жагсаав:

  • хадгаламжийн хувь буурсан;

  • зээлийн картын үлдэгдэл нэмэгдэхээс гадна зээл төлөлтийн хугацаа хэтрэлт нэмэгдэж байна;

  • банкны зээлийн шалгуур өндөр хэвээр.