- Ard News
- Posts
- Цахим мэдээ 11.10
Цахим мэдээ 11.10
Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:
МХБ-ын цэвэр ашиг өмнөх оны эцсээс 4 дахин өсжээ
БНХАУ-ын эдийн засаг яагаад удаашрав?
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤩
ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ
2023 оны 11-р сарын 10-ны баасан гарагт S&P 500 индекс 1.31%-иар өсөж 4,415.24 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс 2.85%-иар өсөж 15,529.00 нэгжид хаагдсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 3.03%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: МХБ-ЫН ЦЭВЭР АШИГ ӨМНӨХ ОНЫ ЭЦСЭЭС 4 ДАХИН ӨСЖЭЭ
✌️ Монголын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны III улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсөж 10.29 их наяд төгрөгт хүрсэн байна.
🤑 Нийт орлого өмнөх оны IV улиралтай харьцуулахад 71%-иар өссөн бол цэвэр ашиг 332%-иар өсжээ. МХБ 2023 онд 2.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж зорьсон бол жилийн III улирлын байдлаар зорилтоо аль хэдийнээ давуулсан харагдаж байна.
Өмнөх онтой харьцуулахад хүүгийн орлого нэмэгдэж 686 сая төгрөг хүрсэн нь цэвэр ашгийн дөрвөний нэгийг бүрдүүлэв. Борлуулалтын орлого нэмэгдсэнээс гадна бусад зардал 79%-иар буурсан нь III улиралд ашигтай ажиллахад нөлөөлсөн байна.
🏘️ Банкнууд энэ жил IPO хийснээс гадна, уул уурхайн түүхий эдийг биржээр арилжиж эхэлсэн нь МХБ-ийн ашигтай ажиллагаа нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлжээ.
ДЭЛХИЙ ДАХИНД: БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ЯАГААД УДААШРАВ?
🐼 БНХАУ-ын эдийн засаг 10 сард дахиад дефляцитай нүүр тулгарсан бөгөөд хэрэглээний үнийн индекс буюу инфляц 10 сард өмнөх оны мөн үеийнхээс 0.2%-иар буурсан нь өнгөрсөн дөрвөн сарын 2 дах тохиолдол боллоо. Тус мэдээ гарсны дараа зах зээл огцом савлаагүй ба өдрийг бага зэрэг өөрчлөлтөөр өндөрлөжээ. Хөдөлмөр ба үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн байдал таагүй байгаагаас үүдэн БНХАУ-ын эдийн засаг энэ жил хангалттай өсөж чадаагүй билээ.
🙋♂️ Дефляци гэдэг нь эдийн засаг дахь бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний тогтвортой бууралт юм. Эрэлтийн сулрал, нийлүүлэлтийн илүүдэл, түүхий эдийн үнийн бууралт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж болно. БНХАУ-ын дефляцийн хувьд дараах хүчин зүйлсээс шалтгаалсан:
Дотоодын сул эрэлт: Сүүлийн саруудад БНХАУ-ын эдийн засаг удааширч, хэрэглэгчдийн зарцуулалт багассан нь бараа, үйлчилгээний үнэ буурахад хүргэсэн.
Орон сууцны зах зээлийн хямрал: Засгийн газрын зүгээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн хөөрөгдлийг намжаах зорилготойгоор бодлого хэрэгжүүлж татварыг нэмэн, барилгын салбарууд өрийн дарамтаа дийлээгүйн улмаас тус салбар жил гаруйн хугацаанд уналтад ороод байна. Энэ нь орон сууцтай холбоотой бараа, үйлчилгээний эрэлт буурахад хүргэж, улмаар дефляц үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.
Олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт: БНХАУ газрын тос, металл зэрэг түүхий эдийн томоохон импортлогч орон. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурсан нь дотоодын бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад тус дөхөм болсон ч эргээд экспортын бүтээгдэхүүний үнэ буурахад мөн нөлөөлсөн.
🐤 Хөгжиж буй улсуудын хөрөнгийн зах зээлийн өсөлтөд БНХАУ-ын эдийн засаг суларсан нь нөлөөлж, АНУ ба бусад хөгжилтэй улсуудын зах зээлээс харьцангуй доогуур өгөөжтэй байх шалтгаан болов. Иймд БНХАУ сүүлийн хэдэн саруудад эдийн засгийн идэвхээ нэмэгдүүлэх зорилгоор зээлийн хүүгээ бууруулж, засгийн газрын зардлаа нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна.
🤔 ОУВС өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа дахин харж, улс төрийн нэмэлт дэмжлэг, хүлээлтээс давсан III улирлын өсөлтийг харгалзан өсөлтийн таамаглалыг 5.4% болгож нэмэгдүүлжээ. Одоогийн нөхцөл байдалд боломж, эрсдэлийн аль аль нь байгаа учир шинжээчид хөрөнгө оруулагчдад хөгжиж буй орнуудын зах зээлийн тухайд хэт нэг талийг барьсан үзэл баримтлалд автахгүй байхыг сануулж байна.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
👨🦳 Жером Пауэлл шаардлагатай бол цаашид бодлогын хүүг өсгөнө гэж хэлсний дараа Австрали, Япон, Хятад, Өмнөд Солонгосын хувьцаанууд уналаа.
👷♂️ Оюутолгойн алт-зэсийн далд уурхай 3 сард ашиглалтад орсноос хойш 127 мянга гаруй тонн зэс олборложээ.
📉 Бондын өгөөж буцаж сэргэсний дараа олон улсын хувьцааны зах зээл дахин унав.
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
11.14 Мягмар гараг:
АНУ Инфляц: Суурь инфляц 10 дугаар сард 0.07% өснө гэж таамаглаж байна. 9 сард орон сууцны үнэ огцом өссөн бөгөөд урт хугацааны ЗГҮЦ-ны өгөөжийг даган өссөн нь хэрэглэгчдэд дарамт учруулсан байх магадлалтай.
11.15 Лхагва гараг:
АНУ Газрын тосны нөөц: Америкийн газрын тосны холбооноос мэдэгдсэнээр 11 сарын 3-ны баасан гарагт нөөц 11 сая баррелиар өссөн бөгөөд энэ удаад 1.37 сая баррелиар буурна гэж таамаглажээ.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
🗼Таны МӨРӨӨЛИЙН АЯЛАЛдаа гарах замыг найдвартай, тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт дөтлөх болно.
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 86035457, 9008108