- Ard News
- Posts
- Зах зээлийн тойм 11.03
Зах зээлийн тойм 11.03
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу.
ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ
МХБ дээр 10 сарын 30-наас 11 сарын 03-ны хооронд нийт 2.17 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан бол МХБ-ийн зах зээлийн үнэлгээнд онц өөрчлөлт оролгүй 10.2 их наяд төгрөг хэвээр үлджээ.
ТОП-20 компани дундаас хамгийн их өссөн нь Cэнтрал Экспресс Си Ви Эс (+12.15%) байсан бол Улсын Их Дэлгүүрийн хувьцаа хамгийн ихээр буюу 10.49%-иар унажээ.
ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ
ЗГҮЦ-ны өгөөж дахиж огцом өсөхгүй байх. Хэдхэн долоо хоногийн өмнө 10 жилийн ЗГҮЦны өгөөж 5% давсны дараагийн долоо хоногт өгөөж нь огцом унаж 4.6%-иас доош орсон нь хувьцаануудын ханшийг эргэж сэргэхэд нөлөөлсөн. Хувьцааг эргэж өсгөх цорын ганц арга нь бондын өгөөжийг бууруулах гэж хэлэхгүй ч дахин 5% хүртэл өсгөх нь нэмэр болохгүй. Мөн түүнчлэн, өгөөжийн өсөлт нь хувьцааны ханшийг дарж байсан ч гэсэн урт хугацааны бондын хүүг огцом бууруулах нь таатай үр дүн авчрахгүй. Өгөөжийн өсөлт сүүлийн үед санхүүгийн байдлыг чангаруулснаар ХНС нэмж бодлогын хүүг өсгөх шаардлагагүй болгосон юм. Тодорхой хугацаанд өгөөжийн түвшнийг барих нь хөрөнгийн зах зээл эерэг нөлөө авчирна гэж бид үзэж байна.