- Ard News
- Posts
- Цахим мэдээ 11.25
Цахим мэдээ 11.25
🇲🇳 Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2024 чуулганаар зочилцгооё 💁🏻♂️
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өмнө долоо хоногт Биткойн түүхэн ханш гэгддэг байсан 100,000 долларт бараг л хүрлээ 🚀
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇲🇳 Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2024 чуулганаар зочилцгооё 💁🏻♂️
🤷🏻♂️ NVIDIA-н галзуурал хаа хүрнэ гэж бодож байна? 👀
За тэгээд шинэ долоо хоногоо эрч хүчтэй угтаарай. 🤗
2024 оны 11 сарын 22-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.62% , Nasdaq 100 индекс +1.59%-ийн тус тус уналттай байсан бол биткойн энэ долоо хоногт +7.53%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮6.4 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮866 сая буюу 13.45%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ЭДИЙН ЗАСАГ: 🇲🇳 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН 2024 ЧУУЛГАНААР ЗОЧИЛЦГООЁ 💁🏻♂️
🇲🇳 Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэж юу вэ?: Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд 2016 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү чуулганы уулзалтаар санхүү, хөрөнгө оруулалтын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар салбар бүрийн төлөөлөх эрхмүүдийг оролцуулж, хэлэлцүүлэг хийдэг уламжлалтай бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэх үндсэн зорилготой билээ.
💁🏻♂️ Юу болж өрнөв: Энэ жилийн чуулганы уулзалтаар Unread-тай хамтран шинэ шинэлэг өнгө төрх, арга хэмжээг бий болгохоор ажиллаж маш амжилттай зохион байгуулж чадлаа. Тус чуулганаас гадна урьдчилсан тусгай хэлэлцүүлэг хийж “ Тэтгэврийн Шинэчлэлийн Эргэн Тойронд”, “Уул Уурхайн Бирж Монголд”, “Гадаадын Шууд Хөрөнгө Оруулалтын Төлөв Байдал, Хүлээлт”, Виртуал Хөрөнгийн Зах Зээлийн Өнөөгийн Нөхцөл Байдал”, Жолоочийн Хариуцлагын Албан Журмын Даатгалын Нийгэмд Үзүүлэх Нөлөө” гэх Монгол улсын одоогийн нөхцөл байдалд бүрэн тулгарсан асуудлуудын талаарх салбар бүрийн төлөөллүүдтэй чухал хэлэлцүүлэг хийсэн билээ. Тэгвэл үндсэн чуулганы өдрөөр “Сайн уу, 2025”, “Ирээдүй өөд Технологи санхүүгийн хоршил”, “Хүртээмжтэй бизнес-Хүн бүрийн боломж”болон “Ухаалаг Хөрөнгө Оруулагч” гэх хэлэлцүүлгүүд явагдлаа. Мөн Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж харилцагчдадаа үйл ажиллагаагаа тайлагналаа.
👀 Онцлох хэсгүүд: Энэ удаагийн чуулганаар маш олон сэдвийн хүрээнд явагдсан ба онцлох илтгэлүүдээр Ард Санхүүгийн Нэгдэлийн гүйцэтгэх захирал Б. Золбоо “Сайн уу, 2025” илтгэлийн хэлэлцүүлгээс хүргэе.
“Энэ зууны хөгжлийг эрчим хүчний салбар л хооллоно. Гэсэн ч нөгөө талд дэлхий даяар эрчим хүч хомс болж байна. Манай улсын хувьд жилийн 360 хоногт нь нартай, хойноосоо салхитай, сэргээгдэх эрчим хүчний асар өндөр нөөцтэй. Энэ бол бидний хувьд том боломж. Үүнтэй холбогдуулан манай улс 2024 он гэхэд эрчим хүч экспортлогч болох зорилго тавьсан.” мөн Ард Секюритиз ҮЦК ХХК-н гүйцэтгэх захирал Х. Билгүүн “Ухаалаг Хөрөнгө Оруулагч” илтгэлийн хэлэлцүүлгээс…
“Хадгаламж эрсдэл багатай ч өгөөжийн хувьд бусад бүтээгдэхүүнээс бага. Сүүлийн жилүүдэд хурдтай өсөж буй бондын зах зээлээс жилийн 18-20 хувийн баталгаат өгөөж хүртэж болох ч үүнийг дагаад эрсдэл бас өснө. Хувьцаа бондоос илүү өндөр эрсдэлтэй өгөөж нь түүнийгээ дагаад өндөр байх боломжтой. Тэгэхлээр та хэр зэрэг эрсдэл даахаас хамаараад хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэх нь зөв. “
Холбоо барих утас: 91112677, 86035457
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤷🏻♂️ NVIDIA-Н ГАЛЗУУРАЛ ХАА ХҮРНЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА? 👀
Эх сурвалж: Investing.com
📈 Тайланг сонжвол: NVIDIA-ийн 2024 оны 3-р улирлын тайлангаа танилцууллаа. Орлогын цөмийг AI чипний үйлдвэрлэл, нийлүүлэлт давамгайлж, олон салбар дахь эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбоотой гайхалтай өсөлтийг үзүүллээ. Тус компани 35,08 тэрбум долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеээс 93,6%-иар өссөн нь шинжээчдийн хүлээлтээс давжээ. Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 0.81 доллар болж шинжээчдийн таамгаас мөн л давсан байна.
⚙️ Дата төвийн орлого: Meta, Amazon, Alphabet зэрэг томоохон компаниудад хиймэл оюун ухааны дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийснээр борлуулалт хийн өөрсдийн байр сууриа маш амжилт бататгалаа.
🤔 Гэхдээ байна аа: Nvidia эрэлт ихтэй байгаа ч нийлүүлэлтийн хязгаарлалттай тулгарч улс дамнасан чипний борлуулалт танагдах бололтой. Гэхдээ байна аа Nvidia 2026 оны төсөв хүртэл нийлүүлэлт хатуу хэвээр байх төлөвтэй байна. Тэгвэл тэд 3-р улиралд 11 тэрбум доллартай дүйцэх хувьцааг эргүүлэн худалдаж авсан нь санхүүгийн бат бөх байдлаа мөн өөрсдийн үйл ажиллагаандаа маш их итгэлтэй байгааг харуулж байна.
🙄 Цаашид яах вэ: Санхүү, техник, үйлдвэрлэлийн автоматжуулалт зэрэг тус салбарын хиймэл оюун ухааны хэрэглээ нь олон олон триллион долларын зах зээлийн боломжийг NVIDIA-д олгож байна. NVIDIA-ийн CUDA экосистем болон программ хангамжийн шийдлүүд нь эдгээр өргөжиж буй зах зээлд хамгийн ихээр тохирч чадаж байна.
Тус компани хиймэл оюун ухааны техник хангамж, программ хангамжийн экосистем дэх манлайллыг харуулсаар байгаа бөгөөд шинжээчид ирэх улиралд EPS болон орлого нь хүчтэй өснө гэж таамаглаж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
💵 GOLDMAN SACHS 900 САЯ ДОЛЛАРЫН ХОХИРОЛ АМСЛАА. Шведийн батерей үйлдвэрлэгч Northvolt AB компанид хөрөнгө оруулалт хийснээс болж Goldman Sachs бараг 900 сая долларын санхүүгийн томоохон алдагдал хүлээлээ.
🇨🇳 БНХАУ БЭЛЭН МӨНГӨНИЙ ХОМСДОЛД ОРООД БАЙНА. Хятадын бэлэн мөнгөний хомсдол нь хуучны үнэт эдлэлүүдийг сонирхох шинэ тренд бий болоод байна.
🪙 БИТКОЙНЫ ӨСӨЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР Л БАЙНА. Сонгуулийн дараа 40%-ийн өсөлт үзүүлсэн биткойны ханш 99,000 долларыг давлаа. Шинэхэн ерөнхийлөгч Трамп крипто зах зээлийг дэмжинэ гэдгээ илэрхийлснээс болов уу даа?
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор