• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 11.24

Цахим Мэдээ 11.24

🧠 Nvidia улирлын тайлангаар зах зээлийг гайхшруулав 🔥

In partnership with

✨ Шинэ 7 хоногийн мэнд! 2025 он дуусахад ердөө ганцхан сар үлджээ. Та энэ жилийн санхүүгийн зорилгодоо хүрсэн үү? Харин ирэх 2026 оны санхүүгийн төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн үү?

Хэрэв та хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох, санхүүгээ зөв төлөвлөх, хөрөнгө оруулалтаа хаанаас эхлэх талаар эргэлзэж байвал манай компанийн мэргэжлийн санхүүгийн зөвлөхүүдээс зөвлөгөө аваарай.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд тодорхойгүй хэвээр байна 📈 

  • 🧠 Nvidia улирлын тайлангаар зах зээлийг гайхшруулав 🔥

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 11 сарын 21-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс --1.65% , Nasdaq 100 индекс -2.61% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -44% , АрдКойн +27.93% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮1.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮58 сая буюу 3.96%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд тодорхойгүй хэвээр байна 📈 

🤔 Юу болов? АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тайлан хүлээлтээс өндөр гарч, 119 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн нь төсөөллөөс хоёр дахин илүү байлаа. Ажилгүйдлийн түвшин 4.4%-д хүрч 2021 оны 12-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.

Үүний зэрэгцээ импорт 5.1%-иар унаж, АНУ-ын худалдааны алдагдал 24%-иар буурсан нь ерөнхийлөгч Трампын гаргасан шинэ татваруудын шууд нөлөө боллоо. Ингэснээр АНУ-ын дундаж тарифын түвшин 1934 оноос хойших дээд түвшинд хүрчээ.

ХНС-ийн сүүлийн хурлын тэмдэглэлээс харахад төв банкны албаныхан бодлогын хүүг арванхоёрдугаар сард дахин бууруулах эсэх дээр саналын зөрүүтэй байгаа бөгөөд 2025 онд цаашид өөрчлөлт хийхгүй байх байр суурь давамгайлжээ.

📉 Зах зээлд

Хөдөлмөрийн зах зээлийн хүчтэй өсөлт нь эдийн засаг зөөлөн буух боломжийг дэмжиж байгаа ч ажилгүйдлийн өсөлт нь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэв. Худалдааны огцом бууралт нь импортын эрэлт багассаныг харуулж, дотоодын үйлдвэрлэлд богино хугацаанд дэмжлэг болох ч хэрэглээний идэвх суларч буй дохио гэж үзэж болно.

🧐 Цаашид юу болох вэ?

  • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл эргэн= суларвал ХНС 12-р сард хүү бууруулах эсэхээ дахин авч үзэх магадлалтай.

  • Худалдааны урсгал дахин хэвийн болох хүртэл татварын бодлого богино хугацаанд тогтвортой бус нөхцөл үүсгэж болзошгүй.

  • Үл хөдлөхийн зах зээлд худалдан авагчдын талд нөхцөл эргэхийн тулд хүүний бууралт эсвэл орлогын өсөлт шаардлагатай хэвээр.

👀 Эцэст нь байна аа… АНУ-ын эдийн засаг тэнцвэргүй төлөвтэй хөдөлмөрийн зах зээл хүчтэй, импорт унасан, хүүгийн бодлого тодорхойгүй, үл хөдлөх хэтэрхий үнэтэй хэвээр байна. Өгөгдлүүд эргэлзээтэй байгаа ч бодлого тодорхой болсноор зах зээл тайвшрах нөхцөл бүрдэнэ.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🧠 Nvidia улирлын тайлангаар зах зээлийг гайхшруулав 🔥

🤔 Юу болов? Nvidia гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулахад орлого, ашиг аль нь ч Уолл Стрийтийн хүлээлтээс давж, компанийн хувьцааны үнэ мэдэгдэхүйц өсөв. Дата төвийн борлуулалт нэг улиралд 51.2 тэрбум долларт хүрч, жилийн өмнөхөөс 66%-иар өссөн нь технологийн салбар дахь AI эрэлт хүчтэй хэвээр байгааг батлав. Харин шинжээчдийн таамагласан 49.09 тэрбум долларыг давж, бодит орлого 57.1 тэрбум долларт хүрсэн нь зах зээлийг илүү өөдрөг болголоо. 🚀

📉 Зах зээлд

Тайлан гарснаар Nvidia-ийн хувьцаа 4%-иар өссөн нь хөрөнгө оруулагчид компанийн өсөлт тасралтгүй үргэлжилнэ гэж харж буйг илтгэлээ. Гэхдээ Хятадын зах зээлд Blackwell чипээ нийлүүлж чадахгүй байгаа нь богино хугацаанд эрсдэл өндөр хэвээр байна. Мөн дэлхий дахинаа hyperscaler компаниудын AI хөрөнгө оруулалт тэсрэлттэй нэмэгдэж буй нь Nvidia-ийн борлуулалтыг дэмжсэн ч өрсөлдөөн огцом ширүүсэж байна. 📊

👀 Цаашид юу болох вэ?

Nvidia дараагийн улиралд 65 тэрбум долларын борлуулалт хийхээр тооцоолж буй нь шинжээчдийн таамгаас өндөр байна. Энэ хэмжээ нь Монгол Улсын ДНБ-ээс 2.7 дахин их бөгөөд AI-д чиглэсэн зардлын өсөлт ойрын ирээдүйд ч буурахгүйг харуулж байна. Hyperscaler-үүд 2025–2026 онд нийт 500 тэрбум долларын чипийн захиалга өгөөд байгаа нь Nvidia-ийн урт хугацааны орлогын баталгааг нэмэгдүүлж байна.

🗣️ Эцэст нь байна аа… AI-ийн тэсрэлттэй өсөлтийн гол бэлгэдэл болсон Nvidia богино хугацаанд зах зээлийн хүнд суртал, экспортын хориг зэрэг сорилттой тулгарч буй ч технологийн салбарын тэргүүлэгч байр сууриа улам бататгаж байна. Компанийн орлогын өөдрөг төлөв болон дата төвийн сегментийн хүчтэй эрэлт нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээв.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📱 Apple Хятадын гар утасны зах зээлд тэргүүлэв: iPhone 17-ын борлуулалт 37%-иар өсөж, Apple-ийн зах зээлийн хувь 25%-д хүрсэн нь 2022 оноос хойших дээд түвшин боллоо.

💸 Биткойн 90 мянгаас доош уналаа: Биткойн 10-р сараас хойш бараг 30%-иар унаж, крипто зах зээл нийтдээ 1.2 их наяд ам.долларын үнэлгээгээ алдаад байна.

🤖 Microsoft ба Nvidia хоёр Anthropic-т хөрөнгө оруулна: Anthropic Azure-т 30 тэрбум долларын дэд бүтцийн гэрээ байгуулж, Microsoft 5 тэрбум, Nvidia 10 тэрбум доллар хүртэл хөрөнгө оруулах тохиролцоонд хүрчээ.

🛒 Walmart Nasdaq бирж рүү шилжинэ: Walmart 12-р сарын 9-нөөс NYSE-гээс Nasdaq бирж рүү шилжих бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн том биржийн шилжилт болно. Компани AI болон технологид тулгуурласан retail стратегидаа нийцүүлж буй алхам.

Аравдугаар сард экспорт 3.6% өсч, төлөвөөс давсан үзүүлэлт болов. Ази болон Европ руу нийлүүлэлт хүчтэй байсан бол АНУ-ын импорт буурсан хэвээр. Суурь инфляц 3% хүрч, долдугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 🛢️ ExxonMobil 140 жилийн турш тасралтгүй ногдол ашиг олгож буй аварга компани юм.

1882 онд Standard Oil-оос үүссэн ExxonMobil өнөөдөр ч жил бүр ногдол ашиг хуваарилдаг бөгөөд хамгийн урт ногдол ашиг олгодог компаниудын нэг.

📄 Тайланг нь сонжвол:  🛒 Walmart: Онлайн борлуулалт хүчтэй өсөв

Walmart компанийн борлуулалт жилийн өмнөхөөс 6%-иар өсөж 179.5 тэрбум долларт хүрлээ (шинжээчдийн таамгаас 4.3 тэрбум доллароор илүү). GAAP EPS нь 0.62 доллар болж, мөн таамгаас 0.02 доллараар давсан байна.

Walmart US-ын ижил дэлгүүрийн борлуулалт 4.5% өсөж, олон улсын борлуулалт валютын нөлөөгөөр шүүж үзвэл 11% өссөн үзүүлэлттэй гарлаа.

Хамгийн том өсөлтийг e-commerce дахин авчирч, дэлхий даяар 27% өссөн бөгөөд онлайн бүх сегментүүд 20%-иас дээш өсөлт үзүүлжээ.

Өндөр орлоготой хэрэглэгчдийн урсгал нэмэгдсэн, хүнсний хүчтэй борлуулалт, ерөнхий барааны эрэлт сэргэснээр борлуулалт өсөхөд түлхэц болсон. Одоогийн байдлаар онлайн борлуулалт Walmart-ийн нийт орлогын бараг 22%-ийг бүрдүүлж байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

The Smartest Free Crypto Event You’ll Join This Year

Curious about crypto but still feeling stuck scrolling endless threads? People who get in early aren’t just lucky—they understand the why, when, and how of crypto.

Join our free 3‑day virtual summit and meet the crypto experts who can help you build out your portfolio. You’ll walk away with smart, actionable insights from analysts, developers, and seasoned crypto investors who’ve created fortunes using smart strategies and deep research.

No hype. No FOMO. Just the clear steps you need to move from intrigued to informed about crypto.