- Ard News
- Posts
- Цахим мэдээ 11.18
Цахим мэдээ 11.18
🇪🇺 Европ дарамтад орчхов уу даа?
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өмнө долоо хоногт крипто зах зээл пуужинд суусан мэт л байлаа даа. 🚀
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸 АНУ-ын инфляц яагаад өссөн бэ? 🤔
🇪🇺 Европ дарамтад орчхов уу даа? 👀😬
За тэгээд шинэ долоо хоногоо эрч хүчтэй угтаарай. 🤗
2024 оны 11 сарын 15-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -2.30% , Nasdaq 100 индекс -3.67%-ийн тус тус уналттай байсан бол биткойн энэ долоо хоногт +17.87%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮5.4 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮128 сая буюу 2.36%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ЭДИЙН ЗАСАГ: АНУ-ЫН ИНФЛЯЦ ЯАГААД ӨССӨН БЭ? 🇨🇳📈
Эх сурвалж: CNBC
🗣️ Юу болсон бэ гэвэл: Хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээллээр, АНУ-ын инфляц 10-р сард таамаглаж байсанчлан бага зэрэг өсөлттэй гарлаа. Дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын инфляц өсөх нь бусад улс орнуудын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх гол шалтгаан болох биз ээ.
АНУ-ын инфляц аравдугаар сард 2.6% болж нэмэгдсэн байна. 9-р сард 2.4%-тай гарч, сүүлийн 6 сарын хугацаанд бууж байсан инфляц эргэн өсөж 0.2%-иар нэмэгдлээ. Үүнд орон сууцны үнэ, тээвэр логистик мөн АНУ-д тохиолдоод буй байгалийн гамшиг зэрэг нөлөөлж 10-р сарын инфляц өсөх гол шалтгаанууд болжээ. Сүүлийн саруудад буурч байсан эрчим хүчний зардал 10-р сард өмнөх ханшийг барьсан. Он гарснаас хойш эрчим хүч 4.9%-иар буурч, хүнсний бүтээгдэхүүн 2.1%, байрны индекс 0.4%-иар өсөж, 9-р сарын өсөлтөөс хоёр дахин нэмэгдэж, жилийн байдлаар 4.9%-иар өссөн байна.
🙄 Үргэлжлэн өсөх өр: АНУ-ын үндэсний өр 34 их наяд доллар давсан нь засгийн газрын зардал, татварын бодлого, эдийн засгийн өсөлт, төсвийн олон арван жилийн алдагдлаас үүдэлтэй юм. Бүр цаашилбал батлан хамгаалах яам, эрүүл мэндийн салбар, нийгмийн даатгал, одоо байгаа өрийн хүүгийн төлбөр хамгийн их байр суурийг эзлэж байна. Богино хугацаанд зээл авах нь засгийн газарт хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, хямралын үед эдийн засгийг тогтворжуулах, дэд бүтэц, инновацид хөрөнгө оруулах боломжийг олгодог. Харин урт хугацаандаа хэт их өр нь эдийн засгийн өсөлт, төсвийн уян хатан байдлыг бууруулж, зээлийн хүүгийн өсөлтөд өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг байна.
Холбоо барих утас: 91112677, 86035457
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🇪🇺 ЕВРОП ДАРАМТАД ОРЧХОВ УУ ДАА? 👀😬
Эх сурвалж: Financial Times
📈 Дотоод эдийн засгаа дэмжих бодлого мөн үү?: Доналд Трамп сонгуульд ялалт байгуулснаар Европын бүс нутгийн хөрөнгийн биржүүдийн эрэлт буурч, еврогийн ханш уналтад орлоо. Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн өрсөлдөөнд ялалт байгуулсан нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулж хувьцаанууд болон томоохон индексүүдийн дээд ханшийн дээд тогтоолголоо. Мөн Трампын амласан гаалийн татвар нь гадны улс орнууд руу экспортлогч нарын шуналыг хөдөлгөж хий үнэ тогтоох оролдлогод хүргэлээ. Ингэснээр Европ руу бараа борлуулагчид баяжиж харин хөрөнгө оруулагч болон хөрөнгийн бирж, хувьцаануудыг уналтад ороход хүргэлээ.
🔀 Чи түүгээр би үүгээр явъя: Европын бүс нутгийн хөрөнгийн зах зээлийг илтгэгч Stoxx Europe 600 АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нийтдээ 4.04% унаж, долларын ханш бага зэрэг өссөнөөр нэг бараа бүтээгдэхүүнд ногдох долларын хэмжээ нэмэгджээ. Barclays-ийн шинжээчдийн үзэж байгаагаар хөрөнгө оруулагчид валютын савлагаанд өртөх мөн Европ улс нь худалдааны дайны тэргүүн эгнээнд орох боломжтой гэж үзсэнээр еврогийн ханш унаж хоёр улсыг илэрхийлэх том индексүүд хоёр эсрэг чигт хөтлөгдөх болов.
Хоёр тийш болсон бас нэгэн зүйл бол доллар болон евро байв. Еврогийн ханш 1.05 доллар болж, энэ жилийн хамгийн доод түвшинд хүрч унасан нь 2022 оны эрчим хүчний хямралаас хойших хамгийн огцом бөгөө том уналт байлаа. Энэ нь хөрөнгө оруулагчид Европын Төв банкийг бодлогын хүүгээ илүү хурдан бууруулахад түлхэц болно гэх хандыг өгөв.
🙄 Цаашид яах бол: Фьючерс болон своп хэлцлийн түвшин 2025 оны эцэс гэхэд АНУ-ын ХНС-аас нэг орчим пунктээр үнэ нь буурсан байна гэв. Мөн Goldman Sachs-ийн шинжээчид Европын мөнгөн тэмдэгтийн үзүүлэх нөлөөлөл "дунд зэрэг" байх болно гэж мэдэгдэж 2025 оны өсөлтийн таамаглалыг 1.6 хувиас 1.4 хувь болгон буурууллаа. Ингэснээр хөрөнгө оруулагчдын хандлага тэднийг орхих болж байх шиг байна даа. Гэвч ирэх оны эцэс гэхэд евро доллартой тэнцэж ойртоно гэж таамаглаж байгаа нь Европын банк юм. Сонирхолтой таамаг байна. 🤔
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🧠 ОЮУНЫ ОЛИМПИАДАД МОНГОЛ ТАМИРЧИД ТҮРҮҮЛЛЭЭ. Оюуны спортын төрөл дундаас хамгийн том нь болох. “Memoriad 2024” тэмцээнд дэлхийн 35 орны 180 тамирчин өрсөлдөж 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл, Гиннесийн 2 рекордыг эвдлээ.
👨🏻💻 ЭЛОН МАСК OPENAI БОЛОН MICROSOFT-Г ШҮҮХЭД ӨГЧЭЭ. Элон Маск OpenAI болон Microsoft хоёр хамтран ажиллах нь хиймэл оюун ухааны өрсөлдөөнд шударга бусаар саад учруулж, мөн Элон Маскийн өөрийнх нь хөгжүүлж буй xAI-д хохирол учруулсан гэж мэдэгдлээ.
💵 TSMC-Д БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОНО. Байдены засгийн газар АНУ-ын чипний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх 39 тэрбум долларын санаачилгын хүрээнд Аризона мужид 3 үйлдвэр барихад зориулж Тайван улсын Хагас дамжуулагчийн үйлдвэрлэгч TSMS-д 6.6 тэрбум долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.
🙍🏻♂️ AMD АЖИЛЧДАА ЦОМХОТГОНО: Nvidia-ийн том өрсөлдөгчдийн нэг болох AMD нь хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн нөөцөө хадгалахын тулд ажиллах хүчнийхээ 4%-ийг буюу ойролцоогоор 1000 ажилтнаа цомхотгох болно.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор