• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 11.17

Цахим Мэдээ 11.17

🪙 Биткойн 6 сарын хамгийн доод түвшиндээ очлоо 📉

In partnership with

✨ Шинэ 7 хоногийн мэнд! 2025 он дуусахад ердөө хоёрхон сар үлджээ. Та энэ жилийн санхүүгийн зорилгодоо хүрсэн үү? Харин ирэх 2026 оны санхүүгийн төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн үү?

Хэрэв та хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох, санхүүгээ зөв төлөвлөх, хөрөнгө оруулалтаа хаанаас эхлэх талаар эргэлзэж байвал манай компанийн мэргэжлийн санхүүгийн зөвлөхүүдээс зөвлөгөө аваарай.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 АНУ-ын засгийн газрын түүхэн дэх урт зогсолт дуусч, эдийн засаг сэргэлт авч эхэллээ 📈 

  • 🪙 Биткойн 6 сарын хамгийн доод түвшиндээ очлоо 📉

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 11 сарын 14-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс --0.76% , Nasdaq 100 индекс -1.61% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -6.81% , АрдКойн +4.35% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮14 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮855 сая буюу 5.96%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ-ын засгийн газрын түүхэн дэх урт зогсолт дуусч, эдийн засаг сэргэлт авч эхэллээ 📈 

🤔 Юу болов? АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст батлагдсан богино хугацааны төсвийн хуульд гарын үсэг зурж, 43 хоног үргэлжилсэн түүхэн дэх хамгийн урт Засгийн газрын зогсолтыг өндөрлөлөө. Энэ хугацаанд холбооны олон мянган ажилтан цалингүй болж, төрийн гол үйлчилгээнүүд саатсан нь эдийн засагт мэдэгдэхүйц дарамт үүсгэсэн. Шинэ зохицуулалтаар төрийн албан хаагчид нөхөн цалингаа авах бөгөөд хүнсний талон зэрэг халамжийн үйлчилгээ тасралтгүй үргэлжлэх нөхцөл бүрдэв.

📊 Зах зээлд

Зогсолт өндөрлөсний дараа хөрөнгийн зах зээл харьцангуй эерэг хандлагатай болов. Dow Jones индекс нэг өдөрт 48,000 нэгжид хүрч хаагдсан нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж буйг харууллаа. Томоохон технологийн салбарт ч эерэг үйл явдал үргэлжилж, хиймэл оюун ухааны компани Anthropic 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсан нь салбарын өсөлтийн хүлээлтийг улам нэмэгдүүлэв.

🗣️Цаашид юу болох вэ?

Төсвийн зөрчил түр хугацаанд шийдэгдсэн ч улс төрийн тогтворгүй байдал бүрэн арилсангүй. Ойрын саруудад эрүүл мэндийн хууль, мөнгөний бодлогын өөрчлөлт, зээлийн хязгаарлалт зэрэг томоохон асуудлууд дахин Конгресст хэлэлцэгдэнэ. Мөн Дээд шүүхийн томилгооны маргаан улс төрийн өрсөлдөөнийг улам хурцатгах төлөвтэй. Холбооны нөөцийн банкны ирэх саруудын шийдвэрүүд АНУ-ын өрсөлдөх чадварт шууд нөлөөлөх учир зах зээл болгоомжтой байна.

👀Эцэст нь байна аа…

Түр шийдэл гарсан ч АНУ-ын төсвийн бодлого, хоёр намын зөрчил дахин сэдрэх эрсдэл өндөр хэвээр байна. Эдийн засгийн тогтвортой байдал, мөнгөний бодлогын чиглэл, зээлжих зэрэглэлд дарамт нэмэгдэх боломжтой учир дэлхийн зах зээл ч энэ үйл явдлыг анхааралтай ажигласаар байх болно.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🪙 Биткойн 6 сарын хамгийн доод түвшиндээ очлоо 📉

🤔 Юу болов? Биткойн өнгөрөгч 6 сарын хамгийн доод түвшинд хүрч, 95 мянган долларын ханшийг анх удаа давж унасан нь зах зээлийг хүнд нөхцлийг өдөөсөн хөдөлгөөн боллоо. Криптовалют энэ 7% унаж, 10-р сарын оргилоос нийтдээ 24% унажээ.

Зах зээлд юу ажиглагдав?

Энэ уналтын гол шалтгаан нь АНУ-ын Төв банк 12-р сард бодлогын хүү бууруулах магадлал буурсан тухай хүлээлт хүчтэй унасан явдал бөгөөд хөрөнгө оруулагчид эрсдэлтэй ангиллын хөрөнгүүдээс татгалзаж эхэлсэн нь биткойныг богино хугацаанд унагаж, зах зээлийн эрч хүчийг сулруулав.

📉 Цаашид юу болох вэ?

Шинжээчдийн үзэж буйгаар, бодлогын хүүний талаарх тодорхойгүй байдал хэвээр үргэлжилвэл крипто зах зээлд савалгаа үргэлжлэх хандлагатай бөгөөд 90–95 мянган долларын бүс хэсэг хугацаанд гол түвшин хэвээр байх төлөвтэй байна. Эсрэгээр инфляц зөөлрөх, АНУ-ын эдийн засгийн мэдээлэл сулрах тохиолдолд хөрөнгө оруулагчдын эрэлт бага багаар сэргээд өгөх боломжтой гэж харж байна.

👀 Эцэст нь байна аа… Биткойны хурдтай уналт нь эрсдэлтэй хөрөнгийн ангиллын хөрөнгө оруулагчдад анхаарал болгоомжтой хандах шаардлагатайг сануулж байгаа бөгөөд зах зээлийн чиглэлийг ирэх долоо хоногийн макро эдийн засгийн мэдээллүүд тодорхойлох төлөвтэй байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📨 Buffett сүүлийн захидлаа бичиж магадгүй: Warren Buffett Berkshire Hathaway-ийн (BRK.B) хувьцаа эзэмшигчдэд хандан магадгүй сүүлийн жилийн захидлаа хүргэхээр төлөвлөж байна. 1965 оноос хойш компанийн өгөөж жилд дунджаар 19.9% байсан нь S&P 500-ийн 10.4%-аас хоёр дахин өндөр үзүүлэлт. Ирэх хоёрдугаар сараас хойш захидлыг залгамжлагч Greg Abel бичихээр төлөвлөжээ.

🤖 Meta АНУ-д $600 тэрбумын AI хөрөнгө оруулна: Meta 2028 он хүртэл АНУ-д хиймэл оюун ухааны дата төв, дэд бүтэц, ажиллах хүчийг өргөжүүлэхэд 600 тэрбум долларт зарцуулахаар төлөвлөсөн.

💸 SoftBank Nvidia-аас гарч, OpenAI-д хүчтэй хөрөнгө оруулна: SoftBank энэ аравдугаар сард Nvidia-ийн 32.1 сая ширхэг буюу 5.8 тэрбум долларын үнэлгээтэй бүх хувиа зарж, AI-д нийт 30.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх санхүүжилт бүрдүүлэв. Үүнд OpenAI-д 22.5 тэрбум доллар, Ampere-д 6.5 тэрбум доллар ногдож байна.

📈 AMD дата төвийн чипээс жилд $100 тэрбумын орлого олоно гэж тооцоолжээ: AMD-ийн тооцоогоор ирэх 5 жилийн хугацаанд дата төвийн чипийн орлого 60%-ийн өсөлттэй үргэлжилж, нийт 100 тэрбум долларт хүрнэ. Үүний зэрэгцээ нэгж ашиг 20 долларт хүрнэ гэж таамагласнаар нийтдээ хувьцаа 6% өсөв.

🔌 Baidu шинэ AI чип, суперкомпьютерийн шугам танилцууллаа: Baidu АНУ-ын технологид хэт хамаарахаас татгалзах стратегийн хүрээнд шинэ AI чипүүд болон суперкомпьютерийн бүтээгдэхүүнүүдээ нэвтрүүлэв. Хувьцаа нь premarket-д 1.2% өссөн байна.

📦 JD.com-ын ашиг 55% унав: JD.com Q3 улиралд ашиг нь 55% буурсан ч орлого 15% өссөн дүнтэй гарлаа. Хүнсний хүргэлтийн татаасны зардал өссөн ч зах зээлийн хүлээлтээс илүү үзүүлэлт гарсан тул хувьцаа нь 1.4% өсчээ.

🇺🇸🇨🇳 Amazon, Microsoft АНУ-ын чипийн экспортын хяналтыг дэмжив: Tech гигантууд Nvidia-ийн Хятад руу чиглэсэн чип экспортыг хязгаарлах Gain AI Act хуулийг дэмжиж буйгаа мэдэгдлээ. Үүний нөлөөгөөр Nvidia-ийн хувьцаа нийтдээ 3.6% унасан байна.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Инфляцийг талхны үнээр хэмждэг байсан

XIX зууны Европт инфляцийг өнөөдрийнх шиг өргөн хүрээний үнийн индексээр бус, ердөө талхны үнээр хэмждэг байсан гэдгийг мэдэх үү? Талх нь тухайн үеийн өрхийн хэрэглээний хамгийн үндсэн бүтээгдэхүүн байсан тул үнэ өсөх нь инфляцийн шууд хэмжүүр гэж үзэгддэг байв.

📄 Тайланг нь сонжвол:  🌐 Cisco: AI захиалга эрс өсөв

Cisco компанийн 2025 оны санхүүгийн I улирлын (IX сар хүртэлх) орлого өмнөх оноос 8 хувиар өсч 14.9 тэрбум долларт хүрсэн нь хүлээлтээс 100 сая доллараар давсан үзүүлэлт боллоо. Нэгж хувьцаанд ноогдох ашиг нэг доллар болж, таамгаас 0.02 доллараар давсан байна.

🤖 AI дэд бүтцийн захиалга хүчтэй нэмэгдэв

Hyperscaler компаниудаас ирсэн AI дэд бүтцийн захиалга IX сард 1.3 тэрбум долларт хүрч, VI сарын 800 сая доллараас огцом өссөн байна.

🔗 Сүлжээний бизнес өсөлтийг тэргүүлэв

Бүтээгдэхүүний орлого 10 хувиар өсч 11.1 тэрбум долларт хүрсэн бөгөөд үүнд Сүлжээний сегмент 15 хувийн өсөлтөөр голлон нөлөөлжээ. Бүтээгдэхүүний нийт захиалга 13 хувиар өссөн нь бизнесийн эрчийг хадгалсан хэвээр байна.

🛡 Аюулгүй байдлын сегмент түр хугацаанд сулрав

Security сегмент 2 хувиар буурсан бөгөөд үүнийг платформын шинэчлэл болон Splunk-ийн клоуд үйлчилгээний хугацааны шилжилттэй холбоотой гэж удирдлага тайлбарлав.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

The Smartest Free Crypto Event You’ll Join This Year

Curious about crypto but still feeling stuck scrolling endless threads? People who get in early aren’t just lucky—they understand the why, when, and how of crypto.

Join our free 3‑day virtual summit and meet the crypto experts who can help you build out your portfolio. You’ll walk away with smart, actionable insights from analysts, developers, and seasoned crypto investors who’ve created fortunes using smart strategies and deep research.

No hype. No FOMO. Just the clear steps you need to move from intrigued to informed about crypto.