- Ard News
- Posts
- Цахим мэдээ 11.11
Цахим мэдээ 11.11
🇺🇸 АНУ-ын шинэ ерөнхийлөгч, шинэ засаг, шинэ бодлого 👨🏼🦳
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өмнө долоо хоногт зах зээл маш их хөдөлгөөнтэй байлаа. Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль мөн ХНС-н бодлогын хүүгийн шийдвэр гарсан.
АНУ-ын 60 дах удаагийн 47 дах ерөнхийлөгчөөр Доналд Ж. Трамп сонгогдож, 2дах удаагаа ерөнхийлөгч боллоо. 👨🏼🦳
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
АНУ-ын шинэ ерөнхийлөгч, шинэ засаг, шинэ бодлого 🤔🇺🇸
Хятад улсын өрийн эсрэг авах арга хэмжээ 🇨🇳📈
За тэгээд шинэ долоо хоногоо эрч хүчтэй угтаарай. 🤗
2024 оны 11 сарын 08-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +4.59% , Nasdaq 100 индекс +5.84%-ийн тус тус өсөлттэй байсан бол биткойн энэ долоо хоногт +13.90%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮144 сая буюу 6.64%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ЭДИЙН ЗАСАГ: ХЯТАД УЛСЫН ӨРИЙН ЭСРЭГ АВАХ АРГА ХЭМЖЭЭ 🇨🇳📈
Эх сурвалж: CNBC
📄 Тэдний шинэ бодлого: 🇨🇳 Хятад улс эдийн засгийн далд өрийг арилгах, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралыг зогсоох арга хэмжээ авах зорилгоор таван жилийн хугацаанд 1.4 их наяд долларын төсвийг зарлалаа. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлаар удахгүй батлах гэж буй энэхүү төсвийн орон нутгийн бүтцийг өөрчлөхөд нь туслах зорилготой 820 тэрбум долларын санхүүжилт багтсан мөн үлдсэн хөрөнгө нь газар худалдаж авах, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтад хүндрэлтэй байгаа хүмүүст туслах бодлого гэв. Зорилго нь санхүүгийн зах зээлийг тогтворжуулах, хөрвөх чадварыг сайжруулах, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт болон засгийн газрын өрийн асуудлаас үүдэлтэй эдийн засгийн удаашралыг таслан зогсоох юм.
Хятадын бодлого боловсруулагчид Доналд Трамп албан тушаалдаа эргэн ирсэн нь худалдааны бодлогод өөрчлөлт орох шаардлагатай гэдгийг таамаглаж байгаа тул төсвийн батлах хугацааг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулж шинэ бодлогоо зарлаж хариу барьсан. Ийнхүү Трамп ялснаар Хятад улсын импортын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах бодлого нь эдийн засгийн хүнд сорилтод бэлтгэх шаардлагатайг тус улсын шинжээчид дүгнэж эхэллээ.
🙄 Үргэлжлэн өсөх өр: Хятадад 50 их наяд юаниас 60 их наяд юань (7 их наядаас 8.4 их наяд доллар) хүртэл далд өр байгаа бөгөөд Бээжин ойрын хэдэн жилийн хугацаанд өрийн хэмжээг 10 их наяд юаниас давуулахгүй байх дээр анхаарах шаардлагатайг орон нутгийн эрх баригчдад анхаарууллаа.
Холбоо барих утас: 91112677, 86035457
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ, ШИНЭ ЗАСАГ, ШИНЭ БОДЛОГО🤔🇺🇸
Эх сурвалж: CNBC
👨🏼🦰 Доналд Ж.Трампын бизнесийн түүх: Доналд Трамп нь үл хөдлөх хөрөнгийн бизнесээр карьераа эхлүүлсэн бөгөөд анх Нью-Йорк хотод орон сууцны барилга барих чиглэлээр ажилладаг аавынхаа компанид ажиллаж байсан. Дараа нь Трамп түүнийг өөрийн мэдэлдээ авч, арилжааны үл хөдлөх хөрөнгө, тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, Трамп цамхаг зэрэг алдартай барилгууд болгон өргөжүүлсэн. Түүний хөрөнгө оруулж байсан үл хөдлөх салбарын төрөл бүрийн тэнгэр баганадсан барилгууд, зочид буудал, казино, дэлхийн хэмжээнд гольфийн талбайнууд багтдаг юм.
👀 Та үүнийг мэдэх үү?: "The Apprentice" реалити шоу нэвтрүүлгийг анх хийж байсан. Энэ нь түүний нэр хүндийг өсгөж, бизнес эрхлэгчдийн хувьд өөрийн брэндийг бэхжүүлсэн, өргөжүүлсэн хамгийн амжилттай төслүүдийн нэг нь болж чадсан юм. Мөн энэхүү нэвтрүүлгийн монгол дах хувилбарыг “Ард Санхүүгийн Нэгдэл” компани ивээн тэтгэн хийж байсан билээ.
Амжилтын цаана: Трампын бизнесүүд өртэй холбоотой томоохон сорилтуудтай тулгарсан бөгөөд үүний үр дүнд олон жилийн турш түүний казиногийн үйл ажиллагаа болон Атлантик Сити дэх хөрөнгө оруулалт хэд хэдэн удаагийн дампууралд хүрсэн түүх ч бий.
📈 Трампын эдийн засаг: Трампын засаглал нь бизнесийн өсөлтийг дэмжих зорилгоор ялангуяа эрчим хүч, санхүү зэрэг салбаруудад хийнэ зохицуулалтыг хийнэ гэв. 2017 онд Трампын шинэ хууль тогтоосон нь аж ахуйн нэгжийн татварын хэмжээг 35% -иас 21% болгон бууруулж, хувь хүмүүст зориулсан татварын хөнгөлөлтийг багтаасан явдал юм. Зорилго нь бизнесийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, цалин хөлсийг болон эдийн засгийн нийт өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой байв. Энэ нь богино хугацааны эдийн засгийн тэлэлтэд түлхэц өгсөн. Тэгвэл одоо тэрээр энэхүү бодлогоо дахин хэрэгжүүлж санхүүгийн зөв системийг цогцлооно гэв. Мөн Хятад улстай хийсэн худалдааны дайн дахин сэргэх боломжтой. Трампын “Америк нэгдүгээрт” мөрийн хөтөлбөрийн дагуу тэрээр оюуны өмчийн хулгай болон худалдааны тэнцвэргүй байдлын талаар эргэн харах ёстойгоо дурдаж, Хятад улсын эсрэг хатуу байр суурь баримтлах шийдвэрийг баталсан. Энэ нь Хятадын олон бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулснаар эдийн засгийн дайнд хүргэсэн юм. Эдгээр татварууд АНУ-ын зарим бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийн зардлыг өсгөсөн боловч дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, Хятадаас хамааралтай байдлыг бууруулах зорилготой байв.
🏛️ ХНС-ын энэ үеэр: 2024 оны 11-р сарын 7-нд Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 0.25 суурь нэгжээр бууруулж 4.75 болгосон. ХНС-ын дарга Жером Пауэлл АНУ-ын эдийн засаг 3-р улиралд ДНБ 2.8%-ийн өсөлттэй байгаа хэдий ч хэт өндөр инфляцыг өдөөхгүйгээр урт хугацааны тогтвортой байдлыг хангаж төвийг сахисан бодлогын хүүг тогтоохыг зорино гэв.
🙄 Халагдах юм болов уу?: Бодлогын хүүгийн шийдвэр гарсны дараа сэтгүүлч нар түүнээс “Хэрэв Трамп хүсэлт гаргавал та огцрох уу?” гэх асуулт асуухад "Үгүй, ерөнхийлөгчид намайг огцруулах, албан тушаал бууруулах эрх байхгүй” гэж сэтгүүлчдэд хариулав. Хөрөнгө оруулагчид шинэхэн ерөнхийлөгч ХНС-ын даргатай маргаантай харилцааг анхааралдаа авах нь мэдээжийн хэрэг бизээ. Трамп 2017 онд Жером Пауэллийг томилсон ч ерөнхийлөгчөөр ажиллах анхны бүрэн эрхийн хугацаандаа түүний эсрэг удаа дараа шүүмжилж, Пауэлл мөнгөний бодлогыг хангалттай хурдан зөөлрүүлж чадахгүй байна гэж маргалдаан үүс байжээ.
📊 Газар биш зах зээл чичрэв: Зах зээлийн маш том мэдэгдлүүд болж АНУ-ын томоохон индексүүдийг өслөө. Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш S&P 500 индекс +4.59% , Nasdaq 100 индекс +5.84%-ийн тус тус өсөлттэй байсан бол крипто салбар бүүрч халуухан байж биткойн энэ долоо хоногт +13.90% өсөж 80,000 долларт хүрсэн.
🤷🏻♂️ Цаашид яах бол: Шинжээч нарын дүгнэлтээр шинэ ерөнхийлөгчөөр Доналд Трамп гарснаар эдийн засагт богино хугацаанд бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлж, ажлын байр нэмэгдэх боломжтой. Гэвч урт хугацаанд төсвийн алдагдал, инфляц, гадаад худалдааны зөрчил нэмэгдэж болзошгүй гэж үзжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🧠 NVIDIA КОМПАНИ ДАХИН ДЭЛХИЙН №1 КОМПАНИ БОЛЛОО. Nvidia зах зээлийн үнэлгээгээр Apple-ийг хоёр дахь удаагаа давж, компанийн үнэлгээ нь 3.43 тэрбум долларт хүртлээ. Apple компанийн хувьцаа он гарснаас хойш 26% өссөн бол Nvidia бараг 220%-иар өссөн байна.
🇨🇳 ХЯТАД УЛСЫН ЭКСПОРТ ӨСЛӨӨ. 10-р сард БНХАУ-ын гадаад экспорт өмнөх оны мөн үеэс 12.7%-иар өсч 309.06 тэрбум долларт хүрсэн нь сүүлийн 19 сарын хугацаадах хамгийн өндөр өсөлт болсон бол импорт 2.3%-иар буурлаа.
🚗 NISSAN КОМПАНИ 9000 АЖИЛТНАА ЦОМХОТГОНО. 2024 оны санхүүгийн жилийн эхний хагаст үйл ажиллагааны ашиг нь 90%-иар буурч, 214 сая доллар болсон гэж мэдээлснээр 9000 ажлын байраа цомхотгож, цалингаа 50%-иар бууруулах болно гэдгийг Гүйцэтгэх захирал Макото Учида зарлалаа.
📄 Тайланг нь сонжвол: Та бидний мэдэх дэлхийн хамгийн үнэтэй машин борлуулдаг хамгийн чамин брэндүүдийн нэг Ferrari 3-р улирлын тайлангаа танилцуулжээ. Тус тайлангаар 1.78 тэрбум долларын орлого олж, өмнөх оны мөн үеэс тээвэрлэлтийн зардал хэдий буурсан ч 7%-иар өссөн байна. Нэгж хувьцаанд ногдох ашиг нь 2.29 доллар болж, өмнөх оны мөн үеэс 15.66% өсжээ. Цэвэр ашиг 406 сая доллар болж шинжээчдийн таамаглалыг давсан байна. 🚗📈
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор