- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 11.10
Цахим Мэдээ 11.10
🇺🇸 АНУ Засгийн газрын зогсолт түүхэн дээд хугацаандаа үргэлжилж байна 🚨

✨ Шинэ 7 хоногийн мэнд! 2025 он дуусахад ердөө хоёрхон сар үлджээ. Та энэ жилийн санхүүгийн зорилгодоо хүрсэн үү? Харин ирэх 2026 оны санхүүгийн төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн үү?
Хэрэв та хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох, санхүүгээ зөв төлөвлөх, хөрөнгө оруулалтаа хаанаас эхлэх талаар эргэлзэж байвал манай компанийн мэргэжлийн санхүүгийн зөвлөхүүдээс зөвлөгөө аваарай.
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸 АНУ Засгийн газрын зогсолт түүхэн дээд хугацаандаа үргэлжилж байна 🚨
👀 Илон Маск дэлхийн анхны 1 их наяд долларын хөрөнгөтэй эрхэм болох замналдаа гарлаа 🔥
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 11 сарын 07-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс --2.23% , Nasdaq 100 индекс -4.04% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн +0.33% , АрдКойн +3.22% тус тус өсөлттэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2,9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮130 сая буюу 4.40%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ Засгийн газрын зогсолт түүхэн дээд хугацаандаа үргэлжилж байна 🚨
🤔 Юу болов? АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа 2025 оны 10-р сарын 1-нээс хойш зогссоноор өнөөдрийн байдлаар 36 дахь хоногтоо орж, тус улсын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн “shutdown” болоод байна. Төсвийн шинэчлэл, зарцуулагдах зардлын тохиролцоонд Конгресс болон Цагаан ордон хүрч чадаагүйгээс үүдэн 800 мянга гаруй төрийн ажилтан цалингүй эсвэл түр хугацаанд хойшлуулсан горимоор ажиллах нөхцөлд оржээ.
🗣️ Ерөнхийлөгч Дональд Трамп: Засгийн газрын үйл ажиллагааны “зогсолт бол ардчилсан намын буруу” хэмээн мэдэгдэж, Сенатад хууль батлах үйл явцыг удаашруулдаг филибастер журам (filibuster rule)-ыг хүчингүй болгох санал гарган шахалт үзүүлж байна. Тэрээр 60 санал шаардах босгыг бууруулах замаар шийдвэр гаргалтыг хурдасгах ёстой гэж үзэж буй ч Сенатын удирдлага уг саналыг эсэргүүцэн татгалзсаар байна.
📉 Эдийн засагт үзүүлэх нөлөө
Shutdown үргэлжлэх тусам хэрэглээ, бизнесийн хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээний өртөг, бондын өгөөж зэрэгт дарамт нэмэгдэж, АНУ-ын эдийн засгийн өсөлт богино хугацаанд саарах эрсдэлтэй гэж судлаачид анхааруулж байна.
📌 Шинжээчдийн тооцоо: Shutdown нэг сар үргэлжлэх бүрт АНУ-ын ДНБ -0.2% орчим агшиж байна.
👀 Цаашид юу болох вэ?
Хэрэв Белги Конгрессийн тохиролцоо хойшилсоор байвал төрийн агентлагуудын зарим нь бүрэн хаагдаж, орон нутгийн төсөв, санхүүжилт тасалдах магадлалтай.
Зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд АНУ-ын үнэлгээнд дахин дүгнэлт хийх боломжтой.
Зах зээлд долларын ханш, бондын өгөөж, хөрөнгө оруулалтын урсгалд огцом савлагаа гарч болзошгүй.
📌 Энэ асуудал дэлхийн зах зээлд нөлөөлөх үү?
АНУ нь дэлхийн хамгийн том эдийн засаг учраас түүний төсвийн доголдол нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээг өсгөж, дэлхийн хөрөнгийн зах зээлийг савлуулах шалтгаан болдог. Тиймээс Уолл Стрийт, Европ, Ази Номхон далайн биржүүд бүгд энэ үйл явцыг анхааралтай ажиглаж байна.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 👀 Илон Маск дэлхийн анхны 1 их наяд долларын хөрөнгөтэй эрхэм болох замналдаа гарлаа 🔥
🤔 Юу болов? Tesla компанийн хувьцаа эзэмшигчид компанийн Гүйцэтгэх захирал Илон Маскт олгохоор танилцуулсан 1 их наяд долларын хэмжээтэй цалингийн багцыг 75%-ийн дэмжлэгтэйгээр баталлаа. Санал хураалт компанийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Техасын Остин хотод болж, прокси зөвлөх компаниудын эсэргүүцэл, өмнөх шүүхийн маргаан notwithstanding, олонхийн дэмжлэгтэйгээр шийдэгдэв.
📉 Хөрөнгийн зах зээлд: Энэхүү цалин урамшууллын багц нь Маскт 12 үе шаттайгаар хувьцаа эзэмших эрх олгох бөгөөд Tesla-ийн зах зээлийн үнэлгээ болон орлогын тодорхой зорилтуудыг биелүүлсэн тохиолдолд бүрэн хэрэгжинэ. Хэрэв бүх босгыг давж чадвал Маскийн Tesla дахь эзэмшил 13%-иас 25% болж өсөх бөгөөд 423 сая орчим хувьцааг нэмж авах боломжтой болно. Гэхдээ энэхүү шийдвэр нь хууль зүйн маргаан үргэлжилж буй үед гарсан тул зах зээлийн эрсдэл, тодорхойгүй байдал бүрэн арилсан гэж үзэх боломжгүй хэвээр байна.
👀 Цаашид юу болох вэ?
Tesla-ийн зах зээлийн үнэлгээг 500 тэрбум доллараар шаталсан өсөлттэйгөөр нэмэгдүүлж, эцэст нь 8.5 их наяд долларт хүргэсэн тохиолдолд энэ багц бүрэн биелэх юм. Ингэснээр Маск дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр урамшуулал авсан бизнес эрхлэгч болж мэдэх бөгөөд Tesla-ийн хувьцааны үнэ, хөрөнгө оруулагчдын хүлээлт, олон нийтийн анхаарлыг цаашид улам өдөөх төлөвтэй. Гэвч багцын хэрэгжилт нь Маскийн улс төрийн оролцоо, шүүхийн шийдвэр, технологийн салбарын эргэлзээтэй хандлага зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.
🔚 Эцэст нь байна аа… Tesla компанийн өсөлтийн траекторыг хадгалж, ирэх 10 жилийн онцлох зорилтуудыг биелүүлж чадвал Маск санхүүгийн хувьд төдийгүй зах зээлийн нөлөөллийн хувьд урьд өмнө байгаагүй төвшинд хүрнэ. Харин зорилтуудын биелэлт удааширвал энэ шийдвэр олон хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ, шүүмжлэл дагуулах магадлалтай хэвээр байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
📈 Amazon OpenAI-тай гэрээ хийж хамтын ажиллагааг эхлүүллээ: Amazon OpenAI-тай $38 тэрбум долларын үүлэн технологийн гэрээ байгуулсны дараа хувьцааны ханш нь түүхэн дээд түвшинд хүрлээ. Гэрээний үр дүнд AWS нь 2026 он хүртэл Nvidia-ийн AI чипүүдийг урт хугацаанд авах эрхтэй боллоо.
🚨 Microsoft 60,000 ширхэг Nvidia AI чипийг Араб-д нийлүүлнэ: АНУ-аас зөвшөөрсөн $15.2 тэрбум долларын технологийн хэлцлийн хүрээнд Microsoft 60,000 ширхэг Nvidia AI чипийг АНЭУ руу экспортлохоор боллоо. Энэ нь “чипүүд АНУ-аас гарахгүй” гэж мэдэгдсэн Трампын байр суурийг няцаав.
⚠️ Binance бирж Трампын койн-той холбоогүй гэдгээ хэлэв: Binance-ийн Гүйцэтгэх захирал Ричард Тэнг, өмнөх CEO-ийн уучлалын өмнө сурталчилсан гэх Трамптай холбоотой стэйблкойн дээр тус бирж оролцсон гэх мэдээллийг үгүйсгэв.
📉 Биткоин 100,000$-аас доош уналаа: Биткойн анх удаа 6-р сараас хойш $100,000-ын доош унаж, крипто зах зээлд эрсдэлээс зайлсхийх хандлага нэмэгдэв. AI хувьцааны уналт хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйд нөлөөлжээ.
💸 Герман JP Morgan-д $52 саяын торгууль ноогдуулав: Германы зохицуулагчид JP Morgan SE-д 2021.10–2022.09 хооронд сэжигтэй гүйлгээний тайлангаа удаа дараа хугацаа хэтрүүлэн мэдүүлсэн гэж €45 сая евро ($52.5 сая доллар)-ын торгууль оногдууллаа.
🇨🇳 Хятадын экспортын өсөлт огцом саарах төлөвтэй байна: Хятадын экспорт 10-р сард ердөө +3% өсөхөөр байна. 9-р сарын +8.3%-иас огцом буурчээ. АНУ-ын тарифыг урьдчилан тойрч урьдчилсан захиалгууд багассан бөгөөд дэлхийн эрэлт суларч байна. Мөн худалдааны ашиг буурч, импорт ч сул гарах хүлээлттэй.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Berkshire Hathaway анх даавуу, оёдлын үйлдвэр байсан.
Уоррен Баффет 1965 онд үйл ажиллагаа нь алдагдалд орсон энэ үйлдвэрийг худалдан авч, хөрөнгийг нь аажмаар бусад бизнес рүү шилжүүлэн хөрвүүлснээр өнөөдөр 900 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын байгууллага болгож чадсан юм.
Өөрөөр хэлбэл хамгийн амжилттай хөрөнгө оруулалтын компанийн түүх оёдлын үйлдвэрээс эхэлсэн.

📄 Тайланг нь сонжвол: 📊 AI эрэлт өссөний ачаар Palantir тайлан шинжээчдийн таамгийг давлаа
Palantir (PLTR) компанийн III улирлын орлого 1.18 тэрбум долларт хүрч, өмнөх жилээс 63% өсөв. Өсөлт нь төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хиймэл оюуны (AI) программ хангамжийн эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой. Хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрч, компанийн жилийн орлогын төлөв ч өссөн байна.
Гэвч компанийн хувьцаа арилжааны дараах цагт буурсан бөгөөд гол шалтгаан нь үнэлгээтэй холбоотой болгоомжлол нэмэгдсэн явдал юм. Хувьцаа энэ жил 150% өсөөд байгаа ба компанийн борлуулалттай харьцуулсан үнэлгээ (price-to-sales ratio) 85, S&P 500 индекс дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Missed OpenAI? The Clock Is Ticking on RAD Intel’s Round
Ground floor opportunity on predictive AI for ROI-based content.
RAD Intel is already trusted by a who’s-who of Fortune 1000 brands and leading global agencies with recurring seven-figure partnerships in place.
$50M+ raised. 10,000+ investors. Valuation up 4,900% in four years*.
Backed by Adobe and insiders from Google. Shares at $0.81 until Nov 20 — then the price moves. Invest now.
This is a paid advertisement for RAD Intel made pursuant to Regulation A+ offering and involves risk, including the possible loss of principal. The valuation is set by the Company and there is currently no public market for the Company's Common Stock. Nasdaq ticker “RADI” has been reserved by RAD Intel and any potential listing is subject to future regulatory approval and market conditions. Investor references reflect factual individual or institutional participation and do not imply endorsement or sponsorship by the referenced companies. Please read the offering circular and related risks at invest.radintel.ai.



