• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 12.23

Цахим мэдээ 12.23

😬 Хөрөнгийн зах зээлээс 1.5 их наяд долларыг арчив 📈

 

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өмнө долоо хоногт 🇺🇸 АНУ-ын ХНС-ийн бодлогын хүүгийн шийдвэр гарч хөрөнгийн зах зээлийг донсолгоод авлаа. Зах зээлийг илтгэх томоохон индесүүк бүгд уналаа !!! 😬📈

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 😬 Хөрөнгийн зах зээлээс 1.5 их наяд долларыг арчив 📈

  • 🇺🇸 ХНС-ийн шийдвэр гарч бодлогын хүүгээ буурууллаа 🔻

Шинэ он гарлаа даа. 🤭 Та хэд минь энэ ондоо хүссэн зорьсон доо хүрсэн байна уу? Та хэд минь чадсан шүү. 🤗

  • 2024 оны 12 сарын 20-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -2.19% , Nasdaq 100 индекс -2.75%-ийн тус тус өсөлттэй байсан бол биткойн энэ долоо хоногт -2.78%-ийн өсөлттэй хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮21 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮109 сая буюу 0.51%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 😬 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС 1.5 ИХ НАЯД ДОЛЛАРЫГ АРЧИВ 📈

Эх сурвалж: CNBC

🤷🏻‍♂️ Яагаад унав?: Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.25% бууруулж, ХНС эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд удааширч болзошгүй хэмээн Жером Пауэлл хэлсний дараа лхагва гарагт АНУ-ын хувьцаанууд индексүүд унаж, хөөсөрч байсан хөрөнгийн зах зээлийг намжаасан мэт. Энэхүү байр суурийг харсан F.L.Putnam Investment Management-ийн ахлах шинжээч, стратегич Эллен Хазен "Эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж болох энэхүү шийдвэрийг гаргасан тэдэнд үнэхээр өөр сонголт байсангүй дээ" гэж хэлэв.

🎄 Шинэ жилийн өнгө: Мэдээ гармагц S&P 500 индекс 2.19% буурч, ханш 5,869.22 хаагдсан бол Nasdaq 100 индекс 2.75%-иар унаж 19,380.87 ханшид хүрсэн байлаа. Мөн хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд болох “Гайхамшигт 7”-ийн зах зээлийн хувьцаанууд унасан. Тодруулбал:

  • Tesla 11.0%

  • Amazon 4.5%

  • Microsoft 3.5%

  • Google 3.7%

  • Meta 3.5%

  • Apple 2.0%

  • Nvidia 1.5% тус тус унаж “Гайхамшигт 7” хувьцаа лхагва гарагийн орой 2 цагийн дотор гэхэд л 400 тэрбум долларын зах зээлийн үнэлгээг алдаад амжсан байна.

😱 1.5 их наяд доллар аа?: Тус уналтаар нэгхэн шөнийн дотор хөрөнгийн зах зээлээс нийтдээ 1.5 их наяд доллар арчигджээ. Зах зээл дээрх таамаг тодорхой байсан хэдий ч хөрөнгө оруулагчид шийдвэрийг тэвчиж чадаагүй бололтой. Мөн дан ганц хувьцаа гэлтгүй крито салбар ч адил уналаа. Биткойны ханш 6% унаж 100,000-ын босгыг даваад байсан ханш эргэн 94,000 доллар болсон. Мэдээж биткойн унасан бол бусад алткойнууд мөн адил унах нь тодорхой биз ээ. Тэгвэл бодлогын хүүгийн шийдвэрээр криптовалютаас 1 цагийн дотор гэхэд л 310,000 доллар, 24 цагийн дотор 1.1 тэрбум доллар зах зээлээс гарчээ.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 ХНС-ИЙН ШИЙДВЭР ГАРЧ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛЛАА 🔻

Эх сурвалж: Уолл Стрийт

📈 Юу болов: Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл хэвлэлийн бага хурлын үеэр "Бид ажил эрхлэлтийг дэмжиж, инфляцыг зорилтод түвшинд хүргэхийн төлөө ажиллаж байна" гэж мэдэгдэв. Үүнтэй уялдуулан ХНС бодлогын хүүг 0.25 суурь нэгжээр бууруулж, 4.25-4.50 болсон байна. Мөн тэрээр хэлэхдээ инфляцыг 2%-д хүргэхэд 1-2 жил шаардлагатай гэж мэдэгджээ.

📊 Газар биш зах зээл чичрэв: Энэхүү мэдээ гарснаар АНУ-ын хөрөнгийн зах зээлд том уналт үүслээ. Тухайлбал S&P 500 индекс 2.19% унасан бөгөөд энэхүү уналт нь энэ оны 8-р сараас хойших том уналт болов. Харин Dow Jones индекс 3.19%, Nasdaq индекс 2.75% тус тус унажээ. Ганц индексүүд гэхгүй дэлхийн томоохон компаниудын хувьцаа мөн адил унасан байна.

🧐 2024 онд юу болов: АНУ-ын эдийн засгийн өсөлт үргэлжилж хангалттай тогтворжсон ба инфляцын түвшин хүлээлтэд хүрсэн хэмээн шинжээчид үзсэн байна. Энэ нь Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг бууруулах шийдвэрт нөлөөлжээ. Мөн АНУ-ын хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа ч инфляцын нөлөө, бодлогын хүүгийн шийдвэр нь ажил эрхлэлтэд одоо ч нөлөөлж болзошгүйг анхаарууллаа. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хөнгөвчлөх бодлого нь ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, үнийн хөөргөдлийг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзсэн билээ.

🙄 2025 онд тэгвэл: ХНС 2025 онд эдийн засгийн нөхцөл байдлаа хэлэхдээ 2 удаа бодлогын хүүгээ бууруулахаар төлөвлөж байна гэв. ХНС 2025 оны эцэс гэхэд бодлогын хүүг 3.5% түвшинд хүргэх таамагтай байгааг хэллээ. Шинэ ерөнхийлөгчийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн авч хэлэлцэхээс шалтгаалж цаашид тогтвортой байх уу? үгүй юу? шийдэгдэх болно гэв. Хэрэв эдийн засаг суларч, тэдний хэрэгжүүлэх бодлогууд үр дүнгээ хангалттай сайн үзүүлж чадахгүй бол ОХУ болон БНХАУ-д эдийн засаг ихээхэн хэмжээгээр тэлж болзошгүйг байгааг сануулах хэрэгтэй байх.

🙄 Эдгээр хүчин зүйлүүд нь АНУ-ын эдийн засаг болон бодлогын хүү тэр дундаа хөрөнгийн зах зээлийн чиг хандлагийг харуулах нь мэдээжийн хэрэг юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🇺🇸 GOOGLE КОМПАНИ УДИРДАХ АЛБАНЫ АЖИЛЧДАА ЦОМХОТГОХОО МЭДЭГДЛЭЭ. Google компани захирлууд, дэд ерөнхийлөгч зэрэг удирдах албан тушаалтнуудын ажлын байрыг 10%-иар цомхотгох тухайгаа зарлалаа.

📊 БАЙГАЛИЙН ХИЙН ҮНЭ СЭРГЭЛЭЭ. Байгалийн хий 2022 оноос хойш тасралтгүй унаад байсан бол ханш сэргэж сүүлийн 2 жилийн дээд ханшдаа хүрлээ.

⛓️‍💥 AMAZON-НЫ АЖИЛЧИД АЖИЛ ХАЯЛТ ХИЙЛЭЭ. Амазоны ажилчид АНУ-ын үндэсний хэмжээнд хамгийн том ажил хаялтаа албан ёсоор эхлүүллээ.

🚗 HONDA БОЛОН NISSAN НАР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛНО. Honda болон Nissan нар EV-ийн өрсөлдөөн хамтран ажиллах дээр төвлөрч эхэллээ.

🇯🇵 ЯПОНЫ ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 0.25% ХЭВЭЭР ХАДГАЛЛАА. Японы Төв Банк бодлогын хүүгийн шийдвэр дээр санал хураалт явуулсан бөгөөд тус шийдвэрт 8-1 гэсэн үр дүнгээр хэвээр үлдээх болсон байна. Японы Төв Банкны гишүүн Наоки Тамура 0.25% нэмэх шийдвэрийг дэмжсэн хэдий ч бүтсэнгүй дээ.

📄 Тайланг нь сонжвол: Nike Inc (NKE) 4-р улирлын тайлангаар орлого нь өмнөх оны мөн үеэс 7.7%-иар буурч 12.35 тэрбум долларт хүрсэн хэдий ч шинжээчдийн таамагт хүрсэн билээ. Нэгж хувьцаанд ногдох ашиг 0.78 доллар болж мөн л шинжээчдийн таамгийг давлаа. Орлого өссөн ч өмнөх жилээс муу үр дүн үзүүлсэнд хөрөнгө оруулагчид тийм ч таатай байсангүй. Энэхүү тайлангийн дараа Nike компанийн хувьцаа 6%-иар унасан. Зарим шинжээчид Nike компанийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байгаа ч зах зээлийн ширүүн өрсөлдөөн, эрэлт, бүтээгдэхүүний инновацыг сэргээх зэрэг шинэчлэлт хийгдэх хэрэгтэйг анхааруулжээ.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор