- Ard News
- Posts
- Цахим мэдээ 11.04
Цахим мэдээ 11.04
🇺🇸 Ерөнхийлөгчийн сонгуулиар зах зээл хааш эргэх вэ? 🤔
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Энэ долоо хоногт 🇺🇸 АНУ-ын шинэ ерөнхийлөгч сонгогдох мөн ХНС-ийн бодлогын хүүгийн шийдвэртэй маш чухал долоо хоног шүү дээ !!! 👨🏼🦳 🔛 👩🏽
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
“Гайхамшигт 7”-ийн тайлан гайхамшигтай байсан хэдий ч 😬📈
🇺🇸 Ерөнхийлөгчийн сонгуулиар зах зээл хааш эргэх вэ? 🤔
Хүйтний эрч чангарсан байна даа. Дулаахан хувцаслаарай🧣 За тэгээд шинэ долоо хоногоо эрч хүчтэй угтаарай. 🤗
2024 оны 11 сарын 01-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -2.08% , Nasdaq 100 индекс -2.25%-ийн тус тус өсөлттэй байсан бол биткойн энэ долоо хоногт +2.09%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮78 сая буюу 3.85%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: “ГАЙХАМШИГТ 7”-ИЙН ТАЙЛАН ГАЙХАМШИГТАЙ БАЙСАН ХЭДИЙ Ч 😬📈
Эх сурвалж: CNBC
🗄️ Тайлангуудаас нь: 🔍 Google компанийн тайланд орлого нь 15% нэмэгдэж 88.27 тэрбум долларт хүрсэн нь тэдний Google Cloud-ийн орлого 35% өсөж 11.35 тэрбум доллар болсонтой холбоотой. EPS нь 2.12 доллар болж өмнөх оны мөн үеэс 36.77%-иар нэмэгдсэн байна. Тэдний үндсэн чиглэл болох зар сурталчилгааны бизнес тогтвортой хэвээр хэдий ч Youtube болон бусад салбараас олох орлого хүлээлтэд хүрч чадсангүй. Google өөрсдийн AI хөгжүүлэлтэд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ба цаашид ч их хөрөнгө шаардана гэдгээ хэллээ. Хөрөнгө оруулагчдад энэ нь таатай байсангүй бололтой энэхүү тайлангийн дараа хувьцааны ханш 6%-иар өссөн ч эргээд 4.98% уналаа.
⚙️ Microsoft-н тайлангаас харахад борлуулалт 16% өсөж 65.6 тэрбум доллар болж, Нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS нь 3.30 доллар болжээ. AI-ийн зарцуулалтад 10 тэрбум доллар зарцуулж байгаа тэдний Azure болон хиймэл оюун ухааны бизнес 20%-иар өсөж 24.1 тэрбум долларт хүрчээ. Microsoft компанийн хиймэл оюун ухаанд оруулсан хөрөнгө оруулалт нь асар их боловч хараахан үр дүнгээ бүрэн харуулж чадахгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын төсөөлж байснаас доогуур үнэлгээ авах шалтгаан болж байна. Энэ мэт шалтгаанаар Microsoft компанийн хувьцаа тайлангаа танилцуулсны араас унахад хүргээд байна.
♾️ Meta 3-р улирлын тайлангаараа 40.59 тэрбум долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 18.87% өссөн байна. Нэгж хувьцаанд ногдох ашиг 6.03 доллар болж өмнөх жилийн мөн үеэс 37.36% өсөж, шинжээчдийн таамгийг 0.78 доллароор давжээ. Мета компанийн өөрсдийн хиймэл оюун ухаанаар бүтээсэн зар сурталчилгааны салбарын орлого өссөн байна. Гэсэн хэдий ч Reality Labs (метаверс) ихээхэн алдагдал хүлээсэн нь тус зах зээлийн амбиц цаашид ашигтай байх уу? гэх асуулттай тулгарлаа. Хөрөнгө оруулагчдын мөнгө метаверситэд их хэмжээгээр зарцуулагдсан ба энэ нь тийм ч ашигтай биш байгаа нь зарим нэг хөрөнгө оруулагчдыг хувьцаагаа зарахад хүргэсэн шийдвэр болжээ.
📱 Apple компанийн 3-р улирлын тайланд орлого 94.93 тэрбум доллар болж өмнөх оны мөн үеэс 6.07% нэмэгджээ. Нэгж хувьцаанд ногдох ашиг 1.64 доллар болсон нь жилийн өмнөх үетэй харьцуулахад 12.33% өссөн байна. Apple-ийн орлогын дийлэнх хувийг гар утасны борлуулалт эзэлдэг ба Хятад улсад хориглуулсан тэд маш том зах зээлээ алдсан. Гэвч Apple компанийн бусад бүтээгдэхүүний борлуулалт, үйлчилгээний салбарууд өссөн үзүүлэлттэй байсан нь тогтвортой байдлаа хангах нэгэн суурь боллоо. Тэгвэл “Яагаад хувьцааны ханш унасан бэ?” гэж үү. Тэдний шинэ бүтээгдэхүүн болох Vision Pro болон AI хөгжүүлэлтэд хөрөнгө оруулсан салбар хүлээлтэд хүрсэнгүй. Хэрэглэгчид Vision Pro-г хэт өндөр үнэтэй хэмээн дүгнэсэн нь борлуулалт, хэрэглээнд төдийлөн өндөр байж чадахгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд хангалттай санагдсангүй ээ.
☁️ Amazon 3-р улирлын орлого хүлээлтэд хүрлээ. Орлого 158.88 тэрбум доллар болсон нь зар сурталчилгаа болон бусад эх үүсвэрүүдийн орлого 19% өссөнтэй холбоотой. Нэгж хувьцаанд ногдох ашиг 1.43 доллар болж өмнөх оны мөн үеэс 52.13% өсгөж чаджээ. Амазон цахим худалдаа болон зар сурталчилгааны салбар хүчтэй өсөлт үзүүлсэн боловч үүлэн технологийн (AWS) тогтвортой өсөлт өмнөх жилүүдээс муу байлаа. Гэвч энэхүү тайлангийн дараа хувьцааны ханш 5% өссөн. Тэд хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаагүй бололтой шүү.
🙄 Үргэлжлэн өсөх үү гэж үү: Microsoft, Google, Amazon-н хувьд зах зээлийн хамгийн том байр суурийг эзэлдэг учир тэдний хувьд үүлэн технологийн зардал, өрсөлдөөн улам л нэмэгдэх төлөвтэй. Үүнийгээ дагаад зах зээлийн эрэлтэд хувьсан өөрчлөгдөх боломжууд тэдэнд бий. Тийм ч учраас тэдэнд биш бусад өрсөлдөгч нарт шинэ байр суурийн төлөөх зах зээлийн тулаан нэмэгдэх дарамт ихсэх биз ээ.
👀 Хэзээ зогсох вэ: Тэгвэл эдгээр компаниудын зах зээл улам л өргөжих шинжтэй. AI-ийн эрэлт нь маш өндөр байгаа энэ үед энэхүү зах зээлээс тэдний орлогыг үл зогсох нь ойлгомжтой. Мөн эдгээр компаниудын олон салбарт хүч үзэх нь хэдийгээр орлого ихтэй байж болох ч хөрөнгө оруулагчид шинэ бизнесүүдийн өндөр зардал, хүлээгдэж байснаас бага өгөөжийг хүртэж байгаа хувьцааны үнэ, компанийн үнэлгээ бага зэрэг буурахад хүргэхийг үгүйсгэхгүй. 🤷🏻♂️
Холбоо барих утас: 91112677, 86035457
📈 ЭДИЙН ЗАСАГ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ЗАХ ЗЭЭЛ ХААШ ЭРГЭХ ВЭ? 🤔🇺🇸
Эх сурвалж: Уолл Стрийт
📈 Эрсдэл үүрэх үү тэд: Сонгуулийн үр дүн тодорхой болох үед хөрөнгө оруулагчид зах зээлийг богино хугацаанд асар өндөр савлагаанд оруулдаг. Зах зээлийн цаашдын байр суурийг илэрхийлэх шинэ засаг, эдийн засгийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэхийг хөрөнгө оруулагчдын хөдөлгөөн тодорхой хэмжээгээр илэрхийлдэг. Хэрвээ шинэ ерөнхийлөгч эдийн засгийг дэмжих зорилготой бодлого хэрэгжүүлнэ гэвэл зах зээлд эерэг нөлөө үзүүлж, хөрөнгө оруулагчид илүү их хөрөнгө оруулах магадлалтай байдаг.
📊 Хөрөнгийн зах зээлийн хариу үйлдэл: Сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах саруудад АНУ-ын S&P 500 индекс өсөлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн сонгуулийн дараах эхний жилд зах зээл хямралтай байх магадлал бага бөгөөд засгийн газраас шинэ бодлого гаргаж эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжууд бий болдог.
🧐 Салбаруудын хариу үйлдэл: Сонгуулийн дараах шинэ бодлогоос шалтгаалан санхүү, эрчим хүч, эрүүл мэнд, технологи зэрэг компаниудын хувьцааны ханшид өөрчлөлт ихээхэн ажиглагддаг. Жишээлбэл, эрүүл мэндийн даатгалын салбар, экологийн салбарын компаниуд, технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд шинэ ерөнхийлөгчийн бодлогоос шууд нөлөөлөл авч болох салбарууд юм.
⚖️ Зах зээлийн байр суурь: АНУ-ын хөдөлмөрийн зах зээл тогтворжиж байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин буурч, цалингийн өсөлт нэмэгдэж байгаа нь хэрэглээний зардал болон эдийн засгийн өсөлтийг дэмжиж, долларын ханшийг чангатгаж байна. Долларын ханшийн өсөлт нь Европ болон Япон улсын эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлж евро болон иен зэрэг гол валютуудын сулрах шалтгаан болоод байна.
🙄 Эдгээр хүчин зүйлүүд нь АНУ-ын эдийн засаг тэр дундаа хөрөнгийн зах зээлийн чиг хандлагийг харуулах нь мэдээжийн хэрэг билээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇺🇸 АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ 10-Р САРД ШИНЭЭР 12,000 АЖЛЫН БАЙР НЭМЭГДЖЭЭ. Ийм бага ажлын байр шинээр гарсанд нөлөөлсөн хүчин зүйлд хар салхи, Боинг компанийн ажилчдын ажил хаялт маш ихээр нөлөөлсөн нь гарцаагүй. Энэхүү тоо нь өмнөх саруудтай харьцуулахад маш бага байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд сөрөг нөлөөг үзүүлж байна.
🇪🇺 ЕВРО БЗСИЙН ИНФЛЯЦ 10-Р САРД 2% БОЛЖ ӨСЛӨӨ. Энэхүү өсөлт таамаглаж байснаас өндөр байгаа нь бодлогын хүүг бууруулах асуудлыг дахин хянах шаардлагатайг илтгэлээ.
🇬🇧 ИХ БРИТАНИЙН САНГИЙН САЙД ТАТВАР НЭМЭХЭЭ ЗАРЛАЛАА. Энэхүү мэдэгдлийн дараа төсвийн зарцуулалт нэмэгдсэн учраас зах зээл дээр алтны үнэ өссөн байна.
🇯🇵 ЯПОНЫ ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 0.25. ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛЛАА. Амбан захирагч Уэда 12-р сарын инфляцын өсөлтийг 2% дөхнө гэж үзжээ. Учир нь АНУ-ын эдийн засаг сэргэнэ хэмээн үзэж тус шийдвэрт хүржээ.
📄 Тайланг нь сонжвол: Advanced Micro Devices (AMD) 3-р улирлын тайлангаар орлого нь өмнөх оны мөн үеэс 18 хувиар өсөж 6.8 тэрбум долларт хүржээ. Энэхүү өсөлтөд гол нөлөө үзүүлсэн нь Дата төв болон Харилцагчийн үйлчилгээний үйл ажиллагаа голлон нөлөөлжээ. Дата төвийн орлого өмнөх жилээс 122%-иар өссөн нь AMD-н процессор болон GPU-ийн эрэлт хэрэгцээг илтгэж буй мэт.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор