• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 11.03

Цахим Мэдээ 11.03

🧠 Дэлхийн анхны 5 их наяд долларын үнэлгээтэй компани бол NVIDIA 👀

In partnership with

✨ Шинэ 7 хоногийн мэнд! 2025 он дуусахад ердөө хоёрхон сар үлджээ. Та энэ жилийн санхүүгийн зорилгодоо хүрсэн үү? Харин ирэх 2026 оны санхүүгийн төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн үү?

Хэрэв та хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох, санхүүгээ зөв төлөвлөх, хөрөнгө оруулалтаа хаанаас эхлэх талаар эргэлзэж байвал манай компанийн мэргэжлийн санхүүгийн зөвлөхүүдээс зөвлөгөө аваарай.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸🇨🇳 Трамп Ши Жиньпин нар уулзаж худалдааны дайн, тарифын асуудал намжих нөхцөл бүрдлээ.

  • 🧠 Дэлхийн анхны 5 их наяд долларын үнэлгээтэй компани бол NVIDIA 👀

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 10 сарын 31-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.08% , Nasdaq 100 индекс +0.61% хэлбэлтэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -1.91% , АрдКойн -2.77% тус тус уналттай байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3,1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮83 сая буюу 2.63%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸🇨🇳 Трамп Ши Жиньпин нар  уулзаж худалдааны дайн, тарифын асуудал намжих нөхцөл бүрдлээ.

🤔 Юу болов? АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар БНСУ-д уулзаж, хоёр улсын хооронд хурцадсан худалдаа болон тарифын маргааныг хэлэлцэх албан уулзалтаа эхлүүллээ. Уулзалтын өмнө хоёр удирдагч фото зургаа авхуулж, олон нийтэд тайлбар өгөөгүй ч уулзалтын агуулга дэлхийн зах зээлд анхаарлын төвд байлаа.

📊 Зах зээлийн төлөв байдал

Уулзалтын талаарх эерэг хүлээлт нь дэлхийн хөрөнгийн зах зээлд богино хугацааны өөдрөг уур амьсгал бий болгож, АНУ болон Азийн индексүүд өсөлттэй нээгдсэн. Худалдааны маргаан намжвал нийлүүлэлтийн сүлжээ, технологийн экспорт, түүхий эдийн урсгалд эерэг нөлөөтэй гэж шинжээчид дүгнэж байна.

  • 🗣️ Шинжээчдийн таамаг: Ши Жиньпин “хамтран ажиллах, тогтвортой харилцааг сэргээх” талаар эвлэрлийн өнгө аястай мэдэгдэл хийсэн бол Трамп харилцааг “маш сайн” гэж тодорхойлсон ч хэлэлцээр шууд финал болох эсэх нь тодорхойгүй байна. Зарим эдийн засагч уулзалтыг “тактикийн завсарлага” гэж нэрлэж, стратегийн томоохон шийдвэрүүд хойшлогдох магадлалтай гэж үзжээ.

📉 Зах зээлийн хариу үйлдэл

Худалдааны дайнаас хамгийн их өртсөн салбарууд болох чип үйлдвэрлэгчид, тээвэр логистикийн компаниуд, хөдөө аж ахуйн биржийн бүтээгдэхүүнүүд мэдэгдэл гарахыг хүлээж тогтвортой боловч болгоомжтой хөдөлгөөнтэй байна. Алт зэрэг хамгаалалтын хөрөнгө бага зэрэг сулрав.

👀 Эцэст нь байна аа… Худалдааны хэлэлцээрээс илүүтэйгээр харилцааг “дахин асаах” алхам болж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа ч амлалт биелэлт хоёрын хоорондох зөрүү зах зээлд эргэлзээ хэвээр үлдэж байна. Уулзалтаас гарах ямар ч мэдэгдэл богино хугацаанд зах зээлд хүчтэй нөлөөлөх төлөвтэй.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🧠 Дэлхийн анхны 5 их наяд долларын үнэлгээтэй компани бол NVIDIA. 👀

Эх сурвалж: reuters.com

🤔 Юу болов? Nvidia компанийн үнэлгээ 5 их наяд доллар хүрч, дэлхийн хамгийн анхны ийм үнэлгээтэй компани боллоо. Хувьцаа 7 хоногт +9% өсөж хаагдсан нь AI чипний эрэлт, түүхэн дээд захиалга, стратегийн түншлэлүүдийн нөлөөтэй.

📊 Зах зээлийн төлөв байдал

Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ дангаараа S&P 500-ын хэд хэдэн салбарыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээнд хүрэв. AI дата төв, enterprise cloud, болон дараагийн үеийн GPU чипний хомсдол хэвээр байгаа нь компанийн өсөлтийн давлагааг дэмжиж байна.

  • 🗣️ Шинжээчдийн таамаг: Зарим шинжээч Nvidia-г “AI-н үндсэн дэд бүтэц” болж хувирсан гэж дүгнэж байна. Валют өндөр болсон ч орлогын өсөлт үүнийг тодорхой хэмжээнд зөвтгөж байгаа гэж үздэг бүлэг бий. Харин болгоомжтой байр суурьтай шинжээчид үнэлгээ хэт хурдан хөөрсөн, зах зээлийн эрэлт удааширвал эрсдэлтэй гэж анхааруулж байна.

📉 Зах зээлийн хариу үйлдэл

Өрсөлдөгч чип үйлдвэрлэгчид (AMD, Intel) хувьцааны хөдөлгөөнөөр харьцангуй сул байна. Технологийн индексүүд Nvidia-гийн өсөлтөд хөтлөгдөж дээшилсэн ч нийт зах зээлд FOMO (хожихгүй байх айдас)-ын шинж илэрч байгаа гэж трейдерүүд дүгнэжээ.

👀 Эцэст нь байна аа… Nvidia зөвхөн нэг компанийн өсөлт биш, AI эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг илэрхийлж байна. Гэхдээ үнэлгээ өсөхийн хэрээр дарамт ч нэмэгдэж байгаа бөгөөд ирэх улирлын санхүүгийн тайлан бодит шалгуур болох нь гарцаагүй.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🍏 Apple $4T үнэлгээг давсан гурав дахь компани боллоо: Apple-ын зах зээлийн үнэлгээ 4 их наяд долларт хүрч, Microsoft болон Nvidia-гийн араас түүхэн гурав дахь 4T CLUB-т нэгдлээ.

⚡ Qualcomm хиймэл оюуны чип танилцууллаа: Qualcomm компани Nvidia-тай өрсөлдөх зорилгоор шинэ AI чипүүдээ танилцуулж, дата төвийн зах зээлд хүч түрэн орж байна. Шинэ чипүүдийн гол онцлог нь энерги үр ашигтай ажиллагаа юм.

🎮 Microsoft “Halo” тоглоомыг PlayStation-д гаргана: Томоохон стратегийн өөрчлөлтийн хүрээнд Microsoft ирэх жил Halo тоглоомын шинэ хувилбарыг PlayStation 5 дээр гаргахаар төлөвлөжээ. Ингэснээр тус франчайз Xbox-оос цааш өргөжиж, хэрэглэгчийн хүрээ болон орлогыг нэмэх зорилготой байна.

 📉 Алтны үнэ огцом буурав: АНУ болон БНХАУ-ын худалдааны харилцаа сайжирч буй мэдээлэлтэй холбоотойгоор аюулгүйн хөрөнгө рүү урсах эрэлт багасч, алтны үнэ сүүлийн 3 долоо хоногийн доод түвшинд хүрлээ.

📡 Nvidia, Nokia-д $1 тэрбумын хөрөнгө оруулалт хийв: Nvidia компани Nokia-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, хоёр тал хиймэл оюун дээр суурилсан 5G, 6G технологийн хамтын хөгжүүлэлтэд тохиролцжээ.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Анхны АТМ 1967 онд Лондон хотод суурилуулж, ашиглалтад оржээ. 🏧

Тус төхөөрөмжийг Barclays Bank “cash dispenser” нэртэйгээр нэвтрүүлснээр, банк амралтын өдөр ажиллахгүй үед ч хэрэглэгчид бэлэн мөнгө авч чаддаг болсон нь санхүүгийн үйлчилгээний томоохон хувьсгалд тооцогддог. 💳

📄 Тайланг нь сонжвол:  📊 Том технологийн компаниудын улирлын тайлан

🍏 Apple — Амралтын улирлын супер таамаг

  • Apple-ийн 2025 санхүүгийн жилийн 4-р улирлын (IX сар) орлого 102.5 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оноос +8% өсөв. (таамгаас 220 сая доллар илүү)

  • EPS 1.85 доллар байсан нь мөн таамгаас 0.08 доллароор давсан үзүүлэлт.

  • Үйлчилгээний бизнес түүхэн дээд амжилт тогтоосон ч iPhone-ийн борлуулалт хүлээлтээс бага гарсан байна.

🕶️ Meta — Орлого тэсрэлттэй, ашиг нэг удаагийн татвараас болж унав

  • Meta-ийн III улирлын орлого 26% өсөж 51.2 тэрбум долларт хүрэв. (таамгаас +$1.8B)

  • Гэхдээ GAAP EPS ердөө $1.05 болж, таамгаас огцом доогуур гарсан нь АНУ-ын шинэ татварын хуулийн улмаас үүссэн нэг удаагийн 15.9 тэрбум долларын татварын зардлаас болсон.

🖥️ Microsoft — AI-ийн эрэлт өсөлтийг хөтөлж, бүх үзүүлэлт таамгаа давлаа

  • Microsoft-ийн улирлын нийт орлого 18% өсөж 77.7 тэрбум долларт хүрсэн нь зах зээлийн хүлээлтээс +2.3 тэрбум доллароор давсан дүн боллоо.

  • Компани нийт ашгийн (gross) маржинаа 69%-д хадгалж, үйл ажиллагааны ашигт ажиллагаа 49% болж хоёр нэгжээр өссөн нь өндөр хэвээр байгааг харуулж байна.

  • EPS 4.13 доллар гарч, таамгаас +0.47 доллароор давсан үзүүлэлттэй байв.

🔎 Google (Alphabet) — Зар сурталчилгаа болон Cloud сегмент хүчтэй өсөлттэй хаав

  • Alphabet улирлын орлогоо 102.3 тэрбум доллар болгон 16%-иар өсгөсөн нь зах зээлийн таамгаас +2.2 тэрбум доллароор давсан үзүүлэлт боллоо.

  • Зар сурталчилгааны бизнесийн орлого 74.2 тэрбум доллар(+13%), YouTube Ads 15%, хайлтын сурталчилгаа 15%-иар өссөн бол Network Ads салбар -3% уналттай гарчээ.

  • ☁️ Cloud сегмент 34% өсөж 15.2 тэрбум долларт хүрсэн нь салбар дундаа хамгийн хурдтай өсөлт хэвээр байгааг харуулж байна.

📦 Amazon — Ашгийн тайлан таамгийг давж, хувьцаа +10% өсөв

  • Amazon гуравдугаар улирлын тайландаа зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлт гаргаж, жилийн капитал зарцуулалтын төсвөө 118 тэрбум доллароос 125 тэрбум доллар болж өсжээ.

  • Орлогын өсөлтийг голчлон хөтөлсөн хүчин зүйл нь AWS үүлэн үйлчилгээ байсан бөгөөд тус сегментийн орлого өмнөх оноос 20% өссөн байна. ☁️

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

The Smartest Free Crypto Event You’ll Join This Year

Curious about crypto but still feeling stuck scrolling endless threads? People who get in early aren’t just lucky—they understand the why, when, and how of crypto.

Join our free 3‑day virtual summit and meet the crypto experts who can help you build out your portfolio. You’ll walk away with smart, actionable insights from analysts, developers, and seasoned crypto investors who’ve created fortunes using smart strategies and deep research.

No hype. No FOMO. Just the clear steps you need to move from intrigued to informed about crypto.