• Ard News
  • Posts
  • 11 сарын зах зээлийн тойм

11 сарын зах зээлийн тойм

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "11 сарын хөрөнгийн зах зээлийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу.

Дотоод зах зээл: 

  • МХБ-ийн ТОП-20 индекс 11 сарын 30-ны байдлаар он гарснаас хойш 0.7%, MSE-B индекс 4.8%-иар унасан бол MSE-A индекс 7.6%-иар өссөн байна. Харин өмнөх сартай харьцуулахад ТОП-20 ба MSE-A индекс өссөн бол MSE-B бараг өөрчлөгдөөгүй юм. ТОП-20 индекс 200 хоногийн дунджаас дээгүүр байгаа нь өсөлтөө хадгалж байгааг харуулж байна. Харин MSE-A индекс саяхан 50 хоногийн дунджаас доогуур орсон нь богино хугацааны уналтын эрч хүчийг харуулж байна. MSE-B: Индекс сүүлийн арилжааны хүрээнд байгаа бөгөөд чиглэл нь тодорхойгүй байна.

  • ТОП-20 индекс дотроос Таван Толгой компанийн ханш сарын болон жилийн өсөлтөөрөө тэргүүлж байна. 11 сард Тавантолгой компанийн ханш хамгийн ихээр буюу 68%-иар өссөн бөгөөд энэхүү өсөлтийг энэ жилийн Монгол улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж болно. Төрийн банкны хувьцаа 11 сард 35%-иар унаж хамгийн их уналтыг үзүүлсэн бол жилийн уналтаараа индекс дотроо доороосоо 4-т бичигджээ.

Гадаад зах зээл:

11 сард болж өнгөрсөн гол үйл явдлууд:

  • Инфляцын уналтыг дагаад бодлогын хүү буурах хандлагатай болсноор хөрөнгийн зах зээл 11 сард хүчтэй өсөлт үзүүллээ.

  • Ихэнх улс орнуудад эдийн засгийн өсөлт саарч байгаа ч АНУ харьцангуй тогтвортой өсөлт үзүүлсэн хэвээр байна.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457, 90081088