- Ard News
- Posts
- Зах зээлийн тойм 10.27
Зах зээлийн тойм 10.27
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу.
ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ
МХБ дээр 10 сарын 23-ноос 10 сарын 27-ны хооронд нийт 3.15 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан бол МХБ-ийн зах зээлийн үнэлгээнд онц өөрчлөлт оролгүй 10.2 их наяд төгрөг хэвээр үлджээ.
ТОП-20 компани дундаас хамгийн их өссөн нь Улсын их дэлгүүр (+11.25%) байсан бол Бодь даатгалын хувьцаа хамгийн ихээр буюу -4.05%-иар унажээ.
ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ
Хөрөнгийн зах зээл 7 сарын оргил цэгээсээ 10-аад хувиар унаж “correction” түвшинд хүрлээ. 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 5%-д хүрэхээс гадна томоохон технологийн компаниудын тайлан дундаж байсан нь S&P 500 индексийг сүүлийн 5 сарын доод цэгт хүргэв. Хэдийгээр өнгөрсөн жилийн баавгайн зах зээлийн ёроолоос өсөхөд “Гайхалтай 7” компанийн хувьцаа голлон нөлөөлсөн бол энэ удаа тэдгээр нь захыг унахад хүргээд байна. Энэ бүхэн хөрөнгийн зах зээлийн байдаг л нэг завсрын уналт уу аль эсвэл илүү том аюулын дохио юу?