- Ard News
- Posts
- Цахим мэдээ 10.27
Цахим мэдээ 10.27
Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээллүүдийг бэлтгэлээ:
III улирлын тайлан нь гарсан банкнууд: Голомт, Төрийн, Хас банк
Европын төв банк түүхэн хатуу мөнгөний бодлогоо удахгүй өндөрлөж магадгүй.
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤩
ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ
2023 оны 10-р сарын 27-ны баасан гарагт S&P 500 индекс -2.53%-иар унаж 4,117.37 нэгжид хаагдсан ба Nasdaq 100 индекс -2.61%-р буурч 14,180.00 нэгжид хаагдсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 10.05%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.
ЭДИЙН ЗАСАГ: III УЛИРЛЫН ТАЙЛАН НЬ ГАРСАН БАНКНУУД: ГОЛОМТ, ТӨРИЙН, ХАС БАНК
💰️ Банкны салбарын нийт хөрөнгө 2023 оны III улирлын байдлаар өмнөх жилийн мөн үеэс 20%-иар өсөж 49.55 их наяд төгрөгт хүрсэн ба тэр дундаас Голомт, Төрийн, Хас банкнуудын нийт хөрөнгө 36.71%-ийг эзэлж байна. Банкуудын нийт цэвэр эээл өссөн нь нийт хөрөнгө өсөх шалтгаан болсоныг доорх зургаас харж болно.
Сүүлийн нэг жилийн хугацаанд арилжааны банкнуудын нийт олгосон зээлийг ангиллаар нь авч үзвэл аж ахуй нэгжүүдэд олгосон зээл дотор уул уурхай, олборлолтын зээл 21%-иар багассан бол иргэдэд олгосон зээл тэр дундаа цалингийн зээл 37%, тэтгэврийн зээл 139%-иар тус тус өсжээ.
📈 Төв банкны бодлогын хүү сүүлийн нэг жилийн дотор 10%-иас 13% болж өссөн нь банкнуудын хүүгийн орлого өсөхөд нөлөөлсөн билээ. Голомт банкны хүүгийн орлого өмнөх жилийн мөн үеэс 47%-иар өссөн нь энэ оны III улирлын цэвэр ашиг 66%-иар өсөхөд түлхэц болсныг доорх зургаас харж болно. Төрийн банкны хүүгийн орлого 19%-иар өссөн боловч хүүгийн зардал, үйл ажиллагааны зардал өмнөх онтойгоо харьцуулахад нэмэгдэж цэвэр ашиг 31%-иар буурах шалтгаан болов.
✴️ Хас Банк эдгээр гурван банк дотроос 2023 оны III улирлын байдлаар хамгийн өндөр эздийн өмчийн өгөөжтэй (ROE) байсан буюу эзэмшигчдийн банканд оруулсан 100 төгрөг 29 төгрөгийн цэвэр ашиг авчирсан гэсэн үг юм. Удаах байранд Голомт Банк орсон ба Төрийн банкны татварын дараах ашиг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад буурсан нь ашигт ажиллагаанд нөлөөлөн тус үзүүлэлт буурах шалтгаан болсон байна.
Төрийн банкны P/B харьцаа 1-ээс бага байгаа нь зах зээл дээр дутуу үнэлэгдсэнийг, Голомт банкных 2.24 байгаа нь өөрийн хөрөнгөний үнэлгээнээсээ ч дээгүүр үнэлэгдсэнийг харуулж байгаа бол Хас банкны хувьцаа өөрийн бодит үнэтэйгээ ойролцоо байгааг доорх зургаас харж болно.
ДЭЛХИЙ ДАХИНД: ЕВРОПЫН ТӨВ БАНК ТҮҮХЭН ХАТУУ МӨНГӨНИЙ БОДЛОГОО УДАХГҮЙ ӨНДӨРЛӨЖ МАГАДГҮЙ
🙋♂️ Эрх баригчдын зүгээс бодлогын хүүг 10 удаа дараалан өсгөсөн боловч Блүүмбэргийн 59 шинжээчдээс авсан санал асуулгаар Европын Төв Банк (ЕТБ) бодлогын хүүг 4%-иас дээш өсгөхгүй гэж үзжээ.
🏠️ Бодлогын хүүг өсгөлгүй барих гол шалтгаан нь зээлийн хүү хэт их өссөний улмаас өрх болон аж ахуйн нэгжийн хүүгийн зардал өсөж, улмаар 2023 оны сүүлийн хагаст эдийн засгийн өсөлт буурч, хямрал болж магадгүйтэй холбон тайлбарласан байна.
📉 ЕТБ-ны зүгээс инфляцыг зорилтот түвшин болох 2%-д хүртэл бодлогын хүүг өндөр түвшинд барихаа удаа дараа мэдэгдсэн билээ. Гэвч шинжээчид Ойрх Дорнодод өрнөж буй дайны нөхцөл байдал эрчим хүчний үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй үед бодлгын хүүг нэмэх нь болчимгүй үйлдэл болохыг анхааруулж байгаа ба ирэх намар гэхэд бодлогын хүүг бууруулж магадгүй гэжээ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
😲 Alphabet-ийн нийт орлого энэ улиралд өмнөх оны мөн үеэс 11%-иар өсч, нэгж хувьцааны ашиг 1.06 доллараас 1.55 доллар болж өссөн боловч хувьцааны ханш 52 долоо хоногийн дээд цэгээсээ 13.5%-иар буурчээ.
🏦 Монгол ба ОХУ-ын энэ онд хийсэн худалдааны эргэлт рублиэр илэрхийлсэн дүнгээр өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгджээ.
🖥️ Технологийн компаниуд лхагва гарагт улирлын тайлангаа танилцуулж эхэлсний дараахан салбарын хувьцаанууд унаж эхэлсэн бөгөөд Nasdaq өнгөрөгч долоо хоногийн төгсгөлд 2.4%-иар унасан байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
11.01 Пүрэв гараг:
АНУ Бодлогын хүү: Инфляц өндөр хэвээр, ажилгүйдлийн түвшин цар тахлын өмнөх үетэй ойролцоо байгаагаас гадна ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тул бодлогын хүү 25 суурь нэгжээр өсөж одоогийн 5.50%-иас 5.75%-д хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.
11.03 Баасан гараг:
АНУ Ажилгүйдлийн түвшин: Одоогийн байдлаар АНУ-ын ажилгүйдлийн түвшин 3.80% байгаа бөгөөд шинжээчдийн таамаглалаар 2023 оны эцэс гэхэд 4.00% болж өсөх төлөвтэй байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
🗼Таны МӨРӨӨЛИЙН АЯЛАЛдаа гарах замыг найдвартай, тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт дөтлөх болно.
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 86035457, 90081088