• Ard News
  • Posts
  • Зах зээлийн тойм 10.20

Зах зээлийн тойм 10.20

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "Хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу.

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

• МХБ дээр 10 сарын 16-наас 10 сарын 20-ны хооронд нийт 23.65 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан бол МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 1.00%-иар өсөж 10.2 их наяд төгрөгт хүрсэн байна.

• ТОП-20 компани дундаас хамгийн их өссөн нь Cэнтрал Экспресс Си Ви Эс компани (+26.55%) байсан бол Улсын их дэлгүүрийн хувьцаа хамгийн ихээр буюу -8.21%-иар унажээ.

ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

• Өнгөрсөн 7 хоногт ЗГҮЦ-ны өгөөж нэмж өссөнөөр зах зээл нэлээдгүй сонор сэрэмжтэй байлаа. Ялангуяа 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 5%-д буюу 2007 оноос хойш ажиглагдаагүй дээд түвшинд хүрсэн нь ихэд анхаарал татав. ХНС бодлогын хүүг дахин нэг удаа нэмж болзошгүй гэсэн нь 2 жилийн хугацаатай ЗГҮЦ-ын өгөөжийг 5.15% хүртэл өсөхөд хүргэсэн юм.

• Энэхүү өгөөжийн хүчтэй өсөлт хөрөнгийн болоод бондын зах зээлд ихээхэн хэлбэлзэл авчирсан юм. Жишээлбэл, S&P 500 индекс өнгөрсөн 7 хоногт 1.5%-иар унасан бол Блүүмбэрг АНУ-ын бондын индекс 2%-иар унажээ. Өгөөжийн түвшин өссөөр байгаа нь өрийн өртгийг нэмэгдүүлж, хувьцааны үнэлгээг бууруулж, бондын ханшийг унагадаг.

• Шинжээчид ЗГҮЦ-ны өгөөжийг ойрын хугацаанд өснө гэж харж байгаа боловч ХНС-г бодлогын хүүг өсгөхөө зогсоох мөчид өсөлт илүү тогтворжино гэж харж байна.