• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 10.28

Цахим мэдээ 10.28

🇷🇺 Орос улс дайнд бэлдээд байна уу даа? 🤔

`

🎃 Шинэ бас айдастай 7 хоногийн мэнд! Учир нь энэ долоо хоногт Halloween баяртай шүү. За тэгэхээр өмнө долоо хоногт ямар сонирхолтой зүйлс болсон талаар уншицгаая. 👀

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  •  🚗 Tesla компанийн хувьцаа хөрөнгийн зах зээлийг хөдөлгөлөө 📈👀

  • 🇷🇺 Орос улс дайнд бэлдээд байна уу даа? 🔥

  • 2024 оны 10 сарын 25-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.85% харин Nasdaq 100 индекс +0.35%-ийн тус тус өсөлттэй байсан бол биткойн 7 хоногт +0.07%-ийн өсөлттэй хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.3 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮139 сая буюу 6.08%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚗 TESLA КОМПАНИЙН ХУВЬЦАА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨДӨЛГӨЛӨӨ 📈👀

Эх сурвалж: Уолл Стрийт

🗄️ Тайлангаас нь харвал: 🚙 Тесла 2024 оны 3-р улирлын санхүүгийн гэнэтийн өндөр үр дүнг хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнд орууллаа. Тайлангийн гол онцлох зүйл нь 2.17 тэрбум долларын цэвэр орлого олж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.3%-иар өссөн байна. Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 0.72 ам. доллар болж, Уолл Стритийн таамаг 0.60 долларыг давж хүлээлтээс эвдсэн.

👀 Компанийг дотроос нь: Тесла компани 25.18 тэрбум долларын орлого олсон нь шинжээчдийн таамгаас бага зэрэг доогуур боловч санхүүгийн тогтвортой байдлаа алдсангүй. Цахилгаан автомашины нийлүүлэлт нь 3-р улиралд 462,890 ширхэг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 6%-иар өссөн үзүүлэлттэй байгаа нь эрэлт ихтэй, үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч байгааг харуулж байна. 📈 

🔺 Цаашид үргэлжлэн өсөх үү: Илон Маск ирэх оны дундуур илүү хямд автомашиныг зах зээлд худалдаалахаар төлөвлөж байгаагаа зарласан бөгөөд тус загварын анхны хувилбарыг танилцуулсан билээ. Энэхүү загвар нь зах зээлийн хараанд өртөөд нэлээдгүй магтаал өндөртэй байгаа билээ.

😈 Зах зээлийг савлууллаа: Тайлангаа танилцуулсны дараа Тесла-ийн хувьцаа пүрэв гарагт бараг 22%-иар, баасан гаригт 3.4%-иар өссөн нь 2020 оны 1-р улирлаас хойших хамгийн өндөр өсөлтийг хийлээ. Ийнхүү Тесла-ийн 3-р улирлын найдвартай үр дүн нь хөрөнгө оруулагчдыг эерэг хандлага руу хөтөлсөн нь тус зах зээлийн тогтвортой байдал, стратегийн чиглэлийг сэргээх шиг.

Холбоо барих утас: 91112677, 86035457

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇷🇺 ОРОС УЛС ДАЙНД БЭЛДЭЭД БАЙНА УУ ДАА? 🤔  

Эх сурвалж: Уолл Стрийт

📈 Далд эзийн засгийн сэргэлт: Хойд Солонгос, Орос хоёр сүүлийн саруудад харилцаагаа гүнзгийрүүлж байгаа нь улс орнуудын анхаарлын төвд ороод байна. Энэхүү хамтын ажиллагааг эдийн засгийн шинжээч нар зэвсгийн наймаа, эдийн засгийн түншлэл, цэргийн хамтын ажиллагаа зэргийг сэргээж далд эдийн засгийг хөдөлгөх хүч болоход томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг баталлаа.🤔

🦾 Орос улс Хойд Солонгосын цэргүүдийг удирдах уу: Хойд Солонгосын цэргүүд маш өндөр сорилтоор бэлтгэгдсэн, улсынхаа төлөө үл урвах сэтгэлгээгээр өсдөг яг л робот шиг цэргүүд байдгийг дэлхий нийт мэднэ. БНАСАУ-ын арми барууны болон Оросын стандарттай харьцуулахад хуучин системтэй хэдий ч одоо тэдний удирдлага Оросын талд шилжээд байх шиг. Ялангуяа Орос Украины мөргөлдөөний тэргүүн эгнээнд очсон нь дайны нөхцөл байдлыг өдөөх мэт. 🤷🏻‍♂️

🧐 Орос улс юу төлөвлөөд байна вэ: Орос улс Хойд Солонгосын хамтралыг стратегийн боломж гэж үзэж магадгүй. 🇰🇵 Хойд Солонгосын цэргүүдийг фронтын бүс дэх логистик, бүтээн байгуулалт, тэр байтугай дайны хамгаалалт бэлгэдэл болгон оролцуулснаар Орос улс нь дотоодын нөөцөө буюу хүн хүчээ нэмэгдүүлэх боломж гэж харж буй. Одоогийн байдлаар Орос улс Хойд Солонгосын цэргүүдийг фронтын шугамд шууд байрлуулж дайны нөхцөлд бэлэн байлгах, эсвэл тэднийг илүү туслуулах үүргээр ашиглах эсэх нь бүрэн тодорхойгүй байна.. 🧐

📊 Дэлхий улс орнуудын хараанд: Олон улсын хэмжээнд Хойд Солонгосын оролцох эсэхийг АНУ болон холбоотон орнуудын анхааралтай ажиглаж байна. Энэхүү Хойд Солонгосын дэмжлэг нь хоёр улсын хувьд өөрсдөдөө хориг арга хэмжээ авах эсвэл дипломат тусгаарлалтад хүргэж болзошгүй юм. Тодруулбал энэ нь барууны хориг арга хэмжээнд өртөж бусад улс орнууд бие биетэйгээ улам бүр хамтран ажиллаж, шинэ холбоо, стратегийн түншлэлийг бий болгох боломжтой тул геополитикийн, эдийн засгийн хөгжингүй байр суурийг олж авах итгэл болж магадгүй юм. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдлыг үл харгалзан 🇺🇸 АНУ-ын эдийн засаг, тэр дундаа ажлын байр болон ажилгүйдлийн түвшин, хэрэглээний үнийн индекс гэх мэт эдийн засгийг илэрхийлэх үзүүлэлтүүд тогтвортой болж сэргэснээр улам л бэхжих хандлагатай байна.

🙄 Цаашлаад энэхүү хоёр улсын дараа дараагийн алхмуудаас хамаарч дэлхийн эдийн засаг өөрчлөгдөх ч болзошгүй л юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🇨🇳 ХЯТАД УЛСЫН ТӨВ БАНК ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУРУУЛЛАА. Өнгөрөгч даваа гарагт зээлийн үндсэн жишиг хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж 1 жилийн хугацаатай зээлийн хүү 3.1%, 5 жилийн хугацаатай зээлийн хүү 3.6% болов.

💳 APPLE БОЛОН GOLDMAN SACHS КОМПАНИУД 89 САЯ ДОЛЛАР ТӨЛӨХИЙГ ТУШААЖЭЭ. 2019 онд Apple өөрийн нэрийн зээлийн картыг Goldman Sachs-тай хамтран гаргасан. Тус картын үйлдэл хэрэглээнд хялбар хэмээн хүмүүс ам сайтай байсан боловч төлбөр төлөлт, зээлийн үйлчилгээ зэрэгт ихээхэн саатал үүсдэг байсантай холбоотой хэрэглэгч нар гомдол гаргасан ба үүнд АНУ-ын Хэрэглэгчийн Санхүүг Хамгаалах Хороо шүүхэд дуудаж тус торгуулийг ногдуулсан байна.

🏦 MORGAN STANLEY ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ САЛБАРТ ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАНА. OpenAI-ийн ChatGPT дээр суурилсан AskResearchGPT нэртэй хиймэл оюун ухааны тусламжтайгаар тэд ажлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн бөгөөд зөвлөхүүдэд үйлчлүүлэгчтэй харилцах, шийдвэр гаргах үйл явцад илүү анхаарал хандуулах боломжийг олгоно гэв.

🤷‍♂️ АНУ-ЫН ШИНЭ АЖЛЫН БАЙР ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 27.4% БУУРЛАА. Энэхүү уналт 2023 оноос эхлэн унасан нь үргэлжилсээр 2021 оны түвшинтэй зэрэгцлээ. Цар тахлын үеэр дэлхий даяар ажилгүйдэл, ажлын байрны цомхотгол маш ихээр хийгдсэн байдаг. Үүнээс авч үзвэл хөдөлмөрийн зах зээл муудсан хэвээр байна.

🤭ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: CoCa-Cola (KO) 3-р улирлын тайлан гарлаа. Тус тайлангаар шинжээчдийн таамгийг эвдэж орлого 11.9 тэрбум доллар (+290 сая доллар), EPS нь 0.77 доллар (+0.02 ам. доллар) болсон байна. Гэвч нийт орлого өмнөх оны мөн үеэс 1%-иар буурсан нь Хятад, Мексик, Турк улсуудын эрэлт буурсантай холбоотой юм.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

За энэ долоо хоногт зах зээлийн “Гайхамшигт 7”-ийн Alphabet (Google), Meta, Microsoft, Apple нар тайлангаа танилцуулах болно. Үүнээс гадна та бидний сайн мэдэх Visa, McDonald’s, Paypal, Amazon, Mastercard гэх мэт маш олон томоохон компаниудын тайлан гарна. Маш их сонин хачинтай долоо хоног болно. 📈🤭

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор