• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 10.27

Цахим Мэдээ 10.27

📌 Rio Tinto хөрөнгөөр хувьцаа солих хэлцэл судалж байна. 🤔

In partnership with

 ✨ Шинэ 7 хоногийн мэнд! 2025 он дуусахад хоёрхон сар үлдээд байна. Та энэ ондоо төлөвлөсөн санхүүгийн зорилгоо биелүүлсэн үү? Хэрэв үгүй бол бид хөрөнгийн зах зээл дээрх хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалтын боломжийг санал болгож байна. 📈💰

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 АНУ-ын инфляц хүлээлтээс доогуур гарч, бодлогын хүү буурах найдвар нэмэгдлээ. 🤝🏻

  • 🚘 Эргээд өсөж эхэлсэн Tesla. Хөрөнгө оруулагчид санаа амарч чадах уу?

  • 📌 Rio Tinto хөрөнгөөр хувьцаа солих хэлцэл судалж байна. 🤔

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 10 сарын 24-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.52% , Nasdaq 100 индекс +1.47% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +3.07% , АрдКойн -3.24% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮4,5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮73 сая буюу 1.62%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ-ын инфляц хүлээлтээс доогуур гарч, бодлогын хүү буурах найдвар нэмэгдлээ. 🤝🏻

🤔 Юу болов? 9-р сарын инфляц эдийн засагчдын хүлээлтээс доогуур гарлаа. CPI сарын өсөлт 0.3%, жилийн инфляц 3% болж тогтворжив. Хүнс, эрчим хүчийг хассан цөм инфляц 0.2%-иар өсөж мөн 3%-д хүрэв. Энэ нь инфляцын дарамт суларч буй ч зүгээр алга болоогүйг харуулж байна. Бензиний үнэ 4.1%-иар өсөж инфляцын гол түлхүүр болов. Хүнсний бүлэг арай бага өсөлттэй гарлаа. Орон сууцны зардал өсөлт удааширч, үйлчилгээны үнэ зөөлөн өсөв. Энэ мэдээлэл нь төрийн зүгээс shutdown-ын үед гаргаж болох цорын ганц эдийн засгийн албан ёсны үзүүлэлт юм.

📉 Зах зээлийн хариу үйлдэл

Зах зээл эерэг хариу үзүүлэв. Хөрөнгийн фьючерсүүд өсөж, бондын өгөөж бага зэрэг буурав. Холбооны Нөөцийн Сан ирэх долоо хоногт бодлогын хүүгээ буулгах магадлал нэмэгдлээ. Худалдаачид оны сүүлээр дахин нэг удаагийн хүү бууралт тооцоолж эхэллээ. Төгсгөлийн зам улам бүр тодорхой бус хэвээр байна.

  • 🗣️ Шинжээчдийн таамаг: Шинжээчид инфляц сулрах хандлага хадгалагдаж буйг онцлов. Тарифын бодлогын нөлөө бүрэн тусгагдаагүй гэж эдийн засагчид анхааруулж байна. Одоогоор компаниуд өртгийн өсөлтийг дотооддоо шингээж байна. Цаашид тарифын бодит нөлөө гарвал барааны үнэ дахин өсөх эрсдэл бий. Хөдөлмөрийн зах зээл сулрах шинж ажиглагдаж байгаа нь бодлогын хүү буурах үндэслэл болж байна. ХНС 2%-ийн зорилтоо баримталж, хэт эрс шийдвэрээс зайлсхийж байна.

📌 Эдийн засгийн онцлог нөхцөл

CPI нь тэтгэврийн тэтгэмжийн нэмэгдлийн суурь үзүүлэлт тул shutdown-ын үед ч заавал нийтлэгдсэн. Бусад бүх макро мэдээлэл хойшлогдоод байна. Энэ CPI нь Холбооны Нөөц Сангийн бодлогын шийдвэр гаргахын өмнөх хамгийн чухал өгөгдөл болно.

👀 Эцэст нь байна аа… Инфляц тогтворжих дохио тодорхой харагдаж байна. Зах зээл хүүгийн бодлого зөөлөрнө гэсэн хүлээлттэй хэвээр байна. Гэвч тариф, эрчим хүч, хөдөлмөрийн зах зээлийн эрсдэл дараа дараагийн инфляцын замыг тодорхойгүй болгоод байна. Холбооны Нөөцийн Сангийн дараагийн шийдвэрээр эдийн засгийн өргөн хүрээтэй нөхцөл байдлыг илүү гүн харгалзах нь чухал болж байна.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚘 Эргээд өсөж эхэлсэн Tesla. Хөрөнгө оруулагчид санаа амарч чадах уу?

Эх сурвалж: CNBC.com

🤔 Юу болов? Tesla III улирлын орлогын өсөлтөө сэргээв. Орлого 12% өсөж 28.1 тэрбум долларт хүрэв. Эрчим хүч болон хадгалалтын бүтээгдэхүүн гол өсөлт авчрав. Гэхдээ цэвэр ашиг 37% буурч 1.37 тэрбум доллар болов. EPS 0.50 доллар гарч шинжээчдийн таамаг 0.54 долларт хүрсэнгүй. EV-ийн үнийн бууралт, ашгийн маржин шахагдалт, R&D-ийн зардал өсөлт гол дарамт болов. Компанийн зардал 50% өсөж ашигт ажиллагааг сулруулсан нь зах зээлд санаа зовоосон дохио болов.

📉 Зах зээлийн хариу үйлдэл

Тайлан зах зээлийн хүлээлтийн эмзэг хэсгүүдэд хүрэв. Хувьцааны үнэ тайлангийн дараа 5% орчим унаж, хөрөнгө оруулагчид эрсдэл өндөр гэж дүгнэв. 2025 он гарсаар 9% өсөж байсан ч том технологийн компаниудын зах зээлээс хоцорч байна. Удирдлагын зүгээс тодорхой тоон чиглэл өгөөгүй нь эргэлзээг нэмэгдүүлэв. Хөрөнгө оруулагчид хэт ирээдүйд төвлөрсөн амлалтаас илүү өнөөгийн үр өгөөжийг хүлээж байна.

🚘 EV бизнесийн байдал

Автомотив орлого 6% өсөж 21.2 тэрбум доллар боллоо. Гэвч Европын зах зээлд эрэлт буурч, Tesla-ийн борлуулалтын өсөлт гацав. EV татварын хөнгөлөлт дууссан нь АНУ-д борлуулалтын цаг хугацааг урагшлуулсан ч тогтвортой өсөлтөд дарамт болов. Удирдлагын улс төрийн байр суурь зарим хэрэглэгчдийн сэтгэлд сөргөөр нөлөөлсөн нь Европт борлуулалтын сулралыг улам нэмэгдүүлэв. Regulatory credit орлого 44% буурсан нь өмнөх жилүүдийн дэмжлэгийг алдагдууллаа.

  • ⚔️ Өрсөлдөөн, эрсдэл, дарамт нэмэгдэв: BYD болон Volkswagen шинэ загваруудаар үнээр давшиж байна. Tesla үнийн өрсөлдөөнд орсноор маржин улам шахагдаж байна. Тээврийн сүлжээ, түүхий эдийн зардал мөн өсөв. Хиймэл оюун, автомат жолоодлогын R&D их мөнгө зарцуулсан хэвээр. FSD сан хүртэл ахиц удаан бөгөөд хэрэглэгчдийн нэвтрэлт одоогоор 12%-д хүрltt. Инженерийн том зорилтууд богино хугацаанд орлого болж хувирахгүй хэвээр.

⚡ Эрчим хүчний салбарт

Tesla-ийн эрчим хүчний бизнес 44% өсөж 3.42 тэрбум долларт хүрэв. Megapack болон нарны системүүд дата төвүүд болон шинэ хэрэглэгчдийг татаж байна. Эрчим хүчний сегмент одоо компанийн нийт орлогын дөрөвний нэгийг бүрдүүлж, EV-ээс хамаарал бууруулах стратеги урагшилж байна. Musk-ийн xAI компани Tesla-ийн эрчим хүчний бүтээгдэхүүний том худалдан авагч болсоор байна.

🗣️ Удирдлагын чиглэл ба хүлээлт

Cybercab-ийг 2026 онд масс үйлдвэрлэлд хүргэх зорилт тавив. Robotaxi Austin-д туршилтын шатнаас бүрэн ажиллагаанд шилжихээр бэлтгэж байна. Optimus роботын дараагийн загвар V3-ийг 2025 Q1-д танилцуулахаар болов. Semi үйлдвэрлэлийн шугамууд баригдаж байгаа ч нийлүүлэлт одоогоор тодорхой бус байна. Компанийн зүгээс нийлүүлэх тоо болон цаг хугацааны бодит амлалтаас зайлсхийсэн нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр үлдээв.

🚨 Өрсөлдөгчийн байр суурь

  • 🇨🇳 Хятадын үйлдвэрлэл ачаалалтайгаар эргэн өсөж эхлэв: Shanghai Gigafactory Q4-т үйлдвэрлэлээ өсгөхөөр байгаагийн зэрэгцээ Хятадын борлуулалт 9-р сард 3% өссөн. Гэхдээ дотоодын ширүүн өрсөлдөөн нь Tesla-ийн ашиг ба зах зээлийн хувь дээр дарамт хэвээр.

  • 🥊 BYD-ийн тулаан: BYD цэвэр цахилгаан автомашины хүргэлт 32%-иар өсөж 583 мянгад хүрч Tesla-аас давсан үр дүнгээ 4 дэх улирлаа хадгаллаа. Шууд хэрэглэгч рүү хүргэдэггүй ч гэсэн чиг хандлага тодорхой юм.

👀 Эцэст нь байна аа.. Орлогын өсөлт эргэн сэргэж бизнесийн янз бүрийн эх үүсвэрүүд хүчээ авч байна. Гэвч ашигт ажиллагаа, санхүүгийн сахилга бат, хэт амбицтай бүтээгдэхүүний цаг хугацааны эрсдэл зах зээлд гол сорилт хэвээр байна. Хөрөнгө оруулагчид Tesla-аас ирээдүйн амлалтаас илүү бодит биелэлт, ашигт ажиллагааны тогтвортой сайжрал хүсэж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

📈 ТОВЧ & ЧУХАЛ МЭДЭЭ: 📌 Rio Tinto хөрөнгөөр хувьцаа солих хэлцэл судалж байна

Rio Tinto (RIO) компани Хятадын Aluminium Corporation of China Ltd. (Chinalco)-той хөрөнгөөр хувьцаа солих хэлбэрийн хэлцэл судалж байгаа бөгөөд үүний зорилго нь Chinalco-гийн эзэмшлийн хувийг бууруулж, компанийн хувьцаа буцаан худалдан авах болон M&A стратегийн уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд оршиж байна. Хэлэлцээнд зэс, төмрийн хүдэр болон титаний бизнес зэрэг гол активууд багтаж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📡 Google шинэчлэлт: Google компанийн квант компьютер шинэ алгоритмыг дээд түвшний суперкомпьютероос 13 мянга дахин хурдан ажиллуулсан байна.

📈 Японы инфляц өсөв: Японы гол инфляцын түвшин 5-р сараас хойш анх удаа нэмэгдэж, 2.9% болж таамагтай тэнцлээ. Харин хүнс, эрчим хүчийг хассан “core-core” инфляц 3% болгон саарсан байна.

🛢️ Нефтийн үнэ огцом өсөв: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын гол нефтийн компаниудад шинэ хориг арга хэмжээ хэрэгжүүлснээр геополитикийн дарамт нэмэгдэж, Brent төрлийн газрын тосны үнэ 5%-иас дээш өсөв. Хоригийн улмаас дэлхийн нийлүүлэлтийн эрсдэл өссөн гэж шинжээчид үзэж байна.

📉 Алтны үнэ огцом буурав: Алтны ханш сүүлийн рекорд өсөлтийн дараа 5%-иас дээш уналаа. Ингэснээр 2013 оноос хойших хамгийн огцом уналт бүртгэгдэв. Унц тутамд 4,381.21 долларын түүхэн дээд түвшинд хүрсний дараа хөрөнгө оруулагчид ашиг шингээн зарж эхэлсэн нь бууралтын гол шалтгаан болжээ. Мөн худалдааны маргаан намжиж, долларын ханш чангарсан нь алтыг барих сонирхлыг бууруулсан гэж шинжээчид тайлбарлав.

🇺🇸 АНУ-ын улсын өр 38 их наяд долларыг давлаа: АНУ-д засгийн газрын түр хаалт үргэлжилж буй энэ үед улсын нийт өрийн хэмжээ 38 их наяд доллар давсан нь цар тахлын үеэс бусад хугацаанд хамгийн хурдан 1 их наяд доллароор нэмэгдсэн тохиолдол болж байна.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?  АНУ-ын “Federal Reserve” анх 1913 онд байгуулагджээ.

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан буюу “Federal Reserve” нь анх 1913 онд Конгрессийн шийдвэрээр байгуулагдсан. Санхүүгийн хямралыг даван туулах зорилгоор төрсөн энэ байгууллага өнөөдөр дэлхийн мөнгөний урсгалыг чиглүүлэгч хамгийн нөлөө бүхий санхүүгийн байгууллагуудын нэг болсон.

📄 Тайланг нь сонжвол:  🏭 Intel: Бэлэн мөнгөний урсгал сайжрав

Intel-ийн III улирлын орлого жилийн өмнөхөөс 3%-иар өсөж 13.7 тэрбум доллар болсон нь шинжээчдийн таамгийг 560 сая доллароор давууллаа. Түүнчлэн Non-GAAP EPS 0.23 доллар болж, хүлээлтээс 0.22 доллараар өндөр гарснаар компанийн ашигт ажиллагаа сэргэв.

Клиент компьютерийн сегмент 8.5 тэрбум доллар, дата центр ба хиймэл оюун ухааны сегмент 4.1 тэрбум долларын орлоготой гарч, PC шинэчлэлтийн мөчлөг эргэн сэргэж буй болон AI-ийн эрэлт өсөж буйг харуулав. Харин Foundry бизнесийн орлого жилийн өмнөхөөс 2%-иар буурч 4.2 тэрбум доллар болсон ч үйл ажиллагааны алдагдал 3.2 тэрбум → 2.3 тэрбум доллар хүртэл мэдэгдэхүйц багасав.

CEO Лип-Бу Тан гүйцэтгэл сайжирч, стратегийн ахиц гарч буйг онцолж, ялангуяа NVIDIA ба SoftBank-тай хамтын ажиллагаа нь компанийн итгэл, бэлэн мөнгөний эх үүсвэрийг бэхжүүлсэн гэж мэдэгдэв. Intel улирлыг 31 тэрбум ам.долларын бэлэн мөнгөтэй хаасан бөгөөд үүнд АНУ-ын Засгийн газрын 5.7 тэрбум долларын санхүүжилт болон Altera (салгаж гаргасан), Mobileye-ийн 5.2 тэрбум долларын хөрөнгө татан төвлөрүүлэлт нөлөөлөв.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Start investing right from your phone

Jumping into the stock market might seem intimidating with all its ups and downs, but it’s actually easier than you think. Today’s online brokerages make it simple to buy and trade stocks, ETFs, and options right from your phone or laptop. Many even connect you with experts who can guide you along the way, so you don’t have to figure it all out alone. Get started by opening an account from Money’s list of the Best Online Stock Brokers and start investing with confidence today.