- Ard News
- Posts
- Цахим мэдээ 10.21
Цахим мэдээ 10.21
💸 Долларын ханш үргэлжлэн чангарах уу? 🤔
❄️ Шинэхэн цастай шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇹🇼 TSMC-ийн хувьцааны ханш пуужиндсаар л 📈👀
🇺🇸 АНУ-ын эдийн засаг хүчтэй байгааг долларын ханш илтгэх мэт 🔥
Дулаахан хувцаслаарай.🧣За тэгээд шинэ ажлын долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤗
2024 оны 10 сарын 18-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.40% , Nasdaq 100 индекс +0.84%-ийн тус тус өсөлттэй байсан бол крипто салбар халуухан байж 7 хоногт +8.46%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮5.4 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮216 сая буюу 25.11%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: NVIDIA БОЛОН APPLE-ИЙН ЧИПНИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ TSMC-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ПУУЖИНДСААР Л 📈🚀
Эх сурвалж: CNBC
🗄️ Тайлангийн араас: 🧠TSMC-ийн 3-р улирлын ашиг нь хиймэл оюун ухаан болон ухаалаг гар утасны чипний эрэлт 54%-иар өсөж, орлого нь 23.5 тэрбум долларт хүрч өмнөх оны мөн үеэс 36%-иар өссөн байна. Тайлангийн дараа хувьцааны ханш 11%-иар өсөж чадсан билээ. TSMC 4-р улиралд ч хүчтэй өсөлтийг үргэлжлүүлнэ гэж таамаглаж байна.
🔺 Цаашид үргэлжлэн өсөх үү: 🇹🇼Тайван улсын та бидний хэлж сурснаар чипний үйлдвэрлэлийн компани болох TSMC нь хиймэл оюун ухаанд суурилсан (AI) технологийн бүтээгдэхүүний өндөр эрэлтээс шалтгаалж улирлын ашиг болон хувьцааны ханш нь огцом өсөөд байна. Nvidia, Apple зэрэг томоохон компаниудын гол ханган нийлүүлэгчийн хувьд TSMC нь зорилтод зах зээлийнхээ эрэлтийг өргөн хүрээнд тэлж чадаж байгаа билээ. Ингэснээр зах зээл дээр хэдий их хэмжээний гар утас аль эсвэл технологийн чипнүүд худалдаалагдана төдий чиний тус компанийн ашиг өсөх нь ойлгомжтой биз ээ.
😈 Зах зээлийн мангасыг бүтээх нь: TSMC нь Nvidia-ийн дэвшилтэт график боловсруулах чипийг (GPU) үйлдвэрлэдэг тул Nvidia-ийн хиймэл оюун ухаанд суурилсан зах зээлийн амжилтад онцгой нөлөө үзүүлсэн бөгөөд энэ нь үүлэн технологи, дата боловсруулалт зэрэг хиймэл оюун ухааны программуудад чухал нэгэн юм. AI-ийн эрэлт нь TSMC-ийн хамгийн сүүлийн үеийн чипний эрэлтийг нэмэгдүүлж байгаа бөгөөд энэхүү зах зээлээс компанийн орлогыг нэмэгдсэн болно. 🤑
👀 Хэзээ зогсох вэ: Түүгээр ч зогсохгүй TSMC нь Apple болон бусад компанийн хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан бүтээгдэхүүнүүдэд өргөн хэрэглэгддэг 5 нанометрийн чип технологийг бий болгосон нь чипний зах зээлд гол өрсөлдөгч болох байр суурийг бэхжүүлсэн. Тус компани мөн өндөр хүчин чадалтай чипний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хиймэл оюун ухааны хувьсгалыг үргэлжлүүлэн тэлэхийг эрмэлзэж байгаа ба энэ нь ойрын хэдэн арван жилдээ лав зогсохгүй байх нь мэдээж.
Холбоо барих утас: 91112677, 86035457
ЭДИЙН ЗАСГИЙН СОНИН ХАЧИН: 🇺🇸АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮЧТЭЙ БАЙГААГ ДОЛЛАРЫН ХАНШ ИЛТГЭХ МЭТ 📈
Эх сурвалж: CNN
♟️Өндөр хүү: Холбооны Нөөцийн Сан инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөж, АНУ-ын хөрөнгийн зах зээлийг дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлгаж, тэдний сонирхлыг татахуйц өсөлтүүдийг үүсгэж байна. Бодлогын хүү өндөр байгаа нь хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж, гадны мөнгөн урсгалыг дэмжиж, долларын эрэлтийг ихэсгэж буйгаас ханшийн сэргэх цэг болгов уу даа.🤔
🦾 Хүчтэй хөдөлмөрийн зах зээл: АНУ-ын хөдөлмөрийн зах зээл тогтвортой хэвээр байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин буурч, цалингийн өсөлт нэмэгдэж байгаа нь хэрэглээний зардал болон эдийн засгийн өсөлтийг дэмжиж, долларын ханшийг чангатгаж байна.
🧐 Бусад валютуудын сул тал: Долларын ханшийн өсөлт нь Европ болон Япон улсын эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлж евро болон иен зэрэг гол валютуудын сулрах шалтгаан болоод байна.
📊 Эдийн засгийн тогтвортой байдал: Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдлыг үл харгалзан АНУ-ын эдийн засаг, тэр дундаа ажлын байр болон ажилгүйдлийн түвшин, хэрэглээний үнийн индекс гэх мэт эдийн засгийг илэрхийлэх үзүүлэлтүүд тогтвортой болж сэргэснээр улам л бэхжих хандлагатай байна.
🙄 Эдгээр хүчин зүйлүүд нь АНУ-ын эдийн засагт итгэх итгэлийг нэмж, дэлхийн зах зээл дээр долларын ханшийг тогтвортой байлгахад нөлөөлж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🚀 SPACEX ХӨӨРГӨГЧ ПУУЖИН ЗАДГАЙ САНСРААС ЭРГЭН ИРЖ АМЖИЛТТАЙ ГАЗАРДЛАА. Хөөргөгч цамхаг дээр пуужингаа буцааж буулгах нь нислэгийн өндөр нарийвчлал, удирдлага, инженерийн чадавхыг харуулж буй билээ. Тэгвэл энэхүү гайхамшигтай зүйл нь сансарт хөөрсөн пуужинг дахин ашиглах боломжийг олгож, зардлыг бууруулж, хөөргөх давтамжийг нэмэгдүүлэх стратегийн хувьд маш том дэвшилт болж байгааг харуулж байна.
🏛️ GOLDMAN SACHS ХЯТАД УЛСЫН 2025 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТААМГАА ШИНЭЧЛЭН ХҮРГЭЛЭЭ. Goldman Sachs Хятадын 🇨🇳 2024 оны ДНБ-ий өсөлтийг 4.7%-иас 4.9% болгож 2025 оны ДНБ-ийг 4.3% байсныг 4.7% гэж үзжээ. Харин Бээжин хотын өсөлтийг 5% орчим хэмээн мэдэгдэж байсан билээ.
🔥 АЛТНЫ ХАНШ НЭГ УНЦ НЬ $2700 ДОЛЛАРЫГ ДАВЛАА. Өнөөдрийг хүртэл алтны ханш 30 гаруй хувиар өсөж, S&P 500-ийн 22%-ийн өсөлтийг ардаа орхиж, 2024 оны хамгийн өндөр өсөлттэй түүхий боллоо.
🤭Тайланг нь сонжвол: Netflix (NFLX) 3-р улирлын тайлан шинжээчдийн таамгийг давсан бөгөөд үүний нөлөөгөөр хувьцааны ханш 11.02%-иар өсөөд амжсан билээ. Мөн EPS нь $5.40-той гарч шинжээчдийн таамгийг эвдэж чадлаа. Зар сурталчилгаагаар олдог орлого нэмэгдсэн боловч нийт шинэ хэрэглэгчдийн өсөлт удааширсан хэвээр л. Тэгвэл тэд хэд хэдэн бүс нутагт сарын хураамжийн үнийг өсгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Эх сурвалж: Investing.com
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор