• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 10.20

Цахим Мэдээ 10.20

🇺🇸 АНУ-ын тарифаас үүдэж компаниуд 1.2 их наяд долларын алдагдал хүлээж болзошгүй байна 🤔

In partnership with

 ✨ Шинэ 7 хоногийн мэнд! Монголын улс төрийн тавцанд томоохон өөрчлөлттэй 7 хоног угтаж байна. 🏛️ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шийдвэрийг УИХ баталж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

📄 Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд уг асуудлыг парламент хэлэлцэж байна. Энэ долоо хоног Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээлд эрс шинэ нөхцөл байдал үүсгэж мэдэхээр байна.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🌏 АНУ газрын ховор элементийн хамаарлаас үүдсэн эрсдэл нэмэгдэж байна 🚨

  • 🇺🇸 АНУ-ын тарифаас үүдэж компаниуд 1.2 их наяд долларын алдагдал хүлээж болзошгүй байна 🤔

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 10 сарын 17-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.63% , Nasdaq 100 индекс +0.78% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -5.54% , АрдКойн -1.58% тус тус уналттай байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3,5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮71 сая буюу 2.01%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🌏 АНУ газрын ховор элементийн хамаарлаас үүдсэн эрсдэл нэмэгдэж байна 🚨

🤔 Юу болов? Эдийн засагчдын хэлснээр, АНУ стратегийн нөөцөө бүрдүүлж, бусад түнш орнуудтай хамтран ажиллах замаар эрсдлийг бууруулах боломжтой.

Хэрэв энэ бодлого хэрэгжвэл нийлүүлэлтийн сүлжээ тогтворжиж, стратегийн аюулгүй байдлын түвшин сэргэх төлөвтэй байна.

Гэвч одоогийн байдлаар газрын ховор элементийн хангамжийн төвлөрөл нь технологийн салбараас давж, үндэсний аюулгүй байдлын асуудал болон хувирчээ.

📉 Зах зээлийн хариу үйлдэл

Эдийн засагчдын хэлснээр, АНУ стратегийн нөөцөө бүрдүүлж, бусад түнш орнуудтай хамтран ажиллах замаар эрсдлийг бууруулах боломжтой. Хэрэв энэ бодлого хэрэгжвэл нийлүүлэлтийн сүлжээ тогтворжиж, стратегийн аюулгүй байдлын түвшин сэргэх төлөвтэй байна.

Гэвч одоогийн байдлаар газрын ховор элементийн хангамжийн төвлөрөл нь технологийн салбараас давж, үндэсний аюулгүй байдлын асуудал болон хувирчээ.

🗣️ Шинжээчдийн таамаг: АНУ-ын эдийн засаг Хятадын газрын ховор элементийн нийлүүлэлтэд хэт хамааралтай болсон нь эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой сорилт үүсгэж байна гэж шинжээчид анхаарууллаа.

Пеннсилванийн их сургуулийн профессор Жереми Сигел “АНУ стратегийн ач холбогдол бүхий түүхий эдийн нөөцгүй хэвээр байгаа нь геополитикийн аливаа өөрчлөлтөд маш мэдрэг болгож байна” гэж мэдэгджээ.

Одоогоор Хятад улс дэлхийн газрын ховор элементийн олборлолтын 75%, боловсруулалтын 90%-ийг дангаар бүрдүүлж байгаа нь нийлүүлэлтийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

👀 Эцэст нь байна аа… “Bank of America”-ийн шинжээчид мөн анхааруулж, Хятадын экспортын хязгаарлалт нь дэлхийн нийлүүлэлтийн гинжин сүлжээнд хүчтэй дарамт үүсгэж, зах зээлийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй гэж дүгнэжээ.

Түүнчлэн АНУ-ын тарифын бодлого, улс төрийн мэдэгдлүүд худалдааны маргааныг улам гүнзгийрүүлж, асуудал урт хугацаанд үргэлжлэх магадлалтай байна гэж шинжээчид үзэж байна.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🇺🇸 АНУ-ын тарифаас үүдэж компаниуд 1.2 их наяд долларын алдагдал хүлээж болзошгүй байна 🤔

Эх сурвалж: reuters.com

🤔 Юу болов? АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй тарифын бодлогоос үүдэн, 2025 онд дэлхийн компаниуд нийтдээ 1.2 их наяд долларын алдагдал хүлээж болзошгүйг S&P Global анхаарууллаа. Трампын засаг захиргаа АНУ-д импортоор орж ирэх бараанд 10 хувийн татвар нэмэх санал дэвшүүлсэн нь олон улсын худалдаанд огцом дарамт үүсгэж байна.

📊 Зах зээлийн төлөв байдал

2025 оны тавдугаар сараас АНУ 800 доллароос доош үнэтэй импортын бараанд хамаарах “de minimis” хөнгөлөлтийг цуцлах шийдвэр гаргасан нь жижиг бизнесүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөх төлөвтэй.

S&P Global-ийн тооцоогоор дэлхийн компаниудын ашгийн түвшин 2025 онд дунджаар 64 нэгжээр буурч, 2026 онд дахин 28 нэгжээр агших магадлалтай.

  • 🗣️ Шинжээчдийн таамаг: Эдийн засагч Даниел Сандбергийн хэлснээр “тарифын дарамтын гуравны хоёр нь хэрэглэгчдэд ногдож, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх замаар бодит амьдралд нөлөөлж эхэлсэн.”

  • Харин шинжээч Куш Десай “Трампын үзэж буйгаар энэ зардлыг гадаад экспортлогчид үүрнэ гэж байгаа ч бодит байдал дээр дотоодын хэрэглэгчид илүү хохирч байна” гэж тайлбарлав.

👀 Эцэст нь байна аа… Шинжээчид уг тарифын бодлогыг түр хугацаанд эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөөтэй гэж үзэж байгаа ч тодорхойгүй байдал урт хугацаанд үргэлжилж, компаниудын ашгийн агшилт, зардлын өсөлт зэрэг нь дэлхийн эдийн засагт дарамт үзүүлэхээр байна.

📉 Зах зээлийн хариу үйлдэл

S&P Global-ийн дүгнэлтээр тарифын бодлого нь бизнесийн ашигт төдийгүй хэрэглэгчдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг бууруулах гол эрсдэл болж байна.

Хөрөнгө оруулагчид тарифын тодорхойгүй байдлаас шалтгаалж эрсдэлээс зайлсхийх хандлагаа нэмэгдүүлж, гол индексүүдэд богино хугацааны савалгаа ажиглагдаж эхэлжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

💰JPMorgan 10 тэрбум долларын батлан хамгаалах хөрөнгө оруулалт зарлалаа: JPMorgan Chase компани үндэсний аюулгүй байдалтай холбоотой АНУ-ын компаниудад, тухайлбал хиймэл оюун ухаан, ховор элемент, батлан хамгаалахын чиглэлээр ажилладаг байгууллагуудад 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

💎 Morgan Stanley криптод нэвтрэх хүрээгээ өргөтгөв: Morgan Stanley бүх хөрөнгийн үйлчилгээний харилцагчдад, тэтгэврийн данс багтаан, крипто хөрөнгийн сангуудад хөрөнгө оруулах боломжийг нээхээр боллоо.

🇨🇳 БНХАУ-ын худалдаа 9-р сард өсөв: Экспорт 8.3%, импорт 7.4%-иар өсөж таамгаас давлаа. Харин ховор металлын экспорт 30%, АНУ руу хийх экспорт 27%-иар буурсан байна.

🤖 Google Энэтхэгт $15 тэрбумын хиймэл оюун ухааны төв байгуулна: Google компани ирэх 5 жилийн хугацаанд 15 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, АНУ-аас гадна хамгийн том хиймэл оюун ухааны дата төвөө Энэтхэгийн өмнөд бүсэд байгуулахаар боллоо.

🏢 NBC News ажилтнуудаа 7%-иар цомхотгож байна: NBC News компани нийт ажилтнуудынхаа 7% буюу ойролцоогоор 150 хүнийг цомхотгохоор болжээ. Энэхүү шийдвэр нь MSNBC, CNBC зэрэг сувгуудаас тусгаарлан шинэ корпорацийн бүтэц байгуулахын өмнөх бэлтгэл алхам юм.

🤝🏻 BlackRock $40 тэрбумын түүхэн дэх хамгийн том дата төвийн худалдан авалтын нэг болж байна: BlackRock-ийн дэмжлэгтэй хиймэл оюун ухааны дэд бүтэцтэй Aligned Data Centers компанийг 20 тэрбум доллароор худалдан авч, өрийг багтаасан нийт хэлцлийн хэмжээ 40 тэрбум доллар боллоо.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 🏦 Хамгийн анхны банк 1472 онд байгуулагдсан

Италийн Monte dei Paschi di Siena банк өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хамгийн эртний банк юм.

📄 Тайланг нь сонжвол:  💻 TSMC Хиймэл оюун ухааны эрэлт ашгийг өсөлтөд хөтөллөв

Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC) III улирлын цэвэр ашиг 39%-иар өсөж 14.77 тэрбум долларт хүрсэний дараа 2024 оны орлогын төлөвөө дунджаар 30%-ийн өсөлт болгон шинэчиллээ.

Энэхүү өсөлт нь OpenAI зэрэг харилцагчдын хиймэл оюун ухааны чипийн эрэлт огцом нэмэгдсэнтэйхолбоотой гэж тайландаа дурджээ. Тус компани өндөр хүчин чадалтай GPU болон серверийн чип үйлдвэрлэлээрээ зах зээлд тэргүүлж байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

The Gold standard for AI news

AI keeps coming up at work, but you still don't get it?

That's exactly why 1M+ professionals working at Google, Meta, and OpenAI read Superhuman AI daily.

Here's what you get:

  • Daily AI news that matters for your career - Filtered from 1000s of sources so you know what affects your industry.

  • Step-by-step tutorials you can use immediately - Real prompts and workflows that solve actual business problems.

  • New AI tools tested and reviewed - We try everything to deliver tools that drive real results.

  • All in just 3 minutes a day