• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 10.13

Цахим Мэдээ 10.13

🗣️ Трампын нэг жиргээ дэлхийн зах зээлийг унагав. Хөрөнгийн зах зээлээс 2 их наяд устав 🚨

In partnership with

✨ Шинэ 7 хоногийн мэнд! Өнгөрсөн долоо хоног Биткойн болон крипто зах зээлээс 4 тэрбум доллар, харин АНУ-ын хөрөнгийн зах зээлээс 2 их наяд долларын үнэлгээ арчигдсан хүндхэн баасан гарагаар өндөрлөлөө.

📉 Энэ нь нэгэн зэрэг хоёр том зах зээлээс устсан хөрөнгийн хэмжээгээр бүх цаг үеийн хамгийн том уналтуудын нэг болж, дэлхийн хөрөнгийн зах зээлд ноцтой дохио өглөө.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🗣️ Трампын нэг жиргээ дэлхийн зах зээлийг унагав. Хөрөнгийн зах зээлээс 2 их наяд доллар устлаа 🚨

  • 🇺🇸🇨🇳 АНУ Хятадын худалдааны дайн дахин сэдэрлээ. Ховор металл шинэ хөзөр болов уу? 🤔

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 10 сарын 10-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -2.69% , Nasdaq 100 индекс -3.06% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -7.90% , АрдКойн +4.57% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3,2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮74 сая буюу 2.27%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🗣️ Трампын нэг жиргээ дэлхийн зах зээлийг унагав. Хөрөнгийн зах зээлээс 2 их наяд доллар устлаа 🚨

Эх сурвалж: bloomberg.com

🤔 Юу болов? Өнгөрөгч баасан гарагийн өглөө S&P 500 индекс шинэ дээд түвшинд хүрэхэд тун ойрхон байсан ч Ерөнхийлөгч Дональд Трампын X дээрх (Twitter) нэг жиргээний дараа 2 их наяд долларын үнэлгээ алдаж, зах зээл огцом уналт үзүүлэв.

Трамп “Хятад улс дэлхийг ховор металлаар барьцаалж, бусад орнуудтай улам дайсагнаж байна” гэж мэдэгдэн, “Хятадаас АНУ-д орж ирж буй бараанд асар их нэмэлт татвар ногдуулах бодлого боловсруулж байна.” хэмээсэн нь зах зээлийг доргиосон гол мэдээ болов.

📊 Зах зээлийн төлөв байдал

  • S&P 500 индекс 2.7% унаж, дөрөвдүгээр сараас хойших хамгийн том уналтаа үзүүлэв.

  • Nasdaq индекс 3.56% унаж, өмнөх дээд түвшнээсээ эргэн буулаа.

  • Dow Jones индекс 879 нэгжээр буюу -1.9% унаж, Russell 2000 индекс 3%-иар унажээ.

Хөрөнгө оруулагчид өмнө нь 40%-ийн татварт зах зээл дасан зохицсон гэж үзэж байсан ч, Трампын шинэ 100%-ийн татварын мэдэгдэл нь АНУ-ын эдийн засагт “даахгүй дарамт” болох айдас төрүүлэв.

📉 Зах зээлийн хариу үйлдэл

Хагас дамжуулагч болон технологийн салбарын компаниудын хувьцаа илүү унажээ.

  • Nvidia: -4.89%

  • AMD: -7.72%

  • Apple: -3.45%

  • Meta: -3.85%

  • Tesla: -5.06%

  • Amazon: -4.99%

  • Microsoft: -2.19%

Банк, санхүүгийн хувьцаанууд ч даган унаж, Bank of America ба Wells Fargo тус бүр 2%-иар унасан байна.

Зах зээл дээр нийт S&P 500 индексийн 424 компанийн хувьцаа улаан бүсэд хаагдсан нь сүүлийн саруудад ажиглагдаагүй маш том уналт боллоо.

  • 🗣️ Шинжээчдийн таамаг: Шинжээчид үүнийг “одоо үеийн хамгийн хүчтэй нэг жиргээний нөлөө” гэж нэрлэж байна. Эдийн засагчдын үзэж буйгаар, Хятад улс ховор металлын зах зээлд (дэлхийн нийлүүлэлтийн 70%) экспортын хязгаарлалт хийснээс үүдэлтэй АНУ-ын хариу арга хэмжээ нь шинэ шатны худалдааны дайны эхлэл болж мэднэ.

    Freedom Capital Markets-ийн шинжээч Жэй Вудс: Энэ бол магадгүй Трампын ээлжит хэлэлцээний тактик байж болох ч, богино хугацаанд үүсэх уналт нь худалдан авах боломж байж мэднэ.

🏳️ Улс орнуудын алтны төлөв байдал: Худалдааны дайны эрсдэл нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид “аюулгүйн хөрөнгө”-д шилжиж байна.

Төв банкууд, тэр дундаа Хятад болон ОХУ алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь геополитикийн тодорхойгүй байдлын эсрэг хамгаалалт болж байна.

👀 Эцэст нь байна аа… Трамп мэдэгдэлдээ Хятадын бүх бараанд 100%-ийн нэмэлт татвар ногдуулж, “бүх хиймэл оюун ухааны хангамжийн экспортод хяналт тавина” гэж мэдэгдсэн нь энэ долоо хоногийн зах зээлийн хөдөлгөөнийг улам тодорхойгүй болголоо.

Трамп мөн “Хятадын дарга Ши Жиньпинтэй энэ сард болох уулзалтаа цуцалж магадгүй” гэж мэдэгдсэн нь дэлхийн хоёр том эдийн засагтай улсуудын харилцаанд томоохон сэв суух дохио болов.

Гэсэн ч зарим хөрөнгө оруулагчид Трампын өмнөх шиг “айлгах бодлого”-ын дараа хэлэлцээрийн замаар буцаан тохиролцож, зах зээл сэргэнэ гэж итгэл хүлээлгэж байна.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸🇨🇳 АНУ Хятадын худалдааны дайн дахин сэдэрлээ. Ховор металл шинэ хөзөр болов уу? 🤔

Эх сурвалж: reuters.com

🤔 Юу болов? Хятад улс ховор металл экспортын хязгаарлалт тогтоосноо “хууль ёсны, олон улсын эрх зүйд нийцсэн” арга хэмжээ гэж мэдэгдэж, АНУ-ын 100 хувийн шинэ татварт хариу барив. Трампын засаг захиргаа Хятадаас импортоор орж ирдэг бараанд нэмэлт татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа Хятадын Худалдааны яам АНУ-ыг “давхар стандарт баримталж байна” гэж буруутгасан байна.

Хятад 70 гаруй хувийн дэлхийн нийлүүлэлтийг бүрдүүлдэг ховор металлаа стратегийн хөшүүрэг болгон ашиглаж ирсэн ба шинэ журамд зөвхөн түүхий эд бус, түүнтэй холбоотой технологи, оюуны өмчийг ч хамааруулжээ.

📊 Зах зээлийн төлөв байдал

Шинэ экспортын хяналт 10-р сарын 9-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд Хятад улс “дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэсэн” хэмээн тайлбарлажээ.

АНУ-ын тал харин “Хятад дэлхийг ховор металлаар барьцаалж болохгүй” хэмээн мэдэгдэж, зах зээлээс хоёр их наяд долларыг устгалаа.

📉 Зах зээлийн хариу үйлдэл

Дэлхийн хувьцааны зах зээлүүд уналттай байсан бол алт, газрын тос зэрэг “аюулгүйн хөрөнгө” рүү хөрөнгө оруулагчид шилжиж эхэлжээ. АНУ-ын индексүүд S&P 500, Nasdaq нар 1 өдрийн дотор 2–3% уналт үзүүлсэн.

Энэ хооронд Хятад АНУ-ын хөлөг онгоцнуудад боомтын төлбөр ногдуулах шийдвэр гаргаж, Вашингтон мөн ижил хариу арга хэмжээ авснаар худалдааны хурцадмал байдал дахин нэмэгдэв.

  • 🗣️ Шинжээчид юу гэв? Эдийн засагчид энэхүү татварын сөргөлдөөн нь хоёр улсын худалдааны яриа хэлэлцээрт сүүдэр унагаж “шинэ үеийн худалдааны дайн” эхлэх эрсдэлтэй гэж анхааруулж байна. Хятадын экспортын хязгаарлалт нь өндөр технологийн салбар, тэр дундаа цахилгаан автомашин, батерей, зэвсгийн үйлдвэрлэлд богино хугацаанд нөлөөлж болзошгүй бөгөөд нийлүүлэлтийн сүлжээ дахин тогтворгүй болох магадлал өндөр байна.

👀 Эцэст нь байна аа… Хоёр орны удирдагчдын уулзалт энэ сард болох Азийн Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) уулзалтын үеэр товлогдоод байсан ч, Трамп “экспортын хоригийг цуцлах хүртэл уулзахгүй байж магадгүй” хэмээн мэдэгдэв.

Энэ нь дэлхийн том хоёр эдийн засгийн харилцаанд шинэ үл итгэлцэл бий болгож байна. 🌍

🏳️ Улс орнуудын алтны төлөв байдал

Дэлхийн төв банкууд хямралын үед алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа бөгөөд Хятад, ОХУ, Энэтхэгийн алт худалдан авалт энэ оны 9-р сар хүртэл 15%-иар өссөн байна.

Худалдааны хурцадмал байдал нэмэгдэх тусам алтны ханш “аюулгүйн хөрөнгө” болж, алтны ханш унц нь 4200 долларыг давах магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

💊 Eli Lilly Энэтхэгт 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ: Eli Lilly компани Энэтхэгт эмийн үйлдвэрлэлээ өргөтгөхийн тулд 1 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь Mounjaro зэрэг гол эмийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, мөн АНУ-ын шинэ эмийн тарифуудтай холбоотой дэлхийн үйлдвэрлэлийн дахин төвлөрөлтөд бэлтгэх зорилготой юм.

💰 Walmart-н дэмжлэгтэй OnePay крипто үйлчилгээ нэвтрүүлнэ: Walmart-ийн ихэнх хувийг эзэмшдэг OnePay компани энэ оны сүүлчээр гар утасны аппликейшндээ биткойн (Bitcoin) болон эфир (Ethereum) арилжаа, хадгалалтын үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. `

🚗 BYD-ийн Их Британид борлуулалт 880%-иар өсөв: BYD компанийн Их Британи дахь борлуулалт 9-р сард 880% өсөж, тус улс Хятадаас гаднах хамгийн том зах зээл нь болжээ. Их Британид Хятадын цахилгаан автомашинд гаалийн татвар байхгүй тул BYD зах зээлийн 3.6-г дангаараа эзэмшиж эхэллээ.

🚘 Ford-ийн үйлдвэрт гарсан гал үйлдвэрлэлийг зогсооход хүргэлээ: АНУ-ын автомашины хөнгөн цагааны 40%-ийг нийлүүлдэг Novelis компанийн Oswego үйлдвэрийн галын улмаас үйлдвэрлэл 2026 оны эхэн хүртэл түр зогсоохоор болжээ. Энэ нь Ford компанийн F-150 загварын үйлдвэрлэлд эрсдэл учирж эхэллээ.

🇨🇳 Дэлхийн банк Хятадын өсөлтийн таамгаа нэмэгдүүллээ: Дэлхийн банк 2025 онд Хятадын ДНБ-ний өсөлтийн төлөвийг 4%-иас 4.8% болгон нэмэгдүүлжээ. Энэ нь засгийн газрын эдийн засгийн дэмжлэг, Зүүн Өмнөд Ази болон Европ руу чиглэсэн хүчтэй экспортын өсөлттэй холбоотой гэж үзэж байна. Гэвч АНУ-тай үүссэн хурцадмал харилцаа хэвээр байгаа ч эдийн засгийн өсөлт 2026 онд 4.2% хүртэл буурах төлөвтэй байна.

⚠️ JP Morgan-ийн гүйцэтгэх захирал зах зээлийн талаар анхааруулав: Жэйми Даймон ойрын хоёр жилийн дотор АНУ-ын хөрөнгийн зах зээлд томоохон “засвар” хөдөлгөөн тулгарах эрсдэлтэй талаар хэлж, “Зах зээл түгшүүрт байдалд байна” гэж онцолжээ. Тэрээр гол эрсдэлүүдийг хэт өндөр үнэлгээтэй хөрөнгийн зах зээл, дэлхийн тогтворгүй байдал болон хэт их төсвийн зардал гэж нэрлэсэн байна.

📈 УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГЭЖ ЮУ ВЭ?  Ухаалаг Хөрөнгө Оруулагч бүтээгдэхүүн танд бага мөнгөн дүнгээр тогтмол хуримтлал үүсгэх бөгөөд урт хугацаанд таны ирээдүйн баталгаа болох болно.

Ухаалаг Хөрөнгө Оруулагч хэрхэн ажилладаг вэ? Сар бүр тогтмол дүнгээр автоматаар хөрөнгө оруулалт хийхэд тань тусална.

Яагаад хэрэгтэй вэ? Ухаалаг Хөрөнгө Оруулагч таныг сахилга баттай болгож, сар бүрийн тогтмол хөрөнгө оруулалтын зуршлыг амьдралынхаа нэг хэсэг болгоход тусална.

  • Багаар эхэл, Ихээр өсгө: Өнөөдрийн жижиг хуримтлал ирээдүйд том боломжийг бүтээдэг. Ухаалаг Хөрөнгө Оруулагчийг тогтмол ашиглан хөрөнгө оруулалт хийснээр та хүүхдийнхээ боловсрол, гэр бүлийнхээ ирээдүй, өөрийнхөө санхүүгийн эрх чөлөөг баталгаажуулах болно.

  • Давуу тал: Бага дүнгээр эхлэх боломж : Сард ердөө ₮30,000-с эхэлж хөрөнгө оруулалтаа эхлүүлэх боломжтой.

Урт хугацааны өгөөж: Өдөр бүрийн жижигхэн зарцуулалтыг хөрөнгө оруулалт болгосноор ирээдүйд том үр дүн авчирна.

Автомат хуримтлал: Тогтмол хугацаанд автоматаар хөрөнгө оруулалт хийж, сахилга баттай хуримтлал бий болгоход тусална.

Эрсдэлийг тархаасан багц: Олон төрлийн хувьцаа, бондоос бүрдсэн хөрөнгө оруулалтын багц

Жилийн дундаж өгөөжийг 17 хувиар тооцвол:

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 🥤Coca-Cola анхны жор нь эмийн найрлага байсан 🧪

1886 онд Атлантагийн эм зүйч Жон С. Пембертон толгойн өвдөлт, ядаргаа, сэтгэл гутрал зэрэгт зориулсан “Coca Wine” хэмээх эмийн найрлага бүтээжээ. Тэрээр кофейн ба кока навчин ханд (тухайн үед хууль ёсны найрлага байсан)-ыг хослуулан “сэргээгч, анхаарал төвлөрүүлэгч ундаа” хийх санаатай байв.

Хожим АНУ-д согтууруулах ундаа хориглосноор тэр найрлагаа шинэчилж, архины оронд чихэрлэг сироп болон хийжүүлсэн ус ашиглан “Coca-Cola” нэртэйгээр 1886 оны 5-р сарын 8-нд анхны шилээ худалдаанд гаргасан юм.

Өнөөдөр Coca-Cola дэлхий даяар 200 гаруй оронд борлуулагддаг бөгөөд өдөр бүр 1.9 тэрбум шил ундаа зарагддаг болсон. Нэгэн цагт “эмийн жор” байсан ундаа дэлхийн хамгийн алдартай ундааны брэнд болон хувирчээ. 🌍

📄 Тайланг нь сонжвол: 🥤 Pepsi: Дараагийн өөрчлөлтөд дарамт тулгарлаа

Pepsi компанийн 3-р улирлын орлого жилийн дүнгээр 3% өсч 23.9 тэрбум долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас 90 сая доллароор давсан үзүүлэлттэй байлаа. Нэгж хувьцаанд ногдох ашиг 2.29 доллар болж, 0.03 доллароор илүү гарсан ч цэвэр борлуулалт ердөө 1% өссөн нь хүлээлтээс доогуур дүн үзүүлсэн. Олон улсын зах зээл дахь өсөлт нь Хойд Америкийн борлуулалтын гүйцэтгэлийг нөхөж байгаа ч эрэлт буурсан хэвээр байна.

Хойд Америкийн ундааны борлуулат 2% өсөлт үзүүлсэн нь эерэг гэнэтийн үзүүлэлт байсан ч, хүнсний борлуулалт 3%-иар буурснаар нийт үр дүнд сөрөг нөлөө үзүүллээ.

Тайлангийн хамгийн том үйл явдал нь компаниас бус гадны нөлөөнөөс болов. Хөрөнгө оруулагч Elliott Investment Management Pepsi-д ойролцоогоор 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, удирдлагатай хэлэлцээ эхлүүлсэн байна. Үүний дараагаар компанийн төлөвлөгөөнд яаралтай шинэчлэлт хийх болж, Гүйцэтгэх захирал Рамон Лагуарта урсгал зардлыг оновчтой түвшинд аваачихаар төлөвлөжээ. 🤝🏻

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Trusted by millions. Actually enjoyed by them too.

Most business news feels like homework. Morning Brew feels like a cheat sheet. Quick hits on business, tech, and finance—sharp enough to make sense, snappy enough to make you smile.

Try the newsletter for free and see why it’s the go-to for over 4 million professionals every morning.