• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 10.12

Цахим Мэдээ 10.12

🌍 Путин Ираны дайныг зогсоох саналыг Трампад уламжиллаа 🤝

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Кофегоо аягалаад ☕, өнгөрсөн долоо хоногийн онцлох эдийн засаг, хөрөнгийн зах зээл, технологийн мэдээнүүдийг ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🌍 Путин Ираны дайныг зогсоох саналыг Трампад уламжиллаа 🤝

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 10 сарын 09-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.04% , Nasdaq 100 индекс +0.23% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -2.11% , Ардкойн -2.97% тус тус уналттай байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮546 сая буюу 10.75%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📊 ЭДИЙН ЗАСАГ: 🌍 Путин Ираны дайныг зогсоох саналыг Трампад уламжиллаа 🤝

🕊️ Путин Ираны дайныг зогсоох саналыг Трампад уламжилжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны дайныг дуусгах боломжит хувилбарын талаарх Тегераны байр суурийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад уламжилсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэнийг Оросын хэвлэлүүд мэдээллээ. Гэхдээ энхийн саналын нарийн нөхцөл одоогоор тодорхойгүй бөгөөд Цагаан ордон хоёр удирдагчийн яриаг албан ёсоор баталгаажуулаагүй байна.

🛢️ Орос дэлхийн зах зээлд 4 сая гаруй тонн дизель нийлүүлнэ

Үүнтэй зэрэгцэн Трамп ОХУ-тай 4 сая гаруй тонн дизель түлш нийлүүлэх тохиролцоонд хүрснээ мэдэгдэв. Эхний ээлжид 300 мянга гаруй тонныг нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд АНУ-ын Сангийн яам Оросын дизель түлшинд тавьсан зарим хоригийг 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл түр хөнгөлжээ.

🚢 Ормузын хоолойн эрсдэл хэвээр байна

Ираны зүгээс Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх нефть тээвэрлэгч хөлгүүдэд халдах ажиллагаа эрчимжсэн нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд дарамт учруулж байна. Үүний зэрэгцээ Оросын боловсруулах үйлдвэрүүдэд учирсан хохирол болон Ойрх Дорнод дахь мөргөлдөөн дизель түлшний үнийг өсгөжээ.

⚠️ Украины тал хоригийг сулруулахыг эсэргүүцэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський Оросын түлшний экспортод тавьсан хоригийг зөөлрүүлэх нь дайныг сунжруулах эрсдэлтэй гэж шүүмжилсэн байна. Харин АНУ-ын хувьд түлшний үнийн өсөлтийг сааруулах шаардлага нэмэгдэж байгаа нь уг шийдвэрийн эдийн засгийн гол шалтгаануудын нэг болж байна.

💡 Ard Insight

Эрчим хүчний үнэ геополитикийн хэлэлцээний гол хүчин зүйл болж байна. Оросын дизель түлшний нийлүүлэлт нэмэгдэх нь богино хугацаанд үнийн дарамтыг бууруулах боломжтой ч Ормузын хоолойн нөхцөл байдал болон Ираны дайны цаашдын өрнөл дэлхийн нефть, түлшний зах зээлийн гол эрсдэл хэвээр байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

💼 ЯАГААД БОНД ГЭЖ? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 🥤 PepsiCo: Америкт өсөлт саарч, олон улсын зах зээл хүчээ авлаа

PepsiCo-ийн III улирлын орлого өмнөх оны мөн үеэс 6%-иар өсөж, $25.3 тэрбумд хүрснээр шинжээчдийн хүлээлтийг $310 саяар давлаа. Нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг (EPS) $2.34 болж, таамгаас $0.04-өөр өндөр гарсан байна. Органик орлогын өсөлт 3.1%-д хүрсэн нь 2023 оны сүүлээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Дугаарыг бэлтгэсэн: А.Эрхбилгүүн

Blu Dot surpasses 2,000% ROAS with self-serve CTV ads

Home furniture brand Blu Dot blew up on CTV with help from Roku Ads Manager. Here’s how:

After a test campaign reached 211,000 households and achieved 1,010% ROAS, the brand went all in to promote its annual sales event. It removed age and income constraints to expand reach and shifted budget to custom audiences and retargeting, where intent was strongest.

The results speak for themselves. As Blu Dot increased their investment by 10x, ROAS jumped to 2,308% and more page-view conversions surpassed 50,000.

“For CTV campaigns, Roku has been a top performer,” said Claire Folkestad, Paid Media Strategist, Blu Dot. “Comping to our other platforms, we have seen really strong ROAS… and highly efficient CPMs, lower than any other CTV partner we've worked with.”

Using Roku Ads Manager, the campaign moved from a pilot to a permanent performance engine for the brand.