- Ard News
- Posts
- Цахим мэдээ 10.11
Цахим мэдээ 10.11
📈Ирээдүйд бодлогын хүү өндөр хэвээр байх болно
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🚀Хятадын хөрөнгийн зах зээл засгийн газрын идэвхжүүлэлтэд эргэлзэж байна
📈Ирээдүйд бодлогын хүү өндөр хэвээр байх болно.
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁
2024 оны 10 сарын 11-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.48% , Nasdaq 100 индекс +2.14%-ийн тус тус өсөлттэй байсан бол крипто мөн адил өнгөрсөн 7 хоногт +0.15%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮4.1 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮797 сая буюу 19.24%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤔ХЯТАДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ИДЭВХЖҮҮЛЭЛТЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
📉Хятадын галзуу хулгана: 9 сарын сүүлээр эдийн засгийн сэргэлтийн талаарх бодлогын мэдэгдэл, өнгөрсөн долоо хийсэн хэвлэлийн бага хурлын дараа Хятадын хөрөнгийн зах зээл огцом уналтад оров. Энэ талаар албаныхан өөр хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байгаа ба энэ удаад “Төсвийн бодлогыг эрчимжүүлэх” мэдэгдэл хүргэх аж. Хэрэв энэ мэдэгдэл итгэл найдвар төрүүлэхгүй бол илүү хүчтэй уналт үүсэх магадлалтай байна.
🤔Итгэл найдвар хэрэгтэй байна даа: Хятадын эдийн засгийг сэргээхэд засгийн газраас түлхэц үзүүлэх найдлагаас үүдэлтэй Хятадын хувьцааны ханш түүхэн өсөлтийн эхлэхийг тавьсан хэдий ч 10 сарын 1-нд эхэлсэн Үндэсний баярын 7 хоногийн амралтын дараа хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг төрүүлэхээргүй мэдэгдэл хийв.
💭Уг мэдэгдэлд: Үндэсний баярын амралт дууссаны дараах эхний өдөр буюу мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал хөрөнгийн зах зээлд шинэ тоглогчдын урмыг хугалав. Уг арга хэмжээний үеэр Хятадын эдийн засгийн төлөвлөлтийн агентлаг болох Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо тодорхой эрчимжүүлэх арга хэмжээний талаар тайлбарлаагүй, харин өмнөх амлалтаа давтсан нь уналт үүсгэх шалтгаан болов.
👀Хөрөнгийн зах зээлийн хямралын үндсэн шалтгаан нь Хятадын эдийн засаг аюултай хэвээр байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл задарч, хэрэглэгчдийн сэтгэл зүй сул, залуучуудын ажилгүйдэл түвшин өндөр, хятадын 16-24 насны ажилгүйдлийн түвшин буюу сургуульд элсэгчдийг эс тооцвол 7 сард 17.1% байсан бол 8 сард 18.8% болж өссөн байна. Тус улс дефляцийн хавцал дээр суусаар л ...
🔥Эцэст нь: Олон эдийн засагчид 1 их наяд юаниас 3 их наяд юань буюу 142-425 тэрбум доллартой тэнцэх хэмжээний дэмжлэгийг үзүүлж байж хөрөнгийн зах зээлийн итгэл найдвар нэмэгдэнэ гэж үзэж байна . Энэ нь өнгөрсөн оны Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувьтай тэнцэж байгаа ба дараагийн хэвлэлийн бага хурлаар буюу “Төсвийн бодлогыг эрчимжүүлэх” мэдэгдэлд энэ талаар дурдаж байж л өсөх хүлээлт үүсээд буй.
Эдгээр асуултуудын хариултуудыг мэргэжилтнүүд “Цаг хугацаа харуулна байх” гэсэн хариугаар хариулж байна.
Холбоо барих утас: 96407073, 86035457
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈ИРЭЭДҮЙД БОДЛОГЫН ХҮҮ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙХ БОЛНО
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
📈Төрийн сангийн өгөөж: Гурван долоо хоногийн өмнө Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгийн зорилтоо хагас нэгжээр бууруулсан ба мөн цаашдаа ч дахин бууруулна гэсэн дохио өгсөн билээ. Гэсэн хэдий хөрөнгө оруулагчид 10 жилийн хугацаатай Төрийн сангийн өгөөжийг 4% хүртэл өсгөсөн нь сүүлийн 2 сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
🤫Тэмээ гэхээр ямаа гэнэ гэдэг шиг. ХНС-ийн бодлогын хүүг бууруулж байхад яагаад урт хугацаат Төрийн сангийн өгөөж өсөх болов? ХНС ойрын ирээдүйн хүүгийн хэмжээг тогтоодог боловч хөрөнгө оруулагчид дараагийн 10 жилийн хугацаанд бодлогын хүү өндөр хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байх шиг. Хоёр шалтгааны улмаас бодлогын хүү ойрын арван жилд өмнөхөөсөө илүү өндөр, магадгүй хамаагүй өндөр байх магадлалтай байна.
🔎Өр нэмэгдэж байгаа нь асуудал: 2007 оноос хойш холбооны өр ДНБ-ий 35-98% хүртэл өссөн байна. Үүний ихэнх нь 2008-09 оны санхүүгийн хямрал болон Ковид-19-ийн үр дагавар байв. Инфляц болон бодлогын хүү маш бага байсан нь бондын өгөөжид тийм ч их дарамт учруулаагүй нь эргээд өрийг дэмжихэд харьцангуй хялбар болгосон. Харин одоо нөхцөл байдал арай өөр.
⚖️Эрх зүйн орчин: АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийг дэмжихийн тулд бодлогын хүүг бууруулах цаг болсон гэж ХНС үзсэн ч инфляц тогтвортой буухгүй байгаа нь асуудал. Эдийн засгийн өсөлт оны төгсгөлд 2.8% хүрэх хүлээлттэй байгаа нь хэт өндөр бодлогын хүү эдийн засгийн өсөлтийг тэсвэрлэж чадахгүй болсон нь харагдаж байна. Инфляц зорилтот түвшинд хүрээгүй байхад эдийн засгийн өсөлтийн идэвхжил нэмэгдэх нь эргээд урт хугацааны өрийн дарамтыг бий болгоно. Үүний гарц нь бодлого боловсруулагчид.
💣Нэр дэвшигчдийн байр суурь: Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн дэд ерөнхийлөгч Камала Харрис, түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Трамп нар Холбооны өрийг бууруулахад их хэмжээний зардал гаргах, татварыг бууруулах санал дэвшүүлсэн. Өрийн нөлөөллийг бууруулах үндсэн тооцоо: 2026-2035 он хүртэл Харрис 3.5 их наяд доллар,Трамп 7.5 их наяд доллар хүртэл бууруулна.
⌛Эцэст нь: Бодлогын хүү дараагийн 10 жилийн хугацаанд өндөр хэвээр байх магадлал маш өндөр байна. ХНС-ийн тайланд өрийн өсөлт ДНБ-ий 1% тутамд бондын өгөөж 0.01-0.06 нэгжээр өсдөг болохыг судалгаагаар харуулсан. Эдгээр тооцоог CRFB-ийн 2036 он хүртэлх өрийн олон хувилбаруудад хэрэглэвэл энэ нь 0.25-аас 2 хувь хүртэл өсөх боломжтой гэж үзжээ. Статистик бол өндөр хэвээр байна л гэж байна. Харин бодлого боловсруулагчид ямар арга хэмжээ авах бол ?
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
ЭЛОН МАСКИЙН X ПЛАТФОРМ БРАЗИЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ. Бразилийн Дээд шүүх мягмар гарагт олон нийтийн сүлжээгээр X платформын үйл ажиллагаагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрлөө. Өмнө нь Твиттер гэж нэрлэгддэг байсан X платформ нь ёс бус үг хэллэгийг зохицуулахтай холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, хууль тогтоомжийн дагуу ажиллаагүйн улмаас 8 сарын сүүлчээс эхлэн Бразилийн улс дахь үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан билээ.
💸ХЯТАДЫН ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД ИРАНЫ САНАЛЫГ АРАЙ ХЯМД ҮНЭЭР АВДАГ. Ойрхи Дорнодод хурцадмал байдал газар авч байгаа энэ үед Ираны газрын тос худалдагч нар бага хэмжээний хөнгөлөлт үзүүлэх замаар үнээ өсгөхийг эрмэлзэж байна гэж Хятад дахь хувийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд мэдэгдэв.
💯ХЯТАДЫН ТӨВ БАНК ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР СВОП АРИЛЖААНЫ СИСТЕМИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ. Хятадын төв банк үнэт цаас, сан, даатгалын компаниудад хувьцаа худалдан авахдаа хөрвөх чадвартай хөрөнгөтэй болохын тулд 500 тэрбум юанийн своп хэлцлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор