- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 10.06
Цахим Мэдээ 10.06
🔸 Алтны эрин үе эргэж ирлээ. АНУ-ын алтны нөөц 1 их наяд долларт хүрэв 🏦

✨Шинэ 7 хоногийн мэнд! Өнгөрсөн долоо хоногт Биткойн бүх цаг үеийн дээд ханшид хүрч, “дижитал алт” хэмээх нэрээ дахин баталлаа. Ханш нь 125,400 долларыг давж, он гарснаас хойш нийт 31% өсөөд байна. Үүнтэй зэрэгцэн Ардкойн (ARDX) мөн хүчтэй өсөлт үзүүлж, сүүлийн нэг сарын дотор 49%-иар өсч, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. 📈
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🔸 Алтны эрин үе эргэж ирлээ. АНУ-ын алтны нөөц 1 их наяд долларт хүрэв 🏦
🏛️ АНУ-ын Засгийн Газар зогслоо. Эдийн засгийн чимээгүй хямрал эхэлж байна уу? 📈
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 10 сарын 03-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.81% , Nasdaq 100 индекс +0.78% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +8.17% , АрдКойн -6.42% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3,2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮101 сая буюу 3.15%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🔸 Алтны эрин эргэж ирлээ. АНУ-ын алтны нөөц 1 их наяд долларт хүрэв 🏦
🤔 Юу болов? АНУ-ын эзэмшиж буй алтны нөөцийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд долларыг давлаа. Энэ нь алтны ханш 2025 онд 49%-иар өсөж, унц нь 3,900 доллар давсан нь уг үнэлгээний голлох шалтгаан болжээ.
Гэхдээ сонирхолтой нь энэ алтны нөөц 1973 онд Конгрессоос баталсан хууль ёсоор унц бүрийг ердөө 42.22 доллароор тооцдог хэвээр байгаа тул албан ёсны үнэлгээ нь ердөө 11 тэрбум доллар юм.
📊 Зах зээлийн төлөв байдал
Алтны үнэ өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлүүд нь:
АНУ-ын төслийн санхүүжилтийн хомсдол ба төсвийн алдагдал (1.97 их наяд доллар)
Геополитикийн хурцадмал байдал, худалдааны дайн
Хөрөнгө оруулагчдын эрэлт өссөн буюу “аюулгүй хөрөнгө”-д шилжиж буй чиг хандлага
ХНС хүүг бууруулсан нь алтанд шинэ эрэлт үүсгэв.
Алтны арилжаанд суурилсан ETF-үүдийн орлого ч нэмэгдэж, зах зээлд дахин “алтны эрин” эхэлж байна гэж шинжээчид дүгнэж байна.
📉 Зах зээлийн хариу үйлдэл
Өмнөх долоо хоногийн байдлаар алтны ханш унц нь 3,900 долларыг давж 3.5%-иар өслөө. Түүхий эдийн зах зээлд нийт эрэлт өсөж, алт олборлох компаниудын хувьцаа дунджаар 8-10%-ийн өсөлттэй арилжаалагдаж байна.
🗣️ Шинжээчдийн таамаг
Сангийн сайд Скотт Бессент энэ оны эхээр алтны нөөцийг “одоогийн ханшаар үнэлж болох” талаар дурдахад асар их таамаг дэгдсэн ч, дараа нь тэр үүнийг няцаалаа. Хэрэв үнэлгээг шинэчилбэл Тreasury-д 990 тэрбум долларын хөрөнгө орж, улсын алдагдлын талыг нөхөх боломжтой гэж үзэж юм.
🏳️ Улс орнуудын алтны төлөв байдал: АНУ-ын алтны нийт хэмжээ 261.5 сая унц, дэлхийд хамгийн их нөөцтэйд тооцогддог. Европын төв банкууд болон Хятадын Ардын банк мөн алтны нөөцөө нэмэгдүүлж, валютын эрсдэлээс хамгаалж буй нь дэлхийн алтны үнийн өсөлтөд ихээхэн нөлөөлж байна.
👀 Эцэст нь байна аа… Алтны нөөцийн өсөлт нь АНУ-ын төсвийн дарамт, валютын ханшийн уналт, мөнгөний зөөлөн бодлого зэрэг өргөн хүрээний эдийн засгийн өөрчлөлтүүдийн гол бай юм.
🔸Алт бол зөвхөн үнэт металл биш эдийн засгийн хэмжүүр билээ.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🏛️ АНУ-ын Засгийн Газар зогслоо. Эдийн засгийн чимээгүй хямрал эхэлж байна уу? 📈
🤔 Юу болов? АНУ-ын Конгресс дахь Ардчилсан болон Бүгд Найрамдах намын төлөөлөгчид санхүүжилтийн хоёр төсөл дээр зөвшилцөлд хүрч чадалгүй, АНУ-ын Засгийн Газар түр хугацаанд хаагдахаар боллоо. Энэ нь 750 мянга гаруй төрийн албан хаагч түр чөлөөлөгдөж, эдийн засгийн хэрэгжүүлэх бодлого болон төслүүд зогсонги байдал руу орох шалтгаан болж байна.
📊 Зах зээлийн төлөв байдал
Засгийн Газрын зогсолт нь Холбооны Нөөцийн Сангийн бодлого тодорхойлох чухал мэдээллүүдийг тэр дундаа ажлын байрны тайлан, инфляцын тоон үзүүлэлтүүдийг зогсоож байгаа нь зах зээлийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна.
📉 Зах зээлийн хариу үйлдэл
АНУ-ын хөрөнгийн индексүүд (S&P 500, Nasdaq) түр зуурын уналт үзүүлсэн ч алт, бондын өгөөж өсөж, хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгийн хайгуулд шилжиж байна.
🗣️ Шинжээчдийн таамаг: Эдийн засагчид “энэ удаагийн shutdown өмнөхөөс богино хугацаанд үргэлжилж магадгүй” гэж үзэж байгаа ч, хэрвээ нэг сараас дээш үргэлжилбэл эдийн засгийн өсөлтөд -0.3% хүртэл нөлөөлж болзошгүй хэмээн анхааруулж байна. Мөн ХНС-ийн хүү бууруулах шийдвэр удаашрах магадлалтай.
👀 Эцэст нь байна аа… Төрийн зогсолт бол зөвхөн улс төрийн маргаан биш зах зээлийн итгэлцэлд цохилт өгдөг бодит эрсдэл юм.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇨🇳 DeepSeek шинэ AI загвараа танилцууллаа: БНХАУ-ын хиймэл оюуны компани DeepSeek шинэ загвар гаргасан бөгөөд үүнийг дараагийн үеийн руу шилжих “завсрын алхам” гэж нэрлэжээ. Энэхүү туршилтын загвар нь илүү үр ашигтай сургалт болон урт текстийг илүү сайн боловсруулах чадвараараа онцлогтой.
🇺🇸 Microsoft Израилийн цэргийн үйлчилгээг хасав: Microsoft (MSFT) Израилийн Батлан хамгаалах яам ашиглаж байсан зарим Azure болон AI үйлчилгээг идэвхгүй болгосон байна. Үүний шалтгаан нь Палестинчуудын өргөн хүрээний тандалтын нотолгоо илэрсэнтэй холбоотой бөгөөд энэ нь компанийн бодлогын зөрчил гэж үзжээ.
🏦 JPMorgan AI руу бүрэн шилжинэ: JPMorgan Chase дотоодын LLM Suite дээр суурилан Agentic AI-г бүх үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ. Энэхүү шинэчлэл нь нарийн төвөгтэй ажлуудыг автоматжуулах, харилцагчийн үйлчилгээг сайжруулах, зардлыг бууруулах зорилготой бөгөөд банк өөрийгөө бүрэн AI-гаар удирдагдах анхны Мега Банк болгохоор зорьж байна.
🇺🇸 АНУ чип үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөхийг шаардав: АНУ-ын Худалдааны сайд Латник мэдэгдэхдээ Вашингтон Тайванийг хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ АНУ-тай 50:50 харьцаатай хуваах шаардлага тавьж байгаа гэжээ. Энэ нь АНУ-ын дотоодын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Тайваньд хэт хамааралтай байдлыг бууруулах зорилготой алхам гэж тодорхойлжээ.
🚨 Луйврын стартапын үүсгэн байгуулагчид ял оноов: Оюутны санхүүгийн тусламжийн стартап Frank-ийг байгуулсан Чарли Жависийг JPMorgan Chase-д 175 сая долларын үнэлгээгээр компанийг худалдахдаа залилан хийсэн хэргээр 7 жил 1 сарын хорих ял оноожээ.
🚀 Nvidia-ын үнэлгээ $4.5 их наяд хүрлээ: Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ 4.5 их наяд долларт хүрсэн бөгөөд энэ нь хиймэл оюуны дэд бүтцийн гэрээнүүдийн өсөлтөөр биелэлээ.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 📈 Amazon-ын гайхамшигт өсөлт ☁️
1994 онд Жефф Безосын гаражид онлайн номын дэлгүүр хэлбэрээр үйл ажиллагаагаа эхэлсэн Amazon тухайн үед ердөө 10 ажилтантай, ашиггүй компанийн нэг байв.
Харин өнөөдөр Amazon нь дэлхийн хамгийн том технологийн корпорацуудын нэг болж, 2.3 их наяд долларын үнэлгээтэй, үүлэн технологи (AWS) болон хиймэл оюун ухаанд тэргүүлэгчдийн нэг болсон байна.
📊 Анхны хөрөнгө оруулагч нь ердөө 10,000 доллар оруулж, өнөөдөр 20 сая долларын үнэлгээтэй хувьцаа эзэмшиж болжээ.

📄 Тайланг нь сонжвол: 👟 Nike: Дэлхий даяарх гүйлтийн тамирчид болон сонирхогчдын дэмжлэгээр сэргэл
Nike компанийн сэргэлт санхүүгийн жилийн 3 дах улиралд бодитоор мэдрэгдэж, орлого 1%-иар өсөж 11.7 тэрбум долларт хүрлээ (хүлээлтээс +710 сая доллароор илүү). Энэ нь 2024 оны 2-р сараас хойшхи анхны өсөлттэй улирал боллоо.
Өсөлтөд голлон бөөний борлуулалтын 7%-ийн өсөлт нөлөөлсөн бөгөөд Nike-ийн жижиглэн худалдааны сувгуудаар -4% буурсан ч, шинэ түншлэлүүд энэ уналтыг нөхөж чаджээ. Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 0.49 доллар болж, хүлээлтээс +0.22 доллароор давсан байна.
Мөн хувцасны борлуулалт 9%-иар өсөж, гутлын борлуулалтын бууралтыг нөхсөн нь компанийн сэргэлтийн гол үзүүлэлт болжээ. 👕
Nike-ийн сэргэлтийн гол түлхүүр болсон гүйлтийн бүтээгдэхүүний ангилал (Running category) 20%-ийн хүчтэй өсөлттэй гарсан бол спортод төвлөрсөн шинэчлэгдсэн дэлгүүрийн загварууд хоёр оронтой тоон өсөлттэй борлуулалт авчирч байна. Гэсэн хэдий ч удирдлагын зүгээс сэргэлт жигд бус байх төлөвтэйг анхааруулжээ. ⚠️

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
7 Actionable Ways to Achieve a Comfortable Retirement
Your dream retirement isn’t going to fund itself—that’s what your portfolio is for.
When generating income for a comfortable retirement, there are countless options to weigh. Muni bonds, dividends, REITs, Master Limited Partnerships—each comes with risk and oppor-tunity.
The Definitive Guide to Retirement Income from Fisher investments shows you ways you can position your portfolio to help you maintain or improve your lifestyle in retirement.
It also highlights common mistakes, such as tax mistakes, that can make a substantial differ-ence as you plan your well-deserved future.