- ArdNews
- Posts
- Цахим Мэдээ 10.05
Цахим Мэдээ 10.05
💣 $1.2 их наядын амлалт: $5,000 тараавал юу болох вэ? 👀

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Кофегоо аягалаад ☕, өнгөрсөн долоо хоногийн онцлох эдийн засаг, хөрөнгийн зах зээл, технологийн мэдээнүүдийг ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
💣 $1.2 их наядын амлалт: $5,000 тараавал юу болох вэ? 👀
🌍 Дайн, $100-ын нефть, бондын хямдрал: III улирлын зах зээлийг юу хөдөлгөв? ⚠️
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 10 сарын 02-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.01% , Nasdaq 100 индекс +1.25% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +1.55% , Ардкойн +1.42% тус тус өсөлттэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮304 сая буюу 8.70%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ЭДИЙН ЗАСАГ: 💣 $1.2 их наядын амлалт: $5,000 тараавал юу болох вэ? 👀

💵 Трамп иргэн бүрд $5,000 олгох санал дэвшүүлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах нам Конгрессын хоёр танхимд олонхоо хадгалбал америкчуудад нэг удаагийн $5,000-ын “Trump dividend” олгох санал дэвшүүлжээ. Гэхдээ уг төлбөр зөвхөн насанд хүрэгчдэд үү, эсвэл хүүхдүүдийг оролцуулан бүх иргэнд үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
🧾 Хэрэгжихийн тулд Конгрессын зөвшөөрөл шаардлагатай
Одоогоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль батлагдаагүй бөгөөд Конгресс санхүүжилтийг зөвшөөрөх шаардлагатай. Нийт 245 сая орчим насанд хүрсэн иргэнд $5,000 олговол зардал нь ойролцоогоор $1.2 их наяд, хүүхдүүдийг хамруулбал $1.6 их наяд орчим хүрч болзошгүй гэж нийтлэлд тооцжээ.
📈 Инфляц, төсвийн алдагдалд шинэ дарамт үүсэх үү?
Төсвийн шинжээчид ийм хэмжээний шууд мөнгөн олголт нь улсын өр болон төсвийн зардлыг нэмэгдүүлэхээс гадна эрэлтийг өдөөж, инфляц болон зээлийн өртөгт өсөх дарамт бий болгож болзошгүйг анхааруулж байна. Иймээс $5,000-ын санал бодитоор хэрэгжих эсэхээс гадна хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг нь эдийн засгийн гол асуудал болж байна.
👨👩👧👦 Нэг өрх $10,000–$20,000 авах боломжтой
Хэрэв төлбөр зөвхөн насанд хүрэгчдэд хамаарвал хоёр эцэг эх, хоёр хүүхэдтэй өрх $10,000 авна. Харин “АНУ-ын иргэн бүр” гэсэн хувилбараар хүүхдүүд хамрагдвал тухайн өрхийн нийт төлбөр $20,000 хүрэх боломжтой. Гэхдээ хамрах хүрээ одоогоор эцэслээгүй байна.
💰 Санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй хэвээр
Трамп хөтөлбөрийн нийт зардлыг ойролцоогоор $1 их наяд гэж тайлбарласан бөгөөд тарифын орлого болон АНУ-д орж буй хөрөнгө оруулалтыг санхүүжилтийн боломжит эх үүсвэр болгон дурджээ. Харин нийтлэлд дурдсан тооцоогоор зөвхөн насанд хүрэгчдийг хамруулахад ч зардал $1.2 их наяд орчим болохоор байна.
⏳ $5,000-ын чек одоогоор баталгаажаагүй
Санал нь сонгуулийн үр дүнтэй уялдсан бөгөөд үүний дараа ч Конгресс тусгай хууль баталж, санхүүжилтийг зөвшөөрөх шаардлагатай. Тиймээс $5,000-ын төлбөр нь одоогоор хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр бус, улс төрийн саналын түвшинд байна.
💡 Ard Insight
Хэрэв ийм хэмжээний шууд мөнгөн дэмжлэг хэрэгжвэл өрхийн хэрэглээг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой. Нөгөө талд $1 их наядаас давсан төсвийн зардал нь инфляц, төсвийн алдагдал болон Засгийн газрын зээлийн хэрэгцээг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул зах зээлд ч анхаарах томоохон сэдэв болохоор байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
💼 ЯАГААД БОНД ГЭЖ? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🌍 Дайн, $100-ын нефть, бондын хямдрал: III улирлын зах зээлийг юу хөдөлгөв? ⚠️

‼️ Дайн, $100-ын нефть, бондын хямдрал: Геополитикийн эрсдэл, нефтийн үнийн огцом өсөлт, дэлхийн бондын өгөөжийн өсөлт III улирлыг өндөр савлагаатай болголоо. Хувьцааны зах зээл өсөлтөө хадгалсан ч өмнөх улирлын хүчтэй ралли мэдэгдэхүйц саарав.
📉 Wall Street-ийн ралли саарав
III улиралд S&P 500 +2.03%, Nasdaq +2.2% өссөн бол Dow Jones 1.9%-иар буурав. Гурван индексийн дундаж өөрчлөлт ердөө 0.6% байсан нь өмнөх улирлын хоёр оронтой хувийн өсөлтөөс эрс саарсан үзүүлэлт байлаа.

🤖 AI хувьцаануудын хөдөлгөөн хоёр хуваагдав
AI салбарын компаниудын гүйцэтгэл харилцан адилгүй байв. Microsoft +37.5%, Meta бараг +30%, Nvidia +14%-иас дээш өссөн бол Oracle болон Broadcom 6%-иас дээш унажээ. Харин Өмнөд Солонгосын технологийн Kospi индекс улирлын дүнгээр бараг 20%-иар буурсан байна.

🌍 АНУ олон улсын зах зээлээс харьцангуй хүчтэй байв
Европын гол индексүүд бага зэргийн өсөлт үзүүлсэн бол Азийн зах зээл илүү сул байлаа. Kospi 19.3%, Хятадын CSI 300 12.5%-иар буурч, MSCI Emerging Markets индекс улирлын дүнгээр 1%-ийн уналттай хаав.

🏦 Бондын зах зээлд хүчтэй хямдрал өрнөв
Инфляц болон хүү дахин өсөх хүлээлтээр дэлхийн Засгийн газрын бондууд зарагдаж, өгөөжүүд олон жилийн дээд түвшинд хүрэв. АНУ-ын 10 жилийн Treasury 5.27%, 30 жилийнх 5.62% орчимд хүрсэн бол Их Британи, Франц, Япон зэрэг улсын урт хугацааны бондын өгөөж ч огцом өсжээ.
🛢️ Brent $100-ыг давж, улиралд 42%-иар өслөө
Ойрх Дорнодын мөргөлдөөн, Ормузын хоолойн тасалдал нефтийн зах зээлийг огцом хөдөлгөв. Brent улиралд 42%-иар өсөж $103.53, WTI 30.1%-иар өсөж $90.42-т хүрсэн нь инфляц дахин эрчимжих эрсдэлийг нэмэгдүүллээ.

💵 Ам.доллар өсөлтөө хадгаллаа
Өндөр бондын өгөөж болон эрсдэлээс хамгаалах эрэлт ам.долларыг дэмжив. III улирлын эцэст Dollar Index 101.45 орчимд хүрч, оны эхнээс 3%-ийн өсөлттэй байлаа.
💡 Ard Insight
III улирлын зах зээлийг нэг өгүүлбэрээр дүгнэвэл “хувьцаа өссөн ч эрсдэл илүү үнэтэй болов.” $100-аас давсан нефть, 5%-иас дээш Treasury-ийн өгөөж болон AI хувьцаануудын ялгаатай гүйцэтгэл нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг зөвхөн өсөлтөөс инфляц, хүү болон геополитикийн эрсдэл рүү эргүүллээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 👟 Nike компанийн сэргэлтийг хүлээсээр
Nike-ийн I улирлын орлого 4%-иар буурч, $11.2 тэрбум болсон ч EPS $0.48 болж хүлээлтийг давлаа. Running, football, training болон basketball ангиллууд өсөлттэй байсан нь компанийн шинэ стратегийн эерэг дохио болов.
📉 Дижитал борлуулалт 13%-иар буурав
NIKE Direct 8%, дижитал борлуулалт 13%-иар агшсан бол Nike Sportswear хоёр оронтой хувийн уналт үзүүлэв. Jordan Retro-ийн хэт нийлүүлэлтийг бууруулж, бүтээгдэхүүний ховор байдлыг сэргээхээр ажиллаж байна.
🇨🇳 Хятадын зах зээл хамгийн том сорилт
Greater China дахь орлого 22%-иар буурч, $1.18 тэрбум болжээ. Nike хямдрал болон түгээлтээ зориудаар хумиж байгаа тул сэргэлтэд хугацаа шаардлагатай хэвээр байна.
💡 Ard Insight
Nike-ийн ашигт ажиллагаа сайжирч эхэлсэн ч борлуулалтын сэргэлт хараахан ирээгүй байна. Спортын үндсэн ангиллын өсөлт эерэг боловч Хятад болон дижитал сувгийн сул үзүүлэлт гол дарамт хэвээр байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Дугаарыг бэлтгэсэн: А.Эрхбилгүүн
How Jennifer Aniston’s LolaVie brand grew sales 40% with CTV ads
For its first CTV campaign, Jennifer Aniston’s DTC haircare brand LolaVie had a few non-negotiables. The campaign had to be simple. It had to demonstrate measurable impact. And it had to be full-funnel.
LolaVie used Roku Ads Manager to test and optimize creatives — reaching millions of potential customers at all stages of their purchase journeys. Roku Ads Manager helped the brand convey LolaVie’s playful voice while helping drive omnichannel sales across both ecommerce and retail touchpoints.
The campaign included an Action Ad overlay that let viewers shop directly from their TVs by clicking OK on their Roku remote. This guided them to the website to buy LolaVie products.
Discover how Roku Ads Manager helped LolaVie drive big sales and customer growth with self-serve TV ads.
The DTC beauty category is crowded. To break through, Jennifer Aniston’s brand LolaVie, worked with Roku Ads Manager to easily set up, test, and optimize CTV ad creatives. The campaign helped drive a big lift in sales and customer growth, helping LolaVie break through in the crowded beauty category.


