- Ard News
- Posts
- Цахим мэдээ 10.04
Цахим мэдээ 10.04
🚀Геополитикийн нөхцөл байдал нь нефтийн ханшийг 2024 оны нэг өдрийн хамгийн том өсөлтийг үзүүлэхэд нөлөөллөө
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🚀Геополитикийн нөхцөл байдал нь нефтийн ханшийг 2024 оны нэг өдрийн хамгийн том өсөлтийг үзүүлэхэд нөлөөллөө.
♻️Хятадын орон сууцны хэт илүүдэл нь хүн амаа хумьж буйтай холбоотой
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁
2024 оны 10 сарын 4-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.67% , Nasdaq 100 индекс -1.08%-ийн тус тус уналттай байсан бол крипто мөн адил өнгөрсөн 7 хоногт -6.39%-ийн уналттай хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮4.6 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮2,386.3 сая буюу 51.77%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀ГЕОПОЛИТИКИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ НЬ НЕФТИЙН ХАНШИЙГ 2024 ОНЫ НЭГ ӨДРИЙН ХАМГИЙН ТОМ ӨСӨЛТИЙГ ҮЗҮҮЛЭХЭД НӨЛӨӨЛЛӨӨ
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
⚔️Израйл VS Иран: Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израилын зүгээс Ираны нефтийн байгууламжид цохилт өгөхийг дэмжих эсэх талаар хэлэлцсэн нь нефтийн ханшийг өсгөх гол хүчин зүйл болсон ба ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө бензиний үнэ өсөх хандлагатай болоод буй. АНУ-ын түүхий нефтийн үнэ 5.1%-иар өсөж, 73.71 долларт хүрсэн нь жилийн өмнө Израилын Хамастай хийсэн дайны эхэн үеэс хойших нэг өдрийн хамгийн том өсөлт боллоо.
🤴Жо Байдений байр суурь: АНУ Израилын засгийн газарт цэргийн ажиллагаа явуулах талаар зөвлөгөө өгдөг ч тэдэнд заадаггүй!!! гэсэн боловч дайн дэгдэх нөхцөл байдал үүссэн нь Израйлын засгийн газрын шийдвэр байсан уу ? АНУ-ын хатгалгаа нөлөөлсөн үү ? харж л сууя.
🤔Гулзайлтын цэг: Одоо Израилын дараагийн алхмаас хамааран Ойрх Дорнодод илүү өргөн хүрээтэй дайн дэгдэх эрсдэл нь эрчим хүчний зардлаа эргүүлэн авчирч,АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид инфляцад ядарсан сонгогчдын саналыг татах башир арга байж болох юм.
👀Тогтворгүй байдал нь газрын тосны зах зээлийн тайван байдлыг нэмэгдүүлсэн. Ойрх Дорнодод геополитикийн онц ноцтой нөхцөл байдал нэмэгдэж, тэр дундаа энэ хавар Израил, Ираны хооронд харилцан цохилт өгсөн ч нефтийн биет нийлүүлэлтэд тодорхой хэмжээний тасалдал гараагүй үргэлжилсэн хэвээр байна.
📈Ашиг хийх боломж: Геополитикийн нөхцөл байдал цаашид үргэлж төлөвтэй байгаатай холбоотой опционы зах зээлийн идэвхжил нэмэгдсэн ба Cboe Global Markets-ийн мэдээлснээр, 1.4 тэрбум долларын өртөгтэй АНУ-ын Газрын тосны сантай холбоотой опционы арилжаа энэ долоо хоногт сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд байгаагүй өндөр түвшинд хүрсэн байна.
🔥Том экспортлогч: АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлснээр, 2-р улиралд Иран өдөрт 3.3 сая баррель газрын тос олборложээ. АНУ-ын хориг арга хэмжээг үл харгалзан тус улс нийт бүтээгдэхүүнийхээ тал ба түүнээс дээш хувийг экспортолдог аж. Эдгээр нийлүүлэлтэд ямар нэгэн саад учруулах нь мөргөлдөөнийг хурцатгаж, Израил, АНУ-ын хооронд дипломат хурцадмал байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Цаашид юу болохыг харж л сууя...
Эдгээр асуултуудын хариултуудыг мэргэжилтнүүд “Цаг хугацаа харуулна байх” гэсэн хариугаар хариулж байна.
Холбоо барих утас: 96407073, 86035457
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ♻️ХЯТАДЫН ОРОН СУУЦНЫ ХЭТ ИЛҮҮДЭЛ НЬ ХҮН АМАА ХУМЬЖ БУЙТАЙ ХОЛБООТОЙ.
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
🏗️Хэзээ ч дүүргэж чадахгүй олон сая орон сууц: Хятадын үл хөдлөх хөрөнгийн уналт олон арван сая хоосон орон сууцны ард үлджээ. Одоо эзэнгүй эд хөрөнгийн түүхэн гачигдал нь Хятадын хүн ам хумигдаж байгаатай холбоотой ба хотуудыг хэзээ ч дүүргэж чадахгүй орон сууцтай болгож байна. Эдийн засагчдын тооцоолсноор тус улс 90 сая хоосон орон сууцтай. Хэрэв нэг өрхөд гурван хүн байна гэж үзвэл Бразил улсын нийт хүн амд хангалттай олон орон сууц байгаа юм.
🤫Эдийн засгийн хэтийн төлөв сул, хүн ам буурч байгаа нь жижиг хотуудад энэ асуудлыг шийдвэрлэхэд илүү хэцүү болгож байна. Хятадад судлаачид албан бусаар хотуудыг шатлалаар нь ангилдаг бөгөөд гурав, дөрөв, тавдугаар зэрэглэлд багтсан, хэдэн зуун мянгаас хэдэн сая хүртэлх хүн амтай 340 гаруй хотын ихэнх нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна.
🏃Залуу оршин суугчид буйраа сэлгэж байна. Уолл Стрийт сэтгүүлийн албан ёсны мэдээлэлд үндэслэсэн тооцооллоор Хятадын гурав, дөрөв, тавдугаар зэрэглэлд багтдаг хотуудын хүн ам дунджаар 2020-2023 оны хооронд 60 хувиар буурсан байна. Эдгээр хотууд нь Хятадын орон сууцны 60 гаруй хувийг эзэлдэг ба газар зарах, барилга барих нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, орон нутгийн засаг захиргааны хэтэвчийг зузаалах учраас хүн ам нь буурч байгаа ч орон сууц худалдан авахыг уриалсаар л.
💣Эдийн засгийн аврах ажиллагаа: 5 сард Бээжин аврах багцыг танилцуулсан бөгөөд Төв банк Хятадын банкнуудад төрийн өмчит пүүсүүдэд зээл олгохын тулд 42 тэрбум доллар хүртэлх бага хүүтэй зээл олгож, улмаар хоосон үл хөдлөх хөрөнгийг худалдан авахыг санал болгосон. Гэвч 6 сарын эцэс гэхэд банкнууд энэ квотын 4 хувийг л ашигласан ба Эдийн засагчид хямд зээл авсан ч хоосон үл хөдлөх хөрөнгийг хөрвүүлэх нь утгагүй, учир нь пүүсүүд ашиг олохын тулд түрээслэх болно гэвч гэвч түрээсийн үнэ хэтэрхий бага байгаа асуудалд болж байгааг дурдав.
⌛Эцэст нь:Бээжин саяхан эдийн засаг болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлж, зээлийн хүүг бууруулах, хоёр дахь орон сууцны урьдчилгаа төлбөрийг бууруулах, орон сууц худалдан авагчдад ипотекийн зээлээ дахин санхүүжүүлэх боломжийг олгох зэрэг арга хэмжээг авсан. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийг хямралаас гаргахын тулд илүү их зүйл хэрэгтэй байна даа.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🚗ЕВРОПЫН ХОЛБОО ХЯТАДААС ИРЭХ ЦАХИЛГААН МАШИНД 45 ХҮРТЭЛХ ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛНА Европын холбоо Бээжинтэй худалдааны хурцадмал байдлыг нэмэгдүүлэхийн тулд Хятадаас ирэх цахилгаан автомашинд 45 хувийн татвар ногдуулахаар санал хураалт явуулсан байна. 10 гишүүн орон уг арга хэмжээг дэмжсэн бол Герман болон өөр дөрвөн улс эсрэг санал өгч, 12 улс түдгэлзүүлсэн байна.
💸ЯПОНЫ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД МӨНГӨНИЙ ХЯЛБАР БОДЛОГООР ДЕФЛЯЦИАС БҮРЭН ГАРАХЫГ ЗОРЬЖ БАЙНА.Японы шинэ ерөнхий сайд дефляциас бүрэн гарах зорилт тавьж, мөнгөний таатай нөхцөлийг хадгалахыг Японы Төв банкнаас хүслээ. Шигеру Ишиба мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Бид Японы төв банктай нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хандлагыг хадгалахын тулд анхаарал болгоомжтой байх болно гэдгээ мэдэгдэв.
💯ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ДЭД ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамуратай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Ерөнхий сайд өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор