- Ard News
- Posts
- 10 сарын зах зээлийн тойм
10 сарын зах зээлийн тойм
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ард Секюритиз ҮЦК-иас харилцагчдадаа зориулсан "10 сарын хөрөнгийн зах зээлийн тойм"-ыг доорх линкээр хүлээн авна уу.
10 САРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ
Дотоод зах зээл:
МХБ-ийн ТОП-20 индекс 10 сарын 31-ны байдлаар он гарснаас хойш 3.0%, MSE-B индекс 3.0%-иар унасан бол MSE-A индекс 7.4%-иар өссөн байна. Харин өмнөх сартай харьцуулахад ТОП-20 индекс 2.12%-иар өссөн бол MSE-A бараг өөрчлөгдөөгүй, MSE-B 0.87%-иар буурчээ.
Монголын хөрөнгийн зах зээл харьцангуй хөрвөх чадваргүй сул буюу хувьцаа худалдаж авах, зарахад хүндрэлтэй байдаг. Энэ нь зах зээлийг илүү тогтворгүй болгож, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулдаг. Мөн ТОП-20 индексийн төрөлжүүлтэл дутмаг буюу монголын хөрөнгийн зах зээл уул уурхай, санхүү зэрэг цөөн хэдэн салбарт ихээхэн төвлөрч байгаа нь индексийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.
Гадаад зах зээл:
S&P 500 индексийн 11 салбар дундаас ердөө дэд бүтцийн салбар 10 сард 1.3%-ийн өсөлт үзүүлснээр он гарснаас хойших алдагдлаа -7.7% болгож бууруулжээ. Харин харилцаа холбооны салбар өнгөрсөн сард 1.4%-иар унаж он гарснаас хойших ашгаа 35.6% болтол бууруулсан бол технологийн салбар өнгөрсөн сард харьцангуй багаар буюу 0.09%-иар унасан байна.