Цахим мэдээ 1.13

АРДЫН НЭЭЛТТЭЙ КОМПАНИУДЫН АРИЛЖАА 

Ардын нийт нээлттэй компанийн арилжаа 1.06-аас 1.13-ны байдлаар ₮758.5 сая хүрсэн ба МХБ-ийн нийт арилжааны 15.09%-ийг эзэлжээ.

ТАНЫ МЭДЭХ КОМПАНИ ХЭРХЭН ОРЛОГО ОЛДОГ ВЭ?

Apple хэрхэн $2 их наядын компани болсон вэ?

Apple 1976 онд үүсгэн байгуулагдаж, 1980 онд IPO хийж байжээ. Тухайн үед нэгж хувьцаагаа ердөө $22-оор олон нийтэд санал болгож байв.

Apple-ийн орлогын эх үүсвэр: а) Бүтээгдэхүүн, б) Үйлчилгээ гэж хоёр хуваагддаг. 2022 оны III улиралд $394 тэрбумын борлуулалттай ажилласан ба түүний 52%-ийг iPhone, 7%-ийг iPad, 10%-ийг Mac, 10%-ийг цаг болон дагалдах хэрэгсэл эзэлсэн бол үйлчилгээ 20%-ийг эзэлжээ.

2022 онд гол өсөлт үзүүлсэн нь iPhone болон үйлчилгээ байсан ба түүний дараа Mac, accessories & wearables, iPad оржээ. Бизнесийн ихэнхийг iPhone эзэлдэг боловч iOS үйлдлийн систем, AppStore зэрэг нь хамтраад Apple-ийн экосистемийг бүрдүүлдэг.

Газарзүйн байршлаар нь авч үзвэл ихэнх борлуулалт Америк тивээс бүрдсэн байна. Европ хоёрт орсон бол Хятад гуравт оржээ. Хятад улс 2022 оны IV улиралд хөл хорионд олон удаа, урт хугацаагаар орсон тул Apple-ийн борлуулалтад сөргөөр нөлөөлж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа.

2020 оны 11 сард Apple М1 чипийг худалгаанд гаргаснаар бүхий л бүтээгдэхүүндээ ашигладаг болсон. Ингэснээр чипний нийлүүлэлтээ гуравдагч компаниас хамааралгүй болгож 100% өөрсдөө хангадаг болсон.

Apple хэрхэн ашигтай ажилдаг вэ? iPhone 14 Max Pro-г жишээгээр авч үзэхэд, тус утсыг $501-ын өртгөөр үйлдвэрлэж, $1099-оор худалдаалсан. Энэ нь 119%-ийн ашиг шингээснийг харуулж байгаа юм. Иймэрхүү ашгийн маржнийг зөвхөн Apple өргөн хэмжээнд гүйцэтгэх чадамжтай.

Эцэст нь Apple 2022 онд iPhone-ийн борлуултаас $205 тэрбумыг асар их маржинтай хийж чадсан. Дээрээс нь чипээ өөрсдөө хийдэг болохоос гадна AppStore-ийн апп болгоны борлуулалтаас 30%-ийг авдаг тул үйлчилгээнээс олох орлогын эх үүсвэр өргөжсөөр байх боломжтой байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ?

Lucid Motors таамагласнаас илүүг үйлдвэрлэснээр хувьцааны ханш хүчтэй өсөв

Lucid цахилгаан машины компани анх 2007 онд үүсгэн байгуулагдаж байсан. 2016 онд компани rebranding хийж Lucid Motors болсноор илүү хүчирхэг, тансаг зэрэглэлийн цахилгаан машин үйлдвэрлэдэг болсон. 2018 оны 9 сард Саудын Араб улсын баялгийн сантай 1 тэрбум долларын гэрээ хэлцэл хийсэн нь компанийн хувьд томоохон боломж болж өгнө гэсэн хүлээлттэй байна.

Компанийн зүгээс өнгөрсөн жилийн 8 сард 2022 онд нийт 6,000-7,000 машин үйлдвэрлэнэ гэж төсөөлсөн боловч гүйцэтгэлээр 7,180-г үйлдвэрлэсэн байна. 4-р улиралд АНУ-ын Аризона мужийн үйлдвэртээ 3,493 машин үйлдвэрлэсэн нь өмнөх 3 улирлаас 53% өссөн үзүүлэлт юм.

Lucid 2022 онд 20,000 машин үйлдвэрлэх төсөөлөлтэй байсан боловч жилийн туршид төсөөллөө хоёр ч удаа бууруулсан. 2 сард 12,000-14,000 машин болгож бууруулсан бол 8 сард тэр төсөөллөө 2 дахин бууруулсан. Дээрх хоёр удаа буулгасан шалтгааныг компанийн зүгээс логистикийн хүндрэлтэй холбож тайлбарласан. Хувьцааны ханш өнгөрсөн Пүрэв гарагт 5% өссөн бол 1 сарын 3-ны доод ханшаас хойш 34% өсжээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

1.18 Лхагва гараг: АНУ-ын дэлгүүрүүдийн борлуулалтын өсөлт (12 сар). Өмнөх дүн: -0.2%. Урьдчилан таамагласан дүн: -0.2%. Борлуулалт буурч байгаа нь эдийн засаг хумигдаж байгааг илэрхийлж байж магадгүй юм.

1.19 Пүрэв гараг: АНУ-ын орон сууц барих зөвшөөрөл олгосон тоо. Өмнөх дүн: 1.35 сая. Урьдчилан таамагласан дүн: 1.38 сая. Өмнөх сартай харьцуулахад өссөн таамагтай байгаа нь орон сууц нэмж баригдаж, үнэ буурах нөхцлийг бүрдүүлэх боломжтой.

1.20 Пүрэв гараг: АНУ-ын ашиглалтад орсон орон сууцны борлуулалт (12 сар). Өмнөх дүн: 4.09 сая. Урьдчилан таамагласан дүн: 3.96 сая. Борлуулалт унасан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт дуусаагүйг илтгэж байна.

✅Хөрөнгөө үнэ цэнтэй байлгах боломжийг танд олгож байна

📍Харилцагч та Биржийн бус зах зээл дээрх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоос дээр дарна уу.

☎️Холбоо барих: 86035457, 80806296, 86361400