• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 09.20

Цахим мэдээ 09.20

🚀Холбооны Нөөцийн Сан 2020 хойш анх удаа бодлогын хүүг бууруулаа

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🚀Холбооны Нөөцийн Сан 2020 хойш анх удаа бодлогын хүүг бууруулав.

  • 💣ApplePay-ийн төлөө дэлхийн шилдгүүд өрсөлдөж байна

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁

  • 2024 оны 9 сарын 20-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +2.40% , Nasdaq 100 индекс +2.35%-ийн тус тус өсөлттэй байсан бол крипто мөн адил өнгөрсөн 7 хоногт +4.54%-ийн өсөлттэй хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮98.58 сая буюу 4.49%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН 2020 ОНООС ХОЙШ АНХ УДАА БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛЛАА

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

😮ХНС бодлогын хүүг бууруулав: АНУ-ын өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт хийгдсэн ээлжит мөнгөний бодлогын хурлаар ‘Холбооны Нөөцийн Сан’ бодлогын  хүүг 0.5%-аар бууруулах шийдвэр гаргалаа. Энэхүү алхам нь 2020 оноос хойш эдийн засгийн хямралын эсрэг хийсэн анхны үйлдэл болов.

🔮Хэн нь ирээдүйг зөгнөв? Шинжээчид энэхүү шийдвэрээс өмнө хоёр таамаглалд хуваагдаж байсан нь: бодлогын хүүг тайвнаар 0.25%-иар буруулах эсвэл илүү түрэмгийгээр 0.5%-иар бууруулах (хөрөнгө оруулагчид сүүлийнх дээр мөрий тавьж байгаа бол олон судлаачид эхнийх нь дээр санаа нийлүүлж байв). Хэмжээнээс нь үл хамааран бодлогын хүү буурч, дараа дараагийнх нь хэрэглэгч, бизнесийн зээлийг илүү хямд болгох төлөв тойм гараад буй. Энэ нь эдийн засаг даяар үр дагавартай.

📈Бодлогын хүүг бууруулах нь хэнд ашигтай юм. Энэ нь эдийн засагт оролцож буй ихэнх хүмүүст, ялангуяа үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдад сайн мэдээ юм. Өрх гэрүүд орон сууцаа солих, шинэ байр худалдаж авснаас хойш өмч хөрөнгөө зарахаа хойшлуулдаг бол харин одоо, эдгээр үйлдлүүд нь ухаалаг алхам болох цаг үе иржээ.

🤔Зээлдэгчдийн орлого өснө. Үнэтэй АНУ-ийн зээлдэгчдэд эдгээр мэдээнүүд маш эерэг нөлөөтэй. 2008 оны санхүүгийн хямралаас хойш 7 сарын байдлаар кредит картын баланс, автомашины зээл дээр хэрэглэгчдийн эзлэх хувь хамгийн өндөр түвшинд хүржээ. Нөгөө талаас хүү буурах нь өндөр өгөөжтэй хадгаламжийн дансны төгсгөлийг жилийн 5% хүртэл эргэлтээр хаахаар зарлагдсан байна.

🎯Хөрөнгө оруулалтын банкнуудын хувьд налгар намар айсуй. Илүү хямд зээл нь илүү их нийлүүлэлт, худалдан авалтад хүргэж, эдгээр үйл ажиллагааг хөнгөвчилдөг Goldman Sachs, JP Morganгэх мэт хөрөнгө оруулалтын банкнуудад ашиг тустай.

🕵️‍♀️Эцэст нь: АНУ нь одоогийн эдийн засаг дээр хурдацтай нэмэгдэж буй инфляцын хяналтыг олж авах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэдний гол зорилго нь одоогийн 2.5 хувийн инфляцыг 2% болгох хараатайгаар ажиллаж байна. Судлаачдын гайхаж буй асуудлуудаас дурдвал:

  • Яагаад энэ бүхний эсрэг өдийг хүртэл үйлдэл гаргаагүй вэ?

  • АНУ нь зөв цагаа сонгож чадав уу?

  • Үнэхээр энэ өндөр хүүгийн багасгалаараа асуудлуудаа эергээр шийдэх болов уу?

Эдгээр асуултуудын хариултуудыг мэргэжилтнүүд “Цаг хугацаа харуулна байх” гэсэн хариугаар хариулж байна.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 💣APPLEPAY-ИЙН ТӨЛӨӨ ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД ӨРСӨЛДӨЖ БАЙНА.

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

🥊Goldman VS JPMorgan Chase: Өнгөрсөн жил урт, удаан үргэлжилсэн Goldman болон Apple хоорондох хамтын ажиллагаа нь эцэслэгдэх шийдвэр гаргас нь олныг нэлээн шуугиулаад амжсан, харин одоо ойрын хэдэн долоо хоногийн туршид Apple нь өөрсдийн кредит картын хөтөлбөртөө шинэ хамтрагч хайхаар хэлэлцээрийг JPMorgan Chase хөрөнгө оруулалтын банктай эрчимтэйгээр зөвлөлдөж буй.

🔏Тэдний хамтран ажиллах хэлэлцээр нь: Энэ жилийн эхнээс дам яриа болон тархаж байсан бол одоо уулзалтуудыг зохион байгуулах болжээ. Эх сурвалжийн мэдээлээснээр үндсэн гэрээ байгуулалт нь хэдэн сарын дараа байх магадлалтай. Учир нь тэд гэрээний нөхцөл болон холбогдох төлбөр тооцоо гэх мэт чухал нарийн мэдээллийг хараахан тохиролцоогүй байна.

👏🏻Давуу тал нь юу вэ? Энэхүү JPMorgan Chase, Apple ийн хамтын гэрээ нь Америкийн хамгийн том гэгдэх хөрөнгө оруулалтын банк болон технологийн компаниудыг хүчтэй нэгтгэх холбоо болох юм. JPMorgan нь Apple-ийн бүтээгдэхүүн дээр Chase”-ийн үйлчилгээг сая сая үйлчлүүлэгчдэд санал болгосон нь, картын Apple Pay хэрэглээ бүр дээр хоёр талын компанид орлого олох саналыг гаргасан. Уг гэрээ нь улс орны хамгийн том Chase-ын картын бизнесийг өргөжүүлэхийн зэрэгцээ илүү их санхүүгийн бүтээгдэхүүн нийлүүлж чадах Apple үйлчлүүлэгчдийн үнэнч баазыг авчрах боломжтой. Гэхдээ түүний хажуугаар,  Apple кредит картдаа шинэ суурийг 12 сая үйлчлүүлэгчдэдээ зориулж олох ёстой.

🤔Гэрээний үйл ажиллагаа нь: Apple кредит картын хөтөлбөрийнхөө үйл ажлыгаа г банк болон санхүүгийн байгууллагатай хамтран явуулах ёстой байдаг. Харин кредит картын түншлэлээ солих бүртээ, компани хоорондын кредит картын хөтөлбөрийн хураамж ихэсдэг. Энэхүү төлбөрийн хураамж нь баланс гэгддэг бөгөөд JPMorgan-ийн баг Apple кредит картын хөтөлбөрт 17 тэрбум долларын үлдэгдлийг бүтэн биш, хямдруулж төлөх хүсэлттэй байгаа аж. Зээлийн картын багц нь ихэвчлэн нийт зээлийн хэмжээгээр эсвэл урьдчилгаа төлбөрөөр борлогддог бол алдагдал болон алдаа ихтэй эсвэл өөр ямар нэг дутагдалтай данснууд нь дутуу борлуулалтад ордог.

💪Хэрэглэгчдэд давуу тал: Кредит картын хамтын ажлыгааны түнш компани солих бүрдээ, шинэ түнш банк нь өмнөх түнштэй хийсэн хамтын гэрээний балансыг тэг “0” болгон өртгийг барагдуулах ёстой. Apple картын хөтөлбөрөөр Goldman зарах ёстой балансыг эзэмшдэг учир JPMorgan болон Apple нь хэрэглэгчдэдээ компани солсныг тохиолдуулан таатай нөхцөл санал байдлыг хэрэглэгчдэд санал болголоо.

🕺Эцэст JP  Morgan: Goldman Apple-ийг төлбөрийн өдрийг өөрчлөхийг ятгахыг нэг бус удаа оролдож байсан боловч Apple компани Goldman-д биш харин JPMorgan-д энэхүү өөрчлөлтийг хийхэд нээлттэй байгаагаа илэрхийлсэн байна.

😿Хэн хохирогч байв? Goldman Apple кредит картын хөтөлбөрийг шинэ гаргагч компанид борлуулахдаа илүү их алдагдалтай тулгарч болох юм. Goldman хэрэглэгчийн салбараас гарах, тэр дундаа алдагдлаа хязгаарлахын төлөө ажиллаж байгаа тул хэд хэдэн бэрхшээлийг даван туулах шаардлагатай нүүр тулан ирлээ.

😊Эцэст нь: Эдгээр үйл тоймууд нь Америк-д оршин сууж буй, Apple-ийн хэрэглэгчдэд эергээр мөн сөргөөр нөлөөлж байгаа юм. Ирээдүйн давуу талуудын өнцгөөс харахад JPMorgan маш өргөн хүрээний хамтын ажлыгааны хөнгөлөлтүүдийг санал болгож байна. Харин нөгөө талдаа үйлчлүүлэгчдийн хадгаламжийн данснууд мөн кредит картын үйлчилгээ өөрчлөлтийн улмаас саатах болзошгүй билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📈ДЭЛХИЙ  ДАХИНЫ ҮНЭТ ЦААСНЫ ЦУГЛАРАЛТ СУНЖИРЧ, ЙЭН ОГЦОМ ӨСӨВ: Японы Банкны бодлогын шийдвэрээ гаргахаас ч өмнө иен-ийн ханш өссөн байна. Дэлхий дахины хөрөнгийн хэмжүүр пүрэв гарагт АНУ-ын хувьцаатай хамт шинэ дээд амжилт тогтоолоо. Баасан гарагт долларын хүч чадлын индекс нарийн хэмжээнд түгжигдэж байхад эрдэнэсийн сангийн орлого бараг өөрчлөгдсөнгүй.

🤴МАЛАЙЗЫН ХААН ХЯТАДАД АЙЛЧЛАХ ҮЕЭРЭЭ ӨНДӨР ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАЙЖ БАЙНА. Малайзын хаан Зүүн өмнөд Азийн улс болон Сингапурыг холбосон олон тэрбум долларын өртөгтэй өндөр хурдны галт тэрэгний төсөлд Хятадын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт хайхаар төлөвлөж байна гэж энэ талаар мэдэгдэл өгөгджээ.

🥀ХЯТАДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН УДААШРАЛ НЬ АМЬСГАЛАХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА. Аж үйлдвэрийн үйл ажиллагаа буурч, эрчим хүч, тээврийн салбарууд нүүрстөрөгч багасгах ажлыг түргэсгэснээр Хятадын агаарын чанар сайжирч байна. Финляндад төвтэй Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн тайланд дурдсанаар, агаар дахь жижиг тоосонцрын агууламж 2024 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурлаа.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор