• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 09.06

Цахим мэдээ 09.06

🚀Үйлдвэрлэлийн автомажуулалтын шинэ ноёрхлын эзэн Хятад

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🏭Үйлдвэрлэлийн автомажуулалтын шинэ ноёрхлын эзэн Хятад

  • 💣Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь бүс нутагт ч нөлөөлж байна

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁

  • 2024 оны 9 сарын 6-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -4.25% , Nasdaq 100 индекс -5.89%-ийн тус тус уналттай байсан бол крипто мөн адил өнгөрсөн 7 хоногт -8.91%-ийн уналттай хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮6 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮230.9 сая буюу 3.79%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🏆ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АВТОМАТЖУУЛАЛТЫН ШИНЭ НОЁРХЛЫН ЭЗЭН ХЯТАД

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

Хямд өртөгтэй ажиллах хүч: Хямд өртөгтэй ажиллах хүчний элбэг дэлбэг байдал нь бүх зүйлийг Хятадад үйлдвэрлэдэг болсон шалтгаан байсан юм. Гэвч цалин нэмэгдэж, хүн амын хөгшрөлтийн улмаас тус улсын үйлдвэрийн шалан дээр үйлдвэрлэлийн роботууд улам бүр түгээмэл болж буй.

💭Дэлхийн үйлдвэр: Хятад бол дэлхийн үйлдвэр учраас үйлдвэрлэлийн роботын хамгийн том зах зээл болох нь зүйн хэрэг. Олон улсын роботын холбооны мэдээлснээр тус улс 2022 онд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийн нийт роботуудын талаас илүү хувийг суурилуулсан байна.

📈Үйлдвэрийн автоматжуулалтад удаан хугацаанд үргэлжлэн өсөх шалтгаан бий. Хятадын хүн ам хөгширч байгаа ба үйлдвэрлэлийн нэмүү өртгийг бууруулах автоматжуулсан үйлдвэрүүд нь хариулт болж байх шиг. Гэвч үйлдвэрлэлийн автоматжуулалтын тоогоор Хятадын аж үйлдвэрийн роботын нэвтрэлт Өмнөд Солонгос, Герман, Япон зэрэг үйлдвэрлэлийн өндөр хөгжилтэй орнуудаас хоцорсон хэвээр л.

  • 💡Өөр нэг шалтгаан нь Хятадаас гадна өндөр цалингийн өртөгтэй өндөр хөгжилтэй орнуудын үйлдвэрлэлийг сэргээх хүсэл эрмэлзэл нь үйлдвэрийн автоматжуулалтын эрэлтийг нэмэгдүүлж болзошгүй юм.

🤔Гэсэн хэдий ч сүүлийн нэг жил орчим хугацаанд үйлдвэр автоматжуулалтын зах зээл уналтад ороод байгаа аж. Энэ нь Хятадад батарей, нарны зай зэрэг салбарт хэт их хөрөнгө оруулалт хийж байгаатай холбоотой бөгөөд өнгөрсөн оны дундуур эдгээр үйлдвэрүүдийн автоматжуулалтын тоног төхөөрөмж нийт эрэлтийн 15-25 хувийг бүрдүүлсэн байна. Хятадын хөрөнгө оруулалтын сегмент өөрчлөгдвөл үйлдвэрлэлийн автоматжуулалтын эрэлт нэмэгдэх нь тодорхой биз ээ.

🤫Үйлдвэрийн автоматжуулалттай холбоотой Японы 7 компанийн үйл ажиллагааны ашиг 2024 оны 2-р улиралд өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар буурсан хэдий ч үйлдвэрлэлийн автоматжуулалтын зах зээл өсөн нэмэгдэх хандлагатай хэвээр байгаа ба аж үйлдвэрийн робот үйлдвэрлэдэг Fanuc компанийн захиалга өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн байна.

🔥Хятадад хөрөнгө оруулалтыг илүү өргөн хүрээнд сэргээх нь зах зээлийн цар хүрээг харгалзан эдгээр компаниудад ашигтай байх болно. Гэвч Хятад улс өөрөө өрсөлдөөний эх үүсвэр болсоор л. MIR Databank судалгааны фирмийн мэдээлснээр энэ оны эхний хагаст Хятадын үйлдвэрлэгчид тус улсын үйлдвэрлэлийн роботын зах зээлийн талаас илүү хувийг эзэмшиж байна. Энэ нь 2023 онтой харьцуулахад 36 орчим хувьтай тэнцэж байгаа юм.

Ноёрхол Хятад руу👌: Fanuc, Швейцарын ABB зэрэг Япон, Европын компаниуд энэ салбарт ноёрхож байсан бол Shenzhen Inovance Technology, Estun Automation зэрэг Хятадын компаниуд тэднийг гүйцэж ирлээ. Тодруулбал, Хятадын компаниуд хүнтэй зэрэгцэн ажиллах зориулалттай хамтран ажилладаг робот буюу коботуудыг хурдацтай хөгжүүлж байна.

Эцэст нь: Хятад бол дотоодын болон гадаадын автоматжуулалтын үйлчилгээ үзүүлэгчдийг хөгжүүлэх хангалттай том зах зээл юм. Гэхдээ хэр хугацаа шаардагдах нь Хятадын эдийн засаг хэр хурдан сэргэхээс хамаарах биз ээ.

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 💣ХЯТАДЫН ҮЛ ХӨДЛӨХИЙН САЛБАРЫН УНАЛТ НЬ БҮС НУТАГТ Ч НӨЛӨӨЛЖ БАЙНА.

Эх сурвалж: Уолл Стрийт Журнал

📉Хятадын үл хөдлөхийн салбар ч хэцүүхэн байна даа: Хятадын үл хөдлөх хөрөнгийн хямрал орон нутгийн засаг захиргаанд хүндээр тусч, газрын борлуулалт унаснаар орлогын гол эх үүсвэрийг царцааж байна. Төсвийн шинэчлэлийн төлөвлөгөө нь тайвшрах найдвар төрүүлж байгаа ч ахиц дэвшил бага байгаа аж.

🤔Бүс нутагтаа нөлөөлөв үү? Бэлэн мөнгөний хомсдолд орсон, өрөнд баригдсан бүс нутгийн засгийн газрууд газрын болон татварын орлого буурсныг нөхөх орлогын өөр урсгалыг хайж байна. Энэ нь төсвийн нөхцөл байдал муудаж байгаагийн түгшүүртэй дохио бөгөөд Хятадын эдийн засаг хямарч байна гэж шинжээчид дүгнээд буй.

  • 📈2024 оны эхний 7 сарын байдлаар эдийн засгийн хүндрэлээс үүдэн Хятадын татварын орлого өмнөх оны мөн үеэс -5.4 хувиар, орон нутгийн засаг захиргааны газрын борлуулалтаас олсон орлого 20 гаруй хувиар тус тус буурсан гэж Сангийн яам мэдэгдлээ.

👀Үүний эсрэгээр, Хятадын төрийн өмчийн борлуулалтаас олсон орлого, торгууль, хураагдсан эд хөрөнгө зэрэг татварын бус зүйлээс олсон орлого энэ хугацаанд 12 хувиар өсөж, ихэнх нь орон нутгийн засаг захиргааны халаасанд оржээ. Энэ нь 2023 оны жилийн эцэстээ харьцуулахад 3.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

🤔Өөр орлогын эх үүсвэр: Татварын бус орлого хоёр оронтой тоогоор өссөөр байгаа нь бэлэн мөнгөний хомсдолд орсон орон нутгийн засаг захиргаа газрын борлуулалтын орлого буурахтай тэмцэж байгаа тул торгуулийг нэмэгдүүлэхийг оролдсон байж магадгүй юм. 7-р сард татварын бус орлого жилийн өмнөхөөс бараг 15 хувиар өссөн нь 6 сарын өсөлтийн хоёр оронтой тоон хурдыг хадгалсан байна.

💪Нэг асуудал бол татварын бус орлогын эх үүсвэрийн талаарх мэдээлэл муу байгаа ба эрх баригчид зөрчил гаргасан тохиолдолд их хэмжээний торгууль ногдуулж байсан тухай орон нутгийн мэдээллүүдийн дунд олон таагүй мэдээлэл хөвөрсөөр. Гэхдээ татварын бус орлогыг юу хөдөлгөж байгаа талаар зөвшилцөлд хүрээгүй бөгөөд Galaxy Securities-ийн эдийн засагчид торгуулийн орлого нь Хятадын жилийн татварын бус орлогын 9-12 хувийг эзэлдэг гэдгийг онцлон тэмдэглэж, нэмэлт торгууль байх магадлал багатай гэжээ.

💡Эдийн засгийн бүрхэг байгаа нь асуудлыг хүндрүүлж байна.Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын бууралтыг зогсоох нь орон нутгийн засаг захиргааны орлого олох чадварыг сэргээнэ гэж S&P тайландаа дурдсан боловч эдийн засгийн сэргэлт нь Хятад улс 2018 оноос хойш хэрэгжүүлж буй санхүүгийн тусламжийн хөтөлбөрүүдийг түр зогсоохоос хамаарах боломжтой аж.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📈БАЙДЕНЫ ТУСЛАХУУД АНУ-ЫН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН САНАЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА. Ерөнхийлөгч Жо Байдены шилдэг туслахууд АНУ-д үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, технологи, эрчим хүч, нийлүүлэлтийн хэлхээний чухал холбоос зэрэгт хөрөнгө оруулах боломжийг олгох баялгийн сан байгуулах саналыг боловсруулж эхлэжээ.

🚀FITCH ТУРКИЙН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ BB- БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЭВ. Fitch Ratings Туркийн зээлжих зэрэглэлийг энэ онд хоёр дахь удаагаа ахиулсан нь инфляцийг бууруулах үндсэн бодлогоо үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус компани Турк улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж, B+-ээс BB- болгосон байна.

💣ХЯТАДЫН PBOC АЛТНЫ ҮНЭ ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРСЭН ТУЛ ХУДАЛДАН АВАЛТАА ЗОГСООВ. Үнэт металлын үнэ дээд хэмжээндээ хүрсэн тул Хятадын төв банк өнгөрсөн 8 сард 4 дэх сардаа нэг ч алт нэмээгүй. Бямба гарагт гаргасан албан ёсны мэдээллээр Хятадын Ардын банкны эзэмшиж буй үнэт металлын үнэ өнгөрсөн сарын сүүлчээр өөрчлөгдөөгүй 72.8 сая трой унци болсон байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор