- ArdNews
- Posts
- Цахим Мэдээ 09.28
Цахим Мэдээ 09.28
🏦 Бондын өгөөж 2007 оноос хойших дээд түвшинд хүрч, Wall Street долоо хоногоо өсөлттэй хаалаа 📈

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Кофегоо аягалаад ☕, өнгөрсөн долоо хоногийн онцлох эдийн засаг, хөрөнгийн зах зээл, технологийн мэдээнүүдийг ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸🇨🇳 АНУ болон Хятад 30 тэрбум долларын тариф бууруулах тохиролцоонд хүрлээ 🤝
🏦 Бондын өгөөж 2007 оноос хойших дээд түвшинд хүрч, Wall Street долоо хоногоо өсөлттэй хаалаа 📈
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 09 сарын 25-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.66% , Nasdaq 100 индекс +2.21% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -1.87% , Ардкойн +0.83% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮4.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮683 сая буюу 14.73%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸🇨🇳 АНУ болон Хятад 30 тэрбум долларын тариф бууруулах тохиролцоонд хүрлээ 🤝

🇺🇸🇨🇳 АНУ, Хятад $30 тэрбумын тариф бууруулах тохиролцоонд хүрлээ
АНУ, БНХАУ харилцан $30 тэрбумын тарифын бууралт хийхээр тохиролцож, худалдааны түр эвлэрлээ дахин хоёр сараар сунгахаар болсон талаар Хятадын тал мэдээлэв. Ингэснээр хоёр улсын худалдааны хурцадмал байдлыг богино хугацаанд тогтворжуулах орон зай нэмэгдэж байна.
📦 Худалдааны эвлэрэл 2027 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ
Өмнө нь 11-р сарын 10-нд дуусахаар байсан худалдааны тохиролцоог 2027 оны 1-р сарын 10 хүртэл сунгажээ. Энэ хугацаанд талууд илүү өргөн хүрээний худалдааны хэлэлцээрийн нөхцөлийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр байна.
🤖 AI-ийн асуудлаар албан ёсны яриа хэлэлцээ эхлүүлнэ
Хоёр тал AI-ийн эрсдэл, боломж болон аюулгүй байдлын асуудлаар тусгай хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Дараагийн шатны уулзалтыг 11-р сард хийхээр төлөвлөж, AI-тай холбоотой ноцтой тохиолдолд харилцах тусгай сувгийг бий болгохоор ажиллаж байна. Өмнөх бэлтгэл уулзалтаар талууд AI аюулгүй байдлын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохирсон байв.
🤝 Худалдааны хамтарсан зөвлөл байгуулна
Вашингтон, Бээжин хоёр худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг тогтмол хэлэлцэх хамтарсан зөвлөл байгуулахаар тохиролцсон байна. Энэ нь тарифын маргаанаас гадна хоёр улсын эдийн засгийн харилцааг илүү тогтмол сувгаар зохицуулах оролдлого болж байна.
🌏 Том хэлэлцээрээс илүү тогтвортой байдлыг сонгов
Дээд түвшний уулзалтаар бүх маргаантай асуудлыг шийдвэрлэсэн томоохон хэлэлцээр байгуулаагүй ч худалдааны эвлэрлийг сунгаж, тариф болон AI-ийн асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэх суурь тавигдлаа. Уулзалтын өмнөх шинжээчдийн хүлээлт ч томоохон бодлогын өөрчлөлтөөс илүү харилцааны тогтвортой байдлыг хадгалах чиглэлд төвлөрч байсан юм.
💡 Ard Insight
АНУ-Хятадын харилцаанд энэ удаа “том хэлэлцээр” бус, хурцадмал байдлыг удирдах механизм илүү тодорхой болж байна. Тарифын бууралт худалдаанд эерэг дохио өгч байгаа бол AI-ийн албан ёсны хэлэлцээ эхэлж буй нь хоёр улсын өрсөлдөөн худалдаанаас технологийн бодлого руу улам өргөжсөнийг харуулж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
💼 ЯАГААД БОНД ГЭЖ? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🏦 Бондын өгөөж 2007 оноос хойших дээд түвшинд хүрч, Wall Street долоо хоногоо өсөлттэй хаалаа 📈

🚀 Dow 470 гаруй нэгжээр өсөж, Wall Street долоо хоногийг эерэг хаалаа
АНУ-ын гол индексүүд баасан гарагт өсөлттэй хаагдаж, Dow Jones 478.64 нэгж буюу 0.93%, S&P 500 0.51%, Nasdaq 0.48% тус тус нэмэгдэв. Долоо хоногийн дүнгээр S&P 500 1.2%, Nasdaq 2% өссөн бол технологийн салбар зах зээлийн өсөлтийг голлон дэмжлээ.
📈 Бондын өгөөж 2007 оноос хойших дээд түвшинд хүрэв
Хувьцааны зах зээл өссөн ч АНУ-ын 10 жилийн Treasury-ийн өгөөж 5.23%-д хүрч, 2007 оноос хойших хамгийн өндөр түвшнийг түр шинэчлэв. Эрчим хүчний өндөр үнэ, эдийн засгийн хүчтэй үзүүлэлтүүд болон Fed-ийн мөнгөний бодлогын төлөв бондын өгөөжийг өсгөж, хувьцааны үнэлгээнд дарамт болж байна.
🤖 Meta $2 их наядын үнэлгээнд ойртлоо
Meta-ийн хувьцаа шинэ AI agent болох Meta Muse-тэй холбоотой хүлээлтээр долоо хоногт 16.8% өсөж, компанийн зах зээлийн үнэлгээ $1.98 их наяд орчимд хүрчээ. Ингэснээр Meta $2 их наядын үнэлгээтэй компаниудын эгнээнд ороход тун ойртлоо.
🛢️ Нефтийн үнэ буурч, зах зээлд дэмжлэг үзүүлэв
АНУ–Ираны хэлэлцээгээр Ормузын хоолойн хөдөлгөөнийг сэргээх боломжтой гэсэн мэдээлэл нефтийн үнийг бууруулав. WTI 2.33%-иар буурч $92.41, Brent 2.14%-иар буурч $104.32 орчимд хаагдсан нь инфляцын дарамт намжих хүлээлтийг тодорхой хэмжээнд дэмжжээ.
🌏 Азийн зах зээл холимог хөдөлгөөнтэй байв
Японы Nikkei 225 1.3%-иар өссөн бол Хонконгийн Hang Seng 1.21%-иар буурав. Харин Oracle Japan улирлын рекорд борлуулалт, ашгийн дараа 7%-иас дээш өссөн нь технологийн салбарын онцлох хөдөлгөөн болов.
💡 Ard Insight
Wall Street өсөлттэй байгаа ч Treasury-ийн өгөөж 5%-иас давсан түвшинд тогтож буй нь зах зээлийн гол эрсдэл хэвээр байна. Одоогоор AI-тэй холбоотой технологийн хувьцааны өсөлт индексүүдийг дэмжиж байгаа ч бондын өгөөж үргэлжлэн нэмэгдвэл өндөр үнэлгээтэй хувьцаануудад дарамт нэмэгдэх боломжтой.
ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 🛒 Costco: Өсөлтөө хадгалж, дижитал борлуулалт эрчимжив
Costco-ийн IV улирлын орлого 11%-иар өсөж $95.7 тэрбум, EPS 15%-иар өсөж $6.75 хүрлээ. Тарифын буцаан олголтын нөлөөг хасвал EPS-ийн суурь өсөлт ойролцоогоор 12% байв.
Харин дижитал борлуулалт 20%-иар өсөж, жилийн дүнгээр $33 тэрбумыг давсан нь Costco-ийн нийт орлогын ойролцоогоор 11%-ийг бүрдүүлжээ. Худалдан авагчдын урсгал болон нэг худалдан авалтын дундаж дүн тус бүр 3.3%-иар өссөн нь үндсэн бизнесийн эрэлт тогтвортой байгааг харууллаа.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Дугаарыг бэлтгэсэн: А.Эрхбилгүүн
Some teams never seem to stop moving. They're on Attio, the agentic CRM.
Every customer signal is captured in one shared context layer, always current and compounding. Agents and workflows build pipeline, chase every buying signal, and move deals forward, an always-on revenue engine running alongside your team.
With Attio, you’ll get:
Leads automatically prioritised and routed to the right rep
Expansion and risk signals caught the moment they land
Follow-ups written in your voice, already there when you arrive
Teams like Parallel, Turbopuffer, and Wordsmith build on Attio. Are you one of them?


