• ArdNews
  • Posts
  • Цахим Мэдээ 09.21

Цахим Мэдээ 09.21

📈 ХНС бодлогын хүүгээ 3.75%-4.00% болголоо, Энэ онд дахин өсөх үү? ⚠️

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Кофегоо аягалаад ☕, өнгөрсөн долоо хоногийн онцлох эдийн засаг, хөрөнгийн зах зээл, технологийн мэдээнүүдийг ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸🇨🇳 АНУ-Хятадын өрсөлдөөн шинэ шатанд гарах уу? AI болон ховор элемент худалдааны гол хөзөр болж байна 🔥

  • 📈 ХНС бодлогын хүүгээ 3.75%-4.00% болголоо, Энэ онд дахин өсөх үү? ⚠️

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 09 сарын 18-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.50% , Nasdaq 100 индекс +2.61% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн +6.17% , Ардкойн -3.26% тус тус хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮360 сая буюу 11.38%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📊 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸🇨🇳 АНУ-Хятадын өрсөлдөөн шинэ шатанд гарах уу? AI болон ховор элемент худалдааны гол хөзөр болж байна 🔥

🇺🇸🇨🇳 АНУ, Хятад AI ба худалдааны шинэ тохиролцоог эрэлхийлж байна

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн нар Нью-Йоркт уулзаж, AI, тариф, ховор элемент болон чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн асуудлаар хэлэлцэнэ. Уулзалт нь энэ долоо хоногт болох АНУ–Хятадын дээд түвшний уулзалтын өмнөх гол бэлтгэл болж байна.

🤖 AI анх удаа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг болов

Талууд хүчирхэг AI загваруудтай холбоотой эрсдэлийг бууруулах боломж, тэр дундаа open-weight болон closed-weight AI системүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Бессент хоёр улсын AI экосистем хэт салж тусгаарлагдахаас зайлсхийх, нийтлэг эрсдэл дээр тодорхой “guardrails” тогтоох талаар ярилцах боломжтой гэж мэдэгдсэн.

⛏️ Ховор элемент худалдааны гол хөзөр хэвээр

Хятад өмнөх тохиролцооны хүрээнд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг сэргээхээр амласан ч АНУ-ын тал нийлүүлэлт хангалтгүй хэвээр гэж үзэж байна. AI, хагас дамжуулагч болон өндөр технологийн үйлдвэрлэлд шаардлагатай эдгээр түүхий эдийн урсгал хэлэлцээний хамгийн чухал асуудлуудын нэг болжээ.

📦 11-р сарын 10-наас өмнө худалдааны эвлэрлээ сунгах уу?

АНУ–Хятадын одоогийн худалдааны түр тохиролцоо 11-р сарын 10-нд дуусах бөгөөд талууд стратегийн бус барааны тарифыг бууруулах боломжийг мөн хэлэлцэнэ. Шинжээчдийн хувьд томоохон шинэ гэрээнээс илүүтэй хурцадмал байдлыг нэмэгдүүлэхгүй байх жижиг ахиц, тохиролцоонууд гарах хүлээлт давамгай байна.

💡 Ard Insight

АНУ–Хятадын өрсөлдөөн зөвхөн тарифаар хэмжигдэхээ больж, AI технологи + чухал ашигт малтмал + нийлүүлэлтийн сүлжээ гэсэн гурван стратегийн чиглэлд төвлөрч байна. Энэ удаагийн хэлэлцээ томоохон “breakthrough” авчрах эсэхээс илүүтэй хоёр тал технологи, худалдааны өрсөлдөөнөө хэрхэн удирдахыг харуулах нь зах зээлд чухал дохио болно.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

💼 ЯАГААД БОНД ГЭЖ? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈 ХНС бодлогын хүүгээ 3.75%-4.00% болголоо, Энэ онд дахин өсөх үү? ⚠️

🏦 Fed 3 жилийн дараа анх удаа хүүгээ өсгөлөө

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 3.75%-4.00% болголоо. FOMC уг шийдвэрийг 12-0 саналаар дэмжсэн бөгөөд инфляц зорилтот 2%-иас өндөр хэвээр байгаа нь бодлогоо дахин чангаруулах гол шалтгаан болжээ.

🔺 Энэ онд дахин нэг удаа хүү өсөж магадгүй

ХНС-ийн шинэ төсөөллөөр 18 оролцогчийн 16 нь энэ онд дахин хүү нэмэгдэх боломжтой гэж үзсэн бөгөөд дөрөв нь бүр хоёр удаагийн нэмэгдэл төсөөлжээ. Ингэснээр зах зээл хүү буурах хүлээлтээс илүү өндөр хүү удаан үргэлжлэх хувилбарыг анхаарч эхэлж байна.

  • 🛢️ Инфляц ХНС-ийн гол асуудал хэвээр

    ХНС 2026 оны нийт PCE инфляцын төсөөллөө 3.7%, суурь PCE-г 3.4% болгон нэмэгдүүлжээ. Эрчим хүчний үнийн өсөлт, тарифын нөлөө болон геополитикийн эрсдэл инфляцыг өндөр түвшинд удаан хадгалах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.

  • 📊 Wall Street шийдвэрийг хэрхэн хүлээж авав?

    Хүү өссөн ч шийдвэрийн дараа S&P 500 өсөж, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурсан байна. Зах зээл хүүгийн өсөлтийг урьдчилан тооцсон байсан бөгөөд хөрөнгө оруулагчид ХНС инфляцын эсрэг илүү шийдэмгий ажиллаж байгааг анхаарчээ.

🏠 Зээлийн өртөг аль хэдийн нэмэгдэж эхэлжээ

Мөнгөний бодлого чангарч буй хүлээлт зах зээлийн хүүд хэдийн нөлөөлсөн бөгөөд АНУ-ын 30 жилийн тогтмол хүүтэй ипотекийн зээлийн хүү 7.19%-д хүрчээ. Өндөр хүү удаан үргэлжилбэл өрхүүдийн зээлээс гадна компаниудын санхүүжилтийн өртөгт ч дарамт нэмэгдэнэ.

🎯 2%-ийн инфляцын зорилтод хүрэхэд хугацаа хэрэгтэй

ХНС инфляцыг 2%-ийн зорилтот түвшинд 2029 он хүртэл бүрэн хүрэхгүй гэж төсөөлж байна. Харин 2027 онд нийт PCE инфляц 2.3%, суурь инфляц 2.5% хүртэл мэдэгдэхүйц саарах төлөвтэй байгаа нь дараагийн бодлогын шийдвэрүүдэд чухал үзүүлэлт болно.

💡 Ard Insight

ХНС-ийн гурван жилийн дараах анхны хүүгийн өсөлт нь зах зээлийн гол асуултыг “хүү хэзээ буурах вэ?”-ээс “өндөр хүү хэр удаан үргэлжлэх вэ?” рүү шилжүүлж байна. Цаашид инфляц, эрчим хүчний үнэ болон хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд ХНС-ийн дараагийн алхмыг тодорхойлохын зэрэгцээ бондын өгөөж, хувьцааны үнэлгээ, компаниудын санхүүжилтийн өртөгт шууд нөлөөлөхөөр байна.

ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: ⚽ Liverpool: £703 саяын орлого, ердөө £8 саяын цэвэр ашиг

Liverpool FC 2025 санхүүгийн жилд орлогоо 14%-иар өсгөж £703 саяд хүргэсэн ч татварын дараах цэвэр ашиг нь ердөө £8 сая байв. Орлогын хамгийн том эх үүсвэр нь £323 саяын коммерс, £264 саяын медиа, £116 саяын тоглолтын өдрийн орлого байлаа.

💸 Орлого өссөн ч мөнгө нь хаашаа явдаг вэ?

Хөлбөмбөгийн клубүүдийн орлого өндөр ч тоглогчдын цалин, шилжүүлэг болон бүрэлдэхүүнээ өрсөлдөх чадвартай байлгах зардал асар их. Liverpool гэхэд FY25-д £428 саяыг ажилтнуудын зардалд, £117 саяыг тоглогчдын амортизацид зарцуулснаар үйл ажиллагааны ашиг нь £23 саяд тогтжээ.

📈 Ашиг бага ч клубын үнэ цэнэ өссөөр

FSG Liverpool-ийг 2010 онд ердөө £300 саяар худалдан авч байсан бол одоо клубын үнэлгээ $7 тэрбум давсан түвшинд яригдаж байна. Өөрөөр хэлбэл спортын клубын үнэ цэнийг зөвхөн жилийн ашгаар бус, брэнд, ховор актив, дэлхийн хэмжээний фан ба урт хугацааны өсөлтөөр үнэлж байна.

🏈 Яагаад NFL клубүүд илүү үнэтэй вэ?

NFL багийн дундаж үнэлгээ $9.3 тэрбум байхад Premier League-ийнх ердөө $2.4 тэрбум байна. Орлогын ялгаа үүнээс хавьгүй бага ч NFL-ийн багууд дунджаар $127 саяын үйл ажиллагааны ашигтай, харин Premier League-ийн клубүүд ердөө $17 саяын ашигтай байна. Salary cap, орлого хуваарилах тогтолцоо, доод лиг рүү унах эрсдэлгүй бүтэц нь АНУ-ын спортын багуудыг илүү ашигтай бизнес болгодог.

🌍 Хөлбөмбөгийн клубүүд глобал брэнд болж байна

Дэлхийн топ клубүүдийн орлогын гол хөдөлгөгч нь зөвхөн цэнгэлдэх хүрээлэн байхаа больжээ. Топ 20 клубын дундаж коммерс орлого FY18-ийн €168 саяас FY25-д €265 сая болж өсөж, телевизийн орлогыг давсан байна. Ийнхүү ивээн тэтгэгч, мерчандайз, лиценз болон дижитал сувгууд клубүүдийн дэлхийн фан баазыг бодит орлого болгон хувиргаж байна.

💡 Ard Insight

Liverpool-ийн тайлан спортын бизнесийн нэг сонирхолтой онцлогийг харуулж байна: өнөөдрийн ашиг бага байлаа гээд активын үнэ цэнэ бага гэсэн үг биш. Хязгаарлагдмал тооны дэлхийн хэмжээний клуб, өсөн нэмэгдэж буй медиа болон коммерс орлого, тэрбумтнууд ба институционал хөрөнгө оруулагчдын эрэлт нь спортын багуудыг улам ховор, өндөр үнэлгээтэй актив болгож байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Дугаарыг бэлтгэсэн: А.Эрхбилгүүн

The Company America’s Cattle Industry Needs Right Now

The U.S. cattle herd has fallen to 86.2 million head. 

That's the lowest level since 1951. And the problem isn't going away, plus ranchers face rising costs and a tightening labor market. 

Yet America still needs to produce beef. 

The equation is simple: Get more from every animal. 

DIT AgTech helps ranchers produce more with less through AI, nutrition automation and real-time data. Its infrastructure boosts herd performance while reducing labor and costs. 

Proven at scale in Australia: 

  • 500+ units deployed 

  • 370,000 head on the platform 

  • Up to 55% higher daily weight gain 

  • Up to 80% reduction in supplementation and labor costs 

What drives adoption? Ranchers get the technology free with a three-year nutrition plan. 

Removing the cost barrier allows DIT AgTech to scale adoption faster, generating more data and recurring revenue 

America needs more output from fewer cattle. DIT AgTech has built the infrastructure to make that possible.

𝘐𝘯 𝘮𝘢𝘬𝘪𝘯𝘨 𝘢𝘯 𝘪𝘯𝘷𝘦𝘴𝘵𝘮𝘦𝘯𝘵 𝘥𝘦𝘤𝘪𝘴𝘪𝘰𝘯, 𝘪𝘯𝘷𝘦𝘴𝘵𝘰𝘳𝘴 𝘮𝘶𝘴𝘵 𝘳𝘦𝘭𝘺 𝘰𝘯 𝘵𝘩𝘦𝘪𝘳 𝘰𝘸𝘯 𝘦𝘹𝘢𝘮𝘪𝘯𝘢𝘵𝘪𝘰𝘯 𝘰𝘧 𝘵𝘩𝘦 𝘪𝘴𝘴𝘶𝘦𝘳 𝘢𝘯𝘥 𝘵𝘩𝘦 𝘵𝘦𝘳𝘮𝘴 𝘰𝘧 𝘵𝘩𝘦 𝘰𝘧𝘧𝘦𝘳𝘪𝘯𝘨, 𝘪𝘯𝘤𝘭𝘶𝘥𝘪𝘯𝘨 𝘵𝘩𝘦 𝘮𝘦𝘳𝘪𝘵𝘴 𝘢𝘯𝘥 𝘳𝘪𝘴𝘬𝘴 𝘪𝘯𝘷𝘰𝘭𝘷𝘦𝘥. 𝘋𝘐𝘛 𝘈𝘨𝘛𝘦𝘤𝘩 𝘩𝘢𝘴 𝘧𝘪𝘭𝘦𝘥 𝘢 𝘍𝘰𝘳𝘮 𝘊 𝘸𝘪𝘵𝘩 𝘵𝘩𝘦 𝘚𝘦𝘤𝘶𝘳𝘪𝘵𝘪𝘦𝘴 𝘢𝘯𝘥 𝘌𝘹𝘤𝘩𝘢𝘯𝘨𝘦 𝘊𝘰𝘮𝘮𝘪𝘴𝘴𝘪𝘰𝘯 𝘪𝘯 𝘤𝘰𝘯𝘯𝘦𝘤𝘵𝘪𝘰𝘯 𝘸𝘪𝘵𝘩 𝘪𝘵𝘴 𝘰𝘧𝘧𝘦𝘳𝘪𝘯𝘨, 𝘢 𝘤𝘰𝘱𝘺 𝘰𝘧 𝘸𝘩𝘪𝘤𝘩 𝘮𝘢𝘺 𝘣𝘦 𝘰𝘣𝘵𝘢𝘪𝘯𝘦𝘥 𝘩𝘦𝘳𝘦: https://bit.ly/4bzuWCi​