- ArdNews
- Posts
- Цахим Мэдээ 09.14
Цахим Мэдээ 09.14
🇯🇵 Японы иенийн өсөлт дэлхийн хөрөнгийн урсгалыг хөдөлгөж эхэллээ⚠️

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Кофегоо аягалаад ☕, өнгөрсөн долоо хоногийн онцлох эдийн засаг, хөрөнгийн зах зээл, технологийн мэдээнүүдийг ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇯🇵 Японы иенийн өсөлт дэлхийн хөрөнгийн урсгалыг хөдөлгөж эхэллээ⚠️
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 09 сарын 11-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.20% , Nasdaq 100 индекс -0.58% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -1.66% , Ардкойн -1.48% тус тус уналттай байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮270 сая буюу 7.48%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ЭДИЙН ЗАСАГ: 🇯🇵 Японы иенийн өсөлт дэлхийн хөрөнгийн урсгалыг хөдөлгөж эхэллээ⚠️

💴 Иенийн ханш чангарч, carry trade-ийн эрсдэл нэмэгдлээ
Японы иенийн ханш сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрч, олон жил түгээмэл байсан carry trade стратегид шинэ дарамт үүсгэж байна. Японы Төв банк бодлогын хүүгээ цаашид өсгөж магадгүй гэсэн хүлээлт нэмэгдсэнээр иенийн ханш үргэлжлэн чангарах төлөвтэй байна.
📈 Хүү өсөх тусам carry trade-ийн өгөөж буурна
Carry trade нь бага хүүтэй валютаар санхүүжилт авч, өндөр өгөөжтэй хөрөнгөд байршуулах стратеги. Иенийн ханш чангарч, Японы хүү өсөх тусам ийм арилжааны санхүүжилтийн зардал нэмэгдэж, өмнөх шиг ашигтай байх боломж хумигдана.
🇨🇭 Швейцар франк дараагийн сонголт болж магадгүй
Хөрөнгө оруулагчид иений оронд Швейцар франк зэрэг бага хүүтэй валютыг сонирхож эхэлжээ. Швейцарийн бодлогын хүү бага хэвээр байгаа нь carry trade-ийн шинэ эх үүсвэр болох боломжийг нэмэгдүүлж байна.
🇨🇦 Канад доллар ч анхаарал татаж байна
Канадын Төв банк хүүгээ харьцангуй бага түвшинд хадгалж байгаа нь канад долларыг мөн carry trade-ийн боломжит санхүүжилтийн валют болгож байна. Гэхдээ эдийн засгийн төлөв болон АНУ-тай холбоотой худалдааны эрсдэл нь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна.
💡 Ard Insight
Иенийн ханшийн өсөлт нь зөвхөн валютын зах зээлийн хөдөлгөөн биш, олон улсын хөрөнгийн урсгалд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Хэрэв Японы Төв банк хүүгээ үргэлжлүүлэн өсгөвөл carry trade-үүд хумигдаж, эрсдэлтэй хөрөнгүүд дээр богино хугацааны савлагаа нэмэгдэх магадлалтай.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
💼 ЯАГААД БОНД ГЭЖ? Тогтмол орлого олох боломжтой, эрсдэл бага тул хөрөнгө оруулагчдын хамгийн түгээмэл сонголтын нэг болдог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 🎨 Adobe: 100 сая хэрэглэгчийг давсан Creative платформ
Adobe-ийн III улирлын орлого өмнөх оны мөн үеэс 13%-иар өсөж, 6.8 тэрбум долларт хүрсэн бол нийт ARR 11%-иар өсөж, 27.5 тэрбум доллар болжээ. Үйл ажиллагааны мөнгөн урсгал ч 2.5 тэрбум долларын улирлын дээд түвшинд хүрсэн байна.
🚀 Creative хэрэглэгчдийн тоо 70%-иар өслөө
Adobe-ийн Creative freemium бүтээгдэхүүний сарын идэвхтэй хэрэглэгч 100 саяыг давж, жилийн дүнгээр 70%-иас дээш өсөв. Мөн Adobe-ийн нийт сарын идэвхтэй хэрэглэгч 3 тэрбумыг давсан байна.
🤖 AI орлого өсөж байгаа ч эзлэх хувь бага хэвээр
AI-first бүтээгдэхүүний ARR 650 сая долларыг давж, 150%-иас дээш өссөн ч нийт ARR-ийн ердөө 2%-ийгбүрдүүлж байна. Adobe одоогоор богино хугацааны орлогоос илүү хэрэглэгч татах, AI хэрэглээг нэмэгдүүлэхэд төвлөрч байгаа бөгөөд цаашид agentic болон credit-based AI бүтээгдэхүүнүүдээр орлогоо өсгөхөөр зорьж байна.

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Дугаарыг бэлтгэсэн: А.Эрхбилгүүн
How Jennifer Aniston’s LolaVie brand grew sales 40% with CTV ads
For its first CTV campaign, Jennifer Aniston’s DTC haircare brand LolaVie had a few non-negotiables. The campaign had to be simple. It had to demonstrate measurable impact. And it had to be full-funnel.
LolaVie used Roku Ads Manager to test and optimize creatives — reaching millions of potential customers at all stages of their purchase journeys. Roku Ads Manager helped the brand convey LolaVie’s playful voice while helping drive omnichannel sales across both ecommerce and retail touchpoints.
The campaign included an Action Ad overlay that let viewers shop directly from their TVs by clicking OK on their Roku remote. This guided them to the website to buy LolaVie products.
Discover how Roku Ads Manager helped LolaVie drive big sales and customer growth with self-serve TV ads.
The DTC beauty category is crowded. To break through, Jennifer Aniston’s brand LolaVie, worked with Roku Ads Manager to easily set up, test, and optimize CTV ad creatives. The campaign helped drive a big lift in sales and customer growth, helping LolaVie break through in the crowded beauty category.


