• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 09.05

Цахим Мэдээ 09.05

🇨🇳 Хятад: BRICS орнууд долларын ноёрхлоос ангид шинэ шат руу шилжинэ 💱

Баасан гарагийн мэнд! Шүүхийн шийдвэрээр Google компани Chrome-оо зарах шаардлагагүй боллоо. Энэхүү мэдэгдэл гарсны араас Google компанийн хувьцаа +6% өслөө. 🔺

  • 📈 Намрын эхэнд алт огцом өсөж дээд ханшаа дахин тогтоолоо 🏆

  • 🇨🇳 Хятад: BRICS орнууд долларын ноёрхлоос ангид шинэ шат руу шилжинэ 💱

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 09 сарын 04-ний Пүрэв гарагийн байдлаар S&P 500 индекс +0.16% , Nasdaq 100 индекс +1.02% өсөлттэй байсан бол Биткойн -0.51% , АрдКойн +0.29% хэлбэлзэлтэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮511 сая төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮9 сая буюу 8.13%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈 Намрын эхэнд алт огцом өсөж дээд
ханшаа дахин тогтоолоо 🏆

Эх сурвалж: CNBC.com

🤔 Юу болсон бэ? Зуны турш саарсан байсан алтны ханш намрын эхлэлээр огцом өсөж, Нью-Йоркийн зах зээл дээр нэг унц алт 3,580 долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос +3%, сарын дүнгээр +5.6%-ийн өсөлт болж, алтны түүхэн шинэ дээд үзүүлэлтээр тэмдэглэгдэв.

📌 Зах зээлийн хөдөлгөөн

  • Өсөлтийн гол шалтгаан нь АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл илтгэл байлаа. Тэрээр инфляцыг заавал 2%-д хүргэх зорилтоо түр хойшлуулж, эдийн засгийн өсөлтийн сааралт руу илүү анхаарна гэдгээ илэрхийлсэн нь зах зээлд мөнгөний бодлого зөөлрөх дохио өгсөн.

📊 Эдийн засгийн үзүүлэлтүүд

АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр, хүнс, эрчим хүчийг хассан суурь хувийн хэрэглээний зардлын индекс (Core PCE) 7-р сард жилийн +2.9%-иар өссөн. Энэ үзүүлэлт нь ХНС-ийн инфляцын гол хэмжүүр бөгөөд бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулах хүлээлтийг зах зээлд бий болгож байна.

⚠️ Хөрөнгө оруулагчдын хандлага

Хэдийгээр дэлхийн нийт улс оронд инфляц өссөөр байгаа ч хөдөлмөрийн зах зээл суларч, эдийн засгийн идэвх буурч буй нь “стагфляци”-ийн шинжтэй гэж шинжээчид үзэж байна. Үүний улмаас хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах аюулгүй хөрөнгө болох алт руу хандлаа.

✅ Эцэст нь байна аа… Алтны үнэ 3,500 доллароор давж, шинэ дээд түвшинд хүрсэн нь хөрөнгө оруулагчид богино хугацааны савлагаанаас илүүтэйгээр урт хугацааны тогтвортой байдлыг эрэлхийлж буйг харуулж байна.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇨🇳 Хятад: BRICS орнууд долларын ноёрхлоос ангид шинэ шат руу шилжинэ 💱

Эх сурвалж: wsj.com

🤔 Юу болсон бэ? Хятад улс BRICS-ийн гишүүн орнууд ойрын хугацаанд АНУ-ын долларт хэт найдах хамаарлыг бууруулах алхмуудыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. Энэ нь олон улсын валютын системд шинэ тэнцвэр бий болгох зорилготой, дэлхийн санхүүгийн зах зээлд нөлөө үзүүлэхүйц үйл явдал болж байна.

📌 Дэлхийн валютын тогтолцоо ба Хятадын байр суурь 

Хятад улс олон улсын худалдаа, санхүүгийн урсгалд долларын давамгай байдлыг бууруулах нь стратегийн зорилт гэж үзэж байна. Бээжин энэ чиглэлээр Бразил, Орос, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг BRICS-ийн түншүүдтэй хамтран ажиллах бөгөөд дотоодын валютын хэрэглээг өргөжүүлэх, төлбөр тооцооны шинэ системийг нэвтрүүлэх алхмуудыг дурдаад байна.

⚔️ Геополитик ба өрсөлдөөний сорилт 

Энэхүү шийдвэр нь АНУ-ын худалдааны бодлого болон геополитикийн дарамтад BRICS-ийн орнууд хамтын хариу арга хэмжээ авч байгаагийн нэг илрэл гэж шинжээчид дүгнэжээ. Долларын ноёрхлыг сулруулах нь хөгжиж буй орнуудын санхүүгийн тусгаар тогтнолыг нэмэгдүүлэх ч, зах зээлийн тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлтэй.

🏭 Шинэ систем ба төлбөрийн дэд бүтэц 

BRICS-ийн төв банкнууд болон санхүүгийн байгууллагууд дотоодын валют дээр суурилсан худалдаа, санхүүгийн платформыг хөгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд Хятад улс энэ чиглэлд технологийн болон зохицуулалтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

🌍 Дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөө

Хэрэв долларын хэрэглээ буурвал дэлхийн валютын тогтолцоонд олон туйлт байдал бий болж, евро, юань болон бусад бүс нутгийн валютын нөлөө нэмэгдэж болзошгүй. Энэ нь олон улсын худалдааны бүтэц, хөрөнгө оруулалтын урсгалд шинэ эрсдэл, боломжуудыг зэрэгцүүлэн авчрах төлөвтэй байна.

👀 Эцэст нь байна аа… BRICS-ийн гишүүн орнуудын долларын хамаарлыг бууруулах алхам нь дэлхийн санхүүгийн зах зээлийн тогтолцоог өөрчлөхөд чухал дохио болж байна. Хятад улс энэ үйл явцад төв байр суурь эзэлж, олон улсын худалдааны урсгалд юанийн нөлөөг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа нь бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засагт гүнзгий ул мөр үлдээхээр байна. 📈💱

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🛢️ Нефть ба хийн салбарын худалдан авалт: Техаст төвтэй Crescent Energy компани өрсөлдөгч шатахуун үйлдвэрлэгч Vital Energy-г 733 сая долларын бүхэлдээ хувьцаагаар хийгдэх хэлцлээр худалдан авахаар боллоо.

🚀 SpaceX Starship туршилтыг хойшлууллаа: SpaceX компани газар дээрх системийн асуудлаас шалтгаалан Starship-ийн 10 дахь туршилтын хөөргөлтийг хойшлуулсан бөгөөд энэ нь тус компанийн Ангараг руу чиглэсэн пуужингийн хөтөлбөрт дахин нэг саатал боллоо.

🚗 Nissan-ийн хувьцаа уналттай: Nissan-ийн хувьцаа 6%-иас илүү уналаа. Учир нь Mercedes-Benz өөрийн эзэмшиж байсан 3.8%-ийн хөрөнгө оруулалтаа зарна гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь хөрөнгийн багцаа дахин төлөвлөгөө боловсруулах шаардлагатай боллоо.

🏛️ Цагаан ордноос Азид чиглэсэн тарифыг нэмэгдүүллээ: АНУ Энэтхэгийн бараанд ногдуулж буй тарифыг 9-р сарын 1-ээс эхлэн хоёр дахин нэмэгдүүлж, нийт 50%-д хүргэхээр болжээ. Үүнээс гадна ерөнхийлөгч Трамп Хятадаас импортолж буй ховор металлын бүтээгдэхүүнд 200%-ийн тариф ногдуулах талаар анхаарууллаа.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Дайны жилүүд дахь Лондонгийн бирж

Дэлхийн II дайны үеэр Лондонгийн хөрөнгийн бирж хаагдсан ч нэг ажилтан өдөр бүр ирж ханшийн самбарыг гараар шинэчилж байсан нь түүхэнд үлджээ.

📄 Тайланг нь сонжвол: 💻 Alibaba-ийн ашиг огцом өсөв

Alibaba (BABA) компанийн ашиг 78%-иар өсөж, үүлэн тооцооллын борлуулалт 26%-иар нэмэгдсэн байна. Энэ өсөлтийг хиймэл оюун ухааны эрэлт хүчтэй дэмжсэн. Гэсэн хэдий ч компанийн нийт орлого 34.6 тэрбум доллар болж, шинжээчдийн таамагт хүрсэнгүй ээ. AI-тэй холбоотой үүлэн үйлчилгээний орлого сүүлийн 8 улирал дараалан гурвалсан тоогоор (triple digits) өсөлт үзүүлсэн хэвээр байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор