• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 09.01

Цахим Мэдээ 09.01

🇨🇳 Хятад: BRICS орнууд долларын ноёрхлоос ангид шинэ шат руу шилжинэ 💱

In partnership with

Шинэ 7 хоногийн мэнд! Хичээлийн шинэ жилийн баярын мэнд! 📚✨Энэ жил улсын хэмжээнд Нийслэлээс 402 тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулжээ. Тус зарцуулалтын 108 тэрбум нь урсгал зардалд, их засварт 20 тэрбум мөн нөөцийн санд 8.2 тэрбумыг хамгийн ихдээ тусгасан байна.

Монгол хүүхэд бүр эрдэм боловсролдоо шамдан суралцаж, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай! 🇲🇳

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  •  🪙 Bitcoin алтны үнэлгээнд ойртож, “digital gold” статусаа баталгаажуулах өндөр боломжтой. 🚀

  • 🇨🇳 Хятад: BRICS орнууд долларын ноёрхлоос ангид шинэ шат руу шилжинэ 💱

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 08 сарын 29-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.04% , Nasdaq 100 индекс -0.17% хэлбэлзэлтэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -1.33% , АрдКойн -1.61% тус тус уналттай байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2,2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮84 сая буюу 3.72%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🪙 Bitcoin алтны үнэлгээнд ойртож, “digital gold” статусаа баталгаажуулах өндөр боломжтой. 🚀

Эх сурвалж: CNBC.com

🤔 Юу болсон бэ? JPMorgan Chase & Co. гаргасан тайландаа Bitcoin нь алттай харьцуулахад “үнэ цэнээсээ хэт доогуур үнэлэгдсэн” (undervalued) байна гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар Bitcoin-ийн зах зээлийн нийт үнэлгээ 2.1 их наяд доллар байгаа бөгөөд энэ нь алтны нийт зах зээлийн үнэлгээнээс хэт бага байгаа ч, сангуудын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр илүү өндөр түвшинд хүрэх боломжтой гэж тайланд дурджээ.

👀 Хөрөнгө оруулагчдын санаа

Bitcoin нь сүүлийн саруудад ханшийн огцом хэлбэлзэлтэй байсан бөгөөд АНУ-ын бодлогын хүүгийн чиглэл, мөнгөний бодлогын хатуу шийдвэрүүдэд, крипто зохицуулалтын тодорхой бус байдал зэрэг нь зах зээлд эрсдэлийн хүчин зүйл болж байна.

🗣️ Шинжээчдийн таамаг 

  • JPMorgan: Bitcoin алтны үнэлгээнд ойртож, “digital gold” статусаа баталгаажуулах өндөр боломжтой.

  • Galaxy Digital: Сангуудын хөрөнгө оруулалт тасралтгүй орж ирж байгаа нь ханшийг дэмжих гол хүчин зүйл гэж үзэж байна.

  • UBS: Криптовалютын богино хугацааны савлагаа хэвээр ч, урт хугацаанд хөрөнгийн төрөлжилтийн нэг чухал хэрэгсэл байх болно гэж дүгнэжээ.

😰 Юуг анхаарах вэ? Ойрын хугацаанд Bitcoin-ийн ханшид АНУ-ын төв банкны хүүгийн шийдвэр, алтны ханшийн өөрчлөлт, мөн крипто ETF-үүдийн урсгал хамгийн ихээр нөлөөлөхөөр байна.

Эцэст нь байна аа… Bitcoin богино хугацаанд өндөр савлагаатай хэвээр байгаа ч, томоохон хөрөнгө оруулалтын банкнуудын дүгнэлтээр алттай харьцуулахад үнэлгээ нь харьцангуй доогуур байгаа нь хөрөнгө оруулагчдад сонирхолтой боломж нээж байна.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇨🇳 Хятад: BRICS орнууд долларын ноёрхлоос ангид шинэ шат руу шилжинэ 💱

Эх сурвалж: wsj.com

🤔 Юу болсон бэ? Хятад улс BRICS-ийн гишүүн орнууд ойрын хугацаанд АНУ-ын долларт хэт найдах хамаарлыг бууруулах алхмуудыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. Энэ нь олон улсын валютын системд шинэ тэнцвэр бий болгох зорилготой, дэлхийн санхүүгийн зах зээлд нөлөө үзүүлэхүйц үйл явдал болж байна.

📌 Дэлхийн валютын тогтолцоо ба Хятадын байр суурь 

Хятад улс олон улсын худалдаа, санхүүгийн урсгалд долларын давамгай байдлыг бууруулах нь стратегийн зорилт гэж үзэж байна. Бээжин энэ чиглэлээр Бразил, Орос, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг BRICS-ийн түншүүдтэй хамтран ажиллах бөгөөд дотоодын валютын хэрэглээг өргөжүүлэх, төлбөр тооцооны шинэ системийг нэвтрүүлэх алхмуудыг дурдаад байна.

⚔️ Геополитик ба өрсөлдөөний сорилт 

Энэхүү шийдвэр нь АНУ-ын худалдааны бодлого болон геополитикийн дарамтад BRICS-ийн орнууд хамтын хариу арга хэмжээ авч байгаагийн нэг илрэл гэж шинжээчид дүгнэжээ. Долларын ноёрхлыг сулруулах нь хөгжиж буй орнуудын санхүүгийн тусгаар тогтнолыг нэмэгдүүлэх ч, зах зээлийн тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлтэй.

🏭 Шинэ систем ба төлбөрийн дэд бүтэц 

BRICS-ийн төв банкнууд болон санхүүгийн байгууллагууд дотоодын валют дээр суурилсан худалдаа, санхүүгийн платформыг хөгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд Хятад улс энэ чиглэлд технологийн болон зохицуулалтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

🌍 Дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөө

Хэрэв долларын хэрэглээ буурвал дэлхийн валютын тогтолцоонд олон туйлт байдал бий болж, евро, юань болон бусад бүс нутгийн валютын нөлөө нэмэгдэж болзошгүй. Энэ нь олон улсын худалдааны бүтэц, хөрөнгө оруулалтын урсгалд шинэ эрсдэл, боломжуудыг зэрэгцүүлэн авчрах төлөвтэй байна.

👀 Эцэст нь байна аа… BRICS-ийн гишүүн орнуудын долларын хамаарлыг бууруулах алхам нь дэлхийн санхүүгийн зах зээлийн тогтолцоог өөрчлөхөд чухал дохио болж байна. Хятад улс энэ үйл явцад төв байр суурь эзэлж, олон улсын худалдааны урсгалд юанийн нөлөөг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа нь бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засагт гүнзгий ул мөр үлдээхээр байна. 📈💱

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🛢️ Нефть ба хийн салбарын худалдан авалт: Техаст төвтэй Crescent Energy компани өрсөлдөгч шатахуун үйлдвэрлэгч Vital Energy-г 733 сая долларын бүхэлдээ хувьцаагаар хийгдэх хэлцлээр худалдан авахаар боллоо.

🚀 SpaceX Starship туршилтыг хойшлууллаа: SpaceX компани газар дээрх системийн асуудлаас шалтгаалан Starship-ийн 10 дахь туршилтын хөөргөлтийг хойшлуулсан бөгөөд энэ нь тус компанийн Ангараг руу чиглэсэн пуужингийн хөтөлбөрт дахин нэг саатал боллоо.

🚗 Nissan-ийн хувьцаа уналттай: Nissan-ийн хувьцаа 6%-иас илүү уналаа. Учир нь Mercedes-Benz өөрийн эзэмшиж байсан 3.8%-ийн хөрөнгө оруулалтаа зарна гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь хөрөнгийн багцаа дахин төлөвлөгөө боловсруулах шаардлагатай боллоо.

🏛️ Цагаан ордноос Азид чиглэсэн тарифыг нэмэгдүүллээ: АНУ Энэтхэгийн бараанд ногдуулж буй тарифыг 9-р сарын 1-ээс эхлэн хоёр дахин нэмэгдүүлж, нийт 50%-д хүргэхээр болжээ. Үүнээс гадна ерөнхийлөгч Трамп Хятадаас импортолж буй ховор металлын бүтээгдэхүүнд 200%-ийн тариф ногдуулах талаар анхаарууллаа.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Дайны жилүүд дахь Лондонгийн бирж

Дэлхийн II дайны үеэр Лондонгийн хөрөнгийн бирж хаагдсан ч нэг ажилтан өдөр бүр ирж ханшийн самбарыг гараар шинэчилж байсан нь түүхэнд үлджээ.

📄 Тайланг нь сонжвол: 💻 Alibaba-ийн ашиг огцом өсөв

Alibaba (BABA) компанийн ашиг 78%-иар өсөж, үүлэн тооцооллын борлуулалт 26%-иар нэмэгдсэн байна. Энэ өсөлтийг хиймэл оюун ухааны эрэлт хүчтэй дэмжсэн. Гэсэн хэдий ч компанийн нийт орлого 34.6 тэрбум доллар болж, шинжээчдийн таамагт хүрсэнгүй ээ. AI-тэй холбоотой үүлэн үйлчилгээний орлого сүүлийн 8 улирал дараалан гурвалсан тоогоор (triple digits) өсөлт үзүүлсэн хэвээр байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

The Daily Newsletter for Intellectually Curious Readers

Join over 4 million Americans who start their day with 1440 – your daily digest for unbiased, fact-centric news. From politics to sports, we cover it all by analyzing over 100 sources. Our concise, 5-minute read lands in your inbox each morning at no cost. Experience news without the noise; let 1440 help you make up your own mind. Sign up now and invite your friends and family to be part of the informed.