- Ard News
- Posts
- Цахим мэдээ 08.09
Цахим мэдээ 08.09
💔8 САРЫН 5: УОЛЛ СТРИЙТИЙН ТҮҮХЭНД ХАМГИЙН ХАР ӨДРҮҮДИЙН НЭГ
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
💔8 сарын 5: Уолл Стрийтийн түүхэнд хамгийн хар өдрүүдийн нэг
🏗️Ипотекийн зээлийн хүү сүүлийн 12 сарын хамгийн доод түвшиндээ хүрлээ
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁
2024 оны 8 сарын 9-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.51% , Nasdaq 100 индекс -0.43%-ийн тус тус уналттай байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт 0.62%-ийн уналттай хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.3 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮82 сая буюу 2.43%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚒УОЛЛ СТРИЙТИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАР ДАВАА ГАРАГ🚒
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
🤔Хар Даваа гараг гэж байх боломжтой юу? Хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт тун онцгүй өдрийг эхлүүллээ. Тодруулбал томоохон индексүүд болох Nasdaq 100 индекс 3.5%, DOW 30 индекс 3%, Японы Nikkei 225 индекс 12%-иар тус тус уналт үзүүлж түүхэн дэх хамгийн хар Даваа гараг болж өнгөрөв.
👀3 Шалтгаан: Өнгөрсөн долоо хоногийн хөрөнгийн зах зээлийг хямралд оруулсан гурван шалтгааныг дурдвал: Эдийн засгийн уналт, ХНС хангалттай шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгаа явдал, хиймэл оюун ухаанд тавьсан томоохон бооцоо үр дүнгээ өгөхгүй байж магадгүй гэсэн итгэл.
🧠Хямралын айдас: Хамгийн гол нь АНУ-ын эдийн засаг урьд өмнө нь таамаглаж байснаас хамаагүй муу байгаа гэсэн айдас байгаа нь баасан гаригт ажилгүйдлийн түвшин гэнэтийн өсөлтөөр нотлогдож байна. Хөдөлмөрийн статистикийн товчооноос мэдээлснээр АНУ-ын эдийн засаг 7 сард ердөө 114,000 ажлын байр нэмж, хүлээгдэж байснаас хамаагүй бага бөгөөд ажилгүйдлийн түвшин 4.3% хүртэл өссөн байна. Хэдийгээр энэ нь өөрөө эрүүл бус ажилгүйдлийн түвшин биш ч түүний гэнэтийн өсөлт нь түгшүүр төрүүлээд байгаа аж.
💡 ХНС-ийн асуудал: ХНС өнгөрсөн долоо хоногт олон хүний бодож байсан шиг бодлогын хүүг хэвээр үлдээсэн. Тэгвэл хөрөнгийн зах зээл ХНС-ийн тэвчээрийг алдаа гэж үзэх нь улам бүр нэмэгдсээр байна. Хүүгийн бууралт нь аж ахуйн нэгжүүдийн зээлийн зардлыг бууруулж, компаниуд ажилд авахад зарцуулах мөнгийг чөлөөлөх замаар хөдөлмөрийн зах зээлийг дэмжихэд тусалдаг. Хэдийгээр бодлогын хүүг хэвээр үлдээх нь эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж инфляц огцом буурч байгаа хэдий ч , ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа нь ХНС ажилчдын цомхотголд шилжихээс өмнө арга хэмжээ авахгүй бол хэтэрхий оройтсон байж магадгүй гэж эмээж байна.
🤔Хиймэл оюун ухаан санаа зовж байна: Хиймэл оюун ухаанд оролцдог технологийн компаниудад томоохон бооцоо тавьсны улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд хувьцааны ханш огцом өсөж олон хүмүүс хиймэл оюун ухаан дэлхийн дахинд аж үйлдвэрийн хувьсгалыг бий болгоно гэж найдаж байсан. Гэхдээ хиймэл оюун ухааны ашиг орлого бараг байхгүй, аж үйлдвэрлэлийн хувьсгал бүтээх технологи нь хараахан бэлэн болоогүй байгаа зэрэг нь хөрөнгө оруулагчдын айдсыг нэмэгдүүлсээр л... Арилжаачид өнгөрсөн оны эхнээс өсөж байсан Apple, Nvidia, Microsoft, Meta, Amazon, Alphabet болон бусад технологийн хувьцаануудын томоохон арилжааг сулруулж эхэлжээ.
🔥Ямартай ч ХНС хүүгээ бууруултал хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгөө хамгаалахын тулд газрын тос, крипто, ялангуяа технологийн хувьцаанаас гарцгааж, үүний оронд тэд бонд гэх мэт аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү цутгаж байгаа нь Төрийн сангийн өгөөжийг бууруулсаар... Хэрэв энэ байдал даамжирвал ХНС шуурхай арга хэмжээ авч чадах болов уу?
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 96407073, 86035457
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🏗️ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ СҮҮЛИЙН 12 САРЫН ХАМГИЙН ДООД ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
⌛Хөдөлмөр эрхлэлтийн индекс хүлээгдэж байснаас сул гарсан нь Холбооны нөөцийн сан (ХНС) ирэх сард бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл энэхүү мэдээтэй давхцан АНУ-ын орон сууцны зээлийн хүү өнгөрсөн долоо хоногт огцом уналаа. 30 жилийн тогтмол хүүтэй орон сууцны дундаж хүү өнгөрсөн долоо хоногт 6.73%-иас 6.47% болтлоо уналтыг үзүүлсэн аж.
🚀Орон сууцны үнэ тэнгэр дээр: Орон сууцны үнэ улсын хэмжээнд тэнгэрт хадаж байгаа нь орон сууцны эрэлт сайжирсан ч нийлүүлэлтээсээ давсантай холбоотой байна. Орон сууц худалдан авах нь худалдан авагчдад, ялангуяа Нью-Йорк, Сан Диего, Лас Вегас зэрэг үнэ хурдацтай өсөж буй бүс нутагт амьдардаг бага орлоготой хүмүүст бараг л боломжгүй зүйл болж хувирав. Харвардын орон сууцны судалгааны нэгдсэн төвийн саяхан гаргасан тайланд түрээслэгчдийн хувьд нөхцөл байдал тийм ч сайнгүй байгааг тусгажээ.
🤫Ипотекийн зээлийн хүү нь төрийн сангийн өгөөжөөс шууд хамааралтай: АНУ-ын 10 жилийн хугацаатай төрийн сангийн өгөөжөөс хамааралтай бөгөөд энэ нь ХНС-ийн бодлогын хүүгийн шийдвэрээс шалтгаалан хэлбэлздэг. Өнгөрсөн сард ажилгүйдлийн түвшин 2021 оны 10 сараас хойших хамгийн дээд түвшинд хүрсэн тухай засгийн газрын ажлын тайланд тусгасны дараа бондын өгөөж өнгөрсөн долоо хоногт огцом унасан байна.
💪Холбооны Нөөцийн Санг хөдөлгөх хүч хөдөлмөр эрхлэлтийн индекс... ХНС инфляцын мэдээллийг анхааралтай ажиглаж, үнийн дарамт хяналтад орж байгааг нотлох нэмэлт нотолгоог хүлээж байгаа ч хөдөлмөрийн зах зээл улам дордож байгаа шинж тэмдэг нь Төв банкийг хүүгээ илүү хурдан бууруулахад түлхэж болзошгүй юм. Инфляцын дараагийн мэдээ Лхагва гарагт зарлагдах ба 7 сарын хэрэглээний үнийн индекс (ХҮИ) гарна.
✅Эцэст: АНУ-д ашиглалтад орсон орон сууцны дундаж үнэ энэ оны 6 сард 426,900 доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.1%-иар өсжээ. Энэ нь орон сууцны үнэ 2 сар дараалан түүхэн дээд хэмжээндээ хадгалагдаж байгаа бол, үнийн өсөлтийн 12 дахь сар болсон байна.
🤔2008 оны үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт дахин бий болох боломжтой юу? Сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ огцом нэмэгдэж байгаа ч бодлогын хүү хэт өндөр хүүгийн зардал худалдан авагчдыг дарамтад оруулж байгаа нь орон сууцны борлуулалт буурах шалтгаан болов. Өндөр бодлогын хүү удаан хугацаанд үргэлжлэх нь үл хөдлөх хөрөнгийн салбарт хүндхэн цохилт болох нь дамжиггүй.Гэсэн хэдий ч ХНС-ийн бодлогын хүүг дараа сард бууруулна гэсэн найдвар нь ипотекийн зээлийн хүүг бууруулж, орон сууцны нөөц нэмэгдэх нь эцэстээ илүү олон худалдан авагчдыг зах зээлд татах боломжийг олголоо. Хэрэв бодлогын хүүг бууруулахгүй бол яах бол?
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
📉Хятадын хэрэглээний инфляц өсөлттэй гарсан ч сул эрэлт голлох асуудал хэвээр байна. Эдийн засаг өсөлттэй байсантай холбоотой бус цаг агаарын нөхцөл байдал тааруу байсан нь хүнсний инфляцыг нэмэгдүүлжээ. Өндөр хэлбэлзэлтэй хүнс, эрчим хүчний үнийг хассан суурь инфляц 0.4%-д хүрсэн (нэгдүгээр сараас хойшх хамгийн доод утга) нь Хятадын эдийн засаг удаашралтай байгааг илтгэж байна.
😱Инфляцын 7-р сарын тоо гарав. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 7-р сар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 5.0 хувьтай гарлаа.
📈АНУ-ын моргэйжийн хүү сүүлийн 15 сарын доод түвшинд хүрлээ. 2022 оны эхээр АНУ-ын инфляцтай тэмцсэн үйл ажиллагааны хүрээнд хоёр дахин өссөн байсан моргэйжийн хүү өнгөрсөн оны 5-р сараас бага утгад анх удаа хүрэв. Өнгөрсөн жил орон сууцны борлуулалт сүүлийн 30 жил байгаагүй бага байсан үйл явц энэ онд ч хэвээр хадгалагдахаар байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор