- Ard News
- Posts
- Цахим мэдээ 08.02
Цахим мэдээ 08.02
📈Жером Пауэлл: 9 сард бодлогын хүүг бууруулах боломжтой
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
📈Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүгийн хүлээлт
🚀Арилжааны банкуудын хагас жилийн гүйцэтгэлийг харьцуулбал
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁
2024 оны 8 сарын 2-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.28% , Nasdaq 100 индекс -2.23%-ийн тус тус уналттай байсан бол крипто өнгөрсөн 7 хоногт 4.99%-ийн уналттай хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮15.2 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮117 сая буюу 0.77%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ:🚀ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САНГИЙН БОДЛОГЫН ХҮҮГИЙН ХҮЛЭЭЛТ
Эх сурвалж: Уолл Стрийт Журнал
⌛ХНС-ийн бодлогын хүүг бууруулах шийдвэрийг хуруу даран хүлээсээр л. Сүүлийн нэг жилийн хугацаанд ХНС зээлийн хүүгээ сүүлийн 20 жилийн хамгийн дээд түвшинд барьж байгаа нь орон сууцны зээл авах, мөнгө зээлэх, өрөө төлөх зэрэг хүүгийн дарам нэмэгдэж бэрхшээлтэй болгосон. Харин одоо ХНС тахлын аймшигт хар өдрүүдээс хойш хийгээгүй зүйлээ хэзээ хийх вэ? гэдэг асуулт хүлээлт үүсгэсээр л...
🤔Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон 8 сарын мөнгөний бодлогын хурлаар ХНС дахин нэг удаа бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргасан нь тийм ч таатай байсангүй. Хурлын дараа ХНС-ийн дарга Жером Пауэлл 9 сард болох дараагийн мөнгөний бодлогын хурлын үеэр бодлогын хүүг бууруулах асуудал яригдаж магадгүй юм гэсэн нь хүлээлт эцэслэгдэж магадгүйн дохио болов.
🤫ХНС хэзээ хүүгээ бууруулах вэ? Таны итгэлтэй байж болох цорын ганц зүйл бол ХНС-ын 9-р сарын 17-18-нд болох мөнгөний бодлогын хурлаас өмнө бууруулахгүй нь баттай болов. Төв банкнуудын оны эхэнд таамаглаж байсан ХНС энэ онд нэгээс олон удаа бодлогын хүүгээ бууруулах магадлал улам багассаар. Учир нь Төв банк эдийн засаг хэрхэн хөгжиж байгааг харахын тулд илүү урт хугацаанд таналт хийх хүсэлтэй байх магадлалтай байна.
❌АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нөлөөлөх болов уу? Жером Пауэлл хэлэхдээ ХНС цаг хугацаанаас үл хамааран Америкийн эдийн засгийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах болно хэмээв. Өөрөөр хэлбэл "Улс төрийн нөлөө болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөл үл хамааран ХНС-ийн бодлогын хүүгийн шийдвэрт нөлөөлөхгүй гэсэн нь олзуурхууштай.
✅Ханш бууруулах магадлал: ХНС-ийн фьючерсийн мэдээллээс харахад 9 сард болох хурлаар ХНС бодлогын хүүгээ бууруулна гэдэгт хөрөнгө оруулагчид бүрэн итгэлтэй байгаа харагдаж байна. Хөрөнгө оруулагчдын өсөн нэмэгдэж буй хувь хэмжээ нь ХНС хагас нэгж буу 0.5 нэгжийн бууралт хийнэ гэж үзэж байгаа ч олонх нь дөрөвний нэг нэгж буюу 0.25 нэгжээр бууруулна гэсэн хүлээлттэй байна.
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 96407073, 86035457
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ:🤔АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ
Эх сурвалж: МХБ
👀Арилжааны банкнууд хэр ажиллав. Олон нийтэд нээлтэй 6 арилжааны банкны балансын үр дүн рүү өнгийвөл.
💯Цэвэр ашиг +56.6%: 2024 оны эхний хагасын байдлаар 6 арилжааны банкны цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 56.6% өсөж 883 тэрбум төгрөгт хүрлээ. Хаан банк 290 тэрбумын цэвэр ашигтай ажилласнаар тэргүүлсэн бол Богд банк15.8 тэрбумын ашигтай ажиллаж сүүл мушгисан бол өсөлтийн хувиар голомт банк өмнөх оны мөн үеэс 246%-ийн өсөж 273.1 тэрбумын ашигтай ажилласан байна.
💡Ашигт ажиллагаанд хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс +33.9% өсөж ₮3 их наяд төгрөгт хүрсэн бол нийт зээлийн багц 33.4% өсөж ₮29 их наяд төгрөгт хүрсэн нь тус тус голлон нөлөөллөө. Түүнчлэн нийт өөрийн хөрөнгийн хэмжээ жилийн өмнө ₮5 их наяд байсан бол энэ оны эхний хагаст 18.8%-ийн өсөлтийг ₮1 их наядаар нэмэгдээд байгаа аж.
📊Эдийн засаг талаас: 2024 он гарснаар монгол банкнаас бодлогын хүүг 2 нэгжээр бууруулан 11% болгосон билээ. Бодлогын хүү буурснаар хадгаламж, зээлийн буурдаг жамтай. Энэ нь иргэдийн зээл авах авах идэвхжилийг нэмэгдүүлдэг ба инфляцын түвшин зохист харьцаанд хүрэн эдийн засаг сайжирч байгаа нь иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлж тэр ч утгаараа зээлийн эрэлт ихэсдэг байна. Энэ нь арилжааны банкнуудын ашигт ажиллагаанд эерэг нөлөөлөх нь дамжиггүй.
🔥Хэдийгээр арилжааны банкнууд сайн ажиллаж байгаа ч хөрөнгийн зах зээлд нөлөөлөл нь хүрэхгүй байна уу даа. 6 арилжааны банкны хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 оны эхний хагаст ₮5.7 их наядын үнэлгээтэй байсан бол энэ оны эхний хагаст ₮5.1 их наяд болон 9.4%-иар буурчээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буурсан хэдий ч эдийн засаг сайжирч, хөрөнгийн зах зээлийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед ашигт ажиллагаа нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа арилжааны банкнуудын хувьцаа пуужин болоод хөөрөх вий...
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
📉АНГЛИЙН ТӨВ БАНК 2020 ОНООС ХОЙШ АНХ УДААГАА БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛЛАА. Инфляц 2% буюу зорилтот түвшинд хүрснээр Английн төв банк бодлогын хүүг 0.25%-иар бууруулж 5% болголоо. Ингэснээр Канад, Европын Холбоо зэрэг хөгжингүй орнуудын мөнгөний бодлогоо зөөлрүүлж буй улсуудын нэг боллоо.
😱INTEL-ИЙН ХАНШ 20-ИОС ДЭЭШ ХУВЬ УНАЛАА. Томоохон хагас дамжуулагч компаниудын нэг Intel ногдол ашиг олгохооргүй болсноо зарлахаас гадна 10 тэрбум долларын хэмнэлт хийхээр 15,000 ажилчнаа халахаар шийджээ.
📈ЯПОНЫ ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨЛӨӨ. Япон улс зөөлөн мөнгөний бодлогоосоо аажмаар гарсан нь Японы банкнуудыг хэт ачаалалд оруулахад тусалсан бөгөөд Топикс Банкны индекс сүүлийн хоёр жилд хоёр дахин өссөн байна. Японы Төв банк 3-р сард сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ өсгөж, хүүгийн сөрөг дэглэмээ зогсоосон билээ.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор