- ArdNews
- Posts
- Цахим Мэдээ 08.31
Цахим Мэдээ 08.31
📈 Ард Санхүүгийн Нэгдлийн зах зээлийн үнэлгээ ₮100 тэрбумыг давлаа 🚀

👋 Шинэ долоо хоногийн мэнд! Ард Санхүүгийн Нэгдэл ХК MSE:AARD 100 тэрбум төгрөгийн үнэлгээг давлаа! Энэ удаагийн дугаараар MSE:AARD өсөлтийн цаадах бүтцийн шинэчлэл, дижитал шилжилт, дараагийн алхмуудыг онцолж байна. Кофегоо аягалаад ☕, мэдээгээ ArdNews-тэй хамт тоймлон уншаарай. 📰
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
📈 Ард Санхүүгийн Нэгдлийн зах зээлийн үнэлгээ ₮100 тэрбумыг давлаа 🚀
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 08 сарын 28-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.63% , Nasdaq 100 индекс +1.16% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -0.50% , Ардкойн +0.83% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.7 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮201 сая буюу 9.47%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈 Ард Санхүүгийн Нэгдлийн зах зээлийн үнэлгээ ₮100 тэрбумыг давлаа 🚀

📊 Сүүлийн 1 жилийн хугацаанд ханш 68.7%-иар өслөө
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа 2025 оны 05-р сарын 26-ны өдрийн ёроол ханш буюу 2,360 төгрөгийн хаалтын ханшнаас 2026 оны 08-р сарын 28-ны өнөөдрийн арилжаагаар 3,982 төгрөгт хүрч, хоёр жил хүрэхгүй хугацаанд 68.7%-ийн өсөлт үзүүллээ. Ингэснээр компанийн МХБ дээрх нийт гаргасан хувьцаанд суурилсан зах зээлийн үнэлгээ 100 тэрбум төгрөгийг давлаа.
🏢 Өсөлтийн цаана 3 жилийн бүтцийн шинэчлэл бий
Сүүлийн гурван жилийн хугацаанд Ард Санхүүгийн Нэгдэл бизнесийн бүтцээ шат дараатай шинэчилж, санхүүгийн болон санхүүгийн бус бизнесүүдээ тусгаарлан хоёр группийн бүтэцтэй болсон. Энэ өөрчлөлтийн зорилго нь групп бүрийн чиглэл, удирдлага, хөрөнгийн үнэ цэнийг илүү тодорхой болгож, цаашдын өсөлтийг тус тусын стратегид төвлөрүүлэхэд оршиж байна.
🌐 16 компани, 2 сан бүхий өргөн экосистем
Өнөөдрийн байдлаар Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалтын багц 16 компани, 2 сангаас бүрдэж, тэдгээрийн 8 нь нээлттэй хувьцаат компани байна. Банкны нэгтгэл, Даатгалын нэгтгэл, Хөрөнгө оруулалтын банкны нэгтгэл болон дэд бүтцийн бизнесүүдийг нэгтгэсэн энэхүү бүтэц нь группийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх суурь болж байна.
👥 Экосистемийн цар хүрээг тоогоор
2026 оны 6-р сарын 30-ны байдлаар групп 112 мянган хувьцаа эзэмшигч, 248.5 мянган ArdCoin эзэмшигч, 167.3 мянган үнэт цаасны данс, 139.7 мянган идэвхтэй даатгалын гэрээ бүхий өргөн хэрэглэгчийн суурьтай болсон байна.
🔄 Ребрэндинг ба удирдлагын шинэчлэл
Ард Санхүүгийн Нэгдэл 2026 оны эхээр шинэ өнгө төрхөөр ребрэндинг хийж, удалгүй гүйцэтгэх удирдлагын баг бүхий хамтын удирдлагын зарчимд шилжсэн. Эдгээр өөрчлөлт нь группийн хэмжээнд илүү төвлөрсөн бус, хариуцлага хуваарилсан удирдлагын тогтолцоог бий болгох зорилготой байв.
💰 Дараагийн алхам нь балансын цэвэрлэгээ
Ард Санхүүгийн Нэгдэл хуримтлагдсан өр төлбөрөө бууруулж, балансын цэвэрлэгээ хийснээр ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг өсгөх, цаашлаад ногдол ашиг тараах зорилготой ажиллаж байна.
💡 Ard Insight: AARD-ийн 100 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээ давсан нь зөвхөн ханшийн өсөлт бус, сүүлийн жилүүдэд хийсэн бүтцийн шинэчлэл, дижитал өсөлт, экосистемийн цар хүрээ, хэрэглэгчийн суурийн тэлэлт зах зээлд үнэ цэн болж бууж эхэлж байгааг харуулж байна. Группийн дараагийн сорилт нь энэхүү цар хүрээг тогтвортой ашигт ажиллагаа болон хувьцаа эзэмшигчийн өгөөж болгон хувиргах явдал юм.
ТАЙЛАНГ НЬ СОНЖВОЛ: 📶 Marvell: AI-ийн захиалгат чип өсөлтийн шинэ хөдөлгүүр болж байна
Marvell 2027 санхүүгийн жилийн II улиралд 2.74 тэрбум долларын рекорд орлого олж, өмнөх оны мөн үеэс 37%-иар өссөнөөр зах зээлийн хүлээлтийг 30 сая ам.доллароор давлаа. Тохируулсан нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 0.94 доллар болж, шинжээчдийн таамгаас мөн өндөр гарсан байна.
🤖 Дата төв нийт орлогын 79%-ийг бүрдүүлэв
AI дэд бүтцийн эрэлт өндөр хэвээр байснаар Data Center сегментийн орлого 46%-иар өсөж, 2.17 тэрбум долларт хүрлээ. Ингэснээр дата төвийн бизнес Marvell-ийн нийт борлуулалтын 79%-ийг дангаараа бүрдүүлэв.
🚀 Захиалгат AI чип дараагийн өсөлтийг хөтөлнө
Amazon, Google зэрэг hyperscaler компаниуд өөрсдийн хэрэгцээнд зориулсан AI чип хөгжүүлэх хандлага эрчимжиж буй нь Marvell-д шинэ боломж нээж байна. Компанийн удирдлага custom silicon бизнесийн өсөлт 2027 санхүүгийн жилийн II хагасаас мэдэгдэхүйц хурдасч, 2028 санхүүгийн жилд орлого нь хоёр дахинаас илүү өснө гэж төсөөлжээ.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Дугаарыг бэлтгэсэн: А.Эрхбилгүүн
Everything GTM. One platform.
Small teams don't have time to stitch together five tools and hope it works.
Apollo gives you everything you need to find leads, reach them, and close deals — all in one place:
230M+ verified contacts
AI-powered outreach
Data enrichment
Inbound lead capture
Meeting scheduler
And more
Stop juggling tools and start building pipeline that scales.
With Apollo, the AI revenue engine powering 4M+ users.


